Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

10 жил дуншсан Тавантолгойн төслийг зургаан сарын дотор хөдөлгөж чадах уу?

10 жил дуншсан Тавантолгойн төслийг зургаан сарын дотор хөдөлгөж чадах уу?

У.Хүрэлсүхийн Засгийн газраас Тавантолгойг хөдөлгөх шийдлээ зүтгүүлж эхэллээ.   Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлаар арав гаруй жил ярьж байгаа энэ асуудлыг нэг талд гаргах ёстой гэдэгт гишүүд байр  сууриа нэгтгэжээ.  Мөн Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойг хөдөлгөх хувилбарыг ч дэмжихээр болсон байна.   МАН-ын бүлэг энэ асуудлыг дэмжиж эхэлсэн нь Тавантолгойн хувь заяа шийдэгдэх шатандаа  орчихов уу гэдгийг харуулж байгаа юм.   Ер нь энэ удаагийн  хувилбар боломжийн олны эрх ашигт нийцсэн хувилбар байх магадлалтай гэдгийг зарим эдийн засагч онцолж байна. Цаг хугацааны хувьд ч олон улсын зах зээлд  түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа  энэ үеийг ашиглан төслийг хөдөлгөх нь зүйтэй гэдгийг ОУВС-гаас мэдэгдсэн байдаг. Ийм нэг чухал алхмын өмнө У.Хүрэлсүхийн багийнхан тулж ирээд байна.  Тэдний хувилбар нь Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах төслийн 30 хувьд IPO гаргахаар тусгасан байна.  Эндээс нийтдээ 4.7 тэрбум ам.доллар олж, цаашлаад төслөө хөдөлгөх боломжтой гэж үзжээ. Үр дүнд нь Тавантолгой төслийн автозам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэжээ. Мөн хэдэн хувийг нь төр, хувийн хэвшилд өгөх юм гэдгийг тодорхой болгоно. Гэрээ контрактыг яаж хийх юм гэхчлэн олон асуудал бий. Эдгээр нь эргээд Монголд ямар ашигтай байх, олон нийтийн эсэргүүцэлтэй хэр тулгарах вэ гээд ордыг эргэлтэд оруулахад гарцаагүй шийдэх зэрэг олон асуудалтай нүүр тулах нь тодорхой. Мөн үеийн үед Тавантолгойн асуудалд эсрэг байр суурь илэрхийлж байсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нартай нүүр тулна.  2012-2016 онд  дөрвөн жилд УИХ-ын даргын албыг хашсан З.Энхболд Тавантолгойн төслийг хөдөлгөх гэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зарим сайдыг тухайлбал М.Энх­сайханыг огцруулахаар ярьж байсан удаатай.  Хятадуудад Тавантолгойг өгөх гэлээ хэмээн тухайн үед байр сууриа илэрхийлсэн. Харин одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрын Тавантолгойг хөдөлгөх хувилбар тэдэнд  таалагдаж магадгүй юм. Учир нь Ерөнхийлөгч иргэдийн эзэмшиж буй ЭрдэнэсТавантолгойн 1072 хувьцааг амь оруулахаар ажлын хэсэг ч байгуулаад байна. 1072 хувьцаа нь Тавантолгой төслийн чухал мөртлөө нэг жижиг нэгж. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын уулзах цэг нэг газарт байж мэдэх л юм.   Ер нь Таван­толгойн төсөл яригдаж эхэлснээс хойш  М.Энхболдын Засгийн газраас эхлээд С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын  Засгийн газраар дамжин асуудал үүсч, улстөржилттэй нүүр тулж, замхардаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч энэ асуудлыг хөндөж, цаашлаад огцрох шалтгааных нь нэг болж байсан удаатай. Харин одоо хэрхэх бол.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар "Тавантолгойг хөдөлгөнө хэдэн жил ярилаа.  Хөдлөх нь хөдөлж байгаа л даа, нүүрсээ зөөж л байна. Энэ үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Бүр цогцоор нь цахилгаан станцаа барьмаар байна, төмөр замаа тавимаар байна. Нэг горимонд оруулмаар байна.  Нэг бодлого, шийдвэр гаргаад энэ нь юунаас болж унадаг гэхээр дотоодын улс төрөөс болж унадаг. Тэгэхээр энэ асуудлаа энэ Засгийн газрын үед  шийдээч гэж байгаа юм. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй, олон түмэнд. Мөн 1072 хувьцаагаа ами­луул­маар байна. Ард түмэнд тараагаад өгчихсөн,  найман жил хүлээлээ. Нүүрсний үнэ өндөр байна. Одоо энэ дээр маш хурдан төмөр замаа тавиад, 200-300 жил хийгдэх нүүрсээ экспортод гаргамаар байна” гэжээ.  Мөн  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Энэ төслийг эргэлтэд оруулах хангалттай тооны, бодлогын бичиг баримтыг өнгөрсөн хугацаанд батлан гаргасан. 10 жилийн турш энэ төслийг үр дүнтэй ажиллуулах талаар ярьж байгаа ч үр дүнд хүрээгүй байна. Олон улсын хөрөнгийн биржийн босгыг даван, хөрөнгө босгох шаардлага бий. Дотоодын Таван толгой компанийн хувьцааны үнэ тогтмол өсч байгааг та бүхэн сайн мэднэ. "Энержи ресурс” компани мөн Хонконгоос амжилттай хөрөнгө босгосон. Иймд бид ч олон улсын хөрөнгийн биржийн шалгуурыг давах ёстой. Үүний тулд ордоо үнэлүүлэн, засаглалаа сайжруулах ёстой. Засгийн газар хамтран ажиллах хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх байгууллагыг сонгон  шалгаруулахаар ажиллаж байна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэсэн юм.  Ийнхүү энэ Засгийн газар Тавантолгойг хөдөлгөхөөр нэгэнт зориг шулуудаад байна.   Өчигдөр МАН-ын бүлгээр дэмжиж нэг даваагаа давлаа. Одоо байнгын хороо, УИХ, ҮАБЗ гээд туулах зам ч олон байна.  Тавантолгой  төсөл амь орох уу, дахин нэг Засгийн газрыг элээх үү гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

10 жил дуншсан Тавантолгойн төслийг зургаан сарын дотор хөдөлгөж чадах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

Өнөөдөр, 11:51
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

Өчигдөр, 20:23
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

Өчигдөр, 19:14
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

Өчигдөр, 16:11
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

Өчигдөр, 13:47
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

Өчигдөр, 11:25
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын ...

2024 оны 03 сарын 27, 10 цаг 50 минут
2024 оны 03 сарын 26, 14 цаг 47 минут
2024 оны 03 сарын 25, 15 цаг 49 минут
2024 оны 03 сарын 25, 14 цаг 55 минут
Асгатын мөнгөний ордыг судалсан тайланг хүлээлгэн өгчээ

 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газрын шийдвэрээр Асгатын ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 23 минут
Хятадын нүүрсний зах зээлээр сонин юутай

 БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц анх удаагаа буурсан талаар эх ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 18 минут
"Хүнсний ногооны үр нийлүүлэх" тендер шалгаруулалт зарлагдлаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА   Захиалагч: Хүнсний ногооны үйлдвэрлэл ба ...

2024 оны 03 сарын 22, 19 цаг 38 минут
Энэ парламент, Засгийн газар Францын талтай ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийж амжихгүй болжээ

 Ураны хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны сүүлээр батална гэж ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 44 минут
Шингэрүүлсэн хийн экспортыг зогсоох Байдены шийдвэрийг эсэргүүцжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 22 /TASS/. Байгалийн ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 39 минут
"Эрдэнэс Тавантолгой" ХК Мандал боомтоор нүүрс борлуулах арилжааг эхлүүллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.03.19/ Монголын Хөрөнгийн ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 58 минут
“Петро Чайна Дачин Тамсаг“ ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан нь тогтоогдлоо

/2024.03.22/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 16 минут
Зэсийн баяжмалын биржийн арилжааны талаар хэлэлцлээ

 Байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд ...

2024 оны 03 сарын 22, 12 цаг 26 минут
“Rio Tinto” Аргентин дахь литийн төсөлдөө $350 саяын хөрөнгө оруулна

      "Rio Tinto” компани "Rincon” үйлдвэрийг 2022 онд ...

2024 оны 03 сарын 21, 15 цаг 50 минут
Зэсийн үнэ Шанхайн биржид тонн нь 70.460 юань буюу 9.796 ам.долларт хүрэв

 Дэлхийн гео эдийн засаг дахь хамгийн том өрсөлдөөнт зах зээл гэгдэх ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 40 минут
Зөөвч-Овоо ураны орд “Уршиггүй уул уурхай”-н төсөл мөн үү?

 Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас өчигдөр ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 39 минут
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн хөгшин ойг олжээ

 Их Британийн баруун өмнөд эрэг дээрх байцаас дэлхийн хамгийн хөгшин ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 19 минут
Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж “ЧАДАХГҮЙ“

 Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг гарын арван хуруунд багтах ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 00 минут
С.Наранцогт: Аудитын газар баталгаажуулсан даруйд 1,072 хувьцааны ногдол ашиг тараах процесс эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 2023 оны ногдол ашгийг энэ сарын сүүл ...

2024 оны 03 сарын 20, 15 цаг 21 минут
Х.АЛТАЙ: Монгол Улс зэсийн томоохон тоглогч болно

 Энэ онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зэсийг арилжаалахаар ...

2024 оны 03 сарын 20, 11 цаг 08 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани