Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Онон хатан ижийгээ хамгаалах сэтгэлтэй хүн алга гэж үү?

Онон хатан ижийгээ хамгаалах сэтгэлтэй хүн алга гэж үү?

 

Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваа алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Энд гурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн орд. Тодруулбал, шороон ордыг "Айвуун Тэс”, "Ю энд Би” ашиглаж байсан бол үндсэн орд нь "Гутайн даваа” компанийнх. Нэрээ өөрчилж одоо "Пегматит майнинг” болсон. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг.

 

Гутайн даваа дахь бэрхшээлтэй асуудлын нэг нь алтны үндсэн орд болоод байна. Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар. "Гутайн даваа” (хуучин нэрээр) компанийнхан алтны нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3.1 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Ашиглалт явуулахаар төлөвлөх үед нь "Урт нэртэй хууль” батлагдан гарчээ. Алттай газар нь Ойн сан бүхий газар байсан учир тэд "шүлсээ залгиад л” үлдэж. Гэхдээ тэдэнд удалгүй боломж гарч иржээ.УИХ-аас "Урт нэртэй хууль”-ийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Ингэснээр"Гутайн даваа” компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.

Тэрнээс хойш тус компанийхан алт олборлоход шаардлагатай зөвшөөрлүүдийг нэг нэгээр нь авсаар байв. Ордыг далд аргаар ашиглах төслийн ТЭЗҮ хийлгэж 2015 оны 10 сарын 28-ны өдрийн ЭБМЗ-ийн хуралдаанаар батлуулж чаджээ. БОНБҮ-г 2017 оны есдүгээр сард БОАЖЯ-аар батлуулсан бөгөөд 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг нь УУХҮЯ баталсан байна. Эндээс харахад Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа компанийн ажил хуулийн дагуу, ямар ч асуудалгүй мэт. Харин бодит байдал дээр эргэж харах, бодууштай, заавал шийдэх ёстой олон асуудал байна. "Пегматит майнинг” компанийнхан хамгаалалт гаргаж алтны ордыг өдөр шөнөгүй манаж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус компани канадуудын мэдэлд очсон гэх, аргаа барсан нутгийн иргэд бурханд залбираад л сууж байна.

Алтнаас үнэгүй бахархал

Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энэ сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнтэй. Алт ухаж болохгүйн нэг том шалтгаан энэ.

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223 зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Гадаадын жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг нутаг.

Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатан ижий нэрээр мөнхөрсөн энэ ариун дагшин голыг бид нүдний цөцгий мэт хамгаалах учиртай. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм. Найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистем тэр чигээрээ зогсохыг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд хаалга тогшоод ороод ирнэ. Дараа нь харамсаад ч нэмэргүй.

Чулуунаас алтыг салгахад баяжуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Хүссэн хүсээгүй цианит натри хэрэглэж таарна. Энэ арга өөрөө эрсдэлтэй. Хорт бодис Гутайн голд алдагдаж улмаар Онон голд орохгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй. Өмнөх гашуун жишээ ч мартагдаагүй байна. Ийм эрсдэл байгааг хэлэхээр "Гутайн даваа” компанийнхан үйлдвэрийг Багануурт барьж магадгүй гэсэн тайлбар хэлж байжээ. Эдийн засгийн ашиг талаасаа ингэх ямар ч боломжгүй, зардал ихтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Үнэндээ бол нутгийнхныг тайвшруулсан хуурмаг яриа төдий. Эсвэл Багануурт бариад Хэрлэн голыг бохирдуулах гэж байгаа юм уу.

Уул уурхайн олборлолт явуулахын өмнө нутгийн иргэдийн, орон нутгийн удирдлагын саналыг авах ёстой байдаг. Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нутагтаа олборлолт явуулахыг дэмжиж тогтоол гаргасан байна. Үүнийгээ цөөнгүй ажлын байртай болно, сумын төсөв нэмэгдэнэ гэж тайлбарлажээ. Иргэдийн дуу хоолой жинхэнэ утгаараа гарах ёстой багийн хурал харамсалтай нь инээдмийн жүжиг шиг болсныг иргэд ярьж байна. Онон багийн хуралд цөөн хэдэн хүн ирээд л Гутайд ашиглалт явуулах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Уул уурхайн компанийнхан нутгийн удирдлагатай тулж ажилладаг болсны нотолгоо энэ бололтой. Гэтэл иргэдийн олонхи нь эсрэг байр суурьтай байсан нь тодорхой болов. Учир нь, "Онон Улз голынхон” хөдөлгөөнийхөн Гутайд алт ухахыг эсэргүүцэж байгаа иргэдийн гарын үсгийг багуудаар явж цуглуулсан бөгөөд нутгийн олон мянган иргэн Гутайг хөндөхгүй байх санал гаргаж гарын үсгээ зуржээ. Тэд үндэслэл,иргэдийн гарын үсгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 онд илгээсэн ч удалгүй УИХ-ын сонгууль болсноор энэ асуудал мартагджээ. Уул усаа хөндүүлэхгүй гэсэн нутгийн иргэд, мөнгө хэрэгтэй байна гэсэн орон нутгийн удирдлага, ухаад өгье гэсэн алтны компанийн хүсэл Гутайд халз таараад гацсан дүр зураг өнөөдөр бий болжээ. Ийм эгзэгтэй байдалд иргэдийн талд зогсох үүрэгтэй, тэгнэ гэж сонгогдсон УИХ-ын гишүүд үнэхээр идэвхгүй, даанч гомдмоор байгааг нутгийнхан нь хэлж байна.

Аргаа барсан нутгийн иргэд байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран өнгөрсөн тавдугаар сард Онон голоо хамгаалах талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. Хурлаар олон чухал асуудал яригдаж Онон голын сав газарт уул уурхайн олборлолт явуулахгүй байх талаар оролцогчид санал нэгдэж энэ талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон юм. Гэтэл хурал дээр Онон голоо заавал хамгаална гэж дуугарч байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар энэ шаардлагын араас явах нь битгий хэл шаардлагаа одоо ч өгөөгүй сууж байна. Ядаж ичих нүүр гэж баймаар.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна. Оюутолгой, "Урт нэртэй” хуулиар имижээ хийсэн тэрээр төрсөн нутагт нь алт ухаж гол усыг бохирдуулах гэж байхад яагаад идэвхгүй байна вэ. "Урт нэртэй” хуулийг хамгаалагч, санаачлагчдын нэг гэгддэг тэрээр зүй нь иргэдээ, нутгаа хамгаалан өөрөө удирдаад, гарын үсэг цуглуулаад тэмцэх ёстой биш гэж үү. Тэгээд ч өөрийнх нь сонгогдсон тойрог алт олборлох гээд байгаа газарт хамаардаг юм билээ. Олны өмнө гарахаар Онон голоо хамгаална гэж ярьдаг, тэгсэн мөртлөө яг хамгаалах ажлыг хийх гэхээр сэтгэл гаргахгүй байгаадаа Б.Бат-Эрдэнэ гишүүн дүгнэлт хийх биз ээ. Одоо л олныхоо талд орж Онон голоо хамгаалахгүй бол сонгогчдын итгэлийг алдаж улмаар 2020 оны сонгуульд ялна гэдэг хэцүү шүү.

Л.Оюун-Эрдэнийн хувьд улстөрийн карьер нь хурдтай өсч яваа залуу хүн. Сүүлийн үед нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлаар дуу хоолойгоо хүчтэй гаргаж олон түмний талархлыг хүлээж байгаа гишүүн. Мэдээж зав чөлөө багатай л байдаг байх. Гэхдээ Онон хатан ижийгээ хамгаалах ариун үйлсэд зориуд цаг зав гаргаж идэвхи санаачилгатай оролцоход болохгүй зүйл байхгүй л байлтай. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд түүнд боломж илүү их бий. Нутгийн гишүүдээ цуглуулж хуралдаад бүгдээрээ нэгэн сэтгэлээр зүтгэхэд Онон голын асуудлыг шийдэж чадалгүй яахав. Харин сэтгэл дутвал сонгогчдын итгэлийг алдаж мэдэх л юм.

Монголчуудын амьдрал сайнгүй байгаа, гэхдээОнон хатан ижийгээ бохирдуулж алт ухахтаа тултал ядарч туйлдаагүй. Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудал болж билээ. Манайхны хүсэлтээр Оросын эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авч компаниудаа хаасан түүхтэй, одоо тэнд алт ухахгүй байгаа. Онон хатан ижийг харийн хүмүүс ингэж хамгаалж байхад бид өөрсдөө алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээ шившиг шүү дээ.

 

 

 

 
 
Б.МАРТ
Онон хатан ижийгээ хамгаалах сэтгэлтэй хүн алга гэж үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 16:43
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

Өнөөдөр, 12:22
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

Өнөөдөр, 11:10
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

Өнөөдөр, 10:52
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

Өчигдөр, 12:01
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани