Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тин То” гарчихлаа гээд Монгол хохирчихгүй

“Рио Тин То” гарчихлаа гээд Монгол хохирчихгүй

 

"Гүрэн дамжсан луйварчин” хэмээн дэлхий дахинаа алдаршсан "Рио Тин То” манай улсад олборлолт явуулж буй. Тодруулбал, Оюутолгой орд газрыг Монгол Улсын Засгийн газартай хамтран 66:34 хувиар эзэмшиж байгаа компани. Дэлхийд дээгүүр эрэмбэтэй тус орд газрын гэрээтэй холбогдох асуудлаар хоёр ч Ерөнхий сайд асан, холбогдох бусад хүмүүсийг шалгаад эхэлсэн. Чухам үр дүн хаашаа гарахыг өнөөдөр таашгүй. Үүний зэрэгцээ Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй гэсэн байр суурийг албаны хүмүүс илэрхийлж, "Рио Тин То”-гийн буруутай үйл ажиллагааг ч тал талаас сөхөх болсон билээ.

"Рио Тин То” ч үүний эсрэг чамгүй арга хэмжээ авч, манай нэртэй нийтлэлчдээр захиалгат мэдээлэл явуулж, "Эдийн засгийн чуулга уулзалт”-ын индэр дээрээс илтгэл тавиулж байгаагаас харвал Монгол Улсаас гарахгүй гэсэн зорилгын илэрхийлэл бололтой. Сүүлдээ манай уул уурхайн нэртэй мэргэжилтнүүдийн үгийг сонин хэвлэлд дайх болов. Манай уул уурхайн зарим зүтгэлтнүүд "Рио Тин То”-г гаргаж болохгүй, тэгвэл хятадууд л орж ирнэ. Өөр хэн ч орж ирэхгүй хэмээн мэдэгдэж байна. Энэ нь "монголчууд хэдийнээс хятадуудад дургүй учраас” гэсэн үндсэн дээр ард түмний эсрэг түймэр дэгдээж байгаа нь илт.  

Дэлхийд тэргүүлэх аварга том орд газарт ирээд зөв зохистой үйл ажиллагаа явуулах, Монгол Улстай харилцан ашигтай санал тавих улс орон дэлхийн аль ч өнцөгт бий. "Рио Тин То” манайхаас гарлаа гээд Монгол Улс сүйрчихгүй нь лавтай. Хэдийгээр дургүй ч "Рио Тин То”-гоос хятадууд ч дээр байхыг үгүйсгэхгүй. Хятад бол дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч, манай улстай хил залган оршдог гэхээр бидний хоорондын харилцаанд ч эерэг ойлголцол юу юунаас өмнө байж таарна. "Гүрэн дамжсан луйварчин” нэр зүүтлээ дэлхийгээр нэг доншуучилсан "Рио Тин То” Монгол Улсаас гарлаа гээд хохирох зүйл юу ч алга, харин ч эерэг дүн гарч мэдэхээр байгааг мэргэжилтнүүд хэлэх боллоо.

"Эрдэнэт”-ээс том орд газарт үйл ажиллагаа явуулж байж нөөц ашигласны төлбөрийг "Эрдэнэт”-ээс хамаагүй бага төлдөг гээд асуудал олон байдаг. Монголын Төр өөрсдийнхөө талаас хөрөнгө гаргаж чадахгүй болохоор хамтрагчаасаа мөнгө зээлж анхнаасаа барьцаанд орчихсон нь туйлын үнэн. Анх гэрээ байгуулахдаа манай Төр чансаагаа мэдэхгүй 51 хувиа авч үлдэнэ гээд гүрийчихсэн. "Эрдэнэт”-ийн жишгээр хийсэн хэрэг байх. Төр болсон хойно үүндээ хүрэх гээд зүтгээд зүтгээд хөрөнгө мөнгөний боломжгүй учраас уруудсаар 34 хувь дээр буусан учиртай. Ингэлээ гээд ч 34 хувьд дүйцэх хөрөнгө мөнгөө гаргаж чадаагүй учраас хамтрагчаасаа мөнгө зээлж аманд унасан юм шүү дээ. Уг нь Төр өөрөө 34 хувиа гаргаад цааш явсан бол өнөөдөр ямар ч ашиггүй гэрээ хэмээн зүхүүлж суугаа ч билүү үгүй ч билүү. Өнөөдөр бид "Рио Тин То”-д өртэй учраас Оюутолгойгоос тэгтлээ ашиг авахгүй байна шүү дээ. Сонгууль угтан "Хүний хөгжлийн сан”-гаас тараасан 21 мянган төгрөгөөс эхлээд халамжийн чиглэлд өгсөн олон тэрбум төгрөг чинь эцэстээ "Рио Тин То”-гоос зээлсэн мөнгө, тэгэхээр Оюутолгойгоос хүртэх ёстой ашигаа өрөндөө өгөхөөс өөр яахав.

Магадгүй Төр 51 хувиа авчихаад "Эрдэнэт”-ийн жишгээр үе үеийн эрх баригчид шахаа явуулах далд санаа байсныг ч үгүйсгэхгүй. Даанч "санаа байгаад сачий нь хүрээгүй” гэдэг л болсон.

Ингэж сүр бадруулж, Монголын Төр 51 хувиа эзэмшиж үлдэнэ гэж цээжээ дэлдэж байхаар өндөр татвартай ч юм уу, ямар нэгэн өөр байдлаар гэрээ хийсэн бол өөрсдөө гараа ч хөдөлгөхгүй татвар аваад суух боломж ч харагдаж байсныг мэргэжилтнүүд ярьж байгаа. Нэгэнтээ л Эрдэнэтийн дайтай хот босгож чадахгүйгээс хойш бараг энэ гарц нь шулуун байсан ч мэднэ. Одоо гэрээнд байгаа зарим зүйлсээ засч залруулаад цааш явна гэвэл анхнаасаа тохирсон ёсоор "Рио Тин То”-той хамтраад явахад болохгүй зүйл алга. Түүнээс бус "Рио Тин То” гарчихвал Монгол Улс сүйрчих юм шиг ойлголт хэрхэн ч байж болохгүй.

Сүүлийн үеийн мэдээллийн орон зай бусад зүйлээс харахад Рио Тин То” Монгол Улсаас, Оюутолгойгоос гарах ямар ч сонирхол алга, бүр үлдэхийн тулд үхэн хатан зүтгэж байгааг хаяж байгаа хөрөнгө, явуулж байгаа мэдээллийн өнцөг, манай "биеэ үнэлэгчид”-ийн байр сууринаас харж болно.

Үнэн хэрэгтээ Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг ч гэж юу байсан юм. Тэр бол худлаа дүр, ард түмний нүдэн дээр ил хэлж чадахгүй байгаа болохоос бус цаанаа "Рио Тин То”-гийн эрх ашгийг үхтлээ хамгаалж байгаа УИХ-ын гишүүд ч олон байна. Энэ бүгдээс харахад "Рио Тин То” нь Монгол Улсыг айлгах гэж оролдоод ямар ч нэмэргүй. Хойно урьд эдийн засгийн чадвартай туршлагатай хоёр том гүрэн ч байна. Дэлхийн аль улсаас туршлагатай компани ороод ирэхэд бэлэн байна. Юунаас айх билээ. Гараад явбал сайн л биз. Харин ийн айлгаж суухын оронд гэрээгээ засч сайжруулах Монгол Улсын бодлогыг л дэмжих үлдэж байна. 

С.Ууганбаяр

www.zindaa.mn

“Рио Тин То” гарчихлаа гээд Монгол хохирчихгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй

  Дэлхийн дулаарал нь урт удаан хугацаанд үргэлжлэх ган гачгийг ...

Өчигдөр, 14:29
Ю.Батзоригт: Нүүрсний экспорт саатсан ч өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны ...

2018 оны 12 сарын 13, 12 цаг 37 минут
IEA: Агаарын бохирдлын эсрэг ccs технологи ашиглахад нүүрсний салбарт 92 тэрбум ам.доллар шаардлагатай

 Нүүрс олборлогч томоохон компаниуд дэлхийн дулаарлыг бууруулахад ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 58 минут
Түүхий нүүрсний “ноёрхлыг” түлхэн унагах Засгийн газрын шийдвэр хэрэгжих үү

Нийслэлийн агаар уржигдар бохирдлынхоо дээд хязгаар давсныг мэргэжилтнүүд ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 12 минут
COP24: Дэлхийн дулааралтай тэмцэхэд байгалийн ховор элементийн олборлолтыг нэмэх шаардлагатай

 COP24 уулзалтад оролцогчид байгалийн ховор элемент олборлолтын ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 10 минут
2019 онд Монгол Улсын эдийн засагт тулгарч болзошгүй гол эрсдэлүүдийн нэг нь “саарал жагсаалт”

 БНХАУ өнгөрсөн өвлийн шатдаг хийн хомсдолыг давтах­ гүйн тулд ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 07 минут
Зэс боловсруулах үйлдвэртэй болох амбицаа Засгийн газар эргэн саналаа

  Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Өмнөговийн Ханбогд суманд ...

2018 оны 12 сарын 13, 09 цаг 49 минут
1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй

  Сүүлийн үед хэн нь мэдэгдэхгүй, ямар байгууллага  нь ...

2018 оны 12 сарын 13, 09 цаг 18 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө ...

2018 оны 12 сарын 13, 09 цаг 07 минут
Чили улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар ...

2018 оны 12 сарын 12, 18 цаг 10 минут
БНХАУ шатдаг хийн өвлийн бэлтгэлээ базааж байна

БНХАУ өнгөрсөн өвлийн шатдаг хийн хомсдолыг давтах­ гүйн тулд "бэлтгэл ...

2018 оны 12 сарын 12, 15 цаг 15 минут
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна

  Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд ...

2018 оны 12 сарын 12, 14 цаг 24 минут
Ханбогд суманд зэсийн баяжмалын үйлдвэр барих 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргажээ. ...

2018 оны 12 сарын 12, 14 цаг 19 минут
УГААРТЛАА, ҮАБЗ-ийнхөн

  Улаанбаатарчууд өвлийг өнөтэй давах нь байтугай амьсгалж, амьд ...

2018 оны 12 сарын 12, 14 цаг 01 минут
Р.Эмүжин : Салхи гаралгүй хоёр хоноход л улаанбаатарчууд дөрвөн уулынхаа дунд угаартаж үхнэ

Азаар төв Азийн өндөрлөг газарт салхигүй өдөр үгүй юм даа гэж уужрах уу? ...

2018 оны 12 сарын 12, 12 цаг 13 минут
Шинэ жилийн баяр угтаад худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 500 төгрөгөөр нэмжээ

Манай улсад жил бүрийн баярын үеэр ялангуяа “Шинэ жил” ...

2018 оны 12 сарын 12, 11 цаг 08 минут
“АЛТАН ДОРНОД МОНГОЛ”-ЫН Т.ГАНБОЛД ТЭДНИЙ ТУХАЙ ЮУ ЯРИВ

  “25-р суваг” телевизийн “Ам нээвэл” ...

2018 оны 12 сарын 12, 10 цаг 43 минут
Алтны 2.5 хувийн роялтиг 5 жилээр сунгах эсэхийг УИХ хэлэлцэнэ

 Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын ...

2018 оны 12 сарын 12, 10 цаг 24 минут
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн даргаар Г.Баясгаланг томиллоо

  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын ...

2018 оны 12 сарын 12, 09 цаг 19 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ...

2018 оны 12 сарын 12, 08 цаг 57 минут
Палладигийн ханш алтны үнийг давлаа

 Паллади металлын үнэ сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа алтны ...

2018 оны 12 сарын 11, 19 цаг 45 минут
Ам.долларын аашнаас шатахууны үнэ буурах эсэх нь шалтгаална

“Найман шарга” валютын зах дээр өчигдөр ам.долларыг 2635 ...

2018 оны 12 сарын 11, 18 цаг 09 минут
АЮУЛ: Гренландын мөс хайлах нь 350 жилийн оргилдоо хүрлээ

 Дэлхийн хамгийн том мөсөн арал гэгдэх Гренландын мөс хайлах нь ...

2018 оны 12 сарын 11, 18 цаг 00 минут
Цэвэрлэгээний огтлолтоор 80 мянган шоометр түлээ бэлджээ

  Архангай /МОНЦАМЭ/. Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ...

2018 оны 12 сарын 11, 17 цаг 13 минут
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУД АМАРНА

  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд хоёр өдөр амрах тухай ...

2018 оны 12 сарын 11, 17 цаг 08 минут
Коран судран дээр тангараг өргүүлээд л авлигаас сална гэв

Aвлига, хээл хахуулийн эсрэг дэлхийн бүх улс орон л тэмцэж байна. Шунал ...

2018 оны 12 сарын 11, 16 цаг 53 минут
Уул уурхайн орлогыг төсвөөс ангид байлгая

 Манай улсын эдийн засгийг тэтгэж, төсвийг түнтийлгэгч гол эх үүсвэр ...

2018 оны 12 сарын 11, 16 цаг 06 минут
Эрдэнэтийн маргааш- Эрдмийн уурхай

  Монголчуудын хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт ...

2018 оны 12 сарын 11, 15 цаг 18 минут
Хятад улсад том мөнгөний орд илэрчээ

Дэлхийн хамгийн том мөнгө олборлогч улсын нэг Хятад маш их хэмжээний ...

2018 оны 12 сарын 11, 15 цаг 17 минут
Шатахууны үнэ тонн тутамдаа 82-148 доллароор буурчээ

 ОХУ-ын "Роснефть” компаниас импортоор авдаг шатахууны 12 дугаар ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 51 минут
Агаарын бохирдолтой ОНЦ БАЙДАЛ зарлан тэмцэх үү?

 Өнгөрсөн долоо хоногийн хяналт шинжилгээгээр агаарын чанар ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 46 минут
1072 хувьцааны мэдээллийг зүүн гурван аймгийн иргэдэд хүргэжээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 39 минут
Дэлгэрэх голын голдрилыг шулуутгах ажил ирэх онд дуусна

  Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2014 оноос хойш үргэлжилж ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 30 минут
ЗҮҮН ГУРВАН АЙМГИЙН 3000 ГАРУЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

  "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төв, ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 08 минут
Давхар бүртгүүлэх компаниудад хувийн бэлтгэлээ хангах л үлдлээ

 Иргэд газрын хэвлийн баялгийнхаа өгөөжийг хувьцаагаар дамжуулан ...

2018 оны 12 сарын 11, 13 цаг 26 минут
Шатахууны үнэ тонн тутамдаа 82-148 доллароор буурчээ

ОХУ-ын “Роснефть” компаниас импортоор авдаг шатахууны 12 ...

2018 оны 12 сарын 11, 12 цаг 34 минут
“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа

  2007 онд “Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” ...

2018 оны 12 сарын 11, 12 цаг 34 минут
Бүрэн эрхийн чинь хугацаа дуусахад ганцхан жил үлдлээ, эрх баригчид аа

Хүйтний эрч чангарч, утаа хэмээх урилгагүй зочин нийслэлчүүдийн хаалгыг ...

2018 оны 12 сарын 11, 11 цаг 58 минут
Бичил уурхайчдын хариуцлага нэмэгдсэн

  Монголын бичил уурхайчид нэгэн дээвэр доор нэгдсэнээс хойш тав дахь ...

2018 оны 12 сарын 11, 11 цаг 02 минут
100-ХАН ТӨГРӨГИЙН “ГАВЬЯА”-Г 100 ДАРГА БУЛААЦАЛДАХ НЬ ЭЭ

  Өнгөрсөн баасан гаригт шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан гэх ...

2018 оны 12 сарын 11, 10 цаг 59 минут
“Улаанбаатар гурил” ХХК-ийн 35 ажилтан, албан хаагч орон сууцтай боллоо

  Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг “Улаанбаатар ...

2018 оны 12 сарын 11, 10 цаг 54 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ...

2018 оны 12 сарын 11, 09 цаг 13 минут
Монгол Улсын Засаг захиргааны зохион байгуулалт /1931-1994 он/

  1930 онд хуралдсан МАХН-ын VIII их хурал, Улсын VI их хурлуудаас ...

2018 оны 12 сарын 10, 16 цаг 56 минут
Давхар бүртгүүлэх компаниудад хувийн бэлтгэлээ хангах л үлдлээ

Компаниуд шаардлагатай хөрөнгөө хурдан хугацаанд татах боломж бүрдэнэ ...

2018 оны 12 сарын 10, 16 цаг 15 минут
”ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК, МУИС-ТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

  "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, сургалт судалгааны ...

2018 оны 12 сарын 10, 16 цаг 15 минут
М.Мэндбаяр: Манай коксжих нүүрсний зах зээлийг Оросууд булааж авч чадахгүй

Гашуунсухайт-Ганцмодны боомтоор гарч байгаа Тавантолгойн бүлэг ордын ...

2018 оны 12 сарын 10, 15 цаг 43 минут
Цав гарсан цементийн бизнес

Улс орны эдийн засгийн хөгжлийн суурь нь дэд бүтэц: тээвэр, холбоо, эрчим ...

2018 оны 12 сарын 10, 14 цаг 55 минут
Уул уурхайн орлогыг төсвөөс ангид байлгая

Манай улсын эдийн засгийг тэтгэж, төсвийг түнтийлгэгч гол эх үүсвэр нь уул ...

2018 оны 12 сарын 10, 14 цаг 49 минут
Төрд мартагдсан өмнөд хил

  Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн зах хязгаарыг, ...

2018 оны 12 сарын 10, 13 цаг 30 минут
Монголд дулаарал дэлхийн дунджаас гурав дахин хурдтай явагдаж байна

 НУТГИЙН 85 ХУВЬД УУР АМЬСГАЛЫН ДУНДЖААС ХАРЬЦАНГУЙ БАГА ХУР ...

2018 оны 12 сарын 10, 13 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани