Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗАЙ ХУРААГУУРААС ГАРСАН ХҮХРИЙН ХҮЧЛИЙГ ХӨРСӨНД АСГАЖ БАЙНА УУ

Иргэдийн нэрлэж заншсанаар аккуммулятор буюу автомашины зай хураагуур гэх хортой, аюултай бүтээгдэхүүнийг манайхан нэгнийхээ машинаас хулгайлдаг. Түүнийгээ 10 000 төгрөгөөр хоёрдогч түүхий эдийн ченжүүдэд тушаадаг. Ингэхдээ хаа хамаагүй газар, хага цохин шингэнийг нь асгаад, хар тугалгыг нь авч тушааж байгаа тухай бид сурвалжлан энэ сарын 4-ний лхагва гаригийн дугаартаа нийтэлсэн билээ.

Зай хураагуураас гарч буй шингэн хүчлийг ченжүүд хөрсөнд шууд асгаж байхад, үйлдвэрүүд ч ялгаагүй байгаль эхийн хэвлий рүү химийн хорт бодис шууд нийлүүлж байгаа гэх. Үүнээс болж малаар тогтохгүй, хүний эрүүл мэндэд маш ноцтой хор хохирол учруулах болоод байна.

Харамсалтай нь, улстөрчид химийн онцгой хортой үйлдвэрийг сонгуулийнхаа санхүүжилт босгох хэрэгсэл болгон ашиглахын тулд экологи, хүн амын эрүүл мэндийг юман чинээ тоохгүй байгаа юм. Газар дээрээ нөхцөл байдал ямар байдгийг бид сурвалжиллаа.

УЛСЫН ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС ДАВСАН ХҮХРИЙН ХҮЧЛИЙГ ШИНГЭЭХ ГАЗАР БАЙХГҮЙ

Монгол Улсын авто замын төв цэгээс 30 гаруйхан км-ийн зайд, Улаанбаатар хот цаашид өргөжин тэлэхэд суурьшлын бүс ч болох боломжтой, нийслэлчүүдийн хэрэглээний цэвэр усны орчны хамгаалалтын бүс дотор химийн хортой, аюултай хүнд гурван үйлдвэр ажиллаж байна гээд уншигч та бод доо.

Богдхан уулнаас эх авч Туулд нийлдэг Хөлийн гол, Холбоо гурван нуурын яг дэргэд нь монгол эзэдтэй "Заламт гол”, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, нэр, хаяг нь байхгүй аж ахуйн нэгж, монгол эзэнтэй гэх (нутгийн иргэдийн ярьснаар "Сэргэн мандалт групп”-ийн охин компани) бас нэр, хаяг тодорхойгүй гурван хашаанд хаягдал зай хураагуур хага цохин ялгаж байх юм. Биднийг газар дээр нь очиход тэр үйлдвэрүүд хараахан ажиллаагүй, эл хуль байв.

Бүгд л блокон хашаагаар хүрээлүүлж, задгай сарайнд байрлуулсан тонн гаруйн багтаамжтай хуванцар савнуудад шингэн агуулжээ. Нүд хорсгосон, савныхаа гадаргууг цагаан хужраар "чимсэн” тэр бодис бол мэдээж зай хураагуурын хаягдал шингэн буюу хүхрийн хүчил. "Зай хураагуураас гарсан хаягдал шингэн, арьс, ширний үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм” хэмээн хүүхэд хуурч буй аятай зүйл ярьж зогсоно, тэндхийнхэн.

1%20(1)(1) Зай хураагуураас гарсан хүхрийн хүчлийг хөрсөнд асгаж байна уу

Мал хордсон ч үйлдвэрээс болоогүй гэж дүгнэдэг

Арьс, ширний үйлдвэрүүдэд хүхрийн хүчил хэрэглэдэггүй, хром гэх химийн бодис ашигладгийг дунд сургуульд химийн хичээлд "эх орны алтан гурав” сурч байсан ч гэлээ гадарлахтайгаа. Өөрсдийгөө "Архангай аймгаас ирсэн” хэмээн танилцуулсан залууст эзэд нь ийм үг зааж өгсөн бололтой. Үйлдвэрээ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хэмээн тэдэнтэй хамт байсан өмнөд хөршийн иргэн өгүүлсэн ч гаргаж үзүүлэх юм огт байсангүй.

Энэ бол "Заламт гол” гэх тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрийн зүүн талд ажиллаж буй нэр, хаяггүй үйлдвэрийн газрын байгаа төрх. Хага цохисон зай хураагуурынхаа хуванцар, хар тугалгыг тус тусад нь ялган хайлуулдаг нь илэрхий, их хэмжээний нүүрс уурын зуухны дэргэд овоолжээ. Биднийг очиход үйлдвэр ажиллаагүй, боловсруулах бүтээгдэхүүнээ хурааж, хуримтлуулж байна хэмээж байлаа.

"Заламт гол” ч ялгаагүй том том саванд хүхрийн хүчлээ хадгалж байгаад гэрээт байгууллагадаа нийлүүлдэг хэмээсэн. Харин "Эрдмин” компанийнхан тэднийхээс авсан хүхрийн хүчил ашиглаж болдоггүй тул гадаадаас өөрсдөө импортолдог хэмээсэн талаар бид өмнөх сурвалжилгадаа дурдсан билээ.

"Заламт гол” компанийн үйл ажиллагааг эрс шүүмжилдэг Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар "Энэ аккуммуляторын үйлдвэрүүд Налайх, Хонхор зэрэг газрын усны ай савд байгаа нь цаашдаа Улаанбаатарт том эрсдэл дагуулах магадлалтай. Зай хураагуураас гарсан хүхрийн хүчлийн бохирдол өнөөдөр асар их байна. Үүнийг бид өнөөдөр анзаарахгүй л байгаа. Цаашид тун их эрсдэл дагуулж мэднэ.

"Заламт гол” компанийнхан хүхрийн хүчлээ гэрээт байгууллагад нийлүүлдэг гэдэг ч тэр нь хуурамч гэрээ гэж бид үзэж байгаа. Тийш нь огт нийлүүлдэггүй. Тэр савтай шингэн нь хүхрийн хүчил биш. Ингэж хуримтлуулж байгаад гэрээт байгууллага руугаа хүргүүлдэг гэж албаны хүмүүсийг хуурахын тулд бороо, цасны усны уусмалыг үзүүлдэг. Тэр 100 гаруй савтай ус нь 4-5 жил болж байгаа. Би түүнд нь гараа дүрж үзсэн” хэмээн ярилаа.

Жилд нийтдээ 100-гаас дээш тн хаягдал зай хураагуур боловсруулж, хар тугалгыг нь ялган авч буй дээрх компаниуд хэр их хэмжээний хүхрийн хүчил гаргаж байна вэ гэдгийг дундажлан бодож үзэхэд 400 гаруй тн болох нь. Энэ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэт үйлдвэр”, "Оюутолгой” гэх зэрэг томоохон хүхрийн хүчил хэрэглэгчийн жилийн эрэлтээс давсан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй юм.

Тэгэхээр тэр 400 гаруй тн хүхрийн хүчил хаачдаг байх вэ. Ашиглалтаас гарсан хүхрийн хүчил маш аюултай гэдэг нь ойлгомжтой. Химичид "Аккуммулятороос гарсан, ашиглаж байсан хүхрийн хүчил хар тугалгатай урвалд орсон байдаг болохоор ашиглаагүй хүчлээсээ 10 дахин илүү хор, аюултай.

Хэдийгээр ашигласан хүхрийн хүчлийг гипсэн хавтан, зэс хайлуулах үйлдвэрт хэрэглэнэ хэмээн манайд үйл ажиллагаа явуулдаг хаягдал зай хураагуур боловсруулах хэд хэдэн үйлдвэрийн эзэд өгүүлдэг ч тийш нь нийлүүлдэггүйг хүлээн авдаг гэх аж ахуйн нэгжид ажиллагсад хэлж байгаа” гэсэн юм. Тэгэхээр 400 гаруй тн хүхрийн хүчил хаачдаг байх вэ.

ХҮХРИЙН ХҮЧИЛ ГАЗРЫН ГҮН РҮҮ ШАХАЖ БАЙСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИЙ ГЭВ

Улаанбаатар хотынхны хэрэглээний цэвэр усны орчны хамгаалалтын бүсийн хил дотор хүнд, ялангуяа химийн хор, аюул өндөртэй үйлдвэр үйл ажиллагаа явуулж болохгүй байлтай. Харамсалтай нь, манай хууль эрх зүйн бүрхэг орчныг ашиглан жижиг, дунд үйлдвэр нэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бий гэдгийг Баянзүрх дүүргийн холбогдох байгууллагынхан тайлбарлав.

Хог хаягдал дахин боловсруулах жижиг, дунд үйлдвэр хэмээх тусгай зөвшөөрлийг цэвэр усны эх үүсвэрийнхээ хилийн бүсэд олгож, хүнд үйлдвэр ажиллах эрх өгсөн нь хэр оновчтой шийдвэр вэ гэдгийг эргэж нягтлах эрх бүхий албан тушаалтан байхгүй нь хөөрхийлэлтэй. Ямар ч стандартгүй, ТЭЗҮ ч үгүй хүнд үйлдвэр барьчихаад байхад хог хаягдал дахин боловсруулах жижиг, дунд үйлдвэр гээд сууж байх нь хэр оновчтой юм бол доо.

Тэдгээр үйлдвэрт Налайхаас залуусыг өдрийн 30 000 төгрөгийн цалинтай ажиллуулж, зай хураагуур хага цохиулан тугалгыг нь ялгуулах ажил хийлгэдэг гэнэ. Гэвч нэг сар орчим ажиллаад цалингаа авч яваад залуус эргэж очдоггүй талаар тус дүүргийн харьяат нэг бус залуу өгүүллээ. Тэд "Ажиллахад хэцүү ш дээ. Зарим хүн ажил голлоо л гэх байх. Нөхцөл нь хүнд, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, хор тайлах тараг, сүү ч өгдөггүй л байхгүй юу.

Аккуммулятор хага цохиход шингэн нь ууршина, асгарна. Бээлий хувцас бол тэсэхгүй. Нүүр, нүд хорсоод эцэстээ хамраас цус садраад байдаг болчихдог юм билээ. Зай хураагуураас гарсан шингэнийг саванд цуглуулсан нэртэй л байдаг. Хөрс рүү шахдаг гэж өмнө нь ажиллаж байсан хүмүүс хэлсэн. Биднийг ажиллаж байхад арай ч тэгж асгаагүй” гэцгээлээ.

Харин Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар "Залуус өдрийн 30 000 төгрөгийн төлөө ажиллаад биедээ насан турш хор шингээж аваад явж байна. Бидэнд ирсэн мэдээллээр жилд гарч буй 400 гаруй тн хүхрийн хүчлийг газрын гүн рүү цооног ухаж, хийж байгаа сурагтай. "Шприцдэнэ” л гэж нэрлэдэг юм л даа. Тийм ч байх магадлал өндөр. Намайг үйлдвэр рүү орж үзэхэд хэд хэдэн цооног байсан. Түүгээрээ л "шприцддэг” болов уу” гэв.

Хэрэв хүхрийн хүчил хэмээх химийн аюултай хор хөрсөнд шингээсэн нь үнэн бол хэдхэн жилийн дараа Улаанбаатар хотын ундны цэвэр ус, Туул гол уг бодисоор хордож, хүн мал харангадахдаа тулна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлэв. Туул голын тэжээлийн нэг судал болох Хөлийн гол, Холбоо гурван нуур эрс тэс уур амьсгалтай Монгол орны цаг агаарын нэг л өөрчлөлтийн улмаас хордох магадлалтай аж.

Богд уулын мөнх цэвдгийн торгон үзүүр нь Холбоо гурван нуур орчимд байдаг. Цэвдэг хөлдөх, хайлах үйл явцын улмаас хөрс рүү нийлүүлсэн хүхрийн хүчил газрын доорх усанд шингэх аюул тарих эрсдэлтэй гэнэ.

МАЛ БИТГИЙ ХЭЛ ГУРВАН ХҮҮХЭД ХОРДООД БАЙХАД ҮЛ ОЙШООЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн XI хороо буюу нийслэлчүүдийн нэрлэж заншсанаар Хонхор 600 ам км газар нутагтай, тэнд 1927 өрх, 5800 хүн, 3641 толгой малтай. Гүний 140 гаруй худаг бий гэж хорооны танилцуулгад дурджээ. 3641 толгой малынх нь цөөнгүй хэсэг нь Холбоо гурван нуур, Хөлийн гол орчимд төмөр замынхаа далангийн нүхэн гарцаар гарч бэлчин, дээрх нуур, голын усаар ундаалдаг аж. Биднийг газар дээр нь очиж сурвалжлахад бэлчээртээ гараад удаагүй үхэр, адуу Холбоо гурван нуурыг чиглэн идээшилж байсан юм.

Хятадынх гэж нэрлэгдсэн зай хураагуур боловсруулах нэр, хаяггүй үйлдвэр орчмоос мөс болж тогтсон ус хайлан хүн зориуд татсан болов уу гэмээр судгаар нуур руу урсаж байв. Тухайн орчимд нутагладаг 2-3 малчинтай уулзахад "Мал бэлчиж яваад л үдэш нь ирэхдээ ямар нэг зүйлээс хордсон л бололтой, гэдэс нь цэрийгээд хэд тийчлээд үхдэг. Хонхорын малын эмч Оргодол, Эрдэнэбаатар гэдэг хүмүүс ирж үзээд химийн бодисоос хордсон гэж дүгнэсэн.

Гэтэл тэр дүгнэлтийг худлаа, үндэслэлгүй, ард түмний толгойг эргүүллээ хэмээгээд хордоогүй л гэж үзсэн. Түүгээр ч зогсохгүй химийн бодист хордсон гэсэн дүгнэлтдээ итгэлтэй байсан малын эмч Эрдэнэбаатар гэдэг залууг ажлаас нь халсан байна лээ. "Заламт гол”-ынхон ойрд ажиллаагүй. Цаана нь газар авсан компани ч ажиллаагүй. Ажиллахаараа андашгүй. Хар утаа гаргаад, урдаасаа салхилбал нүүр, нүд хорсоод тун чиг бэрх болдог юм.

Хэд хоногийн өмнө манай садангийн нэг залуу ирээд явсан. Урд үйлдвэрт 40 тн аккуммулятор тушаасан гэж байв. Тэгэхээр маш их хэмжээний хар тугалга, хүхрийн хүчил ялгарч байгаа нь мэдээж шүү дээ. Харин хүхрийн хүчлээ яадгийг нь бид мэдэхгүй. Налайхаас энд ажиллаж байсан гэх залуучууд хөрсөнд асгасан гэж яриад байдаг гэнэ лээ. Харсан биш бид мэдэхгүй. Гэхдээ мал хордоод байхыг бодоход үнэний ортой ч байж болох юм.

Малын элэг, цөс, уушги хордож, өнгө нь өөрчлөгдсөн байдаг. За малаа байг гэхэд хүнээ бодмоор байна. "Заламт гол”-той залгаа байдаг фермийн манаачийн ач ч билүү, зээ нар ч гэл үү, гурван хүүхэд хар тугалгаар хордсоныг мэргэжлийн байгууллага дүгнэсэн байсан. Энэ асуудлыг манай тойргоос сонгогдсон Ж.Батзандан гэх мэт УИХ-ын гишүүнд хэлэхээр анхааралдаа авна л гэдэг. Одоо болтол таг чиг” гэлээ.

Хаягдал зай хураагуур боловсруулах гурван үйлдвэрээс холгүй Налайх дүүргийн иргэдийн ногоо тарьдаг талбай байв. Тэндхийн манаач эмэгтэйтэй уулзахад "Манай энэ хавьд аккуммуляторын үйлдвэрийн нөлөөнөөс болж мал үхлээ гэдэг. Мал нь үхсэн хэд хэдэн айл үйлдвэрээс холгүй хаваржиж байна. Хөрс, усаар нь л дамжин хордуулдаг байх даа. Магадгүй бидний ногооны талбайг хордуулчих юм биш биз гэж түгшиж сууна” гэсэн юм.

Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар "Улаанбаатар хотынхны хэрэглээний цэвэр усны орчны хамгаалалтын бүсийн хил дотор ийм үйлдвэр байгуулах нь буруу гэдгийг би хэлсээр байдаг юм. Уг нь хаягдал аккуммуляторыг боловсруулна гэдэг бол дэмжүүштэй ажил. Бусад улс руу хаягдал зай хураагуур экспортолж болохгүй учраас ийм үйлдвэрийг дэмжих нь зүйн хэрэг. Гэхдээ ундны усныхаа хилийн бүсэд химийн хор аюултай хүнд үйлдвэр ажиллуулна гэдэг нь байж боломгүй.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан шүү дээ. Харин хэдэн жилийн дараа энэ эрх маань зөрчигдөж болзошгүй. Тэр их хэмжээний хүхрийн хүчлийг хаана устгаж байгааг, хар тугалгаар хордсон гурван хүүхдийн хувь заяаг хэрхэх талаар одоо л ярихгүй юм бол хожимдоно. 8-14 настай гурван хүүхдийн цуснаас хар тугалга их хэмжээгээр илэрсэн гэдгийг хуучин нэрээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн баталсан.

Манай мэргэжлийн хяналтын байгууллага авлига, ашиг сонирхлын зөрчлөөсөө болдог юм уу, хор аюул учраагүй гэж дүгнэдэг. Гэтэл Япон болон ХБНГУ-ын эрдэмтэд тухайн үйлдвэр орчимд шинжилгээ хийгээд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин өндөр байна гэсэн хариу ирүүлсэн” гэж ярилаа.

Ийнхүү хаягдал зай хураагуураас гарсан хүхрийн хүчлийг хэрхдэгийг сурвалжилсан ч жилд гарч буй Монгол Улсын хэрэглээнээс хэтэрсэн 400 тн хүхрийн хүчлийг хаана булшилдаг нь тодорхойгүй үлдэв. Бидний авсан мэдээллээр нийслэлийн Прокурорын газар, дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийнхэн манай сонинд гарсан нийтлэлийн дагуу хамтарсан шалгалт хийж, зарим аж ахуйн нэгжид хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ.

Энэ талаар болон улстөрчид химийн хор, аюул өндөртэй хаягдал зай хураагуур боловсруулах үйлдвэрийг хэрхэн хамгаалдаг болохыг бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: "Өнөөдөр” сонин

ЗАЙ ХУРААГУУРААС ГАРСАН ХҮХРИЙН ХҮЧЛИЙГ ХӨРСӨНД АСГАЖ БАЙНА УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

Өчигдөр, 20:23
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

Өчигдөр, 19:14
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

Өчигдөр, 16:11
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

Өчигдөр, 13:47
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

Өчигдөр, 11:25
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын ...

2024 оны 03 сарын 27, 10 цаг 50 минут
2024 оны 03 сарын 26, 14 цаг 47 минут
2024 оны 03 сарын 25, 15 цаг 49 минут
2024 оны 03 сарын 25, 14 цаг 55 минут
Асгатын мөнгөний ордыг судалсан тайланг хүлээлгэн өгчээ

 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газрын шийдвэрээр Асгатын ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 23 минут
Хятадын нүүрсний зах зээлээр сонин юутай

 БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц анх удаагаа буурсан талаар эх ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 18 минут
"Хүнсний ногооны үр нийлүүлэх" тендер шалгаруулалт зарлагдлаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА   Захиалагч: Хүнсний ногооны үйлдвэрлэл ба ...

2024 оны 03 сарын 22, 19 цаг 38 минут
Энэ парламент, Засгийн газар Францын талтай ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийж амжихгүй болжээ

 Ураны хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны сүүлээр батална гэж ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 44 минут
Шингэрүүлсэн хийн экспортыг зогсоох Байдены шийдвэрийг эсэргүүцжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 22 /TASS/. Байгалийн ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 39 минут
"Эрдэнэс Тавантолгой" ХК Мандал боомтоор нүүрс борлуулах арилжааг эхлүүллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.03.19/ Монголын Хөрөнгийн ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 58 минут
“Петро Чайна Дачин Тамсаг“ ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан нь тогтоогдлоо

/2024.03.22/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 16 минут
Зэсийн баяжмалын биржийн арилжааны талаар хэлэлцлээ

 Байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд ...

2024 оны 03 сарын 22, 12 цаг 26 минут
“Rio Tinto” Аргентин дахь литийн төсөлдөө $350 саяын хөрөнгө оруулна

      "Rio Tinto” компани "Rincon” үйлдвэрийг 2022 онд ...

2024 оны 03 сарын 21, 15 цаг 50 минут
Зэсийн үнэ Шанхайн биржид тонн нь 70.460 юань буюу 9.796 ам.долларт хүрэв

 Дэлхийн гео эдийн засаг дахь хамгийн том өрсөлдөөнт зах зээл гэгдэх ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 40 минут
Зөөвч-Овоо ураны орд “Уршиггүй уул уурхай”-н төсөл мөн үү?

 Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас өчигдөр ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 39 минут
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн хөгшин ойг олжээ

 Их Британийн баруун өмнөд эрэг дээрх байцаас дэлхийн хамгийн хөгшин ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 19 минут
Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж “ЧАДАХГҮЙ“

 Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг гарын арван хуруунд багтах ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 00 минут
С.Наранцогт: Аудитын газар баталгаажуулсан даруйд 1,072 хувьцааны ногдол ашиг тараах процесс эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 2023 оны ногдол ашгийг энэ сарын сүүл ...

2024 оны 03 сарын 20, 15 цаг 21 минут
Х.АЛТАЙ: Монгол Улс зэсийн томоохон тоглогч болно

 Энэ онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зэсийг арилжаалахаар ...

2024 оны 03 сарын 20, 11 цаг 08 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани