Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Рио Тинто" стратегийн түнш үү? эсвэл Санхүүжүүлэх хувьцаа нэрээр хөрөнгө эзэмших эрхийн луйварчин уу ?

 

"Рио Тинто" стратегийн түнш үү? эсвэл Санхүүжүүлэх хувьцаа нэрээр хөрөнгө эзэмших эрхийн луйварчин уу ?Монгол улс  төрийн өмч дагнасан, төлөвлөгөөт, социалист эдийн засгаас татгалзаж, хувийн өмч давамгайлсан зах зээлийн  эдийн засагт шилжихээ  зарлаад даруй 28 жил өнгөрч байна. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь хөрөнгийн зах зээл. Нэг үгээр хэлбэл аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн пассив хэсэгт  өглөг хөрөнгө, хувьцаа эзэмшигчдын  хөрөнгөөс бүрддэг.  Хувьцаа нь  хөрөнгийн бирж дээр чөлөөтэй хөвж зах зээлийн үнээр чөлөөтэй арилжаалагдаж  тухайн компаний зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж байдаг. Зах зээлд хувьцааг гаргахдаа  тухайн  төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж,  үл хөдлөх хөрөнгө буюу нөөц нь баталгаажсан эрдэс баялагийн ордыг барьцаалж гаргадаг.                  

 Өнөөдрийн байдлаар монголын эрдэс баялагийн нөөцийг барьцаалсан 30 гаруй  гадаадын хөрөнгө оруулалттай хайгуулын компаний  45 тэрбум ам. доллараар үнэлэгдэх  хувьцаа гадаадын хөрөнгийн биржүүд дээр   арилжаалагдаж байна. Тэдгээрийн нэг нь, Монголын эрдэс баялагаар баталгаажсан хувьцаа гаргаж, арилжаалан олсон хөрөнгө оруулалтаа ,Монголын Засгийн газартай байгуулсан  хөрөнгө оруулалтын гэрээнд  хувь нийлүүлэгчдийн өндөр хүүтэй зээл болгож, санхүүгийн луйвар хийж,  дуулиан тараад байна. 
 Энэ шахааны бизнес хийгээд байгаа эрхэм бол  Оюутолгойн зэс алт, Овоот толгойн нүүрсний баялгаар барьцаалсан хувьцааг Торонто, Нью-Йорк, Австралийн  хөрөнгийн биржүүд дээр арилжаалж ТЭРБУМТАН болтлоо хөрөнгөжсөн , Оюутолгой төслөөр овоглосон  Айвенхоумайнз корпорацийн  захирал, хорт боб хочтой  Фридланд юм. Энэ хүний компаниа байгуулж, тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн түүх  Монголын эрдэс баялагтай салшгүй холбоотой юм. Энэ Канад , Гонконгын харьяат ноён  анхны компаниа  1994 оны 1 сарын 25  өдөр Бритиш колумбын компаний хуулийн дагуу  10000 ширхэг хувьцаатай , Энэтхэг-Хятадын Алтанталбай нэртэй бүртгүүлсэн байдаг. 1997 онд компанийхаа  хувьцаат  хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор , Юконы бизнесийн корпорацийн хуулийн дагуу  компаниа бүртгүүлж, корпорацийн нэрийг Айвенхоумайнз гэж нэрлэн, хязгааргүй тооны энгийн, хязгааргүй тооны давуу эрхийн нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах эрхтэй болсон байна. 
 Ноён Фридландын  Оюутолгой ордын лицензийг  эзэмшисэн  түүх  бас  их сонин.  1994  онд Америкийн  Магма коппер  компани  Монголын  60 гаруй  зэсийн илрэлтэй  цэгүүдэд хайгуулын  тандалт судалгаа  хийж  Өмнийн говийн  Оюутолгойн районд  зэсийн нарийвчилсан хайгуул хийхээр  төлөвлөж байжээ.  Энэ  талбайгаа  Магма коппер  компани 1996  онд  Австралийн зэсийн магнат Б ЭЙЧ П  компанид худалдсан байна. Б ЭЙЧ ПИ компани 1996 оны 9 сараас  эхлэн 1999  оны дуустал  Оюутолгойн  районд  1350  квадрат  км  талбайд эрэл хайгуул, тандалт  судалгаа, гүний өрөмдлөгийн  ажил явуулсан байна.  2000  онд  Фридланд Африкаас хөөгдөж  Монголд  ирээд  Б ЭЙЧ ПИ  компанийхантай  уулзаж  тэдний  энэ  Оюутолгойн  талбайд  хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх, олсон  баялгийг хамтран хувааж  эзэмших хэлэлцээр хийж  Монголд  хайгуулын ажил хийх  эрх олж  авсан  байна. 
 Чухамхүү энэ цаг мөчөөс л ноён Фридланд Айвенхоумайнз \АМ\  корпорацийн охин компани болох Айвенхоумайнз  Монголиа  инк  компаниа \АММИ\   Монголд байгуулж энэ  компаниар дамжуулан Монголд хайгуулын лиценз худалдан авах, хайгуулын ажил гүйцэтгэж  монголын эрдэс баялагт эзэмшил тогтоох бизнесээ цэцэглүүлж эхэлсэн байна.    
АММИ  компани   2000 оны 5 сараас  2001 оны 12 сард  Оюутолгойд 25000  метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж  3,8 сая доллар зарцуулжээ.  Энэ хайгуулын ажлын үр дүнгээр 2001 оны эхний хагаст  АМ корпораци  44,6 сая энгийн хувьцаа  гаргаж, 2002 онд компаний энгийн хувьцаагаа  72,7  сая ам доллар хүртэл өсгөж, энэхүү хувьцааны борлуулалтаас орсон  санхүүжилтээр АММИ-ийн хайгуулын ажлыг цаашид үргэлжлүүлэн өргөжүүлсэн  байна.. 2002 оны 1 сард Оюутолгойн лицензийг 42 сая ам доллараар  ВНР компаниас  худалдан авч,  2 хувийн роялтийг эргэн төлөх нөхцөлтэйгээр  100%  Айвенхоу майнз компаний эзэмшилд шилжүүлж авсан. 2001-2002 онд нэмж  50000  квадрат  км хайгуулын лиценз эзэмших эрх олж авч хайгуулын ажилд 72,8 сая ам доллар зарцуулсан байна.  2002 оны 5 сарын 8 өдөр  Оюутолгойн хайгуулын ажлын үр дүнд  0.52 г\т алт, 0.41%  зэс агуулсан  588 сая тн хүдэрт  10 сая унци алт, 5,3 сая  тонн зэсийн нөөц тогтоосон тухайгаа  Торонтогийн ХБ-ийн  хувьцаа эзэмшигчидэд анх удаа  нээлттэй зарлажээ. Оюутолгойн хайгуулын ажлыг  эрчимжуулах зорилгоор АМ корпораци  2003 оны 1 сард  29.4 сая энгийн 60 сая  давуу эрхийн хувьцааг нэг бүрийн 3 канад долларын үнэтэй гаргасан  ба  2001 оноос  2002 оны эхний  улиралд  Фридландийн компаний Монгол дахь эрдэс баялагийн эзэмшил болон хайгуулын  лицензийн  талбай 90 мянган кв км хэмжээнд хүрчээ. 2004 оны 11 сард   Энтрии гоулд  компаний эзэмшлийн 40000 га талбайд хайгуул хийж илэрсэн нөөцийн  80 хувийг Айвэнхоумайнз, 20 хувийг Энтрее гоулд компани эзэмшихээр тохиролцож ашиг хуваах гэрээ байгуулсан ба Энэ гэрээгээр  Айвэнхоумайнз компани  8 жилд 35 сая долларын өртөг бүхий хайгуулын ажил хийх үүрэг хүлээж,  Энтрее гоулд  компаний Торонтогийн ХБ дээрх  4.6 сая хувьцааг 4.6 сая канад доллараар худалдаж авчээ. 2004 онд АММИ компани   Монголд  11.8 сая га талбайд хайгуулын лиценз эзэмшидэг болсон байна. 
2004 оны 10 дугаар сард Рио Тинто  Оюутолгой төслийн талбайтай хил залгаа  хайгуулын лицензи эзэмшидэг Энтригорлд компанитай  гэрээ хийж, гэрээний нөхцөлөөр энэ компаний  хувьцааны 11%-ийг худалдан авч Оюутолгой төсөлд орох үүд хаалгаа нээжээ. АМ корпораци 2006 оны 10-р сарын 18  Рио Тинто  компанитай  хувьцаа худалдан авах  тухай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний нөхцөлөөр эхний ээлжинд   Айвенхоумайнз компаний 9,95% хувьцааг  303 сая ам доллараар  худалдан авах , хоер дахь  шатны 9,95% хувьцааг 388 сая ам доллараар  АМ компаний   Монгол улсын ЗГ-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан  тэр мөчид худалдан авах  , АМ компаний нийт хувьцааны  33,35%-42,2% -ийг   Рио Тинто худалдан авах баталгаа болон  хувьцаа худалдан авах дээд хязгаарыг 46,65%  хүртэл  тохиролцож, Оюутолгой төслийн санхүжилтйн 90%-ийг  АМ компаний  хоердох траншийн  98,1 сая  нэмэгдэл хувьцааг  худалдан авах замаар , Рио Тинто санхүүжүүлэхээр гэрээний нөхцөлд  заасан байна.  Рио Тинто компаний стратегийн түншлэлийн гэрээнийн  хувьцаа байршуулах , худалдан авах баталгааны  болон бусад  нөхцөлүүд 
 
 
АМ корпораци 2007 оны 10 сард  Рио Тинто компаниас  Оюутолгой төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх  зорилгоор АМ компаний 45.8 сая энгийн хувьцаанд хөрвөх 350 сая ам. долларын зээлийг  3 жилийн хугацаатай , жилийн либор  дээр 3.3%  нэмэгдүүлсэн хүүтэйгээр  авсан ба  Рио Тинто компани  2007 онд 150 сая,  2008 онд 200 сая долларын санхүүжилт хийж, 108,0 сая ам долларын  хүүнд  108 сая ширхэг хувьцаа илүү эзэмших эрхтэй болсон байна. 2012 оны 1 сарй 24 Рио Тинто компани  АМ компаний  нийт хувьцааны  эзэмших хувийг 49 %-иас 51 %  болгож,  Оюутолгой төслийг   давуу эрхтэйгээр эзэмших эрхтэй болж, 2012 оны 6 сард  АМ компаний нэрийг  Туркойз Хилл /ТХ/ болгон  энэ компаний  удирдлагын менежментийн  багт  өөрчлөлт оруулсан ба  ТХ  компаний балансаас  Овоот толгойн  нүүрсний актив болон бусад АМ компанид хамаарах  активуудыг тусгаарлаж  ТХ  компанид  зөвхөн  Оюутолгой төслийн активууд  хамаарах  болсон байна. Айвенхоумайнз компани дахь Рио Тинто компаний хувьцаа эзэмшилийн хувь, хэмжээ
 
 
2014 оны 12 сарын 31-ны байдлаар  Оюутолгой ХХК-д  охин компаниудаас  олгосон зээл, хүүгийн хамт 7,8  тэрбум ам доллар буюу тооцсон хүүгийн төлбөр 1,5 тэрбум ам доллар, эдгээр зээлийн хүү  нь  либор дээр нэмэх 6,5 %  буюу 2014 онд Оюутолгой ХХК дээрх зээл, хүүгийн үлдэгдлээс  477 сая ам доллар  төлсөн бөгөөд 155,7 сая ам доллар  нь хүүгийн төлбөр төлөгдсөн байна. 2006 оны 10 сарын 06 өдөр Төрийн ордонд  
МУ-ын ерөнхтйлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан  Д.Дэмбэрэл, ЗГ-ын ерөнхий сайд асан С. Баяр болон УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, ЗГ-ын холбогдох яамны  төлөөлөл болон Монгол улсад суугаа олон улсын  элчин сайдын яамдын төлөөлөл уригдан оролцож,   Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ сүр жавхлантай болсон билээ.  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш даруй  9 жил 8 сар өнгөрсөн байна. Хөрөнгө оруулалтын гэрээний   нөхцөлийг УИХ-аар хэлэлцэж байхад  Сангийн сайд асан С. Баярцогт, Эрдэс баялгийн  сайд асан Д.Зоригт нар  хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш  9,7 жилд  Оюутолгой төсөл анхны хөрөнгө оруулалт 5 тэрбум ам доллар  нөхөөд  ногдол ашиг өгч эхлэх тухай ам уралдан ярьцгааж байсан. 
 Оюутолгойн ил уурхай 2012 онд ашиглалтанд ороод  2012-2017 онд 5119,4  мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, баяжмал дахь  металлаар тооцоход 696 мянган тонн зэс, 57,85 тонн алт, 119,1 тонн мөнгө экспортлон борлуулсан бүтээгдэхүүний  орлого нь 5324,2 сая ам доллар байна. Өнөөдрийн байдлаар Оюутолгой ХХК-ний 2014 оны санхүүгийн  балансаар  Толгой компанидаа 6800,0 сая ам долларын өртэй, үүний 1500,0 сая ам доллар нь зөвхөн хүүгийн өр буюу жилд 500 сая ам долларын хүүгийн өр тооцогдож, төслийн  ашиг хувиарлах хугацаа 2038 он хүртэл хойшлосон байна . Дээрх сайдуудын  амлалтууд ягаад биелэгдэхгүй  хойшлоод байгаа юм бол. Эсвэл  ТЭЗҮ-гээ буруу тооцолсон уу,  УИХ-ын гишүүдийн  тархийг нь  хэдэн тоогоор эргүүлж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг бушуухан батлуулах зорилготой байсан уу гэх асуудлууд ар араасаа хөврөөд дээр нь бас Дубайн гэрээ нэмэгдээд эцэс төгсгөлгүй  эрх баригчдын мэргэжлийн бус алдаанууд, улс төрийн шийдвэрүүд энэ төслийн хувь заяа болон  монголын талд ноогдох төслийн үр ашгийг  улам бүүр  буураад байна. Энэ төслийн хөрөнгө оруулалтыг хөөсрүүлээд байгаа нэг зүйл бол хөрөнгө оруулалтын  гэрээнд заасан  өндөр хүүтэй санхүүжүүлэх хувьцаа  юм.ХОГ-ний  үндэслэх хэсэгт  Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн хооронд 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хувьцаа борлуулах тухай гэрээ /өөрчлөлтийн хамтаар/-г тус тус иш үндэс болгов гэж заагаад Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед /цаашид "Рио Тинто" гэх/  АМЛ компаний  19%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд  стратегийн түгшлэлийн гэрээ байгуулсан гэжээ,  Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11 дүгээр хэсэгт Оюутолгой төсөлд шаардагдах  нэмэлт хөрөнгө оруулалтанд шаардагдах  хэмжээний  санхүүжүүлэх хувьцааг  Оюутолгой компаниас гарган  энэхүү хувьцааг  Айвенхоу, түүний томилсон Рио Тинто групп, эсхүл Айвенхоугийн салбар компианууд тэрүүн ээлжид эзэмшин, улмаар санхүүжүүлэх хувьцаа нь давуу эрхийн хувьцаанд хөрвөж, улирал тутамд ноогдол ашиг төлөх, төлөөгүй тохиололд хуримтлуулж тооцох, ноогдол ашгийг тооцохдоо АНУ-ын инфляцийн түвшингээр өсгөж тооцох, давуу эрхийн хувьцааг шаардаж гаргах эрх эдлэх, санхүүжүүлэх хувьцаанд 9,9% дээр АНУ-ын ХҮИ-ээр нэмэгдүүлсэн хүүг тооцож байхаар гэрээнд тусгасан  байна. Туркойз Хилл компани  2009 оноос 2013 он дуустал 580669,1 мянган ширхэг энгийн хувьцаа зах зээлд гаргасан бөгөөд уг хувьцааны 274672,0 мянган ширхэг буюу 47,3 хувь нь илүүдэл буюу зах зээлд хөвөгч \борлогдохгүй\   хяналтгүй хувьцаа бөгөөд уг хувьцаат хөрөнгийн алдагдыг,  МУ-ын ЗГ-ын 34 %-ийн хувьцаанд хамаатуулж байгаа нь санхүүгийн  бохир луйварын  ажиллагаа гэж үзэж байна.   
 
  Туркойз Хилл  компаний эзэмшигчийн хувьцаат хөрөнгө, сая ам доллар
 
 
Өнөөдрийн байдлаар  оюутолгойн  ХОГ-гээр  Монголын тал хөрөнгө оруулалтын зээлийн бүх эрсдлийг  үндсэн хуульд заасан төрийн өмч  болох ашигт малтмалын нөөцөөр барьцаалан, үйлдвэрлэл ашиглалтанд ороод алдагдал нөхөх 8 жилийн хугацаанд  15,608 тэрбум  ам. долларын өрийг Айвенхоу болон түүний хамааралтай этгээдэд эргүүлэн төлөхөөр  байгаа нь  Оюутолгой төсөлд оруулсан анхы хөрөнгө оруулалтыг 3 дахин эргүүлэн төлөхөөр  байна гэж өнөөдөр Оюутолгой ХХК-д болж байгаа санхүүгийн луйврыг шүүмжилж байжээ.\Зууны мэдээ 2010.12.24, № 306\  , Тийм учраас Рио Тинто стратегийн түнш бус санхүүжүүлэх хувьцаа нэрийн доор  хөрөнгийн эрхийн  луйврын үйл ажиллагаа явуулж, монголын ард түмний  өмчийг цөлмөн дээрэмдэж  байна. 
                 
Эрдэс баялагийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн  Х.Владимир
Sonin.mn

"Рио Тинто" стратегийн түнш үү? эсвэл Санхүүжүүлэх хувьцаа нэрээр хөрөнгө эзэмших эрхийн луйварчин уу ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хагаст ...

Өнөөдөр, 09:00
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВИНА

 Дорнод аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шавь тавих ...

Өнөөдөр, 06:41
Японы Сакуразима галт уул дэлбэрэв

Японы өмнөд хэсгийн Кюшю арал дээр орших Сакуразима галт уул 16-ны өглөө ...

Өнөөдөр, 06:12
Саудын Араб ОХУ-тай газрын тосны зах зээл дээр хамтран ажиллахаар тохиролцжээ

 Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож, ...

Өнөөдөр, 06:03
“НАЛАЙХЫН УУРХАЙГ ШУУД ХААНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ”

 ЗГХЭГ-ын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх ...

Өнөөдөр, 06:00
Оюутолгойд 14 мянга биш, 2700 орчим л хүн ажилладаг

 14 мянган хүн ажилладаг гэсэн сурталчилгааг мөн ч их явуулах юм даа. ...

Өнөөдөр, 05:27
С. Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

Улаанбаатар хотноо "Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг ...

Өнөөдөр, 04:00
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина

Дорнод аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шавь тавих ёслол ...

Өнөөдөр, 02:22
ХУУРАМЧ ШАТАХУУНЫ МӨРӨӨР БУЮУ ДАВАРСАН ТРАФИГУРА

   60 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг хууль, ...

Өнөөдөр, 02:09
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо ...

Өнөөдөр, 00:24
Антарктидын мөс хайлалт дээд хэмжээнд хүрчээ

 Шинээр хийсэн судалгааны хоёр мэдээлэлд Антарктидын мөс хайлалт дээд ...

2018 оны 06 сарын 16, 13 цаг 01 минут
Алсын мэт бодож суусан аюул аминд тулаад иржээ

Манай орны нутаг дэвсгэрт Сибирийн их тайгын өмнөд хэсэг байдаггүй байсан ...

2018 оны 06 сарын 16, 06 цаг 21 минут
Хүмүүсээс зугтахын тулд зэрлэг амьтад шөнийн амьдралд шилжиж байгааг судлаачид илрүүлжээ

 Хүмүүсээс болоод арслан, бар, баавгай зэрэг зэрлэг амьтад өдрийн ...

2018 оны 06 сарын 15, 06 цаг 11 минут
"Фүкүшима-2" АЦС-аа хаахаар боллоо

Япон улсад "Фүкүшима-2" атомын цахилгаан станцыг ашиглалтаас гаргаж, ...

2018 оны 06 сарын 15, 05 цаг 39 минут
Өвөрхангай аймагт газар хөдөлжээ

 Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн ...

2018 оны 06 сарын 15, 05 цаг 26 минут
Монголын шүүх Д.Эрдэнэбилэг тэргүүтэй "49 хувийнхан"-г хаацайлж байна

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл тус үйлдвэрийн ...

2018 оны 06 сарын 15, 03 цаг 41 минут
Бэлчиж буй мал дунд байсан Мазаалай баавгайг хамгаалтад авлаа

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Мухарын худаг хэмээх газар малчин ...

2018 оны 06 сарын 15, 03 цаг 37 минут
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ, ЭРХЭМ ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ХОЁРЫГ НҮҮРЭЛДҮҮЛЬЕ

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр ...

2018 оны 06 сарын 15, 03 цаг 29 минут
Уул уурхайн ил тод байдал- Орон нутагт

Бид гамшгийн дуут дохиогоор жилдээ нэг удаа  байр байшингийнхаа гадна ...

2018 оны 06 сарын 15, 03 цаг 05 минут
Монгол Улс 77,8 хувийн ЦӨЛЖИЛТТЭЙ

Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг  "Олон улсын Цөлжилттэй ...

2018 оны 06 сарын 15, 02 цаг 52 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Увс, Завханы хойд ...

2018 оны 06 сарын 15, 00 цаг 34 минут
NASA-ГИЙН СТАНЦ АНГАРАГИЙН ИХ ШУУРГЫГ ТЭСЭЖ ЧАДАХ УУ?

Яг одоо Ангараг гарагийн дөрөвний нэгийг хамарсан их шороон шуурга дэгдээд ...

2018 оны 06 сарын 14, 10 цаг 20 минут
ҮЗЭСГЭЛЭНТ УЛААН ЦУТГАЛАНГИЙН “АМЬ ТАСАРЧЭЭ”

Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан Цутгалангийн "амь тасарчээ”. Хүний ...

2018 оны 06 сарын 14, 10 цаг 18 минут
Petro Matad: Хаалттай хүрээнд хувьцаа гаргаж, 18,3 сая ам. долларын санхүүжилт татна

Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй газрын тосны хайгуулын "Petro Matad” ...

2018 оны 06 сарын 14, 09 цаг 38 минут
Харааж зүхэх бус хамтдаа хөгжих замнал

Хувийн өмчийн тухай монголчуудын сэтгэхүйд дэвшил гарахуйц үйл явдал эдийн ...

2018 оны 06 сарын 14, 09 цаг 33 минут
Нефть нэрэх үйлдвэрийн замын зураг бэлэн болжээ

Зүүнбаянгийн нефть нэрэх үйлдвэр үүдээ барьсан цагаас шахам Нефть нэрэх ...

2018 оны 06 сарын 14, 09 цаг 25 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв болон зүүн ...

2018 оны 06 сарын 14, 09 цаг 07 минут
Байгаль ээж биднээс тусламж хүсэн уйлж байна

Кувейтэд 53 хэмийн халуун болж байна ...

2018 оны 06 сарын 14, 06 цаг 46 минут
“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН БИЕ ЭРС МУУДЖЭЭ

"Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх "Жаст” ...

2018 оны 06 сарын 14, 04 цаг 39 минут
“Зи”-гийн зуулт ба “Хотгор шанага”-ын уурхайг онилсон шалтгаан

Улстөрчдийн дунд "Нэг "зуувал” тавьдаггүй, барьцаа ахиулахын тулд юу ч ...

2018 оны 06 сарын 14, 04 цаг 30 минут
Д.Сумъяабазар аа, дөрвөн давхар дээл арай халуудахгүй юу

МАН-д 2020 оны УИХ-ын сонгуульд нүүр бардам өрсөлдөх боломж үлдэхгүй нь ...

2018 оны 06 сарын 14, 04 цаг 20 минут
"Рио Тинто" стратегийн түнш үү? эсвэл Санхүүжүүлэх хувьцаа нэрээр хөрөнгө эзэмших эрхийн луйварчин уу ?

Монгол улс  төрийн өмч дагнасан, төлөвлөгөөт, социалист эдийн засгаас ...

2018 оны 06 сарын 14, 03 цаг 47 минут
МЗЭ-ийн шагналт, Зохиолч Б.Даариймаа: "Уул усны анир" /өгүүллэг/

Хэдэн зууны турш хатан Сэлэнгэ мөрний усанд дүрээ тольдон ханхайсан ханан ...

2018 оны 06 сарын 14, 03 цаг 33 минут
Уул уурхайн хөгжлийн үндэс нь ил тод байдал

Уул уурхайн компаниуд байгалийн баялгийг юу ч үгүй ухаад зарж байна, уул ...

2018 оны 06 сарын 14, 02 цаг 49 минут
Цэвэршүүлэх үйлдвэр барьснаар алтны хууль бус нийлүүлэлтийг шийдэх үү?

Алтны үйлдвэрлэл Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг. Алт бол валютын нөөц ...

2018 оны 06 сарын 14, 02 цаг 10 минут
“ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ” КОМПАНИЙН ХУВЬЦААГ ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

 АТГ-аас өнгөрсөн сард шинээр хэд хэдэн хэрэгт хэрэг бүртгэл нээн ...

2018 оны 06 сарын 14, 02 цаг 09 минут
Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын томилуулсан П.Ганхүү “Эрдэнэс Монгол”-ыг хувийн өмч гэж эндүүрэв үү

Монголын эдийн засгийг тулж, төрийн өмчит томоохон уул уурхайн компаниудыг ...

2018 оны 06 сарын 14, 01 цаг 29 минут
“Фуэго” галт уул дахин идэвхжиж эхэллээ

МЕХИКО. /РИА Новости/. Төв Америкийн Гватемал улсын "Фуэго” галт уул дахин ...

2018 оны 06 сарын 14, 01 цаг 20 минут
Аялал жуулчлалын гол чиглэлийг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Аялал жуулчлалын гол чиглэл, хил ...

2018 оны 06 сарын 13, 06 цаг 40 минут
М.Цэемаа "Хилийн боомтод 2 хоносон нь..."

Говийн нунтаг шороорхог салхи нүүр нүдгүй нүдсэн зэвэргэн өдөр улсын ...

2018 оны 06 сарын 13, 05 цаг 15 минут
Оюутолгой компанид хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байна гэв

"Монголоо сонсъё” үндэсний аян Өмнөговь аймгийн Ханбогд суманд амжилттай ...

2018 оны 06 сарын 13, 05 цаг 04 минут
ХИЛЭЭ ХААЯ

Дурын Хятад Монголд очин мал маллаж, хөдөөгийн буйдхан сумдын нутгийг ...

2018 оны 06 сарын 13, 04 цаг 59 минут
БНХАУ руу тавих нефть, хийн хоолойг Монголоор дамжуулахыг В.Путин дэмжжээ

БНХАУ-ын Циндао хотноо болж өндөрлөсөн Шанхайн хамтын ажиллагааны ...

2018 оны 06 сарын 13, 04 цаг 16 минут
ГАНЦ МОД ГАШУУН СУХАЙТ БООМТОД ХИЙХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭВ

Өмнөговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагааг илүү ...

2018 оны 06 сарын 13, 03 цаг 52 минут
Б.БЯМБАСАЙХАНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

 Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаас таслан ...

2018 оны 06 сарын 13, 02 цаг 34 минут
НИТХ-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН НАЛАЙХЫН ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГЫН ПАРКАД АЖИЛЛАА

 Нийслэлд байрлах бидний хэлж дадсанаар 100 айлын барилгын материалын ...

2018 оны 06 сарын 13, 02 цаг 25 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан ...

2018 оны 06 сарын 13, 01 цаг 07 минут
Тусгай бэлтгэлтэй ирж ХИРГИСҮҮР ухсан этгээдүүдийг баривчилжээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3-р багийн нутаг "Хайрханы ар" хэмээх ...

2018 оны 06 сарын 12, 08 цаг 17 минут
Байгалиа хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлэн М.Орхоныг “Хүндэт жуух” бичгээр шагнажээ

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албанаас ...

2018 оны 06 сарын 12, 08 цаг 15 минут
БАЙГАЛИЙН БАЯЛГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛС

Манай гариг дэлхий дээр байгалийн асар их баялагтай 10 орныг  "Wall ...

2018 оны 06 сарын 12, 05 цаг 34 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани