Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Арбитрын шүүх хуралд Монголын тал дахин бүдрэв үү

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг булаацалдсан дотоодын тэмцэл төгсөөгүй байхад 51 хувийг нь Өмнөд Африкийн "Стандарт” банкинд барьцаалж зээл авсан хэргийг шүүх Арбитрын шүүх хуралд Монголын тал дахин бүдэрсэн бололтой. Шүүх хурал өнгөрсөн сарын 10-нд болсон бөгөөд "Монголын гадаад дахь хөрөнгийг царцааж, "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг төлбөр төлөх хүртэл барьж саатуул” гэсэн утгатай шийдвэр гарсныг УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлээд буй.

 

Тэрбээр шүүх хурлын албан ёсны шийдвэр болон уг асуудалтай холбоотой үнэн бодит мэдээллийг авахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан юм. Тодруулбал, Английн Лондон хотод болсон Арбитрын шүүх хурлаар зээлийн асуудал бүрэн эцэслэгдсэн эсэх, хоёрдугаарт тус шүүх хурлаас "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд болон компанийн өмч хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотой ямар шийдвэр гаргасныг асуужээ