Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Америкийн Элчин сайдын захидлын анхаарал татсан асуултууд

Америкийн Элчин сайдын захидлын анхаарал татсан асуултуудОюутолгойн гэрээг гардан гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр  хууль шүүхийн өмнө дуудагдаад байна. Үе үеийн Ерөнхий сайд нарын баривчилгааны дуулиантай зэрэгцэн Оюутолгойн гэрээний талаарх Америкийн Элчин сайд Марк Минтоны 2009 оны захидал  гарч ирсэн нь олны анхаарлын төвд орж ирлээ. Товчоор хэлбэл, Америкийн Элчин сайдын захидал Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө улс төрийн хөшигний ард өрнөсөн үйл явдлуудыг илчилж орхисон байдаг.
Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц далд мэдээллийг ил болгодог Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайтад нийтлэгдсэн Америкийн Элчин сайд Марк Минтоны 2006-2009 оны захидалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг ил болгосон байдаг.
 
ҮАБЗ-ИЙН МЭДЭЭЛЭЛ ГАДААДЫНХАНД НЭЭЛТТЭЙ БАЙДАГ УУ
 
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдгийг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд "Зөвлөлийн дэргэдэх мэдээллийн нэгдсэн сан нь төрийн нууцад хамаарах бөгөөд тусгай хамгаалалтад байна” гэж заажээ. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс орны эрх ашигтай холбоотой асуудлаар хэдэн удаа хуралдсан, бүр хэн юу ярьсан нь нээлттэй. Хурлын мэдээлэл нэг бүрчлэн гадаадын Элчин сайдын гарт орсон байгаа нь гайхширал төрүүлэм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ҮАБЗ-өөр хэдэн удаа хэлэлцсэн байтугай, төрийн өндөрлөгүүдийн хэн юу хэлсэн, ямар үр дүн гарсаныг  Америкийн Элчин сайд Марк Минтоны захидалд тодорхой бичжээ. Захидалд "Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монголын өмнөд говийн бүсэд удаан хугацаагаар хойшлуулсан Оюутолгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахаар 2:1 санал өгсөн. Хэд хэдэн эх сурвалжаас үзвэл, Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг санал илэрхийлсэн байна. Уг санал асуулгыг сайд нарын танхимаас нэн даруй баталж,  гуравдугаар сарын 4-нд гэрээг Парламент руу илгээжээ. Зөвшилцлийн дагуу бэлтгэгдсэн парламент гэрээний нөхцөлийг хүчтэй мэтгэлцээний дүнд батална гэж ажиглагчид найдаж байв” гэжээ. Өөрөөр хэлбэл, Монголчуудын мэдээгүй, төсөөлөөгүй басхүү төрийн хамгаалалтад өрнөсөн нууц хурлын мэдээлэл гадаадынханд нээлттэй байгааг дээрх жишээ хангалттай нотолно. Үнэндээ улс орны нууц мэдээлэл иймэрхүү маягаар алдагдаж буйг илчилсэн тод жишээ бол эрхэм Элчин сайдын захидал байлаа.
 
НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАГЧИД БАЙДАГ НЬ ТОДОРХОЙ БОЛОВ
 
Дээр дурдсанчлан нууцын зэрэглэлтэй байх учиртай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл гадаадынханд хэрхэн очив гэдэг нь сонирхол татна. Тэгвэл Марк Минтон нууц мэдээлэл авч байсан эх сурвалжуудын нэрийг захидалдаа ил болгосон байдаг. Энэ тухай захидалд "2009 оны хоёрдугаар сарын 15-нд гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн боловч эсрэг хариу гарсан, мөн "Үндэсний аюулгүйн зөвлөлийн ихэнх хуралдаанд байлцсан ноён Бат-Эрдэнэ хэлэхдээ, түр зуурын улс төрийн ашиг хонжоог олохын тулд Монгол Улсын ашиг сонирхлыг гаргуунд гаргаж байна гэж уурласандаа минчийтэл улайсан Ерөнхий сайд Ерөнхийлөгчийг буруутгаж байжээ” гэсэн өгүүлбэр бий. Мөн "Гуравдугаар сарын 2-нд уг асуудал Үндэсний аюулгүйн зөвлөлийн шийдвэрлэх хурлаар оров. Уг хурал хаалттай болсон ч Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажлын алба, санал өгөх эрхтэй гурван гишүүн, УИХ-ын гадаад бодлого хариуцсан байнгын хорооны дарга, АН-ын гишүүн З.Энхболд оролцсон. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч  Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Энхбаярын талд гараагүй” гэж Элчин сайд Марк Минтон бичсэн байна. Үргэлжлүүлэн "Баяраар ахлуулж Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд Зоригт болон Сангийн болон Байгаль орчны яамны баг бүрэлдэхүүнийг багтаасан Ажлын хэсэг хувийн фирмуудтай ярилцаж байсан…”, "Айвенход болон Засгийн газрын яриа хэлэлцээний багт байдаг манай мэдээллийн эх сурвалжууд мэдээлэхдээ, Монголын Засгийн газар сүйрч байгаа эдийн засгаа аврахын тулд энэхүү гэрээг заавал хийхийг хүсэж байгаа гэж мэдэгдэж байсан” хэмээжээ. Эндээс тодорхой болж буй бас нэг зүйл бол улс орны нууц мэдээллийг гадныханд зөөдөг, өөрсдийнх нь хэлдгээр мэдээллийн эх сурвалжууд байдаг нь Элчин сайдын захидлаас их тодорхой харагдаж байна.
Монгол төрийн нууц мэдээлэл гадныханы ширээн дээр байж байдаг энэ байдал дан ганц Оюутолгойн гэрээний асуудал бус Монголын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас эрх биш цагдаа, тагнуулынхан шалгасан гэж найдья.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Америкийн Элчин сайдын захидлын анхаарал татсан асуултууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

Өчигдөр, 14:07
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

Өчигдөр, 10:28
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани