Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Энх-Амгалан: “Чалко”-ийн гэрээг уул уурхайн сайд өөрчилсөн байж магадгүй

Л.Энх-Амгалан: “Чалко”-ийн гэрээг уул уурхайн сайд өөрчилсөн байж магадгүй
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд гурван багц бүхий 14 санал тусгуулах байр суурьт нэгджээ. 
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодруулав.

-Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөлд нийт 25 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Хэр оновчтой арга хэмжээнүүд байна вэ?

-Оны өмнө Эдийн засгийн байнгын хорооноос эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээний талаар судлах ажлын хэсэг байгуулагдаж тодорхой саналуудыг Засгийн газарт хүргүүлсэн боловч  их цаг хугацаа алдсан. Хаврын чуулган эхлэхээс өмнө тогтоолын төслийг өргөн барих ёстой байсан ч сая л ирлээ. Харамсалтай нь энэ тогтоолын төсөлд тусгасан 25 арга хэмжээг авч үзэхэд 100 хоногийн дотор эдийн засгийг сайжруулах бодитой санал цөөхөн байна. Ард түмний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх арга хэмжээ ороогүй гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд МАН-ын бүлэг ажил хэрэгч 14 арга хэмжээг санал болгосон.

-Танай намын бүлгээс гаргасан саналуудыг тодорхой тайлбарлана уу?

-Иргэдийн өмнө тулгамдаж буй гурван асуудал байна. Валютын ханшийн эрсдэлээс нийт иргэн, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Үүнийг яаж шийдэх вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гурван их наяд төгрөгөөр хоёр жилийн турш хэрэгжсэн ч үр дүнгээ өгсөнгүй. Өндөр өртөгтэй санхүүжилтээр хийж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Статистикийн ерөнхий газрын ажлыг дүгнэж ярьсан. Тус газрын даргын хэлсэн мэдээллээр бол Монголын нийт 800 мянга орчим өрхийн орлого буурсан байна. Сүүлийн гурван жил өрхийн орлого дунджаар 15 хувиар өссөн үзүүлэлттэй байсан бол 2013 онд дөрвөн хувиар нэмэгджээ. Энэ бол иргэдэд асуудал тулгарсныг статистикийн тоо баримтаар нотлож байна. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Монголд төлбөрийн балансын хямрал буюу санхүүгийн хямрал нүүрлэсэн гэж албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Түүний өгч байгаа мэдээллээр бол эдийн засагт мөнгө дутсан буюу ханшийн эрсдэл учирсан. Энэ асуудал цаашаа явбал санхүүгийн эрсдэлийг дагуулдаг. Ийм үйл явц 2008 онд Азийн орнуудад тулгарсан. Тэгэхээр хямралаас гарах төлөвлөгөөг эхлээд хямрал юунаас үүсэв гэдэг оношоо зөв тавих ёстой. Тэгж байж хямралаас гарах арга хэмжээг зөв тодорхойлох ёстой. УИХ-аас томилогдсон ажлын хэсэгт МАН-ын бүлгийн гишүүд орж ажиллаж гурван гол бодлого тусгуулах саналтай байгаа. Ард түмний мөнгийг хэмнэх арга хэмжээ, баялаг бүтээгчдээ дэмжсэн татварын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, монгол хүнээ дээдэлсэн нийгмийн арга хэмжээг УИХ-ын тогтоолд оруулах ёстой гэж үзсэн юм.

-Иргэдийн мөнгийг хэрхэн яаж хэмнэх санал гаргаж байгаа юм бэ?

-Мөнгө хэмнэх тухайд төрийн данхар бүтцийг цомхотгож төрийн албан хаагчдын тоог цөөлье гэж байгаа. Одоо байгаа урсгал зардлыг 10-30 хувиар бууруулах санал орсон.  Мөн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж буй Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны санхүүжилтийг Төсвийн тухай хуульд нийцүүлж засах ёстой гэсэн санал дэвшүүлж байна. Баялаг бүтээгчдээ дэмжих тухайд татвар төлөгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд татварын уян хатан бодлого явуулъя гэсэн санал дэвшүүлж байгаа. Мөн хяналт шалгалтын давхардлыг арилгаж, төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлж буй дарамтыг багасгах зэрэг саналуудыг тогтоолын төсөлд оруулах байр суурьтай байна.

-Хамгийн гол эрсдэл бол ханшийн савалгаа. Тэгэхээр валютын урсгалыг яаж нэмэгдүүлж, ханшийг буулгах вэ?

-Монголбанкны ерөн­хийлөгчийн мэдэгд­сэнээр бол ханшийн хямрал нүүрлэсэн. Энэ нь Монголд орж ирэх валютын урсгал татарсан гэсэн үг. Одоо бид экспортоо нэмэгдүүлэх ёстой. Экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ өрсөлдөх чадвартай болгохын тулд дэд бүтцийн асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой. Мөн "Чалко” компанитай хийсэн нүүрсний гэрээнд Уул уурхайн сайд Засгийн газрын зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөлт хийсэн байж магадгүй гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Тиймээс энэ долоо хоногт ажлын хэсэг гаргаж "Эрдэнэс Тавантолгой”-г шалгана.

 

М.ГАН

Эх сурвалж: Зууны мэдээ

Л.Энх-Амгалан: “Чалко”-ийн гэрээг уул уурхайн сайд өөрчилсөн байж магадгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани