Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Үүрийнтуяа: Нийтээрээ нэгдсэн ойлголтод хүрэх нь “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийн гол зорилго

Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяатай ярилцлаа.

Уул уурхайн яам "Эрдэс баялгийн салбар-2025” олон нийтийн хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулах гэж байна. Ашигт малтмалын газар энэ  хурлын зохион байгуулах ажилд ямар үүрэг оролцоотой байна вэ?

"Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийг зохион байгуулах ажилд Уул уурхайн яамны харъяанд байдаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газар оролцож байгаа. Би зохион байгуулах Ажлын хэсэгт ажиллаж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд,орон нутгууд хэрхэн хамтарч ажиллах, энэ  чиглэлээр 2025 он хүртэл ямар бодлого баримтлах вэ зэрэг асуудлыг хэлэлцүүлгээрээ хөндөж ярилцана.


Өнгөрсөн хугацаанд Уул уурхайн яаман дээр "Эрдэс баялгийн салбар-2025”  хэлэлцүүлгийг угтаж нүүрс, алт, зэс, геологийн чиглэлээр салбар хэлэлцүүлгүүд явагдсан. Эдгээр салбар хэлэлцүүлгээс гарсан гол гол санал, зөвлөмжүүдийг  үндсэн хэлэлцүүлгийн үеэр мөн ярилцана. Хамгийн гол нь 2025 он хүртэл эрдэс баялгийн салбарыг  хэрхэн тогтвортой хэрэгжүүлэх вэ гэсэн гол бодлогыг хөндөж ярих ёстой.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуулийн  төслүүдийг УИХ-аар хэлэлцэж байна. Эдгээр хууль эрх зүйн баримтыг баталсны дараа хууль тогтоомжуудыг олон нийтэд сурталчлах,  уул уурхайн салбарт бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх  чадварыг дээшлүүлэх, нэмүү өртөг  шингэсэн, иноваци нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид хэрхэн  тогтвортой бодлого баримтлах вэ, эдийн засгийн үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх  зэрэг агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.
 
Түүнчлэн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх талыг нэгдсэн ойлголтод хүргэх нь энэ хурлын томоохон зорилго. Уул уурхайн яам мэргэжлийн холбоодтой санамж бичиг байгуулж байна. Өмнө нь бол яам бодлогоо ярьдаг, мэргэжлийн холбоод  өөр өнцгөөс ярьдаг, зарим тохиолдолд бие биенээ үгүйсгэдэг, ойлголцдоггүй байсан. Тэгвэл бид энэ хандлагаа өөрчилж, хамтдаа нэг бодлогоор хөгжил рүүгээ нэг ойлголттой явах ёстой.

Мэргэжлийн холбоодын хувьд Уул уурхайн яам, холбогдох агентлагуудтай шинэ түвшинд хамтран ажиллахаар болж байна. Тэгвэл энэ салбарт голлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ямар чиглэлээр хамтарч ажиллах вэ?

 
Бид геологи, уул уурхайн компаниуддаа зориулж хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, төрөөс үзүүлж буй үйлчилгээгээ чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, нээлттэй, ил тод, ойлгомжтой болгох гэх мэтээр шинэчлэх ажлуудыг санаачлан хийж байна.

Нөгөө талаас геологи, уул уурхайн компаниуд маань нийгмийн хариуцлагаа сайжруулах, байгаль орчинд халгүй техник, технологи нэвтрүүлэх, компанийн засаглалыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлэхэд энэ хэлэлцүүлэг гол чиглэлийг өгч, энэ тал дээр   үүргээ сайн биелүүлж байгаа  компаниудын туршлага, амжилтын талаар ярилцана . Тийм ч учраас аж ахуйн нэгжүүд  Уул уурхайн яамтай хамтарч ажиллах саналаа илэрхийлж байна.
 
Гэхдээ бид аймаг, орон нутаг руу хандсан ажлуудыг зохион байгуулах нь юу юунаас чухал болж байна. Аймаг, орон нутагт геологи хайгуулын ажил хийхээр очсон хүмүүс маань ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Гэтэл геологийн ажлууд голчлон эрдэм шинжилгээний ажлууд байдаг л даа.

Монгол улсын нөөцийн санг нэмэгдүүлэх, хөрсөн дор ямар ямар эрдэс баялаг байгаагаа илрүүлж дэлхийн зах зээлд өрсөлдөх баялгын сангаа арвижуулахад улсын болон хувийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологи, хайгуулын ажил ихээхэн чухал нөлөөтэй.  Жишээ нь Монгол улс нь өнөөдөр 1:200000-ны Улсын геологийн зураглалаар 99,1 хувь бүрхэгдээд байгааг 2016 онд 100 хувьд хүргэх, 1:500000 ны Улсын геологийн зураглалаар 29,7 хувьтай байгааг 2016 онд 40 хувьд хүргэхээр зорилго тавиад ажиллаж байна.

Энэ ажлыг хийж, тогтоох гэх зэрэг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр  хийж гүйцэтгэхээр тендерт ялж геологи, хайгуулын ажил хийхээр очсон газруудын ажлыг орон нутгийн иргэд шууд л ухаад, олборлоод эхлэх нь гэж буруу зөрүү ойлгодог. Гэтэл энэ нь судалгааны л ажил шүү дээ. Бид хөрсөн доорх эрдэс, баялгаа бүрэн судалж байж цаашид ямар бодлогоор уул уурхайг хөгжүүлэх вэ гэдэг бодлогыг тодорхойлоход хэрэгтэй. Гэтэл зарим улс орон геологи, палентлоги, геохими, геофизик, гедрогеологийн цогц судалгаагаа 3D,4D зарим нь одоо 5D ээр хийчихсэн байна. Тэгэхээр бид судалгааныхаа ажилд ямар их хоцрогдсон байгааг харуулж байна.

Түүнчлэн  өнөөдөр манай геологийн алба нь маш олон салсан байдалтай байгаа хөрсний, геологийн, усны судалгаа бүгд тус тусдаа байгааг нэгтгэн Монгол улсын Геологийн алба байгуулахаар  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогодоо тусгасан.

Тийм учраас "Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэгт аймаг, орон нутгийн удирдлагууд, тэр тусмаа уул уурхайн үйл ажиллагаа олноор эрхэлдэг аймаг, орон нутгийн Нутгийн удирдлагын байгууллага, төр, захиргааны хариуцлагатай албан тушаалтнуудыг  урьж оролцуулан саналыг нь сонсч, яамны бодлого чиглэлээ танилцуулна. Нэгдүгээр сарын  15-ны  болох хэлэлцүүлэг "Уул уурхай ба эдийн засаг, нийгмийн нөлөөлөл", "Уул уурхай ба Хөдөө , орон нутаг", "Уул уурхай ба Байгаль орчин, уурхайн хаалт, нөхөн сэргээлт", "Уул уурхай ба өрсөлдөх чадвар"  гэсэн үндсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр явагдана.

Уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн оролцоо тун чухал. Цаашид аймаг, орон нутгийн оролцоо, үүрэг хариуцлага илүү өндөр болгохыг төрөөс баримтлах бодлого, хуулиндаа тусгаж байгаа учраас энэ талаар нэг бие даасан салбар хуралдаан болно.

Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн нэгэн үе ард хоцорсон ч ард иргэдийн дунд энэ салбарын нэр хүнд тааруу, сөрөг хандлагатай байр сууриуд байсаар байна. Энэ хандлагыг "Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэг хэр нөлөө үзүүлэх бол?
 
Нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарын талаар иргэдэд зөв мэдээлэл,  зөв ойлголт өгч байгаагүй юм болов уу гэж боддог. Жишээ нь, 2005 онд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 5913 буюу нийт газар нутгийн 69,6% байсан бол 2008 онд 5202 буюу 49,4 хувь, 2010 онд 4762 буюу 38,7 хувьтай байсан байна.
 
Ашигт малтмалын газраас сар бүр гаргадаг статистик мэдээллээр бол өнөөдөр 3055 тусгай зөвшөөрөл байгаа нь манай улсын нийт газар нутгийн 9,7 хувийг л эзлэж байх жишээтэй.

Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл нь нийт газар нутгийн 0,6 хувь л байна. Үлдсэн 9,1 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг бүгдийг ашиглана гэсэн үг биш. Хэрвээ хайгуул хийсэн талбай нь эдийн засгийн үр ашиггүй, нөөцгүй тохиолдолд талбай буцаагддаг, нөөцгүй хэсгээ хэсэгчлэн хасалт хийх зэргээр жил ирэх бүр багасах боломжтой. Тэгэхээр ард иргэдийн ярьдагчлан Монголын нутаг дэвсгэр бүхэлдээ   хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болчихсон хэрэг биш. Уул уурхайн салбар Монголын эдийн засгийн гол тулгуур болж буйн хувьд ард иргэд бүгдээрээ нэг ойлголттой байж л энэ салбарыг ахисан түвшинд хүргэх хэрэгтэй болно.
 
Манай аймаг, орон нутгийн иргэд геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн хариуцлагатай, компанийн  засаглалыг хэрэгжүүлж чадсан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангаж чадсан аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хамтран ажиллах, хамтын ажиллагааны гэрээ байгуулах замаар орон нутгийн дэд бүтэц болон сум орон нутгийн хөрөнгө оруулалтад оруулж байгаа хөрөнгө оруулалтын  үр өгөөжийг дээшлүүлэх нь чухал гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ хэлэлцүүлгээс тодорхой үр  дүн гарах болов уу гэж итгэж байна.
 
Уул уурхайн яам байгуулагдсанаасаа хойш "Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлыг сэтгүүлчдийн дунд нээлттэй зохион байгуулдаг болсон. Энэ хурал нийгэмд зөв мэдээллийг хүргэхэд түлхэц өгч байгаа юу?

Ямар нэг мэдээллийг дарагдуулаад байх тусам хүмүүсийн анхаарлыг ил татаж байдаг. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Уул уурхайн яам уул уурхайн салбарыг өөрчилье, шинэчилье гэдэг үүднээс "Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлыг сар болгон хийдэг болсон. Уул уурхайн салбарт хийсэн гол гол ажлуудаа мэдээлэхээс гадна, иргэдийн, хэвлэл мэдээлэлийнхний хүсч буй асуултад хариултыг гэдэг. Энэ нь геологи, уул уурхайн салбарт болж байгаа мэдээллийг цаг алдалгүй олж авахад тун хэрэгтэй ажил болсон гэж бодож байна.
 
Манай Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газрын  мэдээ мэдээллийг цахим болгох, уулын ажлын  тайлан, төлөвлөгөөг цахимаар авах, компьютержсэн кадастрын системийг нэвтрүүлэх  ажлууд амжилттай хэрэгжиж байгаа.Мөн сар болгоны статистик мэдээлэл, зах зээлийн  үнэ ханш зэрэг шаардлагатай мэдээ, мэдээллийг манай вэб сайтаас авах боломжтой.

Г.Идэр
Д.Үүрийнтуяа: Нийтээрээ нэгдсэн ойлголтод хүрэх нь “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийн гол зорилго
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өнөөдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани