Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хариуцлагатай уул уурхайд тулгардаг ХАЧИН зовлон

Алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай хэмээн томъёолж болно. Нүүрс, алт, мөнгө ер аль ч байгалийн баялгийг ашиглаж, үр ашгийг хүртэх нь тухайн улсын хөгжлийн нэг үзүүлэлт болсон цаг. Байгалийн баялгаа хэдий чинээ зүй зохистой ашиглаж чадна төдий чинээ хөгжил ирж буй нь далд асуудал биш. Зүй зохистой ашиглалтыг хариуцлагатай уул уурхай хэмээн нэрлэж буй бөгөөд тухайн газар орноо нөхөн сэргээхээс эхлээд хүн, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөг байж болох хамгийн бага түвшинд байлгах нь нэн тэргүүний үүрэг. Харин энэ үүргээ хэдий чинээ сайн биелүүлнэ төдий чинээ шахалт дарамтад орох тохиолдол манайд их аж. Тухайн орон нутгийн иргэдээс эхлээд удирдлага хүртлээ байнгын шахалт дарамт үзүүлж, төлөөс нэхдэг зовлонг Оюутолгойгоос эхлээд жижиг орд эзэмшигчид биеэрээ туулж буй. Уул уурхай ч бизнес гэдгийг ойлгосон цагт манай улсад ХАРИУЦЛАГАТАЙ гэх үг илүү бодит болох биз.

Хариуцлагатай уул уурхайд тулгардаг ХАЧИН зовлон

Засаг даргын ТАТААС

 

Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд улсад чамгүй хэмжээний татвар төлдөг. Жилд тэрбумаар тоологдох татвар бол зүй ёсны асуудал. Цаашлаад орон нутагт мөн тодорхой хэмжээний татвар төлнө. Газар, ус ашигласны төлбөр хураамжаас эхлээд тухайн аймгийн төсөвт жил бүр хөрөнгө төвлөрүүлдэг.

 

Харин тухайн уурхай оршиж буй сум бол байнгын татаастай. Газар нутгийг ашиглаж байгаан дээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ёстой гэсэн шахалт мундахгүй олон. Ер нь тухайн сумын Засаг дарга, нутгийн иргэд тэр уурхайдаа л НОЁН. Тиймдээ ч ямар нэг асуудалд татгалзсан хариу өгсөн ажилтныг ажлаас нь халаад өгөө гэсэн албан бичгийг уурхай руу хэнэг ч үгүй явуулна. Харин ажлын хариуцлага алдаж, архи уусан, хулгай хийсэн нэгнийг "халж болохгүй” гээд Засаг даргын лүндэн буулгачихна. Сумын Засаг дарга болоод нутгийн иргэдийг аргадахгүй л бол ажил явуулахгүй гачлантай.

 

Ингэж аргадахдаа чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Уул уурхайн компаниуд суманд шууд хөрөнгө оруулалт хийж болохгүй хуультай. Ашиг сонирхлын хуулийн энэ заалтыг сумынхан хөөрхөн аргалчихна. Ингэхдээ ямар нэг төрийн бус байгууллага байгуулж, түүгээрээ дамжуулан жил бүр татаас авдаг. Нэг сум гэхэд жил бүр төрийн бус байгууллагынхаа дансаар хэдэн арван сая төгрөг авдаг. Уул уурхайн компанийн зүгээс худаг, барилга байшин барьж өгөхөөр "өртөг нь өндөр байна” хэмээн хүний мөнгөний өмнөөс гомдоллодог учраас шууд бэлэн мөнгийг нь өгдөг болж. Харин энэ мөнгөөрөө юу хийхээ сумын дарга болоод иргэд нь мэддэг. Эндээс уул уурхайтай сумын дарга баяжих нь тодорхой гэсэн баараггүй дүгнэлтийг хийж болно. Тэд компанийг яаж дарамталж, шантаажлахаа ч гаргууд мэддэг аж. Манай тамирчин тэмцээнд явна зардал өг, манай суманд гачигдал гарлаа лам авчирч ном уншуул, манай багийн хог хэцүүдлээ машин явуул...ийм хүсэлт байнга цувраастай. Энэ бүхэн нийгмийн хариуцлага гэх нэг малгайтай.

 

Мэдээж нутгийн иргэдийн тогтмол ажлын байраар хангах үүргийг уул уурхайн компаниуд хүлээдэг. Бас тухайн орон нутгаас худалдан авалт хийх ёстой. Үүнийг ханган нийлүүлэлт хэмээн нэрлэх бөгөөд ажлын хувцаснаас эхлээд уух ус, идэх махаа тухайн орон нутгаас хангаж, иргэдийг мөнгөн орлоготой байлгадаг. Шахалт дарамт, нийгмийн хариуцлага ингээд дуусчихгүй. Уул усаа хамгаалах нэртэй хөдөлгөөн, ТББ-ын шантаажчдын татаас бас чамгүй хувийг эзэлнэ. Мөн төрийн байгууллагын байнгын шалгалт ч нэмэр дээр нэрмээс болдог.

 

Нөхөн сэргээлт бол нөхөөс биш

 

Хариуцлагатай уул уурхайн хамгийн чухал шалгуурын нэг нь нөхөн сэргээлт. Ухсан нүх, овоолсон шороогоо янзанд нь орхиод явдаг нинжа нараас ялгарах гол давуу тал учраас уул уурхайн компаниуд энэ ажилд ихээхэн анхаарал хандуулдаг. Хөрс хуулалтаас эхлээд уурхайн хаалт хүртэлх бүх төлөвлөгөөнд нөхөн сэргээлтийг хэрхэн хийхийг тусгаж, жил бүр хөрөнгө төвлөрүүлдэг.

 

 

Нөхөн сэргээлт хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Эхнийх нь техникийн нөхөн сэргээлт. Ухсан нүхийг дүүргэх, овоолсон шороог техникийн хүчээр тэгшлэх зэрэг үйл явцыг ийн нэрлэнэ. Харин дараа нь тухайн газраа биологийн нөхөн сэргээлт хийнэ. Тэр нь тухайн талбайг шимт хөрсөөр хучиж, бордоо бууцаа хийгээд, үрээ тарьдаг үндсэн стандарттай. Тухайн нутгийн байгаль экологийн онцлогоос хамаарч, нөхөн сэргээлт харилцан адилгүй үр дүнтэй. Тухайлбал, говь, хээрийн бүсийн ядмаг хөрстэй газарт нөхөн сэргээлт хийхдээ үр суулгахаас гадна тухайн нутгийн ургамлыг шилжүүлэн тарьсан оновчтой аргыг зарим компани ашиглаж байна. Ингэхдээ нар салхинаас хамгаалж, чийгийг барьдаг  5-10 см-ын чулуун хучилт хийж, үр дүнг нь ч үзжээ.

 

Ил уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд дүйцүүлэх нөхөн сэргээлтийг хийх хуулийн үүрэгтэй. Байгаль орчны үнэлгээгээр нөхөн сэргээх боломжгүй газрын оронд өөр байршилд нөхөн сэргээлт хийх үйл явцыг ингэж нэрлэдэг. Бэлчээрийн даац хэтэрснээс доройтсон газрыг ихэвчлэн дүйцүүлэн нөхөн сэргээдэг байна.

 

Ан амьтан дайжихгүй байхаас эхлээд хөрс усыг бохирдуулахгүй, агаарт химийн бодис дэгдээхгүй байх гэхчлэнгээр ХАРИУЦЛАГА шаардах олон асуудал уул уурхай эрхлэгчид тулгардаг. Гэсэн ч иргэд, улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгчид нь энэ бүхнийг хуулийн дагуу шийдвэрлэдэг арвин туршлагыг алсын гадаад улсаас хайх шаардлагагүй. Эх оронд маань байна.

 

Алтны салбарын АЛТАН технологи

 

Алтыг үнэт металл гэдгээр нь хэн хүнгүй мэднэ. Валютын нөөцөд тооцогддог, ам.долларт шууд хөрвөх чадвартай үнэт металл учраас эдийн засгийн хувьд асар их өгөөжтэй. Манай улс 2000 гаруй тонн алтны нөөцтэй. Шороон болон үндсэн орд нийлээд ийм хэмжээний нөөцтэй бөгөөд алт олборлолт, үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй. Монгол банк 2017 онд 20.01 тонн алтыг иргэд, компаниудаас худалдан авч, сүүлийн жилүүдэд байгаагүй түүхэн дээд хэмжээ тогтоолоо хэмээн мэдэгдэж байв. Энэ амжилтанд алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүд гол үүргийг гүйцэтгэсэн.

 

Эх орны эдийн засгийн өсөлтийг хангах үүрэгтэй, хариуцлага гэх том алдартай уул уурхайн салбарын бас нэг чухал зүйл нь технологи. Ямар аргаар байгалийн баялгийг гарган авахаас эдийн засгийн үр өгөөж шууд хамаарна. Мөн тухайн арга технологи нь байгаль орчин, хүн амьтанд халгүй байх учиртай. Харин манайхан алт гаргах үйл явцыг гол ус бохирдуулж, ширгээдэг, байгаль орчныг сүйтгэдэг нинжа нарын аргаар төсөөлдөг. Гол нуурын усанд шууд угаах хэлбэр, усаар буудаж алт гаргаж авах аргаас огт өөр дэлхийн түвшний технологийг нутагшуулах нь уул уурхайн хөгжлийн нэг үзүүлэлт. Эдийн засгийн үр өгөөж болоод байгаль орчин ээлтэй талаас нь харгалзан нуруулдан уусгах технологийг энд онцоллоо. Энэ нь хүдрээс алтыг ялган олборлох хамгийн дэвшилтэт технологи болон хөгжиж буй юм.

 

Нуруулдан уусгалтын талбай

 

Нуруулдан уусгах энэхүү технологийг манай улсын компаниуд 2014 оноос ашиглаж эхэлжээ. Одоогоор манай улсын үндсэн орд эзэмшдэг хэд хэдэн компани энэ технологийг ашиглан, алт олборлож буй юм.  Харин дэлхий нийтэд 150 томоохон компани энэ технологиор алт, мөнгө олборлож байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт олборлолтын 17 хувийг эзэлж байна.

 

Хүдрийг бутлан хоргол мэт бөөнцөглөн нуруулдаж, дараа нь сулруулсан цианидын уусмалаар уусгалт хийх замаар алт, мөнгийг ялгадаг энэ технологи өвлийн -40 хэмд ч зогсолтгүй ажилладаг давуу талтай. Энэ нь тухайн уурхайн ажилчид сул зогсолт хийхгүй нийгмийн үр өгөөжтэйгээс гадна жилийн дөрвөн улиралд алт олборлох эдийн засгийн ашигтай. Нөгөө талаар энэ арга нь байгаль орчинд, ус хөрсөнд аюулгүй технологи болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, ус хэмнэдэг давуу талтай. Хүдрийн уусгалтанд ашиглагдаж буй уусмал нь тогтмол нэгэн циклээр эргэлдэн, дахин дахин ашиглагдаг учраас ууршилтыг нөхөхөөс өөрөөр байнгын усны хэрэглээ шаардлагагүй. Мөн хөрсөнд химийн бодис нэвчин үлдэх аюулгүй. Нуруулдан уусгах талбайн хамгийн чухал хэсэг нь химийн бодис болон ууссан алтыг газрын хөрсөнд нэвчүүлэн алдахаас хамгаалсан суурь аж. Үүнийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор Тайвань улсад үйлдвэрлэсэн материал бүхий бат бөх давхар хулдаасан үеэр хийдэг байна. Зарим компани  нуруулдан уусгах талбайгаа давхар хулдаасан үе, шавар үе ба хүнд машин механизмаар нягтруулсан хөрс гэсэн олон давхар хамгаалттай хийсэн нь эрүүл хөрсөнд аюул учрахгүй давхар хамгаалалт болжээ. Энэ бүхнээс нь нуруулдан уусгах технологийг байгаль орчинд ээлтэй, хамгийн дэвшилтэт арга хэмээн тодорхойлж болно.

 

XVIII зуунаас эхлэн алтны салбарт ашиглагдаж ирсэн энэ технологи орчин үеийн дэвшлийг даган улам боловсронгуй болж, эдийн засгийн хувьд огт ашиггүй "хоосон” гэгдэж байсан ордуудыг ч ам.доллар болгон хувиргаж буй юм.

 

Алтны салбарыг ухсан нүх, овоолсон шороо үлдээдэг нинжа нараар төсөөлж болохгүй. Тэд чимх алтны төлөө байгаль орчныг сүйтгэж, хүний эрүүл мэндийн хордуулдаг ч нөгөө талд нь ХАРИУЦЛАГЫГ тэргүүн зорилго болгосон мэргэжлийн компаниуд шинэ, дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулан, ажиллаж буй. Эдийн засгийн үр өгөөжтэй, хариуцлагатай уурхайчид алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй юм байна.

 

Б.Учрал

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/a/497655

Хариуцлагатай уул уурхайд тулгардаг ХАЧИН зовлон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэрийн дүү хар тамхины хэргээр шалгагдаж байна

-ТЭД КАННАБИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ- “UBIKE” төслийг ...

Өчигдөр, 18:07
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уучлалт гуйж попров

Сонгууль дөхөхөөр улс төрчид нэг л гэгээлэг, юм хийсэн бүтээсэн, энэ ...

Өчигдөр, 17:14
Алтны салбарын хөрөнгө оруулагчид чуулна

  Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн ...

Өчигдөр, 15:31
Өчигдөр, 14:09
Ц.Нямдорж: Би Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлал гуйж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн ...

Өчигдөр, 12:10
Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

Шведэд албан бус тоогоор 10 мянга орчим монгол хүн амьдарч байгаа тухай ...

Өчигдөр, 11:44
Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэлтэй зургуудыг “Элбэг галерей”-гаас хураасан уу

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай мэдээлэл ...

Өчигдөр, 10:31
Австралиас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ буурав

 Австралиас БНХАУ-д хийсэн нүүрсний нийлүүлэлт нэгдүгээр сард өмнөх ...

Өчигдөр, 10:03
“Эрдэнэс-Тавантолгой” компани IPO хийх хэвээрээ юу?

"Эрдэнэс-Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа ...

2019 оны 03 сарын 20, 16 цаг 43 минут
Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын оффисоос есөн зураг хураажээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр Ц.Элбэгдоржийн оффист нэгжлэг ...

2019 оны 03 сарын 20, 16 цаг 30 минут
Алт тушаалт 80 гаруй хувиар буурчээ

 Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ...

2019 оны 03 сарын 20, 15 цаг 21 минут
Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулган болно

Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн чуулган, ...

2019 оны 03 сарын 20, 12 цаг 10 минут
Голомт банк Монгол улсаас анх удаа UNEP FI-д нэгдэн "хариуцлагатай банкны зарчмууд"-ыг гаргалаа

  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI)-ын ...

2019 оны 03 сарын 20, 12 цаг 04 минут
Бизнес эрхлэгчид мэргэжлийн хяналтыг авлигад хамгийн их идэгдсэн гэв

Өндөр татвар бизнесийн орчны хамгийн том бэрхшээлээр нэрлэгдэв Монгол ...

2019 оны 03 сарын 20, 11 цаг 58 минут
Иргэн Т.Ганболд: Одоо байгаа 31+ намыг татан буулгая

 Намын хатуу гишүүнчлэлгүй байя, улс төрийн намыг татан буулгая гэсэн ...

2019 оны 03 сарын 20, 11 цаг 48 минут
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийж, 30 гаруй уран зураг хураан авчээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Ерөнхийлөгч асан ...

2019 оны 03 сарын 20, 11 цаг 03 минут
Африкийн орнуудад усны хомсдол нүүрлэж байна

 Мозамбик, Зимбабве зэрэг Африкийн орнуудад усны хомсдол нүүрлэж ...

2019 оны 03 сарын 20, 09 цаг 43 минут
Хөгжиж буй орнууд байгаль орчинд ээлтэй "Ногоон банк" төлөвлөж байна

 Хөгжиж буй орнууд байгаль орчны төсөл санхүүжүүлэх шинэ загвар ...

2019 оны 03 сарын 20, 09 цаг 35 минут
Онц дэглэм ба "Эрдэнэт": Өттэй мал таргалдаггүй

  Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй Нэг зүйлийг ...

2019 оны 03 сарын 20, 09 цаг 27 минут
Б.Энх-Амгалан сайдын элийрэл буюу "ажлаа хийгээчээ"

 Өнгөрсөн хоёрдугаар сард ЗТХЯ-ны сайд асан ...

2019 оны 03 сарын 19, 15 цаг 58 минут
Далай, тэнгис доторх хачирхалтай газрууд

 Хэрвээ та тэнгисийн долгио, гүн цэнхэр өнгөнд дуртай, усан доогуур ...

2019 оны 03 сарын 19, 15 цаг 29 минут
Мянганы луйварт оролцогчдын зөрүүтэй мэдэгдлүүд

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудлаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга ...

2019 оны 03 сарын 19, 14 цаг 43 минут
Дизель түлшний импорт 13.8 сая ам.доллараар өсжээ

 Он гарснаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 1.9 тэрбум ...

2019 оны 03 сарын 19, 14 цаг 19 минут
“Рио Тинто“ залилангийн хэргээр Манхэттэний шүүхэд үргэлжлүүлэн шалгагдана

 Өчигдөр буюу даваа гарагт Нью-Йорк хотын Манхэттэн ...

2019 оны 03 сарын 19, 14 цаг 05 минут
“Fake News”-ийг хориглох хуулийг Владимир Путин баталжээ

“Fake News” буюу худал хуурмаг мэдээллийг түгээж буй сайтуудыг ...

2019 оны 03 сарын 19, 12 цаг 42 минут
Арктикийн мөс 20 жилийн дараа хайлна

 Дэлхийн дулаарлын нөлөөн дор Хойд мөсөн далайн мөсөн уулс хайлж, ...

2019 оны 03 сарын 19, 12 цаг 19 минут
Тувад амиа алдсан цэргийн хэргээр Москва руу хүсэлт илгээжээ

Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба ...

2019 оны 03 сарын 19, 12 цаг 00 минут
Байгаль нуурын сав газар дахь ОХУ-ын хил доторх нутагт алтны үндсэн орд байхгүй

 Байгаль нуурын сав нутагт геологи хайгуулын судалгаагаар металлын ...

2019 оны 03 сарын 19, 11 цаг 38 минут
ДОРНОД: Японы Элчин сайд Халхгол суманд ажиллаж байна

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато ...

2019 оны 03 сарын 19, 11 цаг 30 минут
Байгаль нуурын сав газар дахь ОХУ-ын хил доторх нутагт алтны үндсэн орд байхгүй

Байгаль нуурын сав нутагт геологи хайгуулын судалгаагаар металлын эрдэс ...

2019 оны 03 сарын 19, 11 цаг 04 минут
"Эко Алтан Заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ

 Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам ...

2019 оны 03 сарын 19, 10 цаг 56 минут
2019 оны 03 сарын 19, 10 цаг 22 минут
Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй

 Агаар салхинд гарах, рашаан усанд орох нь зөвхөн зуныг хүлээх ажил ...

2019 оны 03 сарын 19, 10 цаг 02 минут
Хамарын хийд рүү сунасан “хар гар”-ны нэг эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

 Дулдуйтын Данзанравжаагийн "Үлэмжийн чанар”-аа дуулж, "Саран ...

2019 оны 03 сарын 19, 09 цаг 53 минут
Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай

 АНУ манай газрын тосны экспортыг тэглэх бодолтой байгаа нь ...

2019 оны 03 сарын 18, 20 цаг 07 минут
Эдийн засгийн өсөлтийг дэмжих хил гаалийн шинэчлэл оройтох нь

 Сонгуулийн өмнөх жил эрх баригчид төсвийн нөөц, боломжийг бүрэн ...

2019 оны 03 сарын 18, 19 цаг 30 минут
Н.Номтойбаяр Цагаан суваргын ордыг гадныхан мөнгөө хийсэн юм чинь тэдний ч бас өмч шүү дээ гэв

 УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааны ...

2019 оны 03 сарын 18, 18 цаг 46 минут
Б.Энхбаяр: Бүртгэлийн шинэ хууль авлигачид дээр аянга буулгаж байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг ...

2019 оны 03 сарын 18, 12 цаг 44 минут
Д.Сумъяабазар: Ордуудын тусгай зөвшөөрлийг цуцлах, хурааж болохгүй

  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод, хариуцлагатай уул ...

2019 оны 03 сарын 18, 12 цаг 38 минут
“Apple” компани Өвөр Монголд дата төв байгуулна

АНУ-ын технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг “Apple” ...

2019 оны 03 сарын 18, 12 цаг 35 минут
Дэлхийд сансрын биет ойртож байгааг NASA анхааруулав

Дэлхий рүү 2019EA2 нэртэй  астероид ойртож байгааг саяхан илрүүлсэн ...

2019 оны 03 сарын 18, 12 цаг 14 минут
У.Хүрэлсүх: Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн өдөр, орчин цагийн ...

2019 оны 03 сарын 18, 11 цаг 46 минут
Шинэ Зеландын алуурчин тунхаг бичигтээ Дональд Трампыг магтсан байжээ

Баасан гарагт Шинэ Зеландад муслимуудын эсрэг зэвсэгт халдлага гарснаас 49 ...

2019 оны 03 сарын 16, 15 цаг 31 минут
"Сахал" Д.Эрдэнэбилэгийн "багийнхан" Засгийн Газрыг ОУ-ын шүүхэд өгнө

2019 оны 3 сарын 6-нд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй ...

2019 оны 03 сарын 16, 15 цаг 13 минут
“Бэлгэвчний АТМ"-ыг олон нийтийн газруудад байршуулна

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас санаачлан хэрэгжүүлж буй олон ...

2019 оны 03 сарын 16, 14 цаг 36 минут
Эко алтан Заамар компанийн удирдлагуудаас гэрчийн мэдүүлэг авчээ

"ЭКО АЛТАН ЗААМАР" КОМПАНИ П.ТӨМӨРЦЭЦЭГ ГЭХ ХҮНИЙ НЭР ДЭЭР АНХ УЛСЫН ...

2019 оны 03 сарын 16, 13 цаг 48 минут
Монголын хууль гурав хоног ...

Бид хүнсээ цуглуулахдаа голдуу нийлэг уут буюу гялгар уут худалдан авдаг. ...

2019 оны 03 сарын 16, 13 цаг 25 минут
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 24,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН АЖИЛ ХИЙНЭ

  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр  төсвийн хөрөнгөөр үргэлжлэх ...

2019 оны 03 сарын 15, 17 цаг 11 минут
Эмэгтэйчүүд шатахуунаар биеэ үнэлж байна

"The Telegraph", "Autostraddle", "Huck Magazine" зэрэг томоохон цахим ...

2019 оны 03 сарын 15, 17 цаг 07 минут
Дөрвөн хүний аминд хүрсэн "ЭКО АЛТАН ЗААМАР" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ

  Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам ...

2019 оны 03 сарын 15, 17 цаг 02 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани