Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.СУМЪЯАБАЗАР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ МОНГОЛ РУУ ТАТНА

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

Д.СУМЪЯАБАЗАР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ МОНГОЛ РУУ ТАТНА

 

-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь Засгийн газраас оруулж ирсэн Эрдэнэс Таван толгой төслийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 30 хувийг нь дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах асуудлыг шийдлээ. Өргөн баригдсан төсөл явцын дунд өөрчлөгдөхөөр байсан. Оруулж ирсэн хэлбэрээрээ батлагдаж чадсан уу?

-Засгийн газраас Таван толгойн орд газрыг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнийг Их хурал маань баталлаа. УИХ-ын тогтоол маш чухал эрх зүйн баримт бичиг л дээ. Таван толгой төслөө эргэлтэд оруулъя гэж бид маш олон жил ярьсан. Одоо олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажил хийгдэх боломж бүрдлээ. Энэ ажлыг ард түмнийхээ өмнө нэр төртэй гүйцэтгэх үүрэг Засгийн газарт оногдож байна.

-Эдийн засгийн урьдчилсан тооцоог танилцуулахгүй юу. 1.5 тэрбумаас зургаан тэрбум ам.доллар босгоно гэж яриад байгаа л даа. Босгосон хөрөнгөө ямар үйл ажиллагаанд зарцуулах вэ?

-Таван толгойг тойрсон дэд бүтэц бүтээн байгуулалтаас эхлээд бид нөөцийн нэгдсэн тайлан, уурхайн ТЭЗҮг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Үүн дээр түшиглэн баяжуулах үйлдвэрээ барьж, жилдээ 30 хүртэл сая тонн баяжуулсан нүүрсээ олон улсын зах зээл дээр гаргах юм. Таван толгойн төмөр замыг бид олон жил ярьсан. Таван толгойЗүүнбаян чиглэлийн 420, Таван толгойГашуун сухайтын 259 км төмөр зам, хүчитгэсэн суурьтай Таван толгойГашуун сухайт чиглэлийн хүнд даацын авто машин тээвэр хийх 260 орчим км авто зам, Таван толгой-Оюу толгойХанги мандалын чиглэлийн авто замаас эхлээд дагалдах төслүүд хийгдэнэ. Таван толгой төслийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлснээр манай улсын эдийн засагт үлэмж нэмэр болно. Урьдчилсан тооцоог Сангийн яамныхантай хамтарч гаргасан.

Таван толгой төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 400-1.1 тэрбум ам.долларын орлого орно. Экспортоос орж ирэх орлого жилдээ 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцооллыг хийсэн. Таван толгойн бүлэг орд 7.4 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа бий. Үүнээс 5.1 тэрбум тонн нь коксжих нүүрсний үндсэн нөөц эзэлж байгаа бол 1.9 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэдэг тооцоог 2011 онд гаргасан байдаг. Бидний хийх гэж буй IPO маань олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн үнэ цэнэд оршиж байгаа.

Урьдчилсан тооцооллыг УИХ дээр нэлээд ярьсан. Хамгийн багаар бодоход бид 1.5-аас эхлээд зургаан тэрбум хүртэлх тэрбум ам.доллар босгох эх үүсвэр байна гэдгийг манай яамныхан, Сангийн яамныхантай тооцож гаргасан. Гишүүдийн зүгээс 7.4 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг хэтэрхий бага үнээр үнэлж байна гэдэг зүйлийг ярьсан. Энэ тийм биш. Газрын доор байгаа нүүрс ямар үнэ цэнэтэй байх вэ, газрын дээр гарч ирээд ямар үнэ цэнэтэй байх вэ. Бид 30 сая тонн баяжуулсан нүүрсэн дээр суурилсан эдийн засгийн тооцоо явж байгаа гэдгийг бодох ёстой л доо. Манайхан нөөцөөр нь бодоод байгаа юм. Олон улсын хөрөнгийн үнэлгээ хийдэг байгууллагууд 30 жилээс цаашихыг үр өгөөжтэй гэж хардаггүй. 30 жил дотор тооцооллоо хийж гаргаж, тодорхойлдог. Манай уул уурхайн компаниудын үнэ цэнэ яагаад олон улсын дундажаас доогуур байна гэхээр дэд бүтцийн асуудлууд шийдэгдээгүй тул эрсдэл өндөр гэж үздэг. Тиймээс үнэлгээ бага, үнэ цэнэ буураад байгаа юм. Бид дэд бүтцийн асуудлаа шийдэх хүрээнд төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэрээ бариад, уурхайнхаа ТЭЗҮ-г шинэчилбэл олон улсын зохих түвшиндээ удахгүй хүрнэ.

-Таван толгой төслийн тогтоолыг Их хурал баталсан. Нүүрсний үнэ өндөр байгаа энэ цонх үеэ ашиглаад даруйхан хөдөлгөх үү. Цаг хугацаа хэр шаардаж байна вэ?

-Мега төслүүд эрх баригч, сөрөг хүчин, бие даагчидтай ярилцаж, ойлголцож байж явах ёстой. Ойлголтын зөрүүгээс болж хэн нэгэн ташаа мэдээлэл тарааж, блок тавьж, асуудлыг өөр өнцгөөс хараад эхлэхээр төсөл урагшлахаа байдаг. Их эмзэг шүү дээ. Аль болох ойлголцож, аль болох бүгдийнх нь оролцоо, санаа оноог тусгаж байж явах ёстой гэдэг суурь зарчимыг барьсан. Энэ нь төсөл амжилттай хэрэгжих суурь нь болох юм. Таван толгойн бүлэг ордод олон улсын зах зээлд IPO босгох ажил өнөөдрөөс эхэлж байна гэж ойлгож болно. 180 хоногийн дотор дотоод бэлтгэл ажлаа хангаад 2018 оны төгсгөлд УИХ-д оруулж танилцуулна. Шаардлагатай бол намрын чуулганд явцын байдлаар мэдээлэл өгнө. Ер нь маш богино хугацаанд энэ ажлыг хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өссөн, дотоодын улс төрийн нөхцөл байдал таатай, нийгмийн дэмжлэг асар их байгаа энэ үед цаг алдалгүй эхлэх ёстой.

39 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг маань зургаа гаргаж, нарийвлан задлан ярилцана. Хөрөнгийн зах зээл, арилжаа эрхлэгч нарын холбоодыг хамруулан Засгийн газар дээр өргөтгөсөн ажлын хэсэг гарах ёстой. Зам тээврийн хөгжлийн яам замын дэд бүтцийн төслүүд дээр маш сайн ажиллаж байгаа. Зам тээврийн хөгжлийн яамныхан дэд бүтэц дээр сайн ажиллаж байгаа. Сангийн яамныхан IPO босгоход голлож ажиллах ёстой гэж бодож байна. Сайд, дэд сайд хоёр энэ тал дээр нэлээд туршлагатай. Манай яамнаас ТЭЗҮ-г боловсруулж, нөөцийн нэгдсэн тайланг шинэчилнэ. Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг удахгүй эхлүүлнэ. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөл оруулах бодолтой байгаа. Мөн гол хийх ажлуудын нэг нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр голлох байр суурьтай банкуудыг урих явдал. Одоогоор нэлээд олон банк саналаа өгсөн. Дотооддоо хийх ажил бол "Эрдэнэс Таван толгой” компанийн бүрдүүлэлтийн ажлын явцыг түргэтгэх. Одоогийн байдлаар бэлтгэл ажил 37 хувьтай байна. Гол нь "Эрдэнэс Таван толгой” компанийн засаглал, хүний нөөц, үйл ажиллагааг цэгцтэй, зөв байдлаар шийдэх ёстой. Хөрөнгөө оруулж байгаа хүмүүсийн хөрөнгийг зав удирдаж, цаашлаад Монгол Улсын нэр хүнд, төсөл хөтөлбөрийг доголдуулалгүй авч явах чадвартай сор болсон залуусаар удирдуулах нь зүйтэй гэж боддог. Бүх л салбарыг хамруулсан бүтээн байгуулалтын том ажил эхэлж байна гэж шууд утгаар нь ойлгож болно.

-Компанийн 30 хувийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах нь ойлгомжтой боллоо. Хувийг яаж тогтоож байгаа юм бэ?

-Дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр гарна. Гадныханд санал болгох хувьцаа маань 30 хувь юм. Одоогоор төр компанийн 78.9 хувийг эзэмшиж байгаа. Харин иргэд 21, 486 аж ахуйн нэгж 0.05 орчим хувийг нь эзэмшдэг юм. Иргэдийн хувьцааг шууд эргэлтэд гаргахгүй. Төрд байгаа хувьтай хамт багцад байрлаж байна. 30 хувийг худалдаанд гаргахаар иргэдэд эзэмшлийн хувьцаагаа борлуулах эрх нээгдэх ёстой. Үүний тулд Монголын хөрөнгийн бирж зэрэг холбогдох албаныхны үгийг сонсож, шийдвэр гаргана гэж төлөвлөж байгаа.

Дотоодын хөрөнгийн зах зээлийг ойрын хугацаанд их зөв голдиролд оруулах ёстой. Уул уурхайн салбарын үйл ажиллагааг санхүүтэй зөв уялдуулбал амжилттай урагшилдаг. Урьд өмнө нь хосолж ажиллах арга, барил нь дутмаг байснаас амжилттай алхам хийж байгаагүй. Энэ жилийн хувьд олон улсад хөрөнгийн биржэд бүртгэлтэй "Эрдэнэ ресурс” дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргалаа. Канадын зах зээл дэх, олон улсын хөрөнгө оруулалттай "Степ голд” компани Монгол Улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаа илэрхийлж байна. Энэ мэтээр хөдөлгөөнд орлоо. "Эрдэнэс Таван толгой’ гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол руу татна.

-Хувьцааны нэрлэсэн үнийг зарим хүн шүүмжилж байсан. 1072 ширхэг хувьцааны үнийг унагачих юм биш биз дээ гэдэг байр суурь илэрхийлсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ. Хувьцаа арилжаалах хөрөнгийн биржээ хэрхэн сонгох юм бол?

-Хамгийн доод үнэ нь 933 төгрөг байгаа. Тухайн үеийн 2.2 сая иргэндээ 5.7 тэрбум төгрөгийн үнэлгээг хувааж, гаргаж ирсэн тооцоо юм билээ. Тэгэхээс 933 төгрөгөөс доош оруулж болохгүй. Сайн ТЭЗҮ боловсруулж, компанийн засаглалыг сайжруулах зэрэг ажлыг хийсний үр дүнд олон улсын зөвлөх болон холбогдох хүмүүстэй ярилцаж Монгол Улсад хамгийн таатай нөхцөл санал болгосон хөрөнгийн захад орох ёстой. Улмаар УИХ-д танилцуулж, орд болон хувьцааны үнийг тогтоох нь зүй ёсны асуудал. Гадаадын хөрөнгийн биржүүдээс бид санал авна.

Хонгконг, Нью-Йорк, Шанхай, Токио, Торонтогийн хөрөнгийн биржүүд Тавантолгойд ямар үнэлгээ, санал өгөхийг харна. Хэрэглэгч, зах зээл нь хаана байгаа билээ гэдгийг бодолцож үзэх ёстой. Нью-Йоркийн хөрөнгийн биржээс манай ‘Чингис бонд’-ын 1.5 тэрбум ам.долларын 80 хувь нь босч байсан түүхтэй. Хонгконгийн бирж дээр ч маш олон үйл ажиллагаа явуулж, харилцаж байгаа. Бидний харж буйгаар энэ хоёр хөрөнгийн бирж илүү өгөөжтэй, илүү үнэлэх нөхцлийг тавих боломжтой юм байна гэж анхан шатанд ярьж байгаа. Мөн олон улсын нэр хүндтэй, томоохон хөрөнгө оруулалтын банкуудтай хэлцэлд орж, албан даалгавар өгч, богино хугацаанд хөрөнгийн зах зээлийг судлах зэрэгт дотоод гадаадын зөвлөхүүдтэй хамтарч ажиллана.

-Хүмүүс "Одоо "Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллаж байгаа. Ийм компанийнхаа хувьцааг зах зээлд гаргах шаардлага байна уу. Нүүрсээ өндөр үнээр борлуулах боломж байхад нэрлэсэн үнээр худалдах гээд байна” гэсэн ойлголттой байгаа?

-Одоо гаргаж байгаа нүүрсээ 10 ам.доллараар үржүүлээд байгаа юм. Одоогийн байгаа нэгж хувьцааны үнэ болох 933 төгрөгийг өсгөх ажлыг л хийнэ шүү дээ. Дотоод ажлаа зохион байгуулалттай хийж байж л үнэ цэнийн асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар бид уурхайн аман дээрээс нүүрсээ 70.1 ам.доллараар борлуулж байгаа. Үүн дээр тээвэрлэлтийн зардал болох 14 ам.долларыг нэмэхээр Цагаан хадны боомтод 91 орчим доллараар очиж байгаа юм. Үүнээс цааш Ганц мод руу очиход 119 доллар болох жишээтэй. Үүнээс харахад бид богинын тээвэрт 28-30 ам.доллар төлж байна гэсэн үг. Энэ нь "Эрдэнэс Таван толгой”-н өрсөлдөх чадварыг бууруулдаг. Орж ирэх орлогын дийлэнх нь тээвэрлэлтийн зардалд явж байгаа биз. Тэгэхээр үүнийг бууруулах хэрэгтэй. Төмөр зам барьснаар энэ зардал эрс буурч, улсад үлдэх ашиг нэмэгдэнэ. Нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөс доош оруулж болохгүй. Сайн ажиллаж, нэг ам.долларт хүргэх боломжийг ирэлхийлэх ёстой.

-Засгийн газар, УИХ-аас энэ ордтой холбоотой маш олон тогтоол, шийдвэр гарч байсан. Хүмүүс 39 дүгээр тогтоолыг их ярьдаг. Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх зорилготой уг тогтоол шүү дээ. Гэтэл байнга нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Их хурлын баталсан шийдвэр хэрэгжих болов уу?

-2010 оны долдугаар сарын 7-нд баталсан уг тогтоолыг сайн болсон гэж ярьдаг. Харамсалтай нь, тогтоолд тусгаж өгсөн үйл ажиллагаа төдийлөн амжилттай болоогүй. Тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлаас болоод хэрэгжүүлэх боломж ч хомс байсан болов уу. Ер нь бол "Эрдэнэс Таван толгой”-н асуудал зургаан удаа Их хуралд орж, буцсан. Харин өнөө жил долоо дахиа оруулж, УИХ бидэнд итгэл үзүүлж, тогтоол баталлаа. Засгийн газрын ажлын чиг үүрэг гээд энэ удаагийн тогтоолыг сайн боловсруулсан гэж бодож байгаа. Тогтоолын хүрээнд ажиллах бүхий л боломжийг Их хурлаас өгсөн. Шаардлагатай тохиолдолд зарим нэг хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахыг эрхийг ч тус тогтоолд оруулсан. Үүнтэй уялдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Ер нь бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олгосон зөвлөмжийн дагуу энэ тогтоол гарч байгаа юм. Ингээд "Эрдэнэс Таван толгой” олон улсын стандартад нийцсэн, ард түмэнд үр өгөөжөө өгсөн төсөл болж байна. Одоо ёстой л нөгөө нойр, хоолгүй зүтгэж, зуны саруудыг алдалгүй бүтээн байгуулалтаа эхлүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллана. Ард түмний итгэлийг алдахгүй байна гэдэг сайхан ч их амаргүй. Энэ ажил нэлээд их хүч, зохион байгуулалт, ухаан шаардсан ажил.

-Төмөр замын ажил хэзээ эхлэх вэ?

-Таван толгойг эрчимжүүлэх ажлын томоохон үндэс суурь бол төмөр зам. Тиймээс төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ. Мөн гурван чиглэлийн авто зам байна. Сонирхож байгаа ААН-үүдтэй дэд бүтцийн төслүүдэд гэрээ хэлцэл хийж яаралтай ажилд нь оруулна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд 31 мянга орчим ажлын байр бий болно. Эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус үр нөлөө асар их. Уул уурхайн салбарт орж ирж буй 100 ам.доллар тутмын 90 ам.доллар нь өөр салбаруудаар дамждаг. Тиймээс уул уурхай нь бусад салбараа дагуулан хөгждөг гэдгийг энд тодотгож хэлмээр байна. Хоёр төмөр замын ажлыг бас энэ зун эхлүүлэхээр ярилцаж байна. Бид 180 хоногт багтаж дотоод ажлаа эхлүүлнэ гэдэгтэй бүрэн итгэлтэй байгаа. Үүний дараа гадаадын хөрөнгийн бирж дээр гарах ажлуудаа үе шаттай хийнэ. Их ажил бий ч "Эрдэнэс Таван толгой” жил орчмын дотор гадаадын хөрөнгийн биржид гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-"Эрдэнэс Монгол”-ын 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх, худалдах асуудлыг оруулж ирсэн нь сая хэлэлцүүлгээр дэмжигдсэнгүй. Ардчилсан намынхан зөв зүйл дээрээ МАН-ынхан хаалт хийлээ гээд байгаа?

-‘Эрдэнэс Монгол’ бол стратегийн 16 ордын нэгдэл. Цаашлаад 39 орд орно. Тиймээс Монголын хамгийн том компаниудын нэгдэл байх ёстой. Энэ бол дараагийн бидний хийх ажлын нэг байх нь зайлшгүй. Судалгаа тооцоог гаргаж, орд тус бүрээр үнэлэх нь зөв. 34 хувийг иргэдэд эзэмшүүлнэ гэсэн АН-ын бүлгийн саналыг судалж үзээд эргээд намрын чуулганд танилцуулж болно. Аль аль талдаа зөв. Зөвхөн намын бүлгүүд бус улс орны эрх ашиг учир гишүүд хамтраад намрын чуулганд тогтоолын төсөл боловсруулаад хэлэлцэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Д.СУМЪЯАБАЗАР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ МОНГОЛ РУУ ТАТНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Монголын чулуу урагшаа зөөгдөөд дууслаа

  Бид Өвөр Монголын Алаша аймагт тоглож байна. Бидний тоглож байгаа ...

Өнөөдөр, 16:46
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна

Хэвлэл мэдээллийн зарим  хэрэгсэл болон цахим сайтад  "Эрдэнэт ...

Өнөөдөр, 16:33
Байгаль ээжийн ховор бүтээлүүдээс…/Фото/

1.Далайн гүн дэх циллиндр хэлбэрийн нүдтэй, тунгалаг өнгөгүй нэвт ...

Өнөөдөр, 15:56
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын ...

Өнөөдөр, 14:57
“Торгоны зам” авто ралли 2019 онд ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2009 оноос хойш ...

Өнөөдөр, 14:14
Нефтийн үнэ өсөв

МОСКВА./РИА Новости/. Нэг торх "Brent” маркийн нефтийн фьючерс ...

Өнөөдөр, 13:56
Хүлээгдсэн төмөр замууд

Ашигт малтмалын экспортоос хүртэх үр ашгаа нэмэгдүүлэх гол гарц бол төмөр ...

Өнөөдөр, 12:12
Нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын буулган дор тарчлагсад

Дайчин хурандаагийн эр зориг. Тэртээ 1930-аад жилийн өмнө миний бие Монгол ...

Өнөөдөр, 11:15
Төсвийн орлогын 26 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ

Наймдугаар сарын байдлаар төсвийн нийт орлогын 26 хувийг уул уурхайн ...

Өнөөдөр, 10:49
УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР ГАЗРЫН ТОСНЫ АСУУДЛААР ОХУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА

  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй ...

Өнөөдөр, 10:11
OPEC: Гарцаа нэмэхгүй

OPEC-ийн гишүүн орнууд гарцаа нэмэхгүй гэдгээ мэдэгдсэний дараа газрын ...

Өнөөдөр, 10:08
Туршилт нэрээр ураны олборлолт эхэлсэн үү

  Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо ...

Өнөөдөр, 09:03
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, ...

Өнөөдөр, 08:47
Утааны эсрэг хүн төрөлхтний дайн

Хүйтний ам наашлахтай зэрэгцэн Улаанбаатарчуудын утааны эсрэг тэмцэл ...

Өчигдөр, 16:01
“Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбоотой НОЦТОЙ БАРИМТУУД-ыг дэлгэлээ

  Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ашиг орлогыг ...

Өчигдөр, 15:19
А.Эрдэнэбаяр: “Оюутолгой” компани ухсан нүхэндээ атомын цахилгаан станц барих гэж байгаа нь нотлогдчихлоо

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны дарга, Улсаа аврах ард түмний ...

Өчигдөр, 13:26
Өмнөд Солонгос Иранаас нефть импортлохоо зогсоолоо

Ираны нефтийн яам энэ сарын 23-нд буюу өчигдөр мэдэгдэл гаргаж "БНСУ ...

Өчигдөр, 13:11
“Таван толгой” таны ч, миний ч болох зам дээрээ гарах нь гарлаа...

Уул уурхай Монголд хүчээ авсан тэр цагаас хойш Монголын нийгэм дэх ...

Өчигдөр, 10:14
Баабар: Монголын эрчим хүчний нөөц

Монгол улс нь өнөө болтол эрчим хүчний дутагдалтай, нийт хэрэгцээнийхээ ...

Өчигдөр, 09:55
Уралын эрдэмтэд Монголоос солир олжээ

Д.ЭНХЭЭ Уралын их сургуулийн эрдэмтэд солирын эрэл хайгуулыг 2019 онд ...

2018 оны 09 сарын 22, 14 цаг 08 минут
Номхон далай ёроолоос аварга загасны баарыг илрүүлжээ

Х.ОЮУНБОЛД АНУ-ын далайн биологич эрдэмтдийн баг Номхон нууцлаг бүсийн ...

2018 оны 09 сарын 21, 19 цаг 32 минут
“Петрочайна Дачин Тамсаг” компанийн тээвэрлэлтийг зогсоожээ

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн Матад сумын нутагт үйл ...

2018 оны 09 сарын 21, 18 цаг 39 минут
2020 он гэхэд зэрлэг амьтдын гуравны хоёр нь устана

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) дэлхийд амьдарч буй зэрлэг амьтдыг ...

2018 оны 09 сарын 21, 18 цаг 37 минут
Дэлхийтэй төстэй гариг илрүүлжээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн ...

2018 оны 09 сарын 21, 18 цаг 34 минут
Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток яваад ирлээ. Дорнын эдийн засгийн ...

2018 оны 09 сарын 21, 17 цаг 07 минут
Судлаачдын шоконд оруулсан олдворууд

Хүн төрөлхтний түүхэнд маш олон сонирхолтой зүйлс байдаг. Хэдийгээр ...

2018 оны 09 сарын 21, 16 цаг 28 минут
Дизелийн үнэ нэмэгдэх цагаар Сумъяа сайд хаана явна вэ...

Бүтэн жил тэмцсэн багш нар дөнгөж саяхан цалингаа 20 хувиар нэмүүлэн аман ...

2018 оны 09 сарын 21, 14 цаг 50 минут
Австрали, Өмнөд Африк, Мексикийн АЛТ

Хоёр хөрш орны алтны олборлолтын хэмжээний талаар өмнө нь мэдээлсэн. ...

2018 оны 09 сарын 21, 14 цаг 28 минут
Ирэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна

Валютын хямрал, бодлогын хүүгийн эрчимтэй өсөлт нь дэлхийн эдийн засгийн ...

2018 оны 09 сарын 21, 12 цаг 03 минут
Түүхий нефтийн үнэ 3 өдөр дараалан өсчээ

ТОКИО. /Reuters/. АНУ-ын нөөц буурч, шатахууны эрэлт нэмэгдсэнтэй ...

2018 оны 09 сарын 21, 09 цаг 45 минут
2018 оны 09 сарын 21, 08 цаг 31 минут
Дэлхийн томоохон үйлдвэрийн ажилчдын бодит амьдрал

Саяхан "SpaceX"компани урьд хожид байгаагүй сансрын аялал зохион байгуулна ...

2018 оны 09 сарын 20, 17 цаг 15 минут
Ирээдүйд хүмүүс Ангараг руу аялах боломжтой

СИДНЕЙ. /Sputnik/. Дэлхийн хамгийн анхны сансрын аялал зарлагдаад ...

2018 оны 09 сарын 20, 14 цаг 39 минут
Уурхайчдын ажлын байр нэмэгдэж, цалин өсч байна

ТОМООХОН КОМПАНИУД ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИУДЫГ НУТАГШУУЛЖ ...

2018 оны 09 сарын 20, 13 цаг 53 минут
Р.Хишигнэмэх: Уул уурхайн салбарт татварын орчинд өрсөлдөөн хэрэгтэй

 "Дисковер Монгол-2018” чуулганы үеэр уул уурхайн салбарт татварын ...

2018 оны 09 сарын 20, 12 цаг 04 минут
Эрчим хүчний тасалдалд инженерүүд буруутай гэж дүгнэжээ

Өнгөрсөн долоо хоногт Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, үйлдвэрлэл ...

2018 оны 09 сарын 20, 11 цаг 59 минут
“Их Долоо”-гийн Байгаль орчин, эрчим хүчний сайд нарын уулзалт эхэлжээ

ОТТАВА. /Xinhua/. Уур амьсгалын өөрчлөлт, далайн хамгаалалт хийгээд ...

2018 оны 09 сарын 20, 10 цаг 55 минут
Далтын ураны ордод хийсэн хайгуулын тайланг хэлэлцэнэ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр ...

2018 оны 09 сарын 20, 10 цаг 53 минут
Ирэх жилээс дэлхий зэсээр “өлсөх” үү

 Монголын нүүрийг дэлхийд тахалж, улсын төсөвт жинтэй хувь нэмэр ...

2018 оны 09 сарын 20, 09 цаг 39 минут
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАСАН ШУУРГАТАЙ

 Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ...

2018 оны 09 сарын 20, 09 цаг 19 минут
2018 оны 09 сарын 19, 15 цаг 48 минут
Танилц: “Шивээ-Овоо” ТӨХК-ийн “зөрчилтэй” аудитын дүгнэлт

Аудитын ерөнхий газраас  Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар ...

2018 оны 09 сарын 19, 15 цаг 05 минут
“Макс Ойл” компани улсын хил дээр үйлдвэр барихыг ҮАБЗ зөвшөөрсөн үү?

Уул уурхайн компаниуд төр, засгийн  толгой дээр сандайлж ...

2018 оны 09 сарын 19, 14 цаг 41 минут
Ам.доллар болон газрын тос өсөлтийн зүгт

Энэ долоо хоногт ам.долларын ханш болон газрын тосны үнэ хөрөнгө ...

2018 оны 09 сарын 19, 14 цаг 04 минут
Нүүрсний эрэлт БНХАУ-ын бодлогоос шууд хамаарна

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ КОМПАНИУДЫН ХҮЧИН ЧАДАЛ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ САЙН   ...

2018 оны 09 сарын 19, 14 цаг 03 минут
Бөөргийн гол дотор алт угааж байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх  Олон нийтийн зөвлөлөөс "Авлигын тор ...

2018 оны 09 сарын 19, 12 цаг 15 минут
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ

 Дорнод аймгийн УЦУОШГ-аас голуудын усны химийн найрлага, чанарын ...

2018 оны 09 сарын 19, 11 цаг 56 минут
Археологчид эртний ард түмний эрдэнэсийг олж илрүүлжээ

 Данийн археологи сонирхогчид металл илрүүлэгчийн тусламжтайгаар ...

2018 оны 09 сарын 19, 10 цаг 54 минут
Х.БАТТУЛГЫН СУПЕР СҮЛЖЭЭ БА З.ЭНХБОЛДЫН НҮҮРСНИЙ СҮЛЖЭЭ

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивостокт болсон ...

2018 оны 09 сарын 19, 09 цаг 16 минут
Хойд Дакота муж улс нефть олборлолтоор Венесуэлийг гүйцэж түрүүлэв

МЕХИКО. /РИА Новости/. АНУ-ын Хойд Дакота муж улс 7 дугаар сард ...

2018 оны 09 сарын 19, 09 цаг 05 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани