Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хатаагдсан Болдууд” & “хатаасан” Төр

“Хатаагдсан Болдууд” & “хатаасан” Төр

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Николай Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь” зохиолыг уншаагүй хүн арай цөөн байх. Харин өнөөдөр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг "хэрхэн хатаагдаж” байгаагийн нарийн учрыг мэдэхгүй хүн мэдэж байгаагаасаа олон байгаа болов уу. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нар Оюутолгойн "хуучин”, "шинэ” гэрээний улмаас цагдан хорих ангид хоригдож байгаа. Өнөөдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нараас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтийг шүүх хэлэлцээд дахин хатуурхав. Тэд заавал ингэж "хатаана” гэнээ. Өмнө нь шүүх хурлын үеэр дүпү бэлддэггүй юмаа гэхэд хувцас юуг нь зэхээд доголон нулимстай угтахаар догдолж байсан тэдний ар гэрийнхэн ч "хатаагчдад” хамаагүй.

С.Баярын эрүүл мэнд нэлээд хүнд байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга хэлж байсан. Ч.Сайханбилэгийн тухайд захиа бичсэн, хууль хүндэтгээд ирсэн, нялх охиноо санаж байна гэдгээ ч дурьдсан боловч ийм үгс "хатаагчдыг” уяруулна гэвэл гонж. Тэд хүний ёс, хүний амь, эрүүл мэндийг бодох хэмжээнд сэтгэх "боломжгүй ажиллаж” байна.

Оюутолгойн гэрээ бол дэндүү олуулаа хэлэлцэж баталсан, гадны томоохон хөрөнгө оруулагчдыг хамарсан учир дэндүү ил тод гэрээ. Тэр үеийн УИХ, С.Баярын Засгийн газар, түүний сайд нар. Үүнд Зам, тээврийн сайд асан Х.Баттулга ч орно. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч багтана. Энэ бол тухайн үеийн эрх баригчдын хамтын шийдвэр. Нэмж хэлэхэд Оюутолгой ордын гэрээний өөрчлөлт дээр Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн "Төслийг явуулна” гэсэн нэгдмэл байр суурьтай байснаараа Тавантолгой төслийн талцсан шийдвэрээс өөр. ҮАБЗ, УИХ, Засгийн газрын хамтарсан шийдвэрийг АТГ болон шүүх шүүдэг ёсыг өнөөдөр тогтоох гэж оролдож байна. 

"Оюутолгой төслөө хөдөлгөж хөгжлийн түгжээг мулталлаа” гэж бахтай мэдэгдэл хийсэн тэр залуу өөрийнхөө орох камерийн түгжээг нээж байгаагаа гадарлаж байсан болов уу. Үгүй л болов уу. Тиймдээ ч 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ "Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюутолгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө” гэсэн байдаг. Тэд ийм л итгэл үнэмшилтэй байсныхаа төлөө "хатаагдаж” байгаа юм. 

Ерөнхий сайд асан С.Баяр бол "Оюутолгой төслийг тойрсон хардлагын талаар би олон удаа ярьсан. Хардлагыг одоо шалгаж байна. Одоо бүр сайн шалгах ёстой. Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Монголын талын нөхдөөс гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой” гэсэн байдаг.

Мөн "Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү халдлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд аваагүй бол олон түмэнд зарлаад төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой” гэж Г.Отгонбаяр тоймчид ярилцлага өгөхдөө товч санаагаа илэрхийлчихсэн. Үүгээрээ тэрбээр "Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй болсон бол хар толгойгоороо хариуцна” гэсэндээ хүрч хар толгой, халуун амиараа төлөхөд бэлэн хэдий ч Оюутолгой төслийн үр шимийг олон нийт хүртсээр, "нэр цэвэрлэх” үүрэгтнүүд улс төрийн хэрэг болгох хэмжээнд асуудлыг ойлгомжгүй болгосоор байна.

Тэгэхээр яаж ч "хатаасан” авлигын асуудал байгаа бол "нөгөө тал” ямар нэг хэмжээгээр асуугдаж таарах нь. Асуугдсан тохиолдолд С.Баярын хэлсэнчлэн "сухай улаан мөнгө” зараагүй ч хамгийн том татвар төлөгчөө болгосон Монголын төр, Монголын ард түмний хүртэх ашиг орлого эрсдэлд орох болов уу. 

Тэгвэл "Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд холбогдох асуудал хэрхэх вэ. Түүнтэй "нэг цаасан” дээр гарын үсгээ зэрэгцүүлсэн нөхөр нь "Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жан Себъястиан Жак. Үүнийгээ "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэдэг нь эдүгээ "Дубайн гэрээ” гэгдээд байгаа. Ширхэг ч захиа бичээгүй, шинжилгээгээр эрүүл мэнд нь сайн гарсан юм байлгүй, хорих хоногийг нь сунгаад л байгаа. Олон нийт түүнийг буруу юм хийж "амжихгүй” хүн гэж үзсэн ч юм уу, өмөөрөх хандлагатай. Тэгэхээр нь шүүх яг л кинонд гардаг "Сүхбаатар жанжны сэлэм Тогмидоо хайрлах хайр” шиг хорих хоногоо сунгадаг. 

Энэ гэрээгээр юу өөрчлөлгдсөн бэ. Ял хүлээх ямар шийдвэр гаргачихав гэхээр ерөөсөө л төслийн санхүүжилтийг нэмэх хөрөнгө босгоход чиглэсэн байдаг. 

Мөн "Оюутолгой” ХХК 30 сая долларын татварын актыг хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон. "Би Эйч Пи”-тэй холбоотой 2%-ийн роялтийг "Туркойз Хилл” авахааргүй болсон. Уг роялти Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаагүй байсан ч "Рио Тинто”-гоос хэлэлцээрт шинээр оруулж ирсэн роялти байсан. Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч авахаар болсон. Гэвч "где Тавантолгой?” гэх мэтчлэн манай талын буруу бас цөөнгүй. 

Тэгвэл С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг хорьсон гол үндэслэл нь ерөөсөө л "хуучин, шинэ” Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээнүүд. Шинэ гэрээ буюу Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг "Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаар ахлуулсан Ажлын хэсэгт Ч. Сайханбилэг өгчээ. С.Баяр, С.Баярцогт нар УИХ, ҮАБЗ-ийн зөвшөөрөлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн. 

Улс төрийн өнцгөөс нь харвал Тавантолгой төсөл дээр одоогийн Ерөнхийлөгчтэй байнга эсрэгцсээр ирсэн нэгдмэл чанар тэдэнд бий. Мөн таван жил гаруйн хугацаанд түүний багийнхнаар муулуулсан, тэр ч байтугай алдарт "30 гэр бүл” гэх хэлцэд байнга дурдагддаг, өчигдөр ч эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний тухай ярихдаа ярьж л явна билээ. 

Манай хууль зүйн салбар уг нь өнгөрсөн хугацаанд овоо шинэтгэл хийсэн гэдэг юм. Наанадаж хорих арга хэлбэрээ өөрчлөх тухай хуульдаа бичсэн. Гэвч "хилээр гараад явчихна”, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архивт л байгаа өнөөх гэрээ хэлцлүүдийг” хулгайлаад шатаачихна гэж айгаад Цагдах хорих газарт "байлгах”-аа хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа бололтой. Үүнийг нь ч гэрээ байгуулахад байсан УИХ-ын гишүүний хувиар, Засгийн газрын гишүүний хувиар, тэр ч байтугай Оюутолгой төсөл дээр хуулийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж оролцсон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, тэр үед Зам тээврийн сайд байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, гэрээ байгуулагдсаны дараа баяртайгаар мэдэгдэл хийж байсан тухайн үеийн Шадар сайд, одоогийн Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар харсаар байж таг дуугүй өнгөрөхөөр шийдсэн бололтой юм. Наанадаж Н.Алтанхуяг ахлах зөвлөхөө хоригдоход хууль зөрчөөд, Хууль зүйн сайдаар түрээ бариад эргэж тойрч хүн чанараа гайхуулснаа санамаар юм. Хүн чанарыг хэнд, хэзээ гаргах вэ гэдэг нь цаанаа нарийн "жортой” байдаг бололтой. Эсвэл "Тагнуулын ерөнхий газар намайг дуудаад байхад Ч.Сайханбилэг, Б.Ариунсан хоёр яалаа” гээд л бодоод явдаг юм болов уу.

Цаашид УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн шийдвэрийг АТГ болон шүүхээр хянуулдаг байх эсэхээ хуулиар шийдэхгүй бол тухайн цаг мөч болон "төсөл хөдөлгөсөн” хэрэгт холбогдох албан тушаалтнууд хэн байхаас шалтгаалж хуулийг гуйвуулж байна. Энэ бол хуульт ёсоос гадуурх "болд хатаах” мэх бололтой юм.

Нийтлэлч У.Оргилмаа. 2018.05.16

“Хатаагдсан Болдууд” & “хатаасан” Төр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:53
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани