Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олон асуудалтай Оюутолгойн шалгалт юу болов ???

Олон асуудалтай Оюутолгойн шалгалт юу болов ???Юуны өмнө энэ асуултыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсгээс асуух учиртай. Мэдээжийн хэрэг, Ерөнхий сайдаар ажиллаж асан хоёр ч нөхрийг гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа хууль хяналтын байгууллагаас бас асуух ёстой. Мөнхүү Ажлын хэсэг томилон ажиллуулж буй УИХ, үүнд хяналт тавин ажиллах учиртай Засгийн газраас ч асуух нь зүйд нийцнэ.

Сүүлийн арваад жил "Монгол Улсад ашигтай, ашиггүй” хэмээн хэрэлдсэн Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулаад хагас жил шахам, тус гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгаад дөрвөн сар орчмын нүүр үзлээ. Таван дэд хороотойгоор шалгах үйл ажиллагаа явуулж байгаа Ажлын хэсэг сүүлийн хугацаанд ямар нэг мэдэгдэл хийж, ажлаа хаа ч тайлагнасангүй. Ард олонд биш юм аа гэхэд УИХ, Засгийн газарт нээлттэй тайлагнаж байхаар байгуулагдсан ч таг чиг сууна.

Дэлхийд тэргүүлэх том орд газрын гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир "...ажлаар гадагшаа явах болсон учраас...” Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаас долоо хоногийн чөлөө мэдүүлж, түүний оронд Д.Тэрбишдагва гишүүн ажлын хэсгийг ахлах болсон. Үүнээс хойш мөн л долоо бүү хэл бараг 70 хоног өнгөрөхөд Д.Дамба-Очир гишүүн ажлын хэсгийг эргэн ахалсангүйг бодоход тэр хэр хэмжээгээ мэдсэн үү, эсвэл ашиг сонирхлын зөрчил үүсэв үү, улс төрийн дарамт шахалт ирэв үү гэх мэт олон хардлагатай тулгарч байна.

Үнэн хэрэгтээ дэлхийд тэргүүлэгч том төслийн гэрээг барилддаг, дуулдаг, бөмбөг тоглодог мэт нөхөд тийм ч амар шалгачихгүй л дээ. Ерөөсөө Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашигтай ашиггүйг тогтоож чадахгүй байгаа нь бидний мэдлэг, туршлага дутаад гацсан байхыг ч үгүйсгэхгүй. Том хэмжээний төслийн гэрээ бол нэг ёсны хууль байдаг. Хуулийн философи агуулга нь цэг таслалаар илэрхийлэгдэж ухагддаг гэх. Тэгэхээр тус гэрээг англи эхээс хэн орчуулж, хаана нь цэг таслалыг нь ялгаж, агуулгыг нь бүрэн монголчилж чадсан юм бэ гэх асуудал бий. Нөгөө талаар "Гүрэн дамжсан луйварчин” нэр зүүж чадсан "Рио Тин То” гэрээний хаана нь ямар цэг таслал тавьчихаад сууж байгааг мэдэх юм алга. Тодотгож хэлбэл, Олон улсын шүүх дээр очиход хэрхэн ялалтыг өөрийнхөө талд эргүүлж болох талаас бодолцохгүйгээр гэрээ хийхгүй нь лавтай. Тэр тусмаа дэлхийн олон улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тэр хэрээр Олон улсын шүүхийн хаалга удаа дараа татсан акул компани шүү дээ.

Нэг хэсэгтээ манай эрх баригчид "Рио Тин То”-гийн аманд багтаж байсан нь үнэн. Харин олон жилийн маргаан ард иргэдийн дургүйцэл нь ийнхүү Ажлын хэсэг байгуулах, гэрээнд үзэглэсэн нөхдийг шалгахад хүргэсэн юм шүү дээ. Оюутолгойн гэрээ анхнаасаа будилаантай хэмээн үзэж байгаа бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үзэглэсэн Дубайн гэрээ ч акул компанийн талд болж өнгөрсөн гэх шалтгаанаар түүнийг шалгаж байгаа. Тухайлбал, "Рио Тин То” нь Монголын хуулийн цоорхойг ашиглан Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх Дубайн гэрээгээр мөнгө хүүлэх боломжийг өөртөө олгосон байна” хэмээн дэлхийн хэвлэлд хүртэл дурдаад авсан.

Энэ мэдээлэл юунаас үүдэлтэй вэ гэхээр Оюутолгойн далд уурхайд зарцуулах 4.4 тэрбум ам.долларыг олон улсын томоохон банкуудаас авч болно. Үүнийг авахын тулд Монгол Улсын Засгийн газар гэрээнд гарын үсэг зурсан байх ёстой аж. Гэтэл  дээрх мэдээллээс харахад зээлийг Монгол Улсын "Оюутолгой” компани бус "Рио Тин То” компани 4,75 хувийн хүүтэй авсан бөгөөд  "Рио Тин То” нь эргээд "Оюутолгой” компанид 6.5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон баримт бий. Энэ бол ёстой жинхэнэ мөнгө хүүлэх арга мөн.

Зөвхөн үүнээс харахад л гэрээ зөрчсөн байгаа. Тухайлбал, Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд "Рио Тин То” компани, Оюутолгойн толгой компанид зээл олоход зуучилж, олон улсын банкнуудаас олгосон зээлийн хүүг дундаас нь нэмж, мөнгө хүүлэх талаар заасан заалт байхгүй аж.

Энэ мэт маргаан дагуулсан асуудал олон байгаа бөгөөд цаана нь томоохон бүлэглэл ажиллаж байгаа мэт харагдаж байгаа учраас Ажлын хэсгийн ажил ч удаашрах л байх. Хамгийн гол нь улс төр бизнесийн бүлэглэлийн гар хөл урт, эрх мэдэл өндөр учраас элдэв шахалт ирээд байхыг ч үгүйсгэхгүй.  

Ажлын хэсэг байгуулсны дараа хэсгийн ахлагч Д.Дамба-Очир "Оюутолгойн гэрээг цуцлуулах хүсэлт Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн байна. Эдийн засаг сэргэж ядаж буй энэ үед гэрээг цуцалж болохгүй. Харин засаж сайжруулах шаардлага бий. Энэ ажлын хэсэг гэрээтэй холбоотой олон зүйлийг ил болгож Монгол Улсад ашигтайгаар эргүүлнэ” хэмээн мэдэгдэж байв. Ийнхүү зоримог дуугарч байсан Д.Дамба-Очир гишүүн "...гадагшаа явах...” хэмээн шалтаг тоочоод үндсэндээ ажлаа хаясан гэхэд болно.

Харин түүний орыг залгамжилсан Д.Тэрбишдагва гишүүн ч мөн л зоримог зоримог хариултыг өгсөөр байсан ч өнөөдрийг хүртэл энэ асуудал нэг талдаа гараагүй байна.Тэрбээр  "Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарахаар мэдээлэл илүү тодорхой болох байх. Оюутолгой компанийн шинэ удирдлагатай уулзаж илэн далангүй ярилцсан. Цахилгаан станц яаралтай барих шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Одоо харин хаана барих вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай байгаа” гэсэн байр суурийг илэрхийлээд чимээ алдрав.

Ажлын хэсгийн ахлагч нар эхлээд сүрхий зоримог байр суурь илэрхийлдэг ч чимээ намдаадаг байдал хэвээрээ, нөгөө талаар хоног хугацаа сунжирч байгаа нь үүний цаана томоохон хүчин зүйл нуугдаж байна хэмээн хардахад хүргэнэ. Нөгөө талаар гэрээтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөлөө бүхий хоёр нөхрийг шалгаж байгааг ч үүнтэй холбогдуулан тайлбарлах нь ч бий. Мөнхүү манай нийгмийн зарим зүтгэлтнүүд ч "Оюутолгой”-н гэрээг захиалгаар гэмээр магтах хандлага ч бий болсон нь нэгийг хэлж хоёрыг бодогдуулах биз ээ.

С.Ууганбаяр 

www.zindaa.mn


Олон асуудалтай Оюутолгойн шалгалт юу болов ???
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани