Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Арнауд Суарат: Зэсийн зэх зээлийн эрэлт нийлүүлэлт тэнцвэргүй байдалд хүрэх төлөв ажиглагдаж байна

Арнауд Суарат: Зэсийн зэх зээлийн эрэлт нийлүүлэлт тэнцвэргүй байдалд хүрэх төлөв ажиглагдаж байна

Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат Монголын эдийн засгийн чуулганд "Амжилтын төлөөх хамтын ажиллагаа"  үндсэн илтгэлийг тавьсан. Түүнтэй дараах асуудлаар ярилцсанаа хүргэе.
 
-"Монголын эдийн засгийн чуулган 2018” амжилттай болж өндөрлөлөө. Тус  чуулганд та "Амжилтын төлөөх хамтын ажиллагаа"  сэдвээр үндсэн илтгэл тавьсан. Энэ удаагийн чуулганаар итгэлцлийн асуудлыг түлхүү хөндсөн. Монгол Улс хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлаа харуулахын тулд юу анхаарах ёстой вэ гэдгээс яриагаа эхэлье?
 
-Монгол Улсын хувьд итгэлцлийг улам бэхжүүлэх шаардлагатай байгаа нь эдийн засгийн чуулганы гол сэдэв байв. Гол нь томоохон хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль эрхзүйн орчин нь тогтвортой байх ёстой. Итгэлцлийг бий болгохын тулд төр засаг иргэний нийгмийн байгууллагуудтай түншилж, хамтран ажиллах нь чухал. Тогтвортой орчныг бүрдүүлснээр хөрөнгө оруулалтын орчин, ирээдүйгээ тодорхой харах боломж бүрдэнэ. Оюутолгой төслийн гүний уурхайд санхүүжилт өгсөн  байгууллагууд хөрөнгө оруулалт болон хувь нийлүүлэгчдийн гэрээ, гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн зээл өгсөн учир дээрх гэрээнүүдийн тогтвортой байдлыг хангаж, хамгаалах нь чухал. Аливаа улс орнууд гэрээгээ  хамгаалснаар урт хугацаанд хөрөнгө оруулагчдад найдвартай байдлыг бий болгодог. Үүний үр дүнд эдийн засгаа тэлдэг. Тиймээс Монгол Улс  хөрөнгө оруулалтын урьдчилан тааварлаж болохуйц тогтвортой орчин бий болгох шаардлагатай. Урьдчилан тааварлаж болохуйц хууль эрхзүйн орчныг бүрдүүлснээр хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. Хоёрдугаарт хуулийн засаглалтай  байх шаардлагатай.
 
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч ойрын ирээдүй өөдрөг байх төлөв ажиглагдаж байгааг та дурдсан. Энэ өсөлт Оюутолгой төсөл болоод Монголын хэтийн төлөвт ямар бодит нөлөөллийг авчирна гэж та харж байна?
 
-2020 он гэхэд дэлхийн зэсийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт тэнцвэргүй байдалд хүрэх төлөв ажиглагдаж байна. Тодруулбал  дэлхий нийт зэсийн эрэлтээ хангаж дийлэхгүйд хүрнэ гэсэн үг. Үйлдвэржилт, хотжилт, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болсноор зэсийн эрэлт өссөөр байна. Харин нийлүүлэлтийн хувьд өнгөрсөн жилүүдэд уул уурхайн компаниуд  зэсийн ордод шинээр хөрөнгө оруулалт хийгээгүй. Ийм цаг үед "Рио Тинто” групп  зэсийн шинэ ордод хөрөнгө оруулалт хийж буй цорын ганц групп. Зэсийн хүдэр олборлож  буй уурхайнуудын нэлээд нь ашиглалтын хугацаа нь дуусч байгаа. Мөн металлын  агуулга буурч байгаа учраас зах зээл дээр нийлүүлэлт буурах нь зайлшгүй юм.
 
- Монгол Улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх зорилгоор зэс хайлуулах үйлдвэр байгуулах шийдэлд хүрсэн. "Оюутолгой” уурхайн гол бүтээгдэхүүн нь зэсийн баяжмал. Тухайн үйлдвэр "Оюутолгой”-н ордоос зэсийн баяжмал худалдаж авах тооцоолол гаргасан байсан.  Энэ хэр боломжтой вэ?
 
-Зөв зүйлийг цаг хугацаанд нь хийх ёстой. 2020 гэхэд Оюутолгой төслийн гүний уурхайгаас анхны хүдрийг гаргаж авна. Гүний уурхай оргил үедээ жилд 560 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх тооцоо гарсан.Ингэснээр Монгол Улс болон Оюутолгой ХХК зэсийн зах зээлийн гол тоглогчдын нэг болно. Үр дүнд нь Монгол Улсад орж ирэх орлого нэмэгдэнэ. Оюутолгой нь  дэлхий дээр гуравт орох зэсийн том уурхай болох юм. Энэ цаг үеийг ашиглаад эдийн засгийн төрөлжилтийг дэмжих нь эдийн засгийн хувьд маш  том боломж гэж харж байна. Хөрөнгө оруулалтын гэрээгээр зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг Оюутолгой ХХК хийж өгөх үүрэг хүлээсэн. Энэ судалгааг цаг хугацаанд нь хийж дуусгаад Монголын Засгийн газарт хүлээлгэн өгсөн байгаа. Судалгааны үр дүнгийн хувьд Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулснаар эдийн засгийн хувьд үр ашигтай байх нь  нэлээн төвөгтэй гэсэн дүгнэлт гарсан. Монгол Улсын Засгийн газар зэс хайлуулах үйлдвэр зайлшгүй шаардлагатай гэж үзэн хөрөнгө оруулалтаа босгоод боловсруулах үйлдвэрээ баривал бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу олон улсын нөхцлөөр зэсийн баяжмал нийлүүлэхэд бэлэн.
 
-Монгол Улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал хүндхэн байгаа. Хэдэн зуун км урт дараалал үүсч байна. Үүнийг шийдэхэд "Оюутолгой”/ Риотинто/ компаниас ямар оролцоотой ажиллаж байна вэ?
 
-Хятад улс уул уурхайн хамгийн том худалдан авагч юм. Зэсийн баяжмалаа хэрэглэгчдэд хүргэхийн тулд бид Хятадын хилээр дамжуулан гаргаж байна. Үүссэн энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн засаг захиргаа тэр дундаа Өвөр Монголын Засаг захиргаатай нягт хамтран ажиллаж байгаа.
 
-Монгол Улсын Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Уг бодлогын хүрээнд эдийн засгаа  төрөлжүүлэхэд анхаарч байгаа. Эдийн засгийг солонгоруулахад Оюутолгой төсөл ямар хувь нэмэр оруулж байна вэ?
 
-Оюутолгой төсөл Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд  аль хэдийн хувь нэмрээ оруулаад явж байна. Гүний уурхайн төсөлд 10 мянга орчим хүн оролцож байгаа. Өмнө нь ийм том далайцтай бүтээн байгуулалтыг хийх, цааш нь уурхайг авч явах туршлага, мэдлэг монголчуудад байгаагүй гэж хэлж болно. Харин одоо системтэй сургалтын үр дүнд дэлхийн хэмжээний уурхайг аваад явах мэргэжилтнүүд бэлэн боллоо. Эдийн засгийг төрөлжүүлэхэд энэ хүмүүсийн хувь нэмэр их юм. Улмаар ханган нийлүүлэлтийн том сүлжээ үүссэн учир цаашаа төрөлжөөд явах боломж бүрдлээ. Нөгөөтэйгүүр Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагаас  эдийн засгийн төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, тэдний зөвлөгөө тусламжийг авах чухал юм болов уу гэж хардаг. Төрөлжилтийн тухайд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ  хаана ч гүйлгээтэй борлогдохоор байх ёстой. Тиймээс эдийн засгаа солонгоруулахын тулд ул суурьтай тооцоолол гаргаж бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх нь чухал.
 
-Уул уурхайн хувьд эрчим хүч чухал. Дотоодоос эрчим хүч авах асуудлыг Оюутолгой ХХК  хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
 
-Цахилгааны асуудал уурхайд хамгийн чухал хэсэг. Дотоодоос цахилгаанаа авах үүргийг бид хүлээсэн. Нэлээн том бүрэлдэхүүнтэй баг гараад дотоодоос эрчим хүч худалдан авах бололцоог бүх талаар нь судлаад явж байна. Дөрвөн жилийн тоолуур ажиллаад эхэлсэн гэж хэлж болно.
 
-"Оюутолгой” ордын нөөц "Эрдэнэт” үйлдвэрээс  долоо дахин их гэдэг. "Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн хот байгуулсан. Австралийн жишээнээс харахад уурхай дагуулж хот хөгжүүлэхийг чухалчилдаггүй нь ажиглагдсан. Монгол-Австрали улс соёл иргэншлийн хувьд өөр. Энэ утгаараа  "Оюу Толгой" төслийн хүрээнд хот босгох болов уу гэсэн хүлээлт ард түмний дунд бий. Уурхай дагуулж хот босгохын давуу болон сөрөг тал нь юу вэ?
 
-Бид бодлогоор хот байгуулалтын асуудалд хандаж байгаа.  Ханбогдод ажилчдаа суурьшуулах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар төсөл дээр ажиллаж буй ажилтнуудын  2000 гаруй нь Өмнөговийн иргэд юм. Ханбогдын хувьд зам сургууль, эмнэлэг, малын эрүүл мэндийн төв, ус цэвэршүүлэх болон бохирын байгууламж гээд нийгмийн суурь дэд бүтцийг бий болгож буй юм. Дэд бүтцэд өнгөрсөн жил гэхэд 5.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. "Говийн оюу” сангаас жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулж байх жишээтэй. Хот байгуулахын тулд төр засаг, хувийн хэвшил, барилгын компаниуд  гээд бүх талын оролцоог бодлогоор зохистой хангачихвал зах зээлийн жам ёсоор хот босох боломжтой. Манай компанийн хувьд ажилтнуудынхаа амьдрах нөхцлийг сайжруулах бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт хийж Ханбогдыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад явж байгаа. Олон улсын байгууллагууд болон бусад байгууллагуудтай хамтран  орон нутгийг хөгжүүлэхэд хэд, хэдэн төсөл хэрэгжүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Төрийн зүгээс эмч, багш нарыг  чанартай үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлэх, барилгын компаниуд  барилгаа барьчихвал манай уурхайн ажилчид худалдан авалт хийх боломжтой. Бүх талуудын оролцоо түншлэлийн үр дүнд хот бий болдог.
 
-Эдийн засгийн чуулганы үеэр Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг ирснийг Монгол Улсын  Ерөнхийлөгч тодотгосон. Гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах хэр сонирхол байгаа бол?
 
-Оюутолгойн гүний уурхайн төсөл одоогоор хамгийн том хөрөнгө оруулалт юм. Олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн салбарынхан Оюутолгойн гүнийн уурхайн төслийг хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ төсөл олон улсын хөрөнгө оруулагчдад Монголын талаарх мэдээ, мэдээлэл, дохио болдог гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар "Рио тинто” групп, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа түншлээд "Оюутолгой” төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө явна гэдгийг нотлон харуулж чадвал дэлхийд маш сайн дохио өгнө. Хэрвээ "Оюутолгой” амжилттай урагшилбал хөрөнгө оруулагчдыг татах том хөшүүрэг гэж харж байна.
 
-Нийтлэлч Баабар Эдийн засгийн чуулганы үеэр "Оюутолгой” төслийн үйл ажиллагааг хянахаар 300 гаруй хүн ажиллаж байна гэж мэдэгдсэн.  ТЕГ-аас "Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавиад байгаа. Үүний 11 тэрбум төгрөг төлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  тодотгосон. Энэ асуудалд Рио тинто групп ямар байр суурьтай байгаа вэ?
 
-"Рио тинто” групп гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу татвараа бүрэн төлөх явдал нь хамгийн чухал. Уул уурхай эрхэлж буй компаниуд дундаас бид татвараа маш нарийн мэдээлэлтэй олон нийтэд ил тод тайлагнадагаараа онцлогтой. Энэ хэрээрээ үйл ажиллагаа явуулдаг  газруудаас  магтаал сайшаал хүртдэг. Тиймээс татварын ил тод байдал, хүлээсэн үүргийнхээ дагуу татвараа төлөх үүргээ бүрэн дүүрэн биелүүлж ажилладаг. Үүнийхээ төлөө цаашид  тууштай байна.  Монгол Улсад жилд 200-300 сая ам.долларын татвар төлж байгаа. Монгол Улсын ТЕГ-аас Оюутолгойн 2014-2015 оны үйл ажиллагаанд аудит хийсэн. Харин аудитын дүгнэлтээр нэмж 155 сая ам. долларын татвар төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргаснаас тодорхой хэсгийг Оюутолгой ХХК төлсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа учраас  үлдсэн хэсгийг бид төлөх ёстой гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Яагаад вэ гэхээр энэ нь бидний байгуулсан гэрээтэй зөрчилдөж буй юм. Тиймээс гэрээний тогтвортой байдлыг хангаж хүндэтгэх нь чухал. Монгол Улсын Засгийн газартай манай групп харилцан бие, биенийгээ ойлголцох талаар идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Хэн хэнийхээ  байр сууриа ойлголцоод явах нь хамгийн сайн арга зам. Арбитрын шүүх дээр  татварын асуудлыг шийдэх гарц бий. Арбитрын шүүх талуудын ойлголтыг нэгтгэх, урт хугацааны хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх илүү сайн гарц ч  байж болох юм. Оюутолгойн цогц гэрээ бүү хэл хоёр найз хүртэл хоорондоо байгуулсан тохироогоо өөр, өөрийнхөөрөө ойлгож, тайлбарлах нь түгээмэл. Ийм үед гуравдагч тал буюу хөндлөнгийн этгээдээр ойлголцлын зөрүүг шийдэх  явдал цөөнгүй бий. Тиймээс арбитр үүнтэй  адил,  хэвийн зүйл юм. 
 
Б.Ариунзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Арнауд Суарат: Зэсийн зэх зээлийн эрэлт нийлүүлэлт тэнцвэргүй байдалд хүрэх төлөв ажиглагдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

Өчигдөр, 11:35
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын ...

2024 оны 03 сарын 27, 10 цаг 50 минут
2024 оны 03 сарын 26, 14 цаг 47 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани