Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойг тойрсон хоёр ЭРГЭЛЗЭЭ

 

Оюутолгойг тойрсон хоёр ЭРГЭЛЗЭЭУИХ-ын түвшинд Оюутолгой компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулж, төслийн үр өгөөжийн нэмэгдүүлэх лобби бүлэг хүртэл үүсээд багагүй хугацааг өнгөрүүлэв. Бүр Засгийн газрын гурван яам, долоон агентлагаас шалгалт оруулаад ч шийдэгддэггүй, Оюутолгой төслийн талаарх нийгэмд хүлээлт үүсгэсэн хоёр асуудал бий.

Эхнийх нь дэлхийд нэр хүнд бүхий олон улсын стандартыг нэвтрүүлсэн төслийн менежментийг хариуцагч компани Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвараа төлөлгүй бултуулсан гэх асуудал. Татварын ерөнхий газраас энэ оны эхэнд Оюутолгой компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан ч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагч талууд нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байна.

Төслийн 66 хувьд хөрөнгө оруулагч "Туркойз хилл ресурс” компанийн зүгээс татварын асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн. Тус компанийн зүгээс 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм. Ингэхдээ 2009 оны гэрээний 14 дүгээр бүлгийг үндэслэн зөвшилцөх санал хүргүүлснээс хойш хоёр тал 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Лондоны олон улсын Арбитр шүүхээр маргаанаа таслуулах асуудлыг тавьсан байдаг.

Өнгөрсөн тавдугаар сард зөвшилцөх 60 хоног дууссан бөгөөд хоёр  тал ойлголцож чадаагүй учраас Олон улсын арбитрын шүүх дээр уулзах нөхцөл байдал үүсээд хоёр cap гаруй хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд Оюутолгой компани татварын актыг нягталж үзээд таван сая ам.доллар төлж барагдуулсан бол үлдсэн 150 сая ам.доллар нь анх байгуулсан суурь гэрээнүүдтэй зөрчилдөж байгаа тул санал нийлэхгүй гэдэг байг сууриа илэрхийлээд байгаа аж.

Анх байгуулсан суурь гэрээ гэдэг нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ. Тухай үед Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тогтворжуулсан байдаг. Ийм таатай татварын орчин бүрдүүлснээр Оюутолгой компани 2017 онд 132.5 тэрбум төгрөгийг тогтворжуулсан рояалти хэлбэрээр төлсөн байдаг. Тэгвэл Оюутолгойтой дүйх уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр мөн онд энгийн болон өсөн нэмэгдэх рояалти хэлбэрээр нийтдээ 346 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Үүнээс гадна 2009 оны гэрээгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тосны бүтээгдэхүүнээс бусад онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг тогтворжуулсан байдаг. Татварын маргаан дөрвөн жилийн өмнө ч үүссэн түүхтэй. Тус компанийг 2010-2012 онд татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас 130 сая ам.долларын торгууль ногдуулсан. Үүний 30 саяыг Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан 2015 онд "Рио тинто” компанийн зүгээс төлөхөөр зөвшөөрч, тэр дор нь барагдуулж байлаа.
Энэ мэтээр удаа дараа татвараас бултсан асуудал гарсан тул УИХ-аас Оюутолгойн үйл ажиллагаа болон Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, Дубайн гэрээг шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва татварын маргааны талаар "Шалгалтаар татварын зөрчилтэй гарсан. 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Энэ байтугай дүн байгаа учраас нийт дүнгээ гаргаж байгаад эцсийн дүгнэлтээ хэлэх нь зөв байх. Ямар ч байсан Оюутолгой татвараа төлөх ёстой” гэсэн.

Оюутолгойн аварга төсөл хэрэгжиж ирсэн цагаас л хөрөнгө оруулагчдын зүгээс нийгэмд бий болгосон өөр нэг асуудал нь өмнийн говьд сүндэрлэх том чадлын цахилгаан станцын төсөл. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр яригдаж буй цахилгаан станцын төслүүдээс хамгийн төгс төгөлдөр хэрэгжих боломжтойгоор нь Таван-толгой цахилгаан станцыг нэрлэдэг. Уг станцыг коксжих нүүрснээс гадна асар их эрчим хүчний нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг түшиглэн байгуулахаар төсөөлсөн.

450 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэ станц ашиглалтад орсноор Оюутолгойгоос БНХАУ-д төлдөг цахилгааны төлбөр Монголд шингэж, төдий чинээгээр Тавантолгойн нүүрс үнэд орох эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой. Зөвхөн Оюутолгой компани жилд 120-140 сая ам.долларыг Өвөрмонголын цахилгаан эрчим хүчний сүлжээнд төлдөг гэх тоон мэдээлэл бий.

Гэвч Засгийн газар Оюутолгой компанитай байгуулсан "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний хэрэгжилт удааширсны улмаас гэрээг цуцалсан. Гэрээний хэрэгжилт хангалтгүй үзсэн нь ч үнэнд ойртдог. Өнөөдрийг хүртэл барих газраа эцэслэн тогтоогоогүй бөгөөд хэрэгжүүлэгч хэн нь байх бас тодроогүй байгаа юм. "Рио тинто”-ийн удирдлагын өгсөн мэдээллээр анхнаасаа л яригдаж байсан Оюутолгойн орд уу, эсвэл Тавантолгой орд уу гэсэн хоёр хувилбарыг дахин дурджээ.

Хэрэв Засгийн газар дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэдэг шаардлага тавивал Оюутолгойд барих хувилбар л боломжтой гэнэ. Засгийн газраас танилцуулаад буй Тавантолгойг цогцоор нь хөгжүүлэх төслийн хүрээнд, Тавантолгойд цахилгаан станц барья гэдэг шийдэл гаргавал "Рио тинто” группийнхэн дөрвөн жилээс арай илүү цаг хугацаа шаардаж байгаа аж. Харин эрчим хүчний инженерүүдийн зүгээс станцыг нүүрсний уурхайн амыг түшиглэн барих нь ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг болохыг тодотгодог.

Мөн Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн цахилгаан станц байгуулснаар Оюутолгой компани станцын эзэмшигч бус эрчим хүчний худалдан авагч байхаар "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд заасан талаар тус компанийн зүгээс тайлбарлажээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Өмнөд бүсийн эрчим хүчний гэрээг бид яагаад цуцалсан гэхээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т "Монгол Улсын нутаг дэвсгэрээс дөрвөн жилд багтаад эрчим хүчээ авна" гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, УИХ-аар баталгаажуулсан гэрээг УИХ-тай зөвшилцөлгүйгээр Засгийн газар дангаараа байгуулж болохгүй байсан. Ойлголцолд хүрэх биш, тэд гэрээгээ биелүүлэх л асуудал. Шалтаг тоочоод цаг хожоод л яваад байна.

"Эдийн засаг чинь муудна”, "Арбитрт өгнө” гэхчлэн яриад байж болохгүй” гэсэн. Ямартай ч хоёр тал өөр өөрийнхөөрөө тайлбар өгсөн байна. Тиймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-ыг бүрэн эхээр нь хүргэе.

7.3. Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана.

7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц.

7.3.2. Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц.

7.3.3. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.

Ийнхүү Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас л татварын маргаан болон дотоодоос эрчим хүч нийлүүлэх асуудал шийдэгдэлгүй өнөөдөртэй золгоод байна. Хоёр талд үл ойлголцол гарах бүр 2009 оны суурь гэрээнээс эш татдаг ч Монголын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой дээрх хоёр асуудлыг шийдэж чадаагүй. Тиймээс л иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулах болж, УИХ, Засгийн газрын төвшинд Оюутолгой компанийг Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудаа мөрдөн хэрэгжүүлэхийг шахаж шаардах болсон юм.

Энэ удаад ч УИХ-ын төвшинд ажлын хэсэг болон лобби бүлэг үүсэж Оюутолгойг дагасан эргэлзээг тайлах хүлээлт үүссэн. Өмнө нь Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор УИХ, Засгийн газраас тус тус нэг удаа ажлын хэсэг байгуулан шалгаж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч шалгасан байдаг. Шалгалтын дүнд "Гэрээний хэрэгжилт хангалтгүй. Монгол Улсын 22 хуулийн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулжээ” гэх дүгнэлт гаргасан. Өнгөрсөн парламентын үед сөрөг хүчин МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч Дубайн гэрээг шалгаад "Монгол Улсад үр ашиг, өгөөжгүй гэрээ болжээ” гэж хатуу мэдэгдэж байлаа.

 
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин

Оюутолгойг тойрсон хоёр ЭРГЭЛЗЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани