Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаансуваргын ордыг төрийн мэдэлд авах тухай Ц.Хурц баатрын хурц үг

Манай Улсын Ерөнхийлөгчийн "ивээлд" байдаг Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн шинэхэн дугаарын зочин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, геологийн ухааны доктор Ц.Хурц байлаа.

Олон сайхан түүх хүүрнэсэн тус нэвтрүүлгийн дунд "хурц” үгс ч бас явж байв. Тэрний  нэг нь Ц.Хурц баатарын хэлсэн Цагаансуваргын ордыг төрд авах тухай юм. Түүний энэ үг зүгээр ч нэг нэвтрүүлгийн үеэр ам халаад хэлчихсэн үг биш. Магадгүй төрийн тэргүүний байр суурь нэвтрүүлгийн үеэр шигтгээ болон орсон ч байж болох юм.

Тэрбээр нэвтрүүлгийн үеэр, ''Өнөөдөр Цагаансуварга "МАК” ХХК-ын мэдэлд очихоод байна би мэдэхгүй юм шиг, дуугуй хараад л сууж байгаа. Монголын хувийн компанид Цагаансуваргыг өгч чадсан юм чинь буцаан авч чаддаг төр байх хэрэгтэй. Үүнийг л төр гэдэг юм. Төр мөнгөтэй байж Монголыг тэжээнэ. Төр ард түмний бүгдийнх нь тусын тулд төр үйлчилдэг байна уу гэхээс биш 10 хүний тусын тулд үйлчилдэг төрийн бүтэцтэй байж болохгүй. Тэгэхээр өнөөдөр Тавантолгойн хувьцаанаас бидэнд өгч байгаа зургаан хуушуурийн мөнгө өгөөд яах юм бэ, наадхыгаа хуримтлал болгоод үйлдвэрийг сайжруулж, төмөр зам тавь гэж Монголын ард түмэн дугарах ёстой'' гэж ярьж байсан.

Ер нь  Ц.Хурц баатар Цагаансуваргын ордын талаар үг хэлэх эрхтэй нэгэн. Учир нь, Хурц гуай 1963 оны наймдугаар сард Цагаансуваргын ордыг анх нээж байсан юм. Тэрбээр ярихдаа "Пээ цэл ногоон тал метр, өнөө Цагаансуваргын орд дээр давхиад ирж” хэмээн анх хараад уулга алдаж байсан гэдэг. "Буугаад бушуухан чулуу аваад  хагалсан исэлдсэн зэсийн ногоолон гэдгийн малахид гэдэг эрдэс зөндөө, цааш жалга дагаад 20-д метр явахад зэсийн бүх төрлийн исэлдсэн эрдсүүд зөндөө байв. 700 метр яваад би Цагаансуваргынхаа захад гарсангүй. Эргэн тойрон тэр чигтээ зэсийн хүдэр харагдаж байлаа. Тэгээд л анх удаа Цагаансуваргын ордыг нээж байлаа" хэмээн  хуучилж байв.           

Цагаансуваргын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авсан байдаг.

Гэвч зэсийнхээ нөөцөөр Эрдэнэт, Оюутолгойн дараа бичигддэг Цагаансуврагын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг "Монголын алт компани” (МАК ХХК) өөрийн хөрөнгөөр 2001-2008 онд хийсэн гэсэн шалтгаанаар "МАК” ХХК мэдэлдээ авчээ. Үүнийг 2014 оны УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар баталж шийдвэрлэсэн юм.

Нарийвчилбал, Ашигт малтмалын тухай хуулиар "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заажээ. Тухайн үед төслийн нийт хөрөнгө оруулалтын 34 хувь болох гурван 350600 ам.долларын (төслийн нийт хөрөнгө оруулалт 1031.2) санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд оруулах, Мөн төрийн эзэмшлийн хувьцааг "Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ. Ажлын хэсэг уг хуулийн төслийг судалж үзээд төр 34 хувийг эзэмших шаардлагагүй гэж үзсэнийг Эдийн засгын байнгын  хороо дэмжсэн юм. Ийнхүү Цагаан суваргын ордод төр эзэмшлийн хувь тогтоогоогүй юм.

 

Тухайн үед Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг "Цагаансуваргын зэсийн ордын бүтээн байгуулалтын ажил нэлээд идэвхижсэн. Тус компани төслийн санхүүжилтийн зээл авах гэж байгаа учир төр хувь эзэмших, эсэхийг яаралтай шийдэж өгөхийг Засгийн газраас хүссэн. Төр хувь эзэмшинэ гэдэг хамтарсан компани байгуулах ёстой болно" хэмээн чуулганаар ярьж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, "Зарим уурхай нь стратегийн орд газарт орох гээд, эсвэл нэг хэсэг нь болих гээд хөөцөлдөөд эхэллээ. Уул уурхайн яам яагаад ийм эсрэг, тэсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ. Эрдэнэс-Тавантолгой 850 тэрбум төгрөгийн өртэй байна. Одоо Цагаансуваргад 350 сая доллар хэрэгтэй гэнэ. Ийм хөрөнгө оруулалт хийх мөнгө байгаа юу. Улсад юмаа зарах гэсэн сонирхол нэлээд байна. Ийм үнээр хувь эзэмшлээ гэхэд улсад ямар ашигтай вэ. Төр ингээд авчихвал гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Улстай өрсөлддөг хувийн компани гэж байхгүй шүү дээ" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Цагаансуваргын орд газарт төр хувь эзэмших шаардлагагүй гэж Эдийн засгийн байнгын хорооны хурлаар шийдсэн. Учир нь, хөрөнгө оруулалт хийлээ гэхэд ойрын арван жилдээ хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй тооцоо гарч байгаа” хэмээж байсан юм.

 

Цагаансуварга нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. "Цагаансуваргын зэс молибдены ордыг ашиглан баяжуулах үйлдвэр байгуулснаар 1.316.000 тонн зэсийн, 4400 тонн молибединий баяжмал боловсруулахаас гадна 1128 шинэ ажлын байр бий болно. Мөн уг орд нь 6 сая тонн зэс, 66 мянган тонн молибендин, 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй байна" хэмээн 2013 онд Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав "Монголын алт” компанийн бүтээн байгуулалтын төслүүдийн ажлын явцтай танилцаж байх үеэр танилцуулсан байдаг.

 

"МАК” ХХК нь 1993 онд байгуулагдсан бөгөөд ашигт малтмалын ордыг нээх, байгалийн баялгийг олборлох, боловсруулах, түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг. Дан ганц уул уурхайн чиглэлээр бус мөн барилга, аялал жуулчлал болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм. Тус байгууллагын захирал нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн бөгөөд бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир. Хэдийгээр Цагаансуваргын орд одоохон доо МАК-ийн мэдэлд байгаа ч төрд авах санаархал энэ засгийн үед, энэ Ерөнхийлөгчийн үед дахин сэргэж мэдэхээр байна. Ерөнхийлөгчийн ивээл дэх Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн үеэр тэр санааг Ч.Хурц баатар хурцаар илэрхийлснээс харвал шүү дээ.

 

Р.Хишигжаргал

ЭХ СУРВАЛЖ: 24TSAG.MN 

Цагаансуваргын ордыг төрийн мэдэлд авах тухай Ц.Хурц баатрын хурц үг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани