Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийг өөрчлөх эрчим хүчний 17 технологи


1b0798 energy 1 x678

Эрчим хүчний салбарыг ирээдүйд хөгжүүлэхэд түлхэц болох технологийн гурван гол салбар бий. Үүнд:

  • Эрчим хүч хадгалах, нөөцлөх (Storage)

Эрчим хүчийг хадгалах шинэ, хямд арга зам, сайжруулсан зай хураагуур, шинэ төрлийн түлш зэрэг үүнд орно.

  • Эрчим хүчийг оновчтой түгээх (Smart grid)

Энэ нь сүлжээгээр тархаж байгаа эрчим хүчийг зөв мэдээлэлтэй холбож, оновчтой, ухаалаг хэрэглээг бий болгоход чиглэнэ.

  • Эрчим хүчний үүсгүүр (Electricity generation)

Эрчим хүчийг шинэ эх сурвалжуудаас үүсгэх арга замыг хайх.

Энэ салбарын экспертүүд, судалгааны байгууллагууд хөгжлийн ирээдүйг хэрхэн харж байгааг BusinessInsider-ынхан нэгтгэн эмхтгэжээ.

 

Нөөцлөх технологиуд (Storage)

 

Fuel cell: Ямар нэг түлшийг агаартай (хүчилтөрөгч) урвалд оруулан химийн аргаар цахилгаан гаргадаг технологи. Агаар болон түлш нь тасралтгүй хангагдаж байгаа тохиолдолд эрчим хүчийг мөн тасралтгүй гаргадгаараа баттерейнээс ялгаатай. Харин баттерей нь зөвхөн өөртөө агуулагдах химийн нэгдлүүдийг л ашиглан цахилгаан гаргадаг тул ашиглалт хязгаартай.

2013 онд туршилт хийгдсэн, 2015 оноос судалгаа эрчимжиж 2016 онд хэрэглээнд гарах боломжтой.

Lithium-air баттерей: Энэ төрлийн баттерей нь уламжлалт Li-Ion баттерейнаас тав дахин их багтаамжтай. Агаар дахь хүчилтөрөгчөөр исэлддэг баттерей. Баттерейнд ордог исэлдүүлэгчийг агаар дахь хүчилтөрөгчөөр сольсноор багтаамж нь эрс нэмэгдэнэ. Ингэснээр тухайлбал цахилгаан машины явах зайг эрс нэмэгдүүлнэ.

2017 онд туршилт хийгдэнэ, 2018 оноос судалгаа эрчимжиж 2020 онд хэрэглээнд гарах боломжтой.

Устөрөгчийн эрчим хүчийг хадгалах, түгээх: Цахилгааны оронд устөрөгчийг түгээдэг, хадгалдаг болно. Харин эцсийн хэрэглэх цэг дээр устөрөгчийг энерги хувиргалтын аргаар цахилгаанд шилжүүлдэг болгох юм. Ингэснээр маш хэмнэлттэй, өртөг бага цахилгааны хэрэглээ бий болно.

2019 онд туршилт хийгдэж, 2021 оноос судалгаа эрчимжиж 2022 онд хэрэглээнд гарах боломжтой.

Дулааны хадгалагч: Нарны илчийг эсвэл дулааны цахилгаан станцаас гаргаж буй илчийг тусгай төхөөрөмжүүдэд хадгалж дараа нь орон сууцны халаалт, ус халаах зэрэг ахуйн халаалтын хэрэглээнд ашиглах арга юм.

2022 онд туршилт хийгдэж, 2024 оноос судалгаа эрчимжиж 2027 онд хэрэглээнд гарах боломжтой.

 

Ухаалаг түгээлт (Smart grid)

 

Нэгдүгээр үеийн ухаалаг түгээлт: Цахилгааныг түгээх явцдаа зэрэг хэмжилт хийж мэдээллийг хяналтын системд гэдрэг дамжуулснаар ачааллыг зөв тэнцүүлж, оргил үед чухал биш зарцуулалтыг хязгаарлах зэргээр зохицуулдаг технологи.

2014 онд туршилт хийгдэж, 2015 оноос судалгаа эрчимжиж 2016 онд хэрэглээнд гарах боломжтой.

Төвлөрсөн биш түгээлт: Төвлөрсөн станцаас эрчим хүч түгээхэд дамжуулах замдаа алдагдаж эдийн засгийн үр ашиг багасдаг талтай. Харин төвлөрсөн биш тохиолдолд тухайн бүс бүртээ олон янзын жижиг эх үүсвэрүүдээс хангагдах арга юм.

2017 онд туршилт хийгдэж, 2021 оноос судалгаа эрчимжиж 2022 онд хэрэглээнд гарах боломжтой.

Эрчим хүчний ухаалаг сүлжээ: Дэлхийн хэмжээний энергийн нэгдсэн сүлжээ бий болгож нийтээрээ хувааж хэрэглэх. Энэ тохиолдолд эрчим хүч яг Интернэт шиг болж хэн ч хаанаас ч цахилгаан, дулаан, хий зэрэг хүссэн эрчим хүчээ хэрэгцээгээрээ хэрэглэх боломжтой болох юм.

2019 онд туршилт хийгдэж, 2020 оноос хэрэглээнд гарах боломжтой.

 

Цахилгаан үүсгүүр (Electricity generation)

 

Далайн турбин: Далайн давалгааны хүчийг цахилгаан энерги болгох технологи. Одоохондоо бага хүрээнд ашиглаж байгаа ч цаашдаа маш өргөн хүрээг хамрах боломжтой.

2015 онд туршилт хийгдэж, 2017 оноос хэрэглээнд гарах боломжтой.

Микро Стирлинг хөдөлгүүр: Микрометрын хэмжээтэй бичил хөдөлгүүрүүд нь дулааны энергийг цахилгаан болгох чадалтай. Халсан гадаргуу дээр олон тооны ийм хөдөлгүүрүүд байрлуулаад цахилгаан гаргаж болно.

2020 онд туршилт хийгдэж, 2026 оноос судалгаа эрчимжиж 2027 онд хэрэглээнд гарах боломжтой.

Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд: Бага оврын роботуудаар нарны энерги хүлээн авагч хавтангуудыг нарны тусгалын дагуу чиглүүлж болно. Одоогийн хавтан бүрийг мотороор чиглүүлдэг аргаас илүү хялбар, зардал багатай арга юм.

2014 онд туршилт хийгдэж, 2016 оноос судалгаа эрчимжиж 2017 онд хэрэглээнд гарах боломжтой.

Хоёр дахь үеийн био түлш: Шинэ үеийн био түлшний технологи нь (замагнаас гаргаж авдаг био дизель болон этанол) маш бага эсвэл тэг хэмжээтэй хүлэмжийн хий ялгаруулдаг болох ирээдүйтэй.

2016 онд туршилт хийгдэж, 2017 оноос судалгаа эрчимжиж 2021 онд хэрэглээнд гарах боломжтой.

Фото гүйдлийн тунгалаг шил: Нарны гэрлийг цахилгаан гүйдэлд хувиргадаг шилний технологи. Байшингийн фасад, цонхны шилнээс эрчим хүч гаргаж авдаг болно гэсэн үг.

2017 онд туршилт хийгдэж, 2020 оноос судалгаа эрчимжиж 2021 онд хэрэглээнд гарах боломжтой.

Гурав дахь үеийн био түлш: Био түлш гаргаж авдаг организмуудад генетикийн өөрчлөлт хийснээр илүү өндөр үр ашигтай био түлш гаргаж авах арга.

2022 онд туршилт хийгдэж, 2024 оноос судалгаа эрчимжиж 2025 онд хэрэглээнд гарах боломжтой.

Сансарт суурилагдсан нарны цахилгаан станц: Сансарт байрлуулсан нарны эрчим хүч цуглуулагчаас энергийг богино долгион болгон дэлхий рүү дамжуулах арга. Дэлхий дээр нарны эрчим хүч цуглуулснаар хамаагүй илүү өгөөжтэй. Учир нь дэлхийд нарны эрчим хүч ирэхдээ агаар мандлын олон давхаргад өөрчлөгдөн сулардаг.

2025 онд туршилт хийгдэж, 2027 оноос судалгаа эрчимжиж 2028 оноос хэрэглээнд гарах боломжтой.

Микро цөмийн реактор: Хэдхэн метрийн урттай бага оврын цөмийн реакторууд дурын газар байрлуулан ашиглах боломжтой болно. Одоохондоо 10MW чадал гаргаж байгаа ба ойрын үед 50MW хүргэх боломжтой.

2022 онд туршилт хийгдэж, 2023 оноос хэрэглээнд гарах боломжтой.

Inertial confinement fusion: Цөмийн урвалаар түлшийг өдөөж задлан их хэмжээний энерги гаргах арга.

2013 онд эхний туршилт хийгдсэн, 2021 оноос ашиглагдах боломжтой.

Торийн реактор: Цөмийн реакторт Торийг түлш болгон ашиглах арга. Давуу тал гэвэл гарах радио актив хаягдал нь 10-10,000 дахин богино настай байдаг. Бас Торийг олборлоход 100 хувь цэвэр, баяжуулах шаардлагагүй изотоп гардаг ажээ.

2025 онд туршигдаж, 2027 оноос хэрэглээнд гарах боломжтой.

Эх сурвалж: Ikon.mn

Дэлхийг өөрчлөх эрчим хүчний 17 технологи
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани