Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Мягмар-Эрдэнэ: “Чалко”-ийн гэрээг өөрчилснөөр 17 тэрбумын алдагдлаас сэргийлсэн

М.Мягмар-Эрдэнэ: “Чалко”-ийн гэрээг өөрчилснөөр 17 тэрбумын алдагдлаас сэргийлсэн

 

 

"Чалко” компанитай байгуулсан гэрээ өөрчлөгдсөн болон "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанид шалгалт оруулах талаар яригдаж эхэллээ. Энэ тухай "Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Мягмар-Эрдэнэтэй ярилцлаа.

-"Эрдэнэс Таван­толгой” компанид шалгалт оруулах тухай яригдах боллоо. "Чалко”-той хийсэн гэрээнд өөрчлөлт оруулсан учир ийн шалгах шалтгаан болсон гэх юм. Энэ талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

-Анх "Чалко” ком­пани­тай "Эрдэнэс Таван­толгой” компани, Монгол Улсын Засгийн газар байгуулсан гэрээндээ нүүрсний үнийг 70 ам.доллар байхаар тусгасныг Уул уурхайн сайд дур мэдэн өөрчилж, 38 ам.доллар болгочихлоо гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон зарим улстөрч ярьж байна. Үүнтэй холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой” компанийг шалгуулах шаардлагатай гэж байна.

Бодит байдал дээр "Чалко” компанийн талаар яригдаж буй 70 ам.доллар гэдэг суурь үнэ. Суурь үнээсээ тодорхой тооцооллын аргачлалаар тухайн нийлүүлж буй нүүрсний нэг тоннын үнэ шалтгаалдаг. Ингэхдээ улирал бүр Хятадын зах зээл дээрх дөрвөн өөр индексийн өөрчлөлттэй уялдуулсан гэрээ хийгдсэн юм. Гэрээг хэвээр нь үргэлжлүүлбэл индексүүд нь зах зээлтэйгээ уялдана, бас нүүрсний үнэ тогтмол унаж байсан. Тэгэхээр 70 ам.долларын суурь үнээ тогтоохдоо тухайн үед гэрээг хариуцаж байсан хүмүүс зах зээлийн үнээс даруй 20 орчим ам.долларын хямд хийсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн өмчит компанийг нүүрсээ зах зээлийн үнээр борлуулах бодит боломжийг нь хааж, бага үнээр нийлүүлэх гэрээ хийсэн байна.

-Тэгэхээр энэ үнэ тогтмол өөрчлөгдөх байсан гэсэн үг үү?

-Үнэ индексээс хамааран тогтмол өөрчлөгдөхөөр байсан. Зах зээл дээр өнөөдөртэй харьцуулахад үнэ унахаар хийгдсэн гэрээ юм. 2011 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээд цэгтээ хүрсэнтэй харьцуулахад даруй 40 гаруй хувиар уначихлаа. Бид гэрээнийхээ үндсэн аргачлалыг дагаад гэрээгээ өөрчлөхгүйгээр нийлүүлэлтээ хийсэн бол ойролцоогоор 41 орчим ам.доллараар нүүрсээ өгөх байлаа. Үнэ өөрчлөгддөг, дээрээс нь зах зээлд суурь үнээ буруу тодорхойлсноос улбаалаад компани 2013 оны эхний улиралд үйл ажиллагааныхаа зардлыг хаах боломжгүй, бүр алдагдалтай ажиллах нөхцлүүд үүсэх нь тодорхой болж эхэлсэн. Энэ нь "Чалко” компанитай ярилцах зайлшгүй шаардлагыг хэлж өгсөн юм. "Эрдэнэс Тавантолгой” компани зах зээлийн бодит үнээр нүүрсээ худалдъя гэдэг хэлэлцээрийг эхлүүлснээр хуучин гэрээгээр 41 ам.доллараар зарах байсан үнийг 48.5 ам.доллар буюу ойролцоогоор найман ам.долларын илүү ашигтайгаар зарж чадаж байна. Өөрөөр хэлбэл, бид буруу тогтоогдсон үнийн механизмаас гарч чадсанаараа 17 тэрбум төгрөгийн алдагдалд орох байсныг нөхөж чадсан.

-Тэгвэл гэрээнд өөрчлөлт орсон юм байна. Бас ашигтай болгож чадсан гэж та тайлбарлаж байна. Гэтэл хүмүүс эсрэгээр нь яриад байгаагийн учир юу вэ?

-"Эрдэнэс Таван­толгой”-г шалгуулна, гэрээг Уул уурхайн сайд зурсан гэж байна. Эхний асуудлын хувьд УИХ өөрөө төрийн өмчит компанийг шалгадаг субьект нь мөн үү, хуулийнхаа дагуу зөв үү, буруу юу зэрэг асуудал яригдах байх. Мэдээж, компанийг шалгадаг аргачлал болоод байгууллага гэж бий. Тэрнийхээ дагуу шалгаж болно. Өнөөдрийг хүртэл бид шалгагдаад, үзүүлэх ёстой юмаа үзүүлээд явж байгаа болохоор асуудалгүй гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, гэрээнд өнгөрсөн онд өөрчлөлт орсон. Ингэснээр бид 17 тэрбум төгрөгийн үргүй зардлыг багасгаж чадсан юм. Манай компанийн удирдлагууд, ажлын хэсэг "Чалко” компанитай маш үр дүнтэй хэлэлцээ хийж, зах зээлийн бодит байдлыг ойлголцож асуудлыг гаргаж ирсний дүнд "Чалко” компани буулт хийж, бидэнд 17 тэрбум төгрөгийн алдагдалгүй ажиллах боломжийг гаргаж өгсөн. Тэгэхээр үнийг дээш татаж гэрээ хийлгэсэн хүмүүс миний бодлоор баатрууд. Зүгээр нэг муулагдаад байх хүн биш. Гэрээг сайжруулж өөрчилсөн хүмүүсийг харин ч магтах ёстой.

-Гэрээ нь ашигтай болчихоод байгаа юм бол танай компанийг шалгах гээд байгаа шалтгаан нь юу юм бол. Шалгана гэхээр хүмүүсийн дунд хардлага бий болоод байна?

-Л.Энх-Амгалан гишүүн яагаад компанийн асуудлыг улстөржүүлээд, Засгийн газар руу, тухайн асуудлыг эрхэлж байгаа сайд руу дайрч довтлоод байгааг мэдэхгүй юм. Хувь хүний зүгээс харахад энэ бол яалт ч үгүй компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх, улмаар Засгийн газрыг сөргөөр харуулах, буруу PR хийж, олон нийтэд буруу мэдээлэл өгөх байдлыг үүсгэх гээд байгаа юм шиг харагдаж байна. Манай компани зах зээл хэчнээн хүндэрч байгаа ч тогтмол үйлдвэрлэл, экспортоо ихэсгэж байна. Ингэснээрээ бид компаниа улам ашигтайгаар ажиллуулж байгаа. Буруу мэдээлэл тараах нь гадаад, дотоодын түнш компаниудад, улмаар Монгол Улсын төрд эргэлзээ төрөх маш том нөлөөтэй. Компанийг шалгадаг тусдаа байгууллага бий шүү дээ. Заавал улстөржүүлээд, намын асуудал болгоод байгаа нь үл ойлгогдож байна.

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: Зууны мэдээ

 

 

 

 

М.Мягмар-Эрдэнэ: “Чалко”-ийн гэрээг өөрчилснөөр 17 тэрбумын алдагдлаас сэргийлсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани