Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Каспийн конвенци буюу тэнгисийн статусыг тодорхойлсон түүхэн шийдвэр

 
Каспийн конвенци буюу тэнгисийн статусыг тодорхойлсон түүхэн шийдвэрӨнгөрсөн ням гарагт Каспийн тэнгисийн эргийн дагуу байрлалтай ОХУ, Казахстан, Азербайжан, Иран, Туркменистан гэсэн 5 улсын удирдагчид Каспийн Конвенци хэмээх түүхэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр 1996 оноос хойш үргэлжилсэн Каспийн тэнгисийн эрхзүйн байдлын асуудлаарх хэлэлцээ дуусгавар болж байгаа юм. 
Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев уг баримт бичгийг "бүс нутгийн аюулгүй байдлын баталгаа болж чадах Каспийн тэнгисийн Үндсэн хууль” гэж үнэлэн тодорхойлжээ.
Казахстаны Актау хотод болсон Каспийн V дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан тус Конвенцид зааснаар, дэлхий дээрх хамгийн том "түгжигдмэл усан сан” гэгддэг Каспийн тэнгисийн усны гадаргуугийн үндсэн талбай нь талуудын нийтийн эзэмшилд байх бол тэнгисийн ёроол болон газрын хэвлийн баялгийг хөрш орнууд олон улсын гэрээний дагуу секторуудад хувааж ашиглахаар тохиролцжээ.
 
 
Каспийн тэнгисийн статусын тухай 18 хуудас бүхий энэхүү Конвенци нь Каспийн ус, тэнгисийн ёроол, газрын хэвлий, байгалийн баялаг болон тэнгисийн агаарын орон зайг ашиглах талаар талуудын хүлээсэн эрх үүргийг зохицуулахад оршино. Конвенцийг хэрэгжүүлэх үүднээс Гадаад харилцааны дэд сайд нарын түвшинд 5 талт тогтмол зөвлөлдөөнийг хийх механизм бий болгохоор Каспийн орнуудын удирдагчид тохиролцсон байна. Эхний зөвлөлдөөнийг Конвенцид гарын үсэг зурснаас хойш 6 сарын дотор хийх ёстой.
Конвенцид заасны дагуу Каспийн тэнгисийг үндсэн 3 хэсэгт зааглан хувааж байна. Үүнд: эргээс 15 далайн бээрийн /28 км/ зайд үргэлжлэх нутаг дэвсгэрийн ус, түүнээс цааш залгаа орших 10 бээрийн өргөнтэй загасчлалын бүс ба усны нэгдмэл орон зай /нийтийн эзэмшлийн ус/ гэж зааглажээ. Тэнгисийн усан тээвэр хийх, загасчлал, судалгаа шинжилгээний ажлууд, хоолой тавих зэрэг үйл ажиллагааг талуудын харилцан тохиролцсон дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ. Үүний сацуу аливаа том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхдээ экологийн хүчин зүйлүүдийг заавал харгалзан үзэх юм. Конценцид зааснаар, бүс нутгийн бус орнуудын зэвсэгт хүчнийг Каспийн тэнгист нэвтрүүлэхгүй бөгөөд дээрх 5 улс тэнгисийн аюулгүй байдлыг хангаж, түүний нөөц баялгийг ашиглах эрхтэй.
Каспийн тэнгисийн ёроолын талбай, байгалийн нөөц баялгийг хэсэгчлэн хуваахдаа олон улсын эрхзүйн хэм хэмжээ, зарчмуудын үндсэн дээр улс орнууд харилцан тохиролцож гүйцэтгэнэ гэж Конвенцийн 8 дугаар бүлгийн 1-р хэсэгт заасан байна. Гэхдээ Каспийг нуур гэж үздэггүй мөн тэнгис гэж тооцдоггүй учраас эрхзүйн онцгой статустай байх ёстой гэсэн дүгнэлтийг Конвенцид оролцогч талууд хийсэн юм. Дэлхий дээрх хамгийн том "түгжигдмэл усан орон зай”-г хэмжээ болон усны бүтцээс хамаараад нуур гэж нэрлэдэггүй бол далайд гарцгүй учраас тэнгис гэж тооцдоггүй байна. Ийм учраас НҮБ-ын далай тэнгисийн Конвенци ба хил дамнасан нууруудын талаарх зарчмууд Каспид хамаарахгүй ажээ.
Каспийн эрхзүйн статусыг тодорхой болгосон нь олон улсын эрхзүйн зарчимд нийцүүлэн тэнгисийн ёроол болон гадаргууг талууд хуваан эзэмшихэд тус дөхөм болно. 
 
Оросын байр суурь бэхжсэн нь 
 
Конвенцид гарын үсэг зурсан нь "Вашингтонд өгсөн цохилт”, "Оросын байр суурийг бэхжүүлсэн явдал” гэж гадаадын шинжээчид дүгнэж байна.
Цэрэг-стратегийн тал дээр, оросуудад маш ашигтай туссан хамгийн гол зүйл гэвэл, Каспийн бус орнуудын цэргийн хүчийг уг тэнгист байрлуулахыг хориглох тухай Конвенцийн заалт юм. Тодруулж хэлбэл, АНУ болон НАТО-гийн эвсэл тус районд цэргийн баазуудаа байгуулах боломж бүрмөсөн хаагдаж байна. Америкчууд Каспид тэнгисийн цэргийн хүчээ байрлуулсан тохиолдолд Оросын өмнөд мужууд болон Ираны хойд мужууд руу нэвтрэх гарцтай болох аюул байсан юм. АНУ-ын тал Гүржтэй нягт хамтран ажиллаж, Афганистанд цэргийн ажиллагаа явуулж байгаа нөхцөлд Азербайжан нь Афганистан дахь Америкийн цэргийн хангамжийг хүргэх тэнгисийн болон агаарын дамжлага бааз болох байлаа. Америкийн нэрт улс төр судлаач, онолч З.Бжезинский "Каспи бол Хартлэндийн хил хязгааруудын нэг” гэж үзэж байсан ба түүний боловсруулсан геополитикийн үзэл баримтлалын дагуу 1990-ээд оны үе ба 2000-аад оны эхээр америкчууд Азербайжанд бэхжиж авах оролдлого хийж байв. 
 
 
Тэнгисийн усны гадаргуугийн үндсэн талбай нь талуудын нийтийн эзэмшилд байна гэсэн заалт нь тэнгисийн цэргийн хүчээ ашиглах тал дээр Орос улсад  давуу байдлыг олгож байгаа нь тодорхой. Каспийн байршил нь Ойрхи Дорнодын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг, түүний дотор Персийн буланг хараандаа байлгах боломжийг олгоно, үүний зэрэгцээ Оросын хөлөг онгоцууд АНУ болон НАТО-гийн орнуудын тэнгисийн цэргийн хүчний цохилтод өртөхгүй байх давуу талтай. "Калибр” далавчит пуужингаар зэвсэглэсэн Оросын хөлөг онгоцууд Сирийн дайны үеэр Каспийн тэнгисээс байлдааны тусгай ажиллагааг амжилттай явуулсан нь уг тэнгисийн байршил хэр ашигтай вэ гэдгийг харуулсан билээ. Каспийн эрхзүйн статусыг тодорхой болгосон нь Оросын Каспийн тэнгисийн флотын цохилтын хүчин чадлыг цаашид бэхжүүлэх боломжийг олголоо гэж «Евразия.Эксперт» цахим хуудасны шинжээч А.Шустов дүгнэн бичжээ.
Каспийн тэнгис барууныханд огт хүртээлгүй болсноор оросууд өмнөд хилээ хамгаалахад зарцуулдаг байсан хүч нөөцөө хэмнэх ач холбогдолтой гэж улс төр судлаач А.Суздальцев үзэж байна.
 
Ираны эргэлзээ арилсан нь  
 
Конвенцид зааглах шугамын талаар дурдаагүй бөгөөд уг асуудлыг зохицуулахын тулд тусад нь хэлэлцээр байгуулах ёстой. Ерөнхийдөө бол, Иранаас бусад улсууд ийм хэлэлцээрийг хоорондоо байгуулчихаад байгаа бол Актауд ирсэн Ираны Ерөнхийлөгч ерөнхий журмыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурлаа.
Тэнгисийн зарчмаар Каспийг секторуудад хувааж эзэмшинэ гэдэгтэй санал нийлэхгүй байсан цорын ганц орон бол Иран юм. Ингэж хуваасан нөхцөлд тус улсад 10 гаруйхан хувь нь ногдох байсан бол нуурын зарчмаар хуваахад 20 хувь нь ногдох байж.
АНУ-тай харилцаа хурцдаж, улс орны дотоодод хямрал дэгдсэн энэ нөхцөлд Ираны удирдлага Каспийн хөршүүдтэйгээ хэл амаа ололцох нь зүйтэй гэдгийг мэдэрч ойлгосон хэмээн шинжээчид үзэж байна. 
Каспийн статусыг өнөөдрийг хүртэл тодорхой болгоогүй байсан нь Туркменистанаас Азербайжан хүрэх ТрансКаспийн хийн хоолойг байгуулахад саад тотгор болж байсан юм. Уг хоолойг барьснаар тус хоёр улс жилдээ 100 тэрбум шоо метр хийг Европын зах зээлд нийлүүлэх боломтой болох аж. Гэхдээ энд зөвхөн тэнгисийн статусаас бүх зүйл хамаараагүй ба Хятадын зүгээс өрсөлдөөн нэмэгдсэн, санхүүжилт болон технологийн нарийн түвэгтэй байдлаас үүдэн уг төсөл хэрэгжих магадлал багассаар байгаа юм.
Конвенци батлагдсанаар, Азербайжан, Туркменистан хоёр дээрх хийн хоолойг барихаар шийдсэн тохиолдолд эхлээд өөр хоорондоо тохиролцох төдийгүй Ираны талтай хэл амаа ололцох ёстой болж байна.
 
Эрхзүйн статус ба эдийн засгийн үр ашиг
 
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас /Energy Information Administration (EIA) гаргасан хамгийн ойролцоо тооцооллоор бол, Каспийн тэнгист нефть-хийн 6,5 тэрбум тонн батлагдсан нөөц, үүнээс даруй 1,5 дахин их таамаг нөөц байгаа аж. Одоогийн ханшаар үнэлбэл, Каспид 8 их наяд долларын байгалийн баялаг байна.
Нефть-хийгээс гадна дэлхий даяар хүнсэнд хэрэглэж буй хилэм загасны 90 гаруй хувийг Каспийн тэнгисээс олборлодог. Түүнчлэн эргийн дагуу рашаан сувилал, аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх асар их боломж бий.  
Түүхийн үүднээс харвал, Каспийн тэнгис нь олон улсын худалдааны чухал коридоруудын нэг юм. Эдгээрийн дотроос одоохондоо байгуулагдаагүй байгаа боловч байгуулахаар албан ёсоор зарлаад буй "Умард-Өмнөд” коридор нь Энэтхэгээс Иранаар дамжин /зарим тохиолдолд Азербайжан, ОХУ-аар/ Балтийн тэнгисийн хөлддөггүй боомтуудад хүрдгээрээ онцгой ач холбогдолтой. Актаугийн уулзалтын үеэр Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев хэлэхдээ "уг коридорыг байгуулах төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх ажил манай улсын газар нутаг дээр хийгдээд дууссан. "Умард-Өмнөд”-ийн чиглэлээр өнгөрсөн онд Азербайжаны нутгаар дамжуулан 1700 тн ачаа тээвэрлэж байсан бол энэ оны эхний 7 сард 175 000 тн болж нэмэгдсэн, өөрөөр хэлбэл 100 гаруй дахин өссөн” гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.
Ийм маягаар Каспийн тэнгисийг дэлхийн "ложистикийн хаб” болгож чадвал "Умард-Өмнөд” коридороор нэвтрэх ачааны хэмжээ эрс нэмэгдэнэ. Энэ нь барууны орнуудын хянаж буй далайн тээврийн гол замуудтай өрсөлдөхүйц чиглэл болж магадгүй юм.     
 
22 жил үргэлжисэн маргаан
 
Каспийн тэнгисийн статусын асуудал нь 1921 ба 1940 онд байгуулагдсан ЗХУ-Ираны хэлэлцээрүүдээр зохицуулагдаж иржээ. Тэнгисийг нийтийн эзэмшлийн журмаар ашиглаж байсан тул газрын хэвлийн баялаг болон цэргийн оролцооны асуудлыг огт хөнддөггүй байв.  
ЗХУ задарсны дараа дээрх таван улс тэнгисийн статусыг тодорхой болгох нь зүйтэй гэсэн асуудлыг тавих болжээ. Ингээд тухайн асуудлаар анх 1992 онд хэлэлцээ хийж эхэлсэн бол 1996 оноос Конвенцийг боловсруулж эхэлсэн байна.
Орос, Казахстан хоёр тэнгисийн ёроолыг секторуудад хувааж, харин усны орон зайг нийтийн эзэмшлийн болгоё гэсэн байр суурьтай байсан бол Азербайжаны тал газрын хэвлий ба усны орон зай хоёрынн аль алиныг нь улс орнуудад хуваан зааглах нь зүйтэй гэж үзэж байлаа. Яваандаа дээрх 3 улсын байр суурь хоорондоо ойртож эхлэв. Харин Туркменистан улс "Кяпаз” ордын талаар Азербайжаны талтай маргаантай байсан учраас гурван хөрштэйгээ санал нийлэхгүй байлаа. Нөгөөтэйгүүр, Иран улс Каспийн тэнгисийг 20 хувиар яг ижил тэнцүү хуваая гэсэн байр суурьтай байв.
Эдгээр асуудлыг шийдэх зорилгоор Каспийн 5 улсын удирдагчдын анхны уулзалт Ашхабад хотод 2002 онд болсон хэдий ч амжилтгүй өндөрлөжээ. 2007 онд Тегеранд болсон уулзалтаар Тунхаглал баталж, тэнгисийн нөөц баялгийг эзэмших эрх дээрх таван улсад хадгалагдана, тэнгисийн орон зайг Каспийн 5 хөрш орны эсрэг ашиглуулахгүй гэсэн зарчмыг тодорхойлсон байна. Дараагийн уулзалтууд 2010 онд Бакуд, 2014 онд Астраханьд тус тус болжээ.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд Каспийн улс орнууд нефть-хийн ордуудыг ямар нэгэн асуудалгүйгээр ашигласаар ирсэн. Харин секторуудын залгаа газарт нөөц ихтэй ордууд нээгдсэн цөөн хэдэн тохиолдолд маргаан үүсч, зэр зэвсгийн хүчээ бие биендээ харуулж байв.  
 
Хамгийн ихээр дуулиан дэгдээсэн тохиолдлыг дурдая. 2001 онд Ираны тал Азербайжаны нефть олборлогчид хоёр улсын секторуудын уулзвар газар дээр хэтэрхий их олборлолт хийж байна гэж үзээд цэргийн хөлөг онгоц болон 2 сөнөөгч онгоцоо илгээж, Азербайжаны судалгааны хоёр хөлөг онгоцыг "Алов” гэдэг ордын орчмоос хөөж явуулжээ. Үүний хариуд, Азербайжаны талын хүсэлтээр Туркийн F-16 сөнөөгч онгоцууд Каспи дээгүүр сүрийг үзүүлэн ниссэн байна. Удалгүй Ираны тал хөлөг онгоцуудаа татаж авав. Энэ явдлаас хойш зэвсгийн хүчээр далайлгасан тохиолдол гараагүй юм.   
Маргагч талууд аливаа зөрчлийг "Каспийн статус тодорхойгүй байгаа” гэдгээр шалтаглан тайлбарлаж байсан бол өнөөдөр 5 улс гол асуудлаа зөвшилцөн шийдэж чадлаа. Бусад асуудлыг хөршүүд хоорондоо тохиролцох л үлджээ.  Өөрөөр хэлбэл, Актауд баталсан Конвенци нь нефть-хийн асар их нөөцтэй ордуудыг ашиглахад олон жилийн турш саад учруулж байсан талуудын маргааныг төгсгөл болголоо.
Эцэст нь, Каспийн Конвенцийн гол үзэл санааг цөөн хэдэн үгээр товчхон хэлье: 1.Каспийн эрхзүйн статус нь 5 улсын хоорондох маргааны сэдэв биш болсон, 2. Тэнгисийг хуваан зааглах үндсэн зарчмуудыг тодорхойлсон, үүнээс хойш аливаа маргааныг 5 талын оролцоотойгоор бус харин хоёр талын тохиролцоогоор шийдвэрлэнэ 3. Каспийн биш орнуудын цэргийн баазыг тэнгист байрлуулахгүй гэсэн үндсэн тохиролцоог Каспийн тэнгисийн эргийн дагуу байрлалтай дээрх 5 улсын удирдагчид хийлээ.
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Каспийн конвенци буюу тэнгисийн статусыг тодорхойлсон түүхэн шийдвэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани