Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Грекийн Эвбея арал дээр хүчтэй ойн түймэр дэгджээ

 
Грекийн Эвбея арал дээр хүчтэй ойн түймэр дэгджээАФИН. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагт Грекийн Эвбея арал дээр хүчтэй ойн түймэр дэгдсэний улмаас хоёр суурин газрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх алба мэдээллээ.
Хүчтэй салхины улмаас ойн түймэр өргөн уудам талбайг хамарч, Кондодеспоти гэдэг суурингийн орчмын нарсан ой дундуур хяналтгүйгээр тархаж байна. Түймрийг унтраах ажилд 200 гаруй хүн, 67 гал унтраах машин, 5 нисдэг тэрэг, 6 нисэх онгоцыг дайчилжээ. Кондодеспоти, Ставрос гэсэн хоёр суурингийн оршин суугчдыг автобусаар нүүлгэн шилжүүлсэн байна.
Дирфион-Мессапион дүүргийн захирагч Йоргос Псатас-ын ярьснаар, ойн түймрийн хамрах хүрээ Псахна суурингийн чиглэлд улам тэлсээр байна. Иймээс Эвбея арлын засаг захиргааны төв болох Халкида хотоос хойд зүг рүү явдаг автомашины замыг хаажээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас мужийн бусад замыг ч хаасан байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн 7 дугаар сард Афин хотын эргэн тойронд хүчтэй ойн түймэр гарсан билээ. Үүний улмаас Аттика мужийн хойд нутагт 94 хүн амиа алдсан байна. Эрх баригчид хүн амыг нүүлгэн шилжүүлээгүйн улмаас ийм эмгэнэлт явдал болсон гэж үзсээр байгаа юм.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Грекийн Эвбея арал дээр хүчтэй ойн түймэр дэгджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *