Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн хөгжлийн үндэс нь ил тод байдал

Уул уурхайн компаниуд байгалийн баялгийг юу ч үгүй ухаад зарж байна, уул уурхайн компаниуд байгаль орчныг сүйтгэж, нөхөн сэргээлт хийхгүй байна, уул уурхайн компаниуд татвар төлөхгүй, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахгүй байна, дархан цаазтай газар, өвгөдийн минь булш бунхны газар хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон байна ... Энэ бол сүүлийн 10 гаруй жил Монголын нийгэмд уул уурхайн талаар хамгийн их яригдаж, хөндөгдсөн сэдэв. Тиймээс ч уул уурхайн салбар эдийн засгийн гол тулгуур хэрнээ улам бүр нэр хүнд нь унаж байна.

Уул уурхайн хөгжлийн үндэс нь ил тод байдал

Нөгөө талд ашигт малтмалыг олборлогч компаниудын нэлээд хэсэг нь мэдээллээ ил тод болгохоос цааргалж ирсэн. Үүнийгээ тогтвортой, саадгүйгээр үйл ажиллагаа явуулахад олон нийтийн эсэргүүцэл, авлига, орон нутгийн удирдлага, ТББ-уудын шантааж саад болдог болохоор хэмээн өөрсдийгөө "өмгөөлдөг”. Тиймээс ч зохих хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниуд аль болох мэдээллээ олон нийтэд хүргэхгүй байхыг чухалчлах болсон. Үүний ард маш том гамшиг нуугдаж байгаа нь хууль бусаар, стандартын бус үйл ажиллагаа явуулдаг жижиг компаниуд улам олширч буй аюул юм. Ашиг хүртэгч эзэн нь хэн болох, ямар хэмжээний баялаг олборлож борлуулсан гээд бүх мэдээллээ нуудаг бүлэг улам бүр өргөжиж томорч байгаа нь Монголын уул уурхайн салбарыг хариуцлагатай, зүй зохистой хөгжихөд хамгийн том саад болох нь дамжиггүй. Орон нутгийн иргэд уул уурхайн салбарыг тэднээр л төлөөлж ойлгож байгаа нь ингэж дүгнэхээс өөр аргагүйд хүргэж байгаа юм.

 

Нэг талаас олон нийт, иргэдийн шаардлага, нөгөө талаас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компаниудын бизнес эрхлэх тогтвортой орчныг бий болгоход талуудын ойлголцол, хамтран ажиллах эрмэлзэл хэрэгтэй бөгөөд үүнд аль аль талын хүчин зүтгэл чухал юм. Ард түмэн уул уурхайн салбарыг дэмжихгүй, эсэргүүцэж байгаа нь хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаатай холбоотой. Харин бодит байдал дээр уул уурхайн салбарын мэдээлэл огт байхгүйдээ биш төр засаг болон компаниуд бодитой, үнэн зөв мэдээллээ олон нийтэд хангалттай хүргэж чадахгүй байгаад асуудал бий. Тиймээс ч энэхүү мэдээллийн дутагдлыг нөхөх, олон нийт болон компаниудын дунд үл ойлголцлыг арилгах үүднээс Монгол улс 2006 онд дэлхийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдсэн билээ. Энэхүү санаачилга нь нэг талаас ашигт малтмалын салбарт олборлох үйлдвэрлэл явуулж буй компаниуд Засгийн газар болон орон нутгийн удирдах байгууллагад төлсөн татвар, орлогоо тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнадаг. Хоёр талаас ирүүлсэн тайланг хараат бус хянагч, нэгтгэгч тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайланг гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгодог юм. Өөрөөр хэлбэл ашигт малтмал олборлогч үйл ажиллагааны бүх мэдээллээ сайн дураар олон нийтэд тайлагнадаг тогтолцоо гэсэн үг. Манай улс энэхүү санаачилгад нэгдээд 12 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бүх мэдээллээ тайлагнадаг байгалийн баялаг олборлож буй компаниудын тоо эрс нэмэгдэж байгааг графикаас харж болно. Анхны жил ердөө 64 компани мэдээллээ тайлагнаж байсан бол өнгөрсөн онд нийт 1500 компани мэдээллээ тайлагнасан нь 12 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов.

 

ОҮИТБС-д тайлангаа ирүүлж буй компаниуд

 

 

ОҮИТБС-ын стандарт улам бүр чангарч, олон төрлийн мэдээллийг ил болгохыг компани болон Засгийн газраас шаардаж байгаа болохоор дээрх 2200 гаруй компани өөрсдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, орон нутгийн хөгжилд оруулж буй нэмэр, ажлын байр, төлсөн татвар, өгсөн хандив гээд бүхий л мэдээллээ ил тод болгож байна. Энэхүү мэдээллийн тайланг эмхэтгэж, олон нийтэд хүргэх ажлыг Монголын ОҮИТБС-ны Ажлын алба хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд 20 орчим аймаг, сумдын иргэдэд энэхүү олборлох салбарын мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулжээ. Мөн тайлагналын системийг цахим болгосноор компаниудад учрах дарамтыг бууруулахаас гадна иргэдийн мэдээлэл авах боломжийг улам бүр нэмэгдүүлж байна. www.e-reportingmongolia.mn гэсэн цахим хаягаар нэвтрэхэд ашигт малтмалын лиценз, компаниудын төлсөн татвар, өгсөн хандивын хэмжээ гээд бүх мэдээлэл бий. Уншигч Та мартаагүй байх. Хоёр жилийн өмнө Орхон голын бохирдлын талаар ихээхэн шуугисан. Тухайн үед нэр нь холбогдож байсан "Монгол газар”, "Голден хаммер” гээд компаниудыг нэрээр нь хайвал тусгай зөвшөөрлийн тоо, байрлал, хамрах талбайн хэмжээ гээд бүх мэдээлэл нь газрын зураг дээр гарч ирнэ.

 

 

Өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас хойш эдийн засаг нь огцом өсөж, хөгжлөөрөө толгой цохих болсон Норвеги, Австрали, Чили гээд олон улсыг бид мэднэ. Тэд байгалийн баялгаа зөв зохистой ашигласан нь хөгжлийн үндэс болсныг хэн ч үгүйсгэхгүй. Байгалийн баялгаа хөгжлийн суурь болгоход хамгийн чухал зүйл бол ил тод, нээлттэй байдал юм. Ард түмэн байгалийн баялгийг нь хэн ашиглаж, хэр их орлого олж, юунд зарцуулж, өөрт нь ямар өгөөж өгч байгааг мэдэхгүй бол байгалийн баялгаа харамлах, түүнийг ашиглахыг эсэргүүцэх хандлага давамгайлдаг. Зарим аймаг, сумын удирдлага нутаг дэвсгэр дээрээ хайх, ашиглахыг хориглох талаар зарлах болсон нь манай улс энэ л замаар явж буйг харуулж байгаа юм. Манай улсад олон нийтийн дунд уул уурхайн салбарыг эсэргүүцэх хандлага давамгайлж байгаа нь мэдээлэлгүй байгаагаас ихээхэн хамааралтай юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн салбарт олон нийтийн зүгээс хандах хандлага тийм ч таатай биш болж ирсэн. Олон нийтийн хандлагыг эерэг болгож, буцаан сэргээх нь манай салбарын, манай яамны өмнө тавигдаж байгаа нэг том зорилт юм” хэмээн салбарын хэлэлцүүлэг дээр онцолж байсан билээ.

 

Өмнөд Америкийн Аргентин, Перу гэх мэт улс уул уурхайн салбараа хөгжүүлж, эдийн засгийн гол хөдөлгөх хүч болгоно гэдгээ зарлаад байна. Гэхдээ зөвхөн улс төрчид нь зарлаад өнгөрөх биш улс орон даяар ард түмэнтэй санал солилцож, нэгдсэн нэг ойлголттой болохыг тэд зорьж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа энэ үед байгалийн баялгаар арвин дээрх улсууд аль болох гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, улсын эдийн засгаа хөгжүүлэх нь чухал гэдгийг маш сайн ойлгосон. Харин манай улс энэ талаар дорвитой алхам хийхийг хичээж байгаа ч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй байна. Эрдэс баялгийн салбарын талаарх цогц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосноор компаниудын хариуцлагыг сайжруулахаас гадна олон нийтийн уул уурхайн салбарыг ойлгох, дэмжих хандлагыг нэмэгдүүлэх юм. Ингэсэн тохиолдолд уул уурхайн салбарын тогтвортой хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт татах, Монгол улсын тогтвортой хөгжлийн хурдасгуур болох боломжтой юм. Ил тод байдлыг хангахгүй, хариуцлагатай байдлыг бий болгохгүй бол уул уурхайн салбар өнөөдрийнх шиг үл ойлголцол, итгэлцэл байхгүй намаг балчигт байсаар байх болно гэдэг нь тодорхой юм.

Уул уурхайн хөгжлийн үндэс нь ил тод байдал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хагаст ...

Өнөөдөр, 09:00
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВИНА

 Дорнод аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шавь тавих ...

Өнөөдөр, 06:41
Японы Сакуразима галт уул дэлбэрэв

Японы өмнөд хэсгийн Кюшю арал дээр орших Сакуразима галт уул 16-ны өглөө ...

Өнөөдөр, 06:12
Саудын Араб ОХУ-тай газрын тосны зах зээл дээр хамтран ажиллахаар тохиролцжээ

 Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож, ...

Өнөөдөр, 06:03
“НАЛАЙХЫН УУРХАЙГ ШУУД ХААНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ”

 ЗГХЭГ-ын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх ...

Өнөөдөр, 06:00
Оюутолгойд 14 мянга биш, 2700 орчим л хүн ажилладаг

 14 мянган хүн ажилладаг гэсэн сурталчилгааг мөн ч их явуулах юм даа. ...

Өнөөдөр, 05:27
С. Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

Улаанбаатар хотноо "Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг ...

Өнөөдөр, 04:00
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина

Дорнод аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шавь тавих ёслол ...

Өнөөдөр, 02:22
ХУУРАМЧ ШАТАХУУНЫ МӨРӨӨР БУЮУ ДАВАРСАН ТРАФИГУРА

   60 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг хууль, ...

Өнөөдөр, 02:09
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо ...

Өнөөдөр, 00:24
Антарктидын мөс хайлалт дээд хэмжээнд хүрчээ

 Шинээр хийсэн судалгааны хоёр мэдээлэлд Антарктидын мөс хайлалт дээд ...

2018 оны 06 сарын 16, 13 цаг 01 минут
Алсын мэт бодож суусан аюул аминд тулаад иржээ

Манай орны нутаг дэвсгэрт Сибирийн их тайгын өмнөд хэсэг байдаггүй байсан ...

2018 оны 06 сарын 16, 06 цаг 21 минут
Хүмүүсээс зугтахын тулд зэрлэг амьтад шөнийн амьдралд шилжиж байгааг судлаачид илрүүлжээ

 Хүмүүсээс болоод арслан, бар, баавгай зэрэг зэрлэг амьтад өдрийн ...

2018 оны 06 сарын 15, 06 цаг 11 минут
"Фүкүшима-2" АЦС-аа хаахаар боллоо

Япон улсад "Фүкүшима-2" атомын цахилгаан станцыг ашиглалтаас гаргаж, ...

2018 оны 06 сарын 15, 05 цаг 39 минут
Өвөрхангай аймагт газар хөдөлжээ

 Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн ...

2018 оны 06 сарын 15, 05 цаг 26 минут
Монголын шүүх Д.Эрдэнэбилэг тэргүүтэй "49 хувийнхан"-г хаацайлж байна

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл тус үйлдвэрийн ...

2018 оны 06 сарын 15, 03 цаг 41 минут
Бэлчиж буй мал дунд байсан Мазаалай баавгайг хамгаалтад авлаа

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Мухарын худаг хэмээх газар малчин ...

2018 оны 06 сарын 15, 03 цаг 37 минут
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ, ЭРХЭМ ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ХОЁРЫГ НҮҮРЭЛДҮҮЛЬЕ

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр ...

2018 оны 06 сарын 15, 03 цаг 29 минут
Уул уурхайн ил тод байдал- Орон нутагт

Бид гамшгийн дуут дохиогоор жилдээ нэг удаа  байр байшингийнхаа гадна ...

2018 оны 06 сарын 15, 03 цаг 05 минут
Монгол Улс 77,8 хувийн ЦӨЛЖИЛТТЭЙ

Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг  "Олон улсын Цөлжилттэй ...

2018 оны 06 сарын 15, 02 цаг 52 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Увс, Завханы хойд ...

2018 оны 06 сарын 15, 00 цаг 34 минут
NASA-ГИЙН СТАНЦ АНГАРАГИЙН ИХ ШУУРГЫГ ТЭСЭЖ ЧАДАХ УУ?

Яг одоо Ангараг гарагийн дөрөвний нэгийг хамарсан их шороон шуурга дэгдээд ...

2018 оны 06 сарын 14, 10 цаг 20 минут
ҮЗЭСГЭЛЭНТ УЛААН ЦУТГАЛАНГИЙН “АМЬ ТАСАРЧЭЭ”

Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан Цутгалангийн "амь тасарчээ”. Хүний ...

2018 оны 06 сарын 14, 10 цаг 18 минут
Petro Matad: Хаалттай хүрээнд хувьцаа гаргаж, 18,3 сая ам. долларын санхүүжилт татна

Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй газрын тосны хайгуулын "Petro Matad” ...

2018 оны 06 сарын 14, 09 цаг 38 минут
Харааж зүхэх бус хамтдаа хөгжих замнал

Хувийн өмчийн тухай монголчуудын сэтгэхүйд дэвшил гарахуйц үйл явдал эдийн ...

2018 оны 06 сарын 14, 09 цаг 33 минут
Нефть нэрэх үйлдвэрийн замын зураг бэлэн болжээ

Зүүнбаянгийн нефть нэрэх үйлдвэр үүдээ барьсан цагаас шахам Нефть нэрэх ...

2018 оны 06 сарын 14, 09 цаг 25 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв болон зүүн ...

2018 оны 06 сарын 14, 09 цаг 07 минут
Байгаль ээж биднээс тусламж хүсэн уйлж байна

Кувейтэд 53 хэмийн халуун болж байна ...

2018 оны 06 сарын 14, 06 цаг 46 минут
“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН БИЕ ЭРС МУУДЖЭЭ

"Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх "Жаст” ...

2018 оны 06 сарын 14, 04 цаг 39 минут
“Зи”-гийн зуулт ба “Хотгор шанага”-ын уурхайг онилсон шалтгаан

Улстөрчдийн дунд "Нэг "зуувал” тавьдаггүй, барьцаа ахиулахын тулд юу ч ...

2018 оны 06 сарын 14, 04 цаг 30 минут
Д.Сумъяабазар аа, дөрвөн давхар дээл арай халуудахгүй юу

МАН-д 2020 оны УИХ-ын сонгуульд нүүр бардам өрсөлдөх боломж үлдэхгүй нь ...

2018 оны 06 сарын 14, 04 цаг 20 минут
"Рио Тинто" стратегийн түнш үү? эсвэл Санхүүжүүлэх хувьцаа нэрээр хөрөнгө эзэмших эрхийн луйварчин уу ?

Монгол улс  төрийн өмч дагнасан, төлөвлөгөөт, социалист эдийн засгаас ...

2018 оны 06 сарын 14, 03 цаг 47 минут
МЗЭ-ийн шагналт, Зохиолч Б.Даариймаа: "Уул усны анир" /өгүүллэг/

Хэдэн зууны турш хатан Сэлэнгэ мөрний усанд дүрээ тольдон ханхайсан ханан ...

2018 оны 06 сарын 14, 03 цаг 33 минут
Уул уурхайн хөгжлийн үндэс нь ил тод байдал

Уул уурхайн компаниуд байгалийн баялгийг юу ч үгүй ухаад зарж байна, уул ...

2018 оны 06 сарын 14, 02 цаг 49 минут
Цэвэршүүлэх үйлдвэр барьснаар алтны хууль бус нийлүүлэлтийг шийдэх үү?

Алтны үйлдвэрлэл Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг. Алт бол валютын нөөц ...

2018 оны 06 сарын 14, 02 цаг 10 минут
“ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ” КОМПАНИЙН ХУВЬЦААГ ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

 АТГ-аас өнгөрсөн сард шинээр хэд хэдэн хэрэгт хэрэг бүртгэл нээн ...

2018 оны 06 сарын 14, 02 цаг 09 минут
Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын томилуулсан П.Ганхүү “Эрдэнэс Монгол”-ыг хувийн өмч гэж эндүүрэв үү

Монголын эдийн засгийг тулж, төрийн өмчит томоохон уул уурхайн компаниудыг ...

2018 оны 06 сарын 14, 01 цаг 29 минут
“Фуэго” галт уул дахин идэвхжиж эхэллээ

МЕХИКО. /РИА Новости/. Төв Америкийн Гватемал улсын "Фуэго” галт уул дахин ...

2018 оны 06 сарын 14, 01 цаг 20 минут
Аялал жуулчлалын гол чиглэлийг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Аялал жуулчлалын гол чиглэл, хил ...

2018 оны 06 сарын 13, 06 цаг 40 минут
М.Цэемаа "Хилийн боомтод 2 хоносон нь..."

Говийн нунтаг шороорхог салхи нүүр нүдгүй нүдсэн зэвэргэн өдөр улсын ...

2018 оны 06 сарын 13, 05 цаг 15 минут
Оюутолгой компанид хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байна гэв

"Монголоо сонсъё” үндэсний аян Өмнөговь аймгийн Ханбогд суманд амжилттай ...

2018 оны 06 сарын 13, 05 цаг 04 минут
ХИЛЭЭ ХААЯ

Дурын Хятад Монголд очин мал маллаж, хөдөөгийн буйдхан сумдын нутгийг ...

2018 оны 06 сарын 13, 04 цаг 59 минут
БНХАУ руу тавих нефть, хийн хоолойг Монголоор дамжуулахыг В.Путин дэмжжээ

БНХАУ-ын Циндао хотноо болж өндөрлөсөн Шанхайн хамтын ажиллагааны ...

2018 оны 06 сарын 13, 04 цаг 16 минут
ГАНЦ МОД ГАШУУН СУХАЙТ БООМТОД ХИЙХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭВ

Өмнөговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагааг илүү ...

2018 оны 06 сарын 13, 03 цаг 52 минут
Б.БЯМБАСАЙХАНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

 Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаас таслан ...

2018 оны 06 сарын 13, 02 цаг 34 минут
НИТХ-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН НАЛАЙХЫН ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГЫН ПАРКАД АЖИЛЛАА

 Нийслэлд байрлах бидний хэлж дадсанаар 100 айлын барилгын материалын ...

2018 оны 06 сарын 13, 02 цаг 25 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан ...

2018 оны 06 сарын 13, 01 цаг 07 минут
Тусгай бэлтгэлтэй ирж ХИРГИСҮҮР ухсан этгээдүүдийг баривчилжээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3-р багийн нутаг "Хайрханы ар" хэмээх ...

2018 оны 06 сарын 12, 08 цаг 17 минут
Байгалиа хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлэн М.Орхоныг “Хүндэт жуух” бичгээр шагнажээ

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албанаас ...

2018 оны 06 сарын 12, 08 цаг 15 минут
БАЙГАЛИЙН БАЯЛГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛС

Манай гариг дэлхий дээр байгалийн асар их баялагтай 10 орныг  "Wall ...

2018 оны 06 сарын 12, 05 цаг 34 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани