Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

  Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл газрыг онгичиж  хөрсийг нь эрүүлж нутаг орноо сүйдэлж дууслаа. Уг нь өнгөрсөн хугацаанд олон ч хэвлэлүүд НИНЖА нартай холбоотой ноцтой мэдээллийг таны сонорт хүргэж байсан ч нэг их ач холбогдол өгөөгүйн улмаас НИНЖА нарын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч маш олон хүн амь насаа алдчихлаа.
Монгол хүний эрдэнэт амь нас өнөөдөр төрийн хараа хяналтгүйн улмаас үнэгүйдэж, зарим сонирхолын бүлгийн эрх ашигт хэлмэгдэн хохирсоор байна. Ингэж хэлэхийн учир нь сүүлийн үед аймаг орон нутгийн удирдлагууд НИНЖА нартайгаа үгсэн хуйвалдаж, нинжа нарын уул уурхайд баримтлах ёстой наад захын  хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн горим, стандартын дагуу ажиллах нөхцөлөөр хангаагүйн улмаас амь насаа алдсан олон хэргийг нам дарж, олны хэл амаас нууж байна.
Хэдий муу нэртэй луу данстай ч НИНЖА нар хүн. Тэдний энэхүү хууль бус үйлдэлд төр засаг анхаарлаа хандуулахгүй бол маш олон гэр бүл хагацал зовлон үзээд зогсохгүй нутаг орон, байгаль дэлхий, мал хуй гээд маш олон зүйл тэдний золиос болж экологийн сүйрэлд орж эхлээд байна. Монгол хүний амь гэдэг юу юунаас илүү чухал. Гэтэл хүний амь нас эрсдчихээд байхад тухайн аймаг, орон нутгийн удирдлага хийгээд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт байгаа нь хачирхалтай. Хэрвээ аймаг орон нутагт нь байнга хүний амь нас эрсдээд байгаа тухай олон нийт мэдвэл тэд дараагийн удаа сонгогдохгүй гэсэн болгоомжлол бий учраас ийнхүү аашилж буй хэрэг гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л болов уу.
НИНЖА нар мэдээж тухайн аймаг орон нутгийн уугуул иргэд. Тэд хэчнээн хариуцлагагүй загнаж нутаг орноо сэндийчиж улсад их хэмжээний хохирол учруулсаныг мэдсэн ч улс төрчид өөрсддөө дайсан бэлдэж дараагийн сонгуульдаа хар толбо үлдээхгүй гэсэн ахархан бодлыг  тээж, асуудлыг шийдэх нь битгийг хэл нинжа нарыг дэмжээд чимээгүйхэн сууж байгаа нь харамсалтай.
Тиймээс л нутгийн НИНЖА нар орон нутгийнхаа удирдлагуудтай үгсэн хуйвалдаж улсад татвар төлж буй хууль ёсны компаниуд руугаа бүлэглэн дайрч, том дарга нарын ашиг сонирхлыг гүйцэлдүүлж ийнхүү олноороо хорвоогоос цаг бусаар хальж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Налайх дүүргийн  III хороо сүмбэр худаг ХХК-ийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан "Хамтдаа” нөхөрлөлийн гишүүн Б гэгч  санаандгүй байдлаар  шороонд даруулж амиа алдсан. Мөн  Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нэгдүгээр баг "Хөлийн холбоо” гэх газарт "ББГ АНДУУД” нөхөрлөллийн уурхайд ажиллаж байсан иргэн К мөн л шороонд даруулж нас барсан.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд  энэ сарын 20-нд  Дархан-Уул аймгийн Шарын гол суманд сумын Шар хөндий хэмээх газарт  алт олборлож байсан 40 настай эрэгтэй А, 53 настай эрэгтэй Д нар амиа алдсан. Сүхбаатар аймгийн зүүн хойд зүгт 18 километр газар байрлах Төмөртэй гэх газарт иргэн О шороонд дарагдаж нас барсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд нинжа нарын нийлж байгуулсан "ХАМОД” нөхөрлөлийн иргэн А нь шороонд даруулсан байдалтай олдсон бол, иргэн О нь 29 настай эрэгтэй нүхэнд цогцос нь хэвтэж байсныг олсон байна. Тэдний ар гэрт нөхөрлөлийнх нь зүгээс нөхөн олговор гэж 10 сая төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө өгдөг байна. Мөн Баянхонгор аймагт хувиараа ашигт малтмал олборлож байсан 28 настай эрэгтэй Ж гэгч иргэн олборлолт хийж байх үедээ нүхэнд унаж амь насаа алдсан байна. Баянхонгор аймагт л гэхэд он гарснаас хойш дөрвөн хүний алтан амь эрсдэж гамшгийн хэм­жээнд хүрчихээд байна.
Эдгээр цаг бусын үхлүүд бүгд хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн горим, аюулгүй ажиллагааны стандарт мөрдөөгүйгээс болж амиа алдсан гэдгийг харуулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг НИНЖА нарын асуудалд анхаарлаа хандуулаачээ хэмээн хэвлэлүүд захиж, бичиж байсан юм. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний байгуулсан нөхөрлөл гээч нь нөхөн олговор нэрээр НИНЖА нарынхаа амь насыг 10-н сая төгрөгөөр үнэлж байна.
Тэгэхээр НИНЖА нарыг өдөөн турхирч тэдний гэр бүлийг амьдийн зовлонд унагаасан нөгөө Засаг дарга нар яагаад хариуцлагаас мултарч хэргийн гадна үлднэ вэ. Дээрх хэлсэнчлэн Баянхонгор аймагт он гарсаар дөрвөн хүний амь нас эрсдчихээд байхад тус аймгийн удирдлагууд яагаад энэхүү ээлж дараалан амиа алдсан дөрвөн хүний хэргийг нуун дарагдуулна вэ. Яг үнэндээ тус аймгийн Засаг дарга түүний хамсаатнууд нь нутгийн НИНЖА нараараа төрөөс албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудаа дарамтлуулж, хуулийн хүрээнд ажил эрхлэх боломжийг нь хаагаад удаж байна.
Тиймээс Монгол хүний амь настай холбоотой энэ асуудалд Ерөнхий сайд та анхаарлаа хандуулж,асуудлыг хуулийн дагуу цэгцэлж өгнө үү.
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани