Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Э.Авирмэд: Манай хамгийн урт агуйг хятадууд сүйтгээд байна

Э.Авирмэд: Манай хамгийн урт агуйг хятадууд сүйтгээд байна

Монголд одоогоор 300 гаруй агуй бүртгэгдээд байна. Байгалийн өвөрмөц тогтоцын мөн чанар, ач холбогдлын талаар Монголын агуйн судлалын холбооны Ерөнхийлөгч Э.Авирмэдтэй ярилцлаа.

-Агуйн талаар зарим хүн өнгөцхөн мэдлэгтэй байж магадгүй. Тиймээс та шинжлэх ухаан талаас нь энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Газрын доорх хөн­дий орон зайг хэлдэг. Тэнд газар дээрх шиг бай­галийн сайхан цогцолсон байх нь ч бий. Орчин үед энэхүү байгалийн тогтоц нь шинжлэх ухаан болон аялал жуучлалын том салбар болон хөгжиж байна.

Ялангуяа дэлхийн өндөр хөгжилтэй орнууд аялал жуулчлалынхаа орлогын 10 гаруй хувийг энэ байгалийн өвөрмөц тогтоцоос олдог юм би­лээ. Манай оронд ч дэлхийд алдартай агуй олон бий.

-Одоогоор манайх 300 гаруй агуйтай.  Манай агуйнууд юугаараа онцлог алдартай юм бэ?

-Хойт цэнхэрийн агуй, Баянхонгорын Цагаан агуй, Чихэн агуй, Саальтын агуй зэрэг нь дэлхийд алдартай болсон. Энэ нь археологи, түүхэн олдворуудаараа олон нийтийг шуугиулсан байдаг. Цагаан агуйг орос,америк, монгол эрдэмтдийн баг хамтран судлаад 850 жилийн өмнө хүн амьдарч байсан гэдгийг тогтоосон. Олон чулуун зэвсэг, эртний хүмүүсийн хэрэглэж бай­сан эд хэрэглэл гар­сан. Үүгээрээ дэлхийд алдаршсан. Мөн Сүх­баатар аймгийн Шилийн Богдоос хойш 10 гаруйхан км-т Талын агуй гэж бий. Тал газар байдгаараа Монголдоо ганцхан. Тэнд олон жуулчин оч­дог. Энэ мэтчилэн хүмүүст танигдсан агуй цөөнгүй.

-Олон улсад агуйн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Бидэнд ийм боломж бий юу?

-Одоогоор энэ чиг­лэлийн төрийн бод­лого байхгүй байна. Аялал жуулчлалын компаниудын түвшинд явж байна. Олон жил судалж үзлээ. Агуйн аялал жуулчлал хөгжих боломж уг нь манай улсад бий.  Олон хүн очиж үзээд байгаа бусад орны  агуйнуудад байдаг бүх л зүйл энд байна.  Тэгэхээр энэ салбарт бодлого, ме­нежмент хэрэгтэй болов уу.

-Агуйг судлах ажил манай оронд 1980-аад оноос эхэлсэн гэдэг юм билээ. Таны хувьд одоогоор ямар агуйг судалж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Талын агуйг судаллаа. 240 метр урттайг нь тогтоогоод байна. Цааш явах гэхээр мөсөн бүрхүүл үүсээд таглачихаад байдаг. Тал дээр байдаг учраас хаврын шар усны үер болон борооны ус ороод тэнд тогтсоор ийм байдал үүслээ. Тэгээд агуй дотор мөнхийн   хасах 6 хэм байдаг учраас өвөл хөлдсөн хэсэг нь зун гэснэ гэж үгүй.  Энэ байдал үргэлжилбэл 2017 он гэхэд хаагдана гэсэн судалгаа гарсан.

-Одоо тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Хамгийн гол нь гад­наас ус оруулахгүй байх юм.  ССАЖЯ, БОНХЯ,  Сүхбаатар айм­гийн Засаг даргын Там­гын газар  нийлж Талын агуйгаа хамгаалж авч үлдэх тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн. Эхний ээлжинд ус зайлуулах далан шуудууг барьлаа. Мөн салхины дээд талд нь мод тарьсан. Тал дээр байдаг учраас машинтай хүмүүс харахгүй дээгүүр нь гараад байдаг юм. Тэр хавьд нь тэмдэг тэм­дэглэгээ хийлээ. Энэ мэтчилэн тохижуулалтын ажил хийсэн.

-Агуй судлал нь мэдээж  Шинжлэх ухааны чухал ач холбогдолтой. Манай улсад судалгааны төвшин ямар шатандаа явна вэ?

- Монголын газар нутаг далай Тэнгисийн уснаас эрт чөлөөлөгдсөн байдаг учраас нэлээд эртний агуйнуудтай. Олд­ворууд нь байх магадлал өндөртэй. 1980 оноос бид агуйгаа  судалж ирлээ.  Агуйг эртний хүмүүс оромжноос гадна оршуулгын газар эмнэлэг хэлбэрээр ашиглаж байсан гэдгийг тогтоосон.  Бид Охbord-ийн их сургуультай хамтран Мон­голын говийн агуйг өнгөрсөн таван жилд судалсан. Хурдас чулуулаг нь жил ирэх бүр хуурайшиж, агшсаар байгааг тогтоосон.

-Эмнэлэг хэлбэрээр ашиглаж байсан гэдэг нь их сонирхолтой юм.  Тэр агуй одоо хаана байдаг юм бэ?

-Өмнөговь аймагт бий. Маш том агуй. Тэнд агуйн эмнэлэг бай­гуулж шавар, усаар хүн эмчилдэг байсан. Одоо ч суурь нь бий. Мөн нутгийн иргэд шавар усыг нь эмчилгээний журмаар хэрэглэдэг хэвээрээ юм билээ.  Агуйн шавар ус нь эрдэс бодисоор баялаг учраас  хүний даралт, хо­доод, хөхний  янз бүрийн өвчинд маш сайн гэдэг. Энэ нь шинжлэх ухаанаар ч батлагдсан.

Агуйн шавар ус нь эрдэс бодисоор баялаг учраас  хүний даралт, хо­доод, хөхний  янз бүрийн өвчинд маш сайн гэдэг. Энэ нь шинжлэх ухаанаар ч батлагдсан

 
 
 

-Таны дараагийн судлах агуй  ямар агуй вэ. Ер нь өөрсдөө явж судалдаг уу. Хүмүүсийн хүсэлтээр явдаг уу?

-Ерөнхийдөө олон улсын агуй судлаачидтай хамтран Монголынхоо агуйг судалдаг. Яг өөрсдөө ороод ажиллая гэхээр Төр засгийн дэмжлэг байхгүй болохоор тоног төхөөрөмжийн асуудал хүнд. Тэгээд агуй судлана гэдэг хэн дуртай нь гүйгээд ордог амархан ажил биш. Ялангуяа Монголын агуйнууд их том, гүнзгий. Хэнтий аймгийн Дадал суманд байдаг  Сөөгтийн агуй гэхэд эгц доошоо 70 метр шүү дээ.  Тэрэнтэй дүйх олон агуй бий. Дорноговь аймгийн Цагаан дэлийн агуй гэж доошоо бараг км гаруй урттай агуй байсан.  Тэгэхээр агуй судлаач хүнд хамгаалалт маш чухал.

-Цагаан дэлийн агуй яасан юм бэ. Та байсан гээд өнгөрсөн тоон дээр ярьчих юм?

-Хятадууд сүйтгээд дууссан байна лээ. Цагаан дэлийн агуйн ойролцоо хятадуудад хайгуулын лиценз олгоод агуйг нь дэлбэлсэн байсан. Уг нь одоогоор Монголын хамгийн урт агуй болоод байгаа юм. Агуйн дотор жонш болон олон сайхан тогтоцтой байсан. Нуур хүртэл байсан. Тийм агуй ховор шүү дээ.      Харамсалтай л юм.

Цагаан дэлийн агуйн ойролцоо хятадуудад хайгуулын лиценз олгоод агуйг нь дэлбэлсэн байсан. Уг нь одоогоор Монголын хамгийн урт агуй болоод байгаа юм. Агуйн дотор жонш болон олон сайхан тогтоцтой байсан. Нуур хүртэл байсан. Тийм агуй ховор шүү дээ

 

-Та бүхэн тэр агуйг хэзээ судалсан юм бэ. Хамгаалж чадаагүй юу?

-Бид олон улсын агуй судлаачидтай хамтраад очиж судлах гэхэд аль хэдийнэ лиценз олгосон байсан.  Хашаад хядадууд хамгаалалтдаа авсан байсан. Тэгээд бидний оруулахгүй гээд... Мон­голынхоо газар нутаг дээр харийнхны эрхшээлд байна гэдэг хэцүү юм билээ. Гэхдээ ямар ч гэсэн зөвшөөрөл авч багахан хугацаанд ч гэсэн судалж чадсан. Их ховор агуй байсан.

Т.БАТСАЙХАН

Э.Авирмэд: Манай хамгийн урт агуйг хятадууд сүйтгээд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани