Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн баялаг бүр хараал болдог уу

Байгалийн баялаг бүр хараал болдог ууМАНАЙ УЛС ОРЛОГЫН МЕНЕЖМЕНТ МУУТАЙ АНГИЛАЛД БИЧИГДЭЖ БУЙ​

Лондонд төвтэй олон улсын уул уурхай, металлын зөвлөл уул уурхайгаас хамааралтай орнуудын тоо сүүлийн 20 жилд 53 хувиар өссөн гэж үзжээ. 1995 онд олборлох түлш болоод метал олборлож, эдийн засгаа авч явдаг 53 улс байсан бол 2015 онд 81 болж нэмэгдсэн байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлээр Энэтхэг, Хятадын түүхий эдийн их эрэлтийг нэрлэжээ. Уул уурхайн хамааралтай орнууд гэдэгт уул уурхайн салбар мөнгөн дүнгээр нийт экспортын орлогын 20 хувь, ДНБ-ий 10-аас илүү хувийг бүрдүүлж буйг нь тооцож үзсэн байна.

81 улсын 34 нь олборлох түлшнээс, 26 нь эрдэст түүхий эдээс экспортын орлогын 75 хувиа бүрдүүлж буй бол үлдсэн 21 улсын хувьд аль алинаас нь хамааралтай гэж үзжээ. Харин Монгол улсыг эрдэст түүхий эдээс хамааралтай гэдэг ангилалд оруулсан байх юм. Гэвч манай улсын экспортын орлогын 70-аас хол илүү хувийг эзэлдэг уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилд нүүрсний экспорт жин дарах болсон. Иймээс Монгол улс уг ангиллааар бол олборлох түлшнээс ч мөн хараат болж байна.

Эдгээр орон 20 жилийн өмнө дэлхийн ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, нийт хүн амын 26 хувь нь аж төрдөг байжээ. Тэгвэл өдгөө дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг, нийт хүн амын 30 орчим хувийг бүрдүүлж буй энэ орнуудад уул уурхайн баялаг нь хөгжил авчирч байна уу гэдэг нь хэн хүний анхаарлыг татах биз ээ. Ийм харьцуулалт, тэгшитгэлийг хийхийн тулд НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд уул уурхайн хамаарал хийгээд нийгэм, эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоог авч үзсэн байна.

Нийтэд нь дүгнэж хэлбэл, уул уурхайгаас хамааралтай орнуудын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд 1995 оноос хойш олон талаар эрс сайжирсан. Гэхдээ эдгээр өөрчлөлт тухайн улс оронд нэгэн жигд бус харин муж, бүс нутгийн шинж чанартай байгаа аж. Уул уурхайн түүхий эдийн орлого нэмэгдэх нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын 11-д нь эерэг нөлөө үзүүлжээ. Уул уурхайгаас хамааралтай орнуудын 56 хувийнх нь нийгэм, эдийн засгийн байдал 1995 онд дэлхийн дунджаас доогуур байсан байна. Харин 1995 оноос хойш эдгээр орны 84 хувь нь энэ ялгааг багасгахаар зорьсон нь амжилттай болсон аж.

• Уул уурхайгаас хамааралтай орнуудын тоо сүүлийн 20 жилд 53 хувиар өссөн.
• Түүхий эдийн орлого нэмэгдэх нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 11-д нь эерэг нөлөө үзүүлжээ.
• Уг зорилтыг амжилттай биелүүлсэн орнуудын тоонд Монгол, Перу, Гана, Боствана болон Нигери улс орж буй аж.

Эсрэгээрээ, уул уурхайгаас хамааралгүй орнуудын 69 хувь нь л нийгэм, эдийн засгийн ялгавартай байдлаа багасгасан байна. Бага орлоготой ч уг зорилтыг амжилттай биелүүлсэн орны тоонд Монгол, Перу, Гана, Боствана болон Нигери улс орж буй аж. Газрын хэвлий дэх баялгийн зарцуулалтаараа дээрх 81 улсаас Чили, Гана, Перу, Индонез бусдадаа жишиг болж буй.

Эдгээр орон сүүлийн 20 жилд нийгэм, эдийн засгийн сайн сайханд хүрэх зорилтынхоо 75 хувийг биелүүлж буй бөгөөд хүртээмж нь жигд гэж дүгнэжээ. Харин бусад улсын тухайд баялгийн элбэг хангалуун байдал ямагт эдийн засгийн хөгжил бий болгодоггүй гэдгийг баталж байна. Байгалийн баялгийн орлогыг дагаад нэг талд дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, цэвэр усны хүртээмж сайжирсан ч засаглалын хүчин зүйлд нөлөөлснөөрөө ДНБ-ий өсөлтийг доош чангааж, орлогын тэгш бус байдал, дарангуйлал, зөрчил мөргөлдөөн бий болгодог гэжээ.

Тиймээс байгалийн баялгаас хамааралтай орнуудын засаглалын чадавх тухайн улсын нийгэм, эдийн засагт үлэмж нөлөөлдөг гэсэн үг. Гэтэл засаглал, авлигал, хээл хахуулыг халах, улс төрийн тогтвортой байдал болон иргэдийн суурь эрхийг хангах тал дээр эдгээр оронд ахиц дэвшил туйлын сул байгаа аж.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээгээр 2015 оны байдлаар дэлхий дахинд 15-аас дээш хөдөлмөрийн насны 198 сая гаруй хүн байгаагийн 24 хувь нь уул уурхайгаас хамааралтай орнуудад амьдарч байна. Гэвч орлогын тэгш бус байдал тив, улс ялгахгүй тэлж байна. Дэлхийн нийт орлогын 40 хувийг хамгийн баян 10 хувь нь олж эзэмшдэг бол хамгийн ядуу 10 хувьд нийт орлогын ердөө 2-7 хувь л ногдож буйг тус судалгаанд онцолжээ. Ялангуяа хөгжиж буй орнуудад хүн амын өсөлттэй нь харьцуулахад орлогын тэгш бус байдал 11 хувиар тэлсэн байна.

Нөгөөтэйгүүр, уул уурхайгаас хэт хамааралтай байгаа нь засгийн газруудыг дотоод институцээ бэхжүүлж, төрийн байгууллагын үр дүнтэй болгох боломжийг хязгаарладаг. Эрдэс, түүхий эдээ хянаж, захиран зарцуулахад тулгарч буй аливаа саад бэрхшээл засаглалын тогтворгүй байдал, иргэний дайнд хүргэдэг эрсдэлтэй бөгөөд байгалийн баялгийн орлого нэмэгдэх тусам иргэний дайн дэгдэх эрсдэл нэмэгддэг гэсэн дэлхий нийтийн статистик бий аж.

Манай улсын хувьд байгалийн нөөцийн засаглалаараа 81 орноос дээгүүрт орж буй ч орлогын менежмент муутай гэдэг ангилалд бичигдэж буй. Үнэхээр ч гурван хүн тутмын нэг нь ядуу, засгийн газрын дундаж наслалт 1.6 жил, үргэлж хагарал тэмцэлтэй байдаг тул дээрх ангилалд эргэлзэх нэгэн үгүй биз ээ.

Засгийн газрын мэдээ


Байгалийн баялаг бүр хараал болдог уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өнөөдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өнөөдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өнөөдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани