Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Усыг хайрлан гамнадаг Монгол ухаанаа бид хаана гээв

Усыг хайрлан гамнадаг Монгол ухаанаа бид хаана гээвМонголчууд эрт дээр үеэс уул ус, ургамал амьтнаа хайрлан, бишрэн дээдэлж, байгаль хамгаалах зан үйл, ёс горим, хорио цээрийг сав шим ертөнцийн дотоод тогтолцоонд тулгуурлан гаргаж байсан. Байгалийн тэнцвэрт байдлыг алдуулахгүйн тулд бэлчээр сэлгүүлэн ашиглах, булаг шандыг цэвэр, тунгалаг байлгахыг эрхэмлэх, ашигг малтмал, эрдэс баялгийг амьдрал ахуйдаа зүй зохистой хэрэглэх арга ухаанаа хадгалж ирсэн уламжлалтай. Тухайлбал, байгаль орчноо бохирдуулахгүй, онгон дагшнаар нь хойч үедээ өвлүүлэх арга ухааны нэг нь усаа хамгаалах зан үйл байв. Тиймдээ ч булаг шанд, гол горхи, нуур цөөрөмд цагаа, улаа, хир буртаг өчүүхэн ч оруулахгуй байхыг эрхэмлэж үр хүүхдэдээ сургаж ирсэн. Мөн амьд байгалийн сэргэн төлжих буюу хавар, зуны цаг, өвс ногоо ургах үед газар шороо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, усны эхийн модыг огтлох, үр жимс, сонгино, ургамлыг ихээр нь авч ашиглахыг хориглон цээрлэдэг байжээ. Үүгээр ч зогсохгүй хангай дэлхий, уул, ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгд эзэнтэй гэж үзэж тэдний таалалд үл нийцэх үг хэлж, бас бус үйл ажиллагаа явуулбал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлээр ухааруулдаг байсан. Байгалиа хамгаалах нь Монголчуудын амьдрал, аж төрөх ёсонд зан үйл болтлоо хэвшиж, үеэс үед уламжлагдан ирсэн байна. Тухайлбал, Их засаг хуульд зааснаар "Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” гэсэн хатуу дэгтэй байжээ. Монгол орон байгалийн унаган төрхөө алдаагүй, баялгийг бүрэн бүтнээр нь бидэнд өвлүүлэхэд үе үеийн цэцэн мэргэдийн боловсруулан мөрдөж ирсэн хууль цааз онцгой үүрэг гүйцэтгэжээ. Харамсалтай нь, энэ сайхан уламжлал өдгөө алдагдаж байгаль дэлхийд нөхөж барахгүй, хохирол учруулаад байна. Усаа дээдлэх Монгол ухаанаа бид хаана гээв. Бид юун дээр алдав.
 
ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ, СТРАТЕГИЙН ГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮНЭЛЭЭГҮЙД УЧИР БИЙ
 
Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж гол мөрөн бохирдож, цэвэр усны нөөц багасч, хомсдолд ороход ойрхон болоод байна.Нэгдүгээрт, гүний цэвэр усыг унд болон ахуйн хэрэглээнд цэвэр усаа ашигладаг ганцхан орон бол Монгол. Хоёрдугаарт, хамгийн үнэ цэнэтэй, стратегийн гол бүтээгдэхүүнээ үнэлээгүй явдал биднийг ийм байдалд хүргэжээ. Зах зээлийн зарчмаар шатахуун, эрчим хүч, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч байгаа хэдий ч усны үнийг сүүлийн 20 жилд огт нэмээгүй. Усыг цэвэрлэж, тээвэрлэж хүргэсэн үйлчилгээний төлбөрийг л хэрэглэгчид төлдөг. Ингэснээр Ус сувгийн удирддах газар жилийн жилд ихээхэн хэмжээний алдагдалтай ажилладаг. Өнөөдрийн байдлаар орон сууцныхан тоолууртай эсэхээс хамаарч литр тутамд 55-80, бохир усныхаа төлбөрт 37-50 төгрөг төлдөг бол гэр хорооллын айл өрх 1-2 төгрөгөөр усыг худалдаж авдаг. Харин үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллага нэг литр цэвэр усны төлбөрт 1.1, спирт, архи пиво ундаа, усны үйлдвэр болон автомашин угаалгын газар 1.5, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах гаэар 1.05 төгрөг төлдөг. Орон сууцны нэг айл сард дунджаар 8-10 тонн, гэр хорооллынхон 250-300 литр цэвэр ус хэрэглэдэг аж. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол байрны айл сард 4400, гэр хорооллын айл 250-300 төгрөгийн цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Үүнээс харахад айл өрхийн усны хэрэглээ асар их атлаа төлжж буй төлбөр нь өчүүхэн бага байгаа юм. Гуравдугаарт, иргэд экологийн мэдпэг боловсрол дутмаг, мөн "Хар ус харамладаггүй юм” гэсэн сэтгэлгээг олон нийтийн сэтгэл, зүйд суулгасантай холбоотой. Ийм хандлагаар цэвэр усыг зүй зохисгүй хэрэглэснээр хар усыг харамлах цагтай бид нүүр тулав. Нүүр гараа угаахдаа дунджаар 3-5, суултуурын усыг нэг удаа татахад 6-10, аяга тавгаа угаахдаа 10-15, шүршүүрт 15 минут ороход 200-250 литр ус урсгадаг байна. Энэ нь цэвэр усыг гамгүй хэрэглэж байгаагийн наад захын жишээ. Мөн гол мөрөнд автомашинаа угаах, ахуйн хог хаягдлаа ил задгай хаях, мод тайрах зэрэг хүний эүй захисгүй үйлдлээр бохирдож, цэвэр усны нөөц багассаар байна. Дөрөвдүгээрт, нийслэлд үйл ажиллагаа явуулж томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ашигласан усаа стандартын дагуу цэвэрлэж нийлүүлдэггүй нь бохирдуулж буй том хүчин зүйл болж Туул болон бусад гол мөрөн ихээхэн хэмжээгээр бохирдоод буй. Үүнийг бид хэзээ ухаарч, ариг гамтай хэрэглэж усаа хэмнэж сурах вэ.
 
ЧАНДМАНЬ ЭРДЭНЭЭ БАРЖ, ЦАНГАХЫН ЦАГТ УХААРАХ ГЭЖҮҮ
 
Манай улс гэлтгүй дэлхий нийтийн емнө тулгамдаж буй хамгмйн том асуудал бол цэвэр ус, түүний нөөц. Учир нь, дэлхий дээрх цэвэр, 97 хувь нь далай тэнгис, үлдсэн хоёр хувь нь хойд, өмнөд туйлын үе байдаг. Ус хомсодсоноос дэлхий дээр өдөрт 14 мянган хүн, түүний 11 мянга нь таваас доош насны хүүхэд нас барж байгаа аж. Түүнчлэн 2050 он гэхэд 48 улс орны хоёр тэрбум хүн усаар гачигдах нь. Тийм ч учраас зарим улс орон усны үнэ цэнийг аль хэдийн мэдэрч эхэлсэн. Тухайлбал, АНУ-ын нэгэн хот өдөрт зөвхөн гуравхан цаг усны "бараа" хардаг аж. Харин Орме хот дусал ч усгүй болсон учир хотын төсвийнхөө дийлэнх буюу 75 хувийг зарцуулж байгаа хэдий ч хүн амынх нь тоо эрс багасах хандлагатай болжээ. Манай улсын хувьд хэн нэгэн нь цангаж, амь насаа алдсан тохиолдол өнөөдөртөө гараагүй  ч тэр зам руу "галт тэрэг” аль хэдийн хөдөлсөн. Учир нь, хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг бөгөөд шингэ дутагдсанаар өвчин тусах магадлал өндөр байдаг аж. Эмч нарын хэлж буйгаар бие организмд хуримтлагдсан бүх хорыг ус байна. Тиймээс ус дутагдаж шингэнээ нэг хувь алдахад цангадаг, хоёр хувь хүрэхэд бие тавгүйрхэж, хоолны дуршил буурч, ажлын чадвараа 20 хувь алддаг, зургаан хувь болбол нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж улмаар хэл яриа нь ойлгомжгүй, болдог. Харин 10 гаруй хувиа алдвал бодисын солилцоо алдагааж, эмнэлгийн тусламж авах хэрэг гардаг байна. Энэ нь хүн усгүйгээр удаан амьдарч чадахггүй гэсэн үг. Иймд ус чандмань эрдэнэ, хүний  амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй цор ганц бүтээгдхүүн гэж тодорхойлсон Химийн аргаар гарган авч болдоггүй нь түүний үнэт чанар. Техник технологи хөгжихийн хэрээр эсийн аргаар юуг ч хиймлээр хийдэг болсон. Тухайлбал, Английн эрдэмтэд хонь, Өмнөд Солонгосын судлаачид нохой зэргийг эсийн аргаар гаргаж авсан ч хүн төрөлхтний гаргаж авч чадахгүй ганцхан зүйл нь ус. Ийм л үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг ядаж бид ахуйн хэрэглээндээ яаж ашиглаж, хэрхэн хэмнэх вэ.
 
"КРАНТАА ХАА” ГЭСЭН ЗАРЧМЫГ БАРИМТАЛЖ, ХҮҮХДҮҮДДЭЭ ҮЛГЭРЛЭЕ 
 
Усыг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байхдаа "Крантаа хаа” гэсэн зарчмыг баримталж, хүүхдүүддээ үлгэрлэх нь цэвэр усаа хэмнэхэд оруулж буй бидний томоохон хувь нэмэр юм. Хүнсний ногоо угаасан, загасны аквариумаа цэвэрлэсэн, өндөг чанасан усаараа цэцэг ногоо, зүлгээ усалж, зам талбайгаа угааж болно. Усныхаа халуун хүйтнийг тохируулахдаа хэрэв бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа нэмэхийн оронд халууныг нь багасгах зарчим баримтлаарай. Саванд ус хийж аяга таваг, тогоо шанагаа угаасны дараа цэвэр усаар зайлах, хүнсний ногоо, жимс жимсгэнээ савтай усанд угааж хэвшээрэй. Биеэ савандах үедээ шүршүүрээ хааснаар гурав дахин бага буюу 400 литр ус хэмнэдэг аж. Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж байгаарай. Учир нь, крантаа хаахгүйгээр шүдээ нэг удаа угаахад 20 литр ус үр ашиггүй урсгадаг байна. Ядаж энэ мэтээр цэвэр усыг хэрэглээндээ зүй зохистой зарцуулаагүйгээс болж хомсдолд орох, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн бохирдож буй байдал нь эргээд байгаль төдийгүй бидний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болов. Тэгвэл бид одоо яах вэ.
 
ЦЭНХЭР АЛТГҮЙ БОЛОХГҮЙН ТУЛД ОДОО Л ХЭРЭГЖҮҮЛЬЕ
 
Ямар нэгэн хууль, дүрэм журмыг албадан мөрдүүлэхээс илуү иргэдийн усны талаарх одоогийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх нь чухал.Тодруулбал, экологийн мэдлэг боловсролтой болгох, үнэ цэнийг нь танин мэдүүлэх, арвилан хэмнэж зүй зохистой хэрэглэх, хамгаалах соёлыг хэвшүүлэх.
Цэвэр усны хэрэглээний төлбөрийг нэмэгдүүлэх. Хэрэглээнээс шалтгаалан өндөр төлбөр төлүүлдэг байх зарчим баримталж болох юм, Дэлхий нийтээр цэвэр усны хэрэглээг багасгах, төлбөрийг нь нэмэгдүүлах талд анхаарч, бохир усаа цэвэршүүлэн хэрэглэж байна
Хаягдал усны бохирдлын байгууламж ашиглан стандартын төвшинд цэвэрлэх байгууламж ашиглан аж ахуй нэгжийг бодлогоор дэмжих.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ус болон байгалийн нөөц ашигласны төлбөр авах ажлыг эрчимжүүлэх. Ингэхдээ төвлөрүүлсэн орлогыг эргээд зориулалтын дагуу буюу усны нөөцийг хамгаалах ,бохирдлыг арилгах, хяналт, шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй. Ялангуяа арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбарын усны хэрэглээнд хатуу хяналт тавьж торгууль , шийтгэлийг чангатгах нь зүйтэй. 
Уурхайн үйл ажиллагаанд газрын гүний усыг ашиглаж байгаа учир цэвэр усны эрэлтийг бууруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гарц шийдэл хайх, боломж бүрдүүлэх хэрэгтэй.Тухайлбал, олборлолт явуулах үед уурхайд орж ирж байгаа болон ойр орчны сум суурингаас гарч байгаа бохир усыг цэвэршүүлэн ашиглах. Гадаргын буюу цас, мөс үерийн усыг хуримтлуулан хиймэл нуур бий болгох,говийн бүс нутаг руу татаж ашиглах зэрэг хувилбар байж болох юм. Аль эсвэл нүүрсийг хуурай аргаар боловсруулах шаардлага тавих.
Цэвэр усыг зөвхөн унданд хэрэглэж, бохир усыг дахин цэвэршүүлэх ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх зарчим баримталж цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлацгаая.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Усыг хайрлан гамнадаг Монгол ухаанаа бид хаана гээв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани