Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-2

Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-2

 

Түрүүч нь Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт

"Зууны мэдээ” сонин өмнөх /2018.5.14-ний ¹ 99/ дугаартаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдэд тулгарсан асуудал, тэнд үүссэн нөхцөл байдлын талаар  мэдээлсэн билээ.  Уул уурхайн 33 лиценз авсан компаниудын уршиг,  урд хөрш рүү газрын тос тээвэрлэдэг хүнд даацын машины тоосонд эгээ л цагаан зээртэйгээ адил нутаггүй болж, боолын хөдөлмөр эрхлэхээр Бичигтийн боомтоор цувж эхлээд буй нутгийн иргэдийн байр суурийг удахгүй хүргэхээр бэлтгэж байна. Энэ удаа иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжилсан тэмдэглэл,  баримт тайлбарыг хүргэе.

 

БАРИМТ 1. ЭРДЭНЭЦАГААН­ЧУУДЫН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн газар нутгийн 70 хувь нь цөлжилтийн  бүсэд багтдаг. Гадаргын болон гүний усны нөөцийн хомсдолтой.Дэлхийн дулаарлын хүчтэй нөлөөнд орж Ганга нуураас эхлэн булаг, шанд олноор  ширгэж ган зудын гамшигт ихээр өртөх болсон. Гэтэл аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт  127 тусгай зөвшөөрлийг  78 аж ахуйн нэгж эзэмшдэг. Үүнээс ашиглалтын   зөвшөөрөл 60,  хайгуулын тусгай зөвшөөрөл 64 байдаг. Энэ нь  нийт нутаг дэвсгэрийнх нь  10.1 хувь  буюу  904302.2 га талбайг эзэлж байна. Тэгвэл  зөвхөн Эрдэнэцагаан сум  гэхэд  33 лиценз олгоод байгааг дээр өгүүлсэн.  Нийт нутгийнх нь 70 хувь цөлжсөн  аймагт нь ч,   33 лицензэд эзлэгдчихээд буй  Эрдэнэцагаан суманд ч энэ  олон уул уурхайг даах  ямар ч үндэслэл алга.

Гэтэл шинжлэх ухааны ямар ч үндэслэл судалгаа тооцоогүй, олон үеэрээ амьдарч аж төрсөөр ирсэн нутаг усаа мэдэх нутгийн иргэдийг   оролцуулсан  хууль эрх зүйн зохицуулалтгүй  эрдэс баялгийн хуулиуд батлагдаж хүссэн бүхэнд тусгай зөвшөөрлийг газар нутагт нь  давхцуулан   олноор нь олгосон  буруу шийдвэрийг  төрөөс гаргажээ.

 

БАРИМТ 2. Д.Цэрэндорж: "АДАЭ” КОМПАНИ НУТГИЙН ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛЖ, ХУЛГАЙГААР ХУРАЛ ХИЙЛГЭСЭН 

"АДАЭ” компанийнхан хуурамч бичиг баримтаа иргэдэд тайлбарлахдаа "Та нарт үзүүлэх л гэж ингэсэн юм” гэж хэлжээ.

Хуурамч зөвшөөрөл авсан "АДАЭ” компанийг эсэргүүцэж "Газар нутгаа хамгаалъя” сайн дурын хөдөлгөөнийхөн өргөх бичиг барьжээ.

Эрдэнэцагаан сумын III багийн нутаг тахилгат Баянцагаан хайрханы ар хормой буюу Хамар булаг гэдэг газар   "АДАЭ” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай   компани уурхай гаргах сонирхолтой. Учир нь тус компани   МҮ-000307796 тоот  тусгай зөвшөөрөлтэй   жоншны ордын 631.0466 га талбайг 30 жил   эзэмшихээр авсан  аж. Тэд багийн иргэдээс зөвшөөрөл авахаар олон удаа энд тэнд хурал хийжээ. Ингэхдээ  албан газрууд, тэр дотроо дунд сургуулийн "Фургон” автомашин, мөн хувь хүмүүсийн унааг дайчлан өөрсдийн талд шийдвэр гаргах хүмүүсийг бүрдүүлж гурван удаа хурал хийлгэсний хоёрт нь   газар шороогоо  ухуулахгүй гэсэн иргэд олонх болжээ. Энэ талаар иргэдийн хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Д.Цэрэндорж "Сумын Засаг дарга Ө.Батсайхан, өөрийн худ ураг , гарын үсгээ ч зурж мэдэхгүй Наранцогт хэмээх залууг   Багийн даргаар тавьсан.Тэд  хамтдаа   Хятадын компанид үйлчилж, сургуулийн унааг дайчлан хүн цуглуулж Хятадын компанийн байранд очиж иргэдийн хурлыг  хийлгэсэн. Удахгүй Бээжинд очиж хуралдах бололтой. Хуралд оролцсон иргэдэд нүүрс тараасан мэдээлэл байгаа. Мөн Засаг дарга хотод ч байр авлаа, тэнд ч 1000 хонь цуглууллаа гэж дуулдах юм.  Жирийн албан хаагчийн цалингаар тэгж хөдлөх боломжгүй. Хятадын уул уурхайн компанийн нөлөөнд ороод байна. Иймд иргэд бид Засаг даргатайгаа олон удаа хэл ам хийсний дараа Ч.Улаан гишүүнийг, нэг ёсондоо  "аавыгаа”  дуудна лээ. Бид эрхэм гишүүнд 123 хүний гарын үсэгтэй 19 хуудас  материал, иргэдийн өргөдөл, гомдлыг  гардуулж өгсөн. Хуурамч лицензийн асуудлыг ч хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа "Сумын удирдлагууд чинь мэднэ” гэсэн хариу ирүүлсэн. Тэр компанийн танилцуулга нь ч хуурамч байгаа. Тамсагийн талын зураг, Архангайн нэг уулын зургийг тавьчихсан байсан. Тэр чинь манай нутгийн газар  биш шүү дээ. Цаашид бид тэмцэнэ” гэв.

Мөн "АДАЭ” компани хуурамч зөвшөөрөл үзүүлж байж болзошгүйг зарим иргэн мэдээлэв. Учир нь тус компани Урт булаг, Хамар булаг гэдэг газар зөвшөөрөл авсан гэж байгаа атал зөвшөөрөл дээр "Эрдэнэцагаан” гэж бичсэн байна. Эрдэнэцагаан гэдэг нь сумын төвийн нэр бөгөөд ийм нэртэй газар байхгүй. Хэрэв үнэхээр ийм нэртэй газарт зөвшөөрөл авсан бол сумын төв оршиж буй  газрыг тэр чигээр нь мэдэлдээ авсан болж таарч байна.  Дээр нь өнгөрсөн жил тус компани гал алдсанаас түймэрт дөрвөн хүний амь нас эрсэдсэн ч дараад чимээгүй өнгөрсөн гэсэн яриа нутгийн иргэдийн дунд байна.

Үргэлжлэл бий.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Уран бол цацраг идэвхит хүнд металл

 Ураны талаар мэпээлэл өгье.Монголд энэ аюул ирсэн учраас элэг нэгт ...

Өнөөдөр, 09:43
ОН ГАРСААР 67 ХҮН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДААД БАЙНА

 Он гарсаар наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 17 аймгийн 40 сум, ...

Өнөөдөр, 09:31
Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

 Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны ...

Өчигдөр, 17:24
С.Баярцогтын хэрэг Монгол Улсаас хальжээ

Сангийн сайд асан С.Баярцогтыг авлига, хээл хахууль авсан, олон улсын ...

Өчигдөр, 16:38
Грекийн Эвбея арал дээр хүчтэй ойн түймэр дэгджээ

АФИН. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагт Грекийн Эвбея арал дээр хүчтэй ойн ...

Өчигдөр, 14:57
"Яги" далайн шуурга хөрсний гулгалт үүсгэжээ

ХАНЬЖОУ. /Синьхуа/. Хятадын Жезянь мужийн өмнөд нутгийн Веньлин тойрогт ...

Өчигдөр, 14:55
Геоморфологийг орхигдуулсан уу?

Газар зүйн хотгор гүдгэрийн судлал буюу геоморфологи рельефийн судалгааг ...

Өчигдөр, 14:52
Баяндун сумын нутаг дахь алтны уурхайгаас арслан зааны соёо олджээ

   Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дахь алтны уурхайгаас ...

Өчигдөр, 13:51
Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дахь алтны уурхайгаас арслан зааны соёо олжээ

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дахь алтны уурхайгаас ...

Өчигдөр, 13:42
С.Батболд: Туул гол дагуу олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлах шаардлагатай

 Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар ...

Өчигдөр, 13:04
Сумъяа аваргад хандаж өвгөн миний хэлэх үг

 Таны тухай  таагүй нэгэн яриа нийгмийн сүлжээгээр шуугиад ...

Өчигдөр, 09:23
АЙРАГ СУМ ҮЕРТ АВТАЖ, ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

 Төрийн хуулийг хүн зөрчиж болно. Харин байгалийн хуулийг хэн ч давж ...

Өчигдөр, 09:21
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун ...

Өчигдөр, 08:48
Нүүрсний экспортын биет хэмжээ буурсан ч орлого нь өсчээ

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫГ ӨЧИГДӨР 15.00 ЦАГТ НЭЭСЭН ...

2018 оны 08 сарын 11, 17 цаг 33 минут
Хүүхдийг хараа хяналтгүй гол ус, мөрөн, тогтоол усанд тоглуулахгүй байхыг анхааруулж байна

 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 11-нд ...

2018 оны 08 сарын 11, 17 цаг 25 минут
СОЛИРЫН БОРОО энэ сарын 12-нд үзэгдэнэ

Дэлхийн олон орны хүмүүсийн тэсэн ядан хүлээдэг нэгэн байгалийн үзэгдэл ...

2018 оны 08 сарын 11, 17 цаг 25 минут
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын эвдрэлийг засчээ

Их хэмжээний аадар бороо үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэснээс ...

2018 оны 08 сарын 11, 17 цаг 18 минут
Утааны эсрэг тэмцэл төмрийн хүдрийг $70 руу түлхэв

Хятадын Засгийн газар агаарын бохирдол ба гангийн илүүдэл хүчин чадлын ...

2018 оны 08 сарын 11, 17 цаг 13 минут
Засгийн газар огцрох ёстой

Ганц жишээ хэлье. Улс орны нэг чухал салбар болох Зам тээврийн салбар ...

2018 оны 08 сарын 11, 14 цаг 58 минут
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үертэй байгаа голууд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 11-нд зүүн ...

2018 оны 08 сарын 10, 16 цаг 53 минут
У.Хүрэлсүх хийгээд төрийн тэргүүний улс төрийн хоршлын салах цэг нь Тавантолгойн төмөр зам

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн ...

2018 оны 08 сарын 10, 13 цаг 55 минут
Дэлхийн Төв банкууд хэчнээн тонн алт эзэмшдэг вэ?

Алт нь аливаа улс орны гадаад валютын нөөцийн бүрдүүлэлтэд чухал байр ...

2018 оны 08 сарын 10, 13 цаг 43 минут
"Тавантолгой" ХК тайлангаа тавина

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын ...

2018 оны 08 сарын 10, 11 цаг 17 минут
О.Бум-Ялагч: Оюутолгойн гэрээ луйвар болсныг баталгаажууллаа

 Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа. –Танай нам энэ зун ...

2018 оны 08 сарын 10, 11 цаг 16 минут
НҮҮРСНИЙ ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЁ, ЕРӨНХИЙ САЙД АА

 "Эрдэнэс Таван-толгой” ХК, орон нутгийн "Тавантолгой” ХК-ийн дунд ...

2018 оны 08 сарын 10, 09 цаг 17 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн ...

2018 оны 08 сарын 10, 09 цаг 01 минут
МОНГОЛЫН АРД ТҮМЭН, ҮР ХОЙЧ НЬ АФРИКИЙН АРД ТҮМЭН ШИГ АМЬДРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭВ

 Өнөөдөр "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс НҮБ-ын ...

2018 оны 08 сарын 09, 15 цаг 25 минут
2018 оны 08 сарын 09, 14 цаг 59 минут
2018 оны 08 сарын 09, 14 цаг 56 минут
2018 оны 08 сарын 09, 14 цаг 53 минут
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн лицензийн наймааг "ГААРУУЛЖ" байна

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн ажлаа аваад хэдхэн ...

2018 оны 08 сарын 09, 13 цаг 32 минут
Тавантолгойн төмөр замын 49 хувийг хэнд үлдээв

Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг ...

2018 оны 08 сарын 09, 10 цаг 57 минут
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжихтай холбоотой асуудлыг хэлэлцэв

 "Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн ...

2018 оны 08 сарын 09, 09 цаг 51 минут
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлнэ

 Төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой "Тавантолгой төмөр ...

2018 оны 08 сарын 09, 09 цаг 44 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим ...

2018 оны 08 сарын 09, 08 цаг 43 минут
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ...

2018 оны 08 сарын 08, 17 цаг 59 минут
Миний уулзсан Хибакушка

"…Харин найз минь манайд хэл хүргэхээр  явах замдаа цацраг идэвхит ...

2018 оны 08 сарын 08, 16 цаг 51 минут
ЭРДЭНЭТЧҮҮДИЙН ИТГЭЛИЙГ ЗАРСАН "ЗЭС-ЭРДЭНИЙН ХУВЬ"...

Эрдэнэтчүүд 1000, 1000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Зэс-Эрдэнийн хувь" ...

2018 оны 08 сарын 08, 16 цаг 40 минут
Тавантолгойн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр арилжаална

"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжихтай холбоотой асуудлыг ...

2018 оны 08 сарын 08, 16 цаг 36 минут
Их ойг үндэслэгч буюу Forest man

Жадав Пайенг хэмээгч энэ хүний гараар ургасан ой мод Энэтхэгийн Жорхатын ...

2018 оны 08 сарын 08, 15 цаг 18 минут
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН САЙН САНАЛЫН СИСТЕМИЙН 100 МАНЛАЙЛАГЧ АЖИЛТАН

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сайн саналын системийн шилдэг 100 ажилтнаа сайн ...

2018 оны 08 сарын 08, 14 цаг 53 минут
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 100-200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Тавантолгой-Гашуунсухайт ...

2018 оны 08 сарын 08, 13 цаг 23 минут
Шатахуун 2016 оноос хойш 300 төгрөгөөр нэмэгджээ

Шатахууны үнийн асуудал бол хэдхэн нефть импортлогч компанийн асуудал биш. ...

2018 оны 08 сарын 08, 13 цаг 21 минут
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаан  /2018.08.08/ 08.00 цагт ...

2018 оны 08 сарын 08, 13 цаг 13 минут
“Роснефть” Оросын хамгийн үнэтэй компани болов

 Газрын тосны "Роснефть” компани жагсаалтын өмнөх тэргүүлэгч ...

2018 оны 08 сарын 08, 13 цаг 04 минут
Арбитрын шүүх хуралд Монголын тал дахин бүдрэв үү

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг булаацалдсан дотоодын тэмцэл төгсөөгүй ...

2018 оны 08 сарын 08, 12 цаг 59 минут
Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн банкны Монгол, Солонгос, ...

2018 оны 08 сарын 08, 11 цаг 51 минут
Хууль бус компаниудыг эсэргүүцлээ

 Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багийн малчин, 'Байдраг нутаг ...

2018 оны 08 сарын 08, 10 цаг 24 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани