Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинэчлэл заларсан 2 жилийн хугацаанд Оюутолгойн гэрээг сайжруулах олигтой ажил хийгдсэнгүй

 

  Нэр бүхий эрдэмтэд "Оюу Толгой"-той холбоотой асуудлаар УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлд хандан санал хүргүүлжээ. Саналыг бүрэн эхээр нь хүргэе.
 
Оюутолгойн тухай 
 
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны 3дугаар сарын 27-ны өдөр Рио Тинто группын Гүйцэтгэх захирал ноён С.Уолш-д Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар захидал илгээснийг "Монголиэн майнинг жорнэл” сэтгүүлийн 4дүгээр сарын дугаарт нийтэлжээ (монгол ба англи хувилбарыг хавсаргав).
 
 
Монголын эрдсийн баялгийн сор болсон Оюутолгойн гайхамшигт ордыг золиослох алхмыг Засгийн газрын тэргүүн хийжээ хэмээн бид үзэж байна.   
Ийм ноцтой үйлдэл хийгдээд байхад "Шударга ёс” эвслийн бүлэг ба эвслээс Засгийн газарт суугаа сайд,дарга нар юу ч болоогүй юм шиг идэвхгүй байгаа нь гайхшрал төрүүлж байна.
 
УИХ-ын 2012 оны сонгуулиар "Шударга ёс” эвсэл Монголоо аврах 5 хувьсгал хэмээх Мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн сонгогчдийн 22 гаруй хувийн дэмжлэгийг  авч УИХ-д бүлэг байгуулах хэмжээний төлөөлөлтэй болсон билээ.
 
Энэ нь "ард түмний баялаг болох Оюутолгой,Тавантолгой, бусад стратегийн орд, байгалийн баялгийг гаднынхантай хуйвалдаж, үнэгүйдүүлэн гадагш нь урсгаж өнөө ба ирээдүйн үндэсний эрх ашиг ноцтой хохирч” байгааг зогсоож, "баялгийн хуваарилалтыг хүртээмжтэй,шударга болгон өөрчилж,баялагтаа ард иргэд эзэн суух нөхцөлийг хангана” гэсэн эвслийн сонгуулийн амлалттай шууд холбоотой гэхэд хэтрүүлэг болохгүй юм.
 
 
Ялангуяа Оюутолгойн талаар эвслийн нөхдүүдийн хэлж,ярьж,тэмцэж байсан зүйлс ба эвслийн Мөрийн хөтөлбөрт тусгагдсан (Монголын талын эзэмших хэмжээг 51-ээс доошгүй хувь байхаар гэрээг өөрчлөх) амлалт ард иргэдэд ихээхэн итгэл,найдлага төрүүлснийг дурдвал зохино.
 
Гэтэл сонгуулиас хойш бараг 2 жил өнгөрөөд байхад Оюутолгойн гэрээний асуудалд ямар нэгэн нааштай өөрчлөлт гараагүйгээр барахгүй, харин ч урагшгүй байдал улам ужгирсаар одоо бүр улс,үндэсний эрх ашгийг шууд хөсөр хаяхдаа тулж ирлээ. 
 
Ийм нөхцөл байдал үүссэнд "Шударга ёс” эвслийн бүлэг нь УИХ дахь олонхи ба Засгийн газрыг бүрдүүлэгч субъектын хувьд онцгой хамааралтай бөгөөд өөрт ногдох хариуцлагаас зайлсхийх аргагүй. 
 
Оюутолгойг золиослох нь гэх дүгнэлтийг дараах үндэслэлээр хийхэд хүрч байна.Үүнд:
 
1.Засгийн газрын тэргүүн захидлынхаа агуулгаар төр,засгаас баримталж ирсэн бодлого,байр суурьнаас бүрэн ухарчээ. 
УИХ-ын 2013 оны 2дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр эрхэм гишүүд,Ерөнхийлөгч ба Засгийн газрын гишүүд Оюутолгойн асуудлыг тусгайлан хэлэлцээд мэдээлэл,ойлголтоо нэгтгэж гадаад түншүүдтэй харилцах тодорхой чиг шугам,байр суурь дээр тогтсон билээ.
 
Тухайлбал, анхны хөрөнгө оруулалтын зардал 2 тэрбум гаруй доллараар хэтэрснийг эхлээд ярьж зохицуулсны дараа бусад асуудлыг, түүний дотор гаднынхнаас гэнэт гаргаж ирсэн далд уурхайн нэмэлт санхүүжилт гээчийг хөндөхөөр тохиролцсон.
 
Гэтэл одоо "далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэ(ж)” тохиролцъё гэсэн саналыг зардал хэтэрсэн асуудал шийдэгдээгүй байхад албан ёсоор тавьсан нь огт байж болохгүй бүдүүлэг алдаа мөн.
 
Ингэснээр төслийн эргэн тойрон дахь маргаантай асуудлуудыг улам хүндрүүлэхийн сацуу Монголын талд илүү хохиролтой болох шийдвэрийг гаргалаа. 
 
Түүнчлэн далд уурхайтай холбоотой шийдвэрүүдийг түншүүдэд бүрэн даатгасан, хариуцлагыг өөрсдөөсөө холдуулсан агуулгатай мэдэгдлийг Ерөнхий сайд болон Уул уурхайн сайд удаа дараа хийсэн нь баялгийн эзэн орны зүгээс гарвал зохилтой хандлага яав ч биш юм. 
 
2. Хөрөнгө оруулалтын гэрээний суурь болох Техник,эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ)-д зааснаар бол далд уурхайг байгуулахад ямарваа нэмэлт санхүүжилтийн асуудал үүсэх ёсгүй. Учир нь, ТЭЗҮ-д тусгагдсан нийт 5,124 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалт дотор далд уурхайг байгуулах зориулалттай 1,512 тэрбум ам.долларын зардал багтсан байгаа.
 
Тиймээс батлагдсан ТЭЗҮ-ээ Монголын тал одоо өөрөө үгүйсгээд нэмэлт санхүүжилт гээчийг зарчмын хувьд хүлээн зөвшөөрөөд, ярилцаж тохиролцох гээд байх нь учир зүйд огт нийцэхгүй юм.
 
Гэтэл Ерөнхий сайд яг ийм ухралт хийж Хөрөнгө оруулалтын гэрээ ба ТЭЗҮ-д тохиролцсон зүйлсээс давсан нэмэлт санхүүжилтийг зөвшөөрчээ. "Гүний уурхайг ашиглахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон.
 
Монголын тал тэр саналыг нь хүлээн зөвшөөрсөн” гэх зэргээр өмнө нь амаар мэдэгдэж байсныгаа одоо ийнхүү бичгээр баталгаажуулав (www.info.mn, 2013.08.23., "Н.Алтанхуяг: Бид "Рио Тинто” компанийн саналыг хүлээн зөвшөөрнө”). Энэ нь Монгол Улсад санхүү,эдийн засгийн нэмэлт дарамт,хохирол үүсгэх нь тодорхой байна.
 
Мөн төслийн нийт хугацааны туршид хийгдэх хөрөнгө оруулалт хэмээн ТЭЗҮ-д тусгагдсан 14,6 тэрбум ам.долларыг халхавч болгон ашиглаж далд уурхайн нэмэлт санхүүжилтийг "зөвтгөж” өнгөлөн далдлах  оролдлого сүүлийн үед идэвхжсэн нь хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн башир арга,хууран мэхлэлт гэлтэй.
 
3. ТЭЗҮ-д тусгаснаар бол далд уурхайг байгуулах зардлыг үйлдвэрийн үйл ажиллагааны ашиг,орлогоор санхүүжүүлэх учиртай. Гэтэл одоо ТЭЗҮ-ийн шийдлээс гажиж, банкны зээлээр санхүүжүүлэх тухай яригдах болсон нь зүгээр хүлээн зөвшөөрөөд явчих асуудал биш бөгөөд зөвшөөрөхдөө тулбал цаанаа ямар учир шалтгаан, үр дагавартай байж болохыг маш нямбай нягтлан үзэх ёстой.
 
Гадаад түншүүдээс санал болгож буй банкны зээл нь Монгол Улсын эрх ашиг ба төслийн өгөөжид илүү нийцтэй байж чадахааргүй бол ТЭЗҮ-д дурдагдсан санхүүжилтийн хэлбэрийг баримтлахыг шаардах нь зүйтэй. Ингэх эрх ч Монголын талд бий.  
 
Ийм байтал Ерөнхий сайд шууд буулт хийн банкны зээлээр санхүүжүүлэхийг найр тавин зөвшөөрөөд байна.
 
4.Маш чухал зүйл бол банкны зээлийг ямар хэмжээ,нөхцөл болзлоор авах гэж байгаа тухай асуудал юм. Энэ талаар мэдээлэл тун хомс байна. Чухал асуудлыг хэдхэн хүний хүрээнд учир битүүлэг байдлаар шийдвэрлэх гэж буй нь зүйд үл нийцэх бөгөөд ихээхэн болгоомжлол,сэжиг төрүүлнэ.
 
"Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг 2013 оны 7дугаар сарын 19-ний өдөр "Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх ерөнхий захирал Ж.С.Жак-т явуулсан хариундаа "төслийн санхүүжилтийн барьцаа,баталгаанд "Оюу Толгой” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл,Хөрөнгө оруулалтын гэрээ,компанийн биет ба биет бус хөрөнгийг бүхлээр нь тавихаар нөхцөлдүүлсэн нь эрх хэмжээний болоод эрх зүйн зөрчил үүсгэж байна”, ”нийт хөрөнгө оруулалтын хэмжээг ТЭЗҮ-д тусгагдсанаас 10 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн тооцоог ... мэдээлсэн нь төслийн тооцоо,үр өгөөжийг дахин нягтлах зайлшгүй шаардлагыг үүсгэж байна” гэх зэргээр тухайн үеийн санхүүжилтийн нөхцөлтэй холбоотой зарим чухал мэдээлэл,үндэслэлийг дурдсан байдаг.
 
Одоо эдгээр нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн, ер нь яг юу яригдаад байгааг нэлээд өргөн хүрээнд тал бүрээс нь нэн шүүмжлэлтэй авч үзэж нягтлан цэгнэхгүйгээр банкны зээлийг урьдчилан хүлээн зөвшөөрөх нь тун болчимгүй үйлдэл болох юм.
 
Гэтэл Ерөнхий сайд "бид хамгийн чухал төслийнхөө дараагийн шатанд хэрэгцээтэй санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно”, ”Засгийн газар ...далд уурхайн бүтээн байгуулалт,санхүүжилтэд  бүрэн дэмжлэг үзүүлсээр байгаа билээ” гэх зэргээр бичсэнээрээ яг ингэж хариуцлагагүй хандлаа.
 
Урьдчилан буулт хийх нь зарчмын хувьд ч төдийгүй хэлэлцээ хийх арга, тактик талаасаа ч маш буруу юм.
 
5.”Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны 2 дугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч ... далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна” гэж бичсэн нь бүр ч их алдаатай байр суурь мөн.
 
Энэ нь ТЭЗҮ-гүйгээр (өөрөөр хэлвэл, барьцтай тооцоо,судалгаа,үндэслэлгүйгээр) санхүүжилтийг шийдэж хийе гэсэн үг бөгөөд ингэснээрээ Хөрөнгө оруулалтын гэрээг батлагдсан ТЭЗҮ-гүйгээр 2009 онд "харанхуйгаар” байгуулж улс,үндэстэнд гай,гамшиг тарьсан түүхийг дахин давтах гэж байна.
 
Эдийн засаг хүндэрсэн,хямарсан,гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэх ямар ч шалтгаан байсан ийм утга учраа алдсан зүйлийг хэрхэвч хийж болохгүй билээ.
 
Дээр дурдсан хэмжээ,хязгааргүй олон буулт,ухралт нь Засгийн газар Оюутолгойн асуудал дээр "далан таваар” бууж өгчээ гэж хэнд ч ойлгогдохоор байгаа бөгөөд ялангуяа гаднынханд тийм дохио болон хүрч байгаа нь гарцаагүй юм. Ийм хөгийн байдал нь Монголын хууль зүй хийгээд төр,засгийн шийдвэрт итгэж үнэмших, хүндэтгэлтэй хандахад яав ч тус нэмэр болохгүй. 
 
6. Оюутолгойн санхүүжилтийн зардлыг одоо мөрдөгдөж буй ТЭЗҮ-д зааснаас ихээхэн хэтрүүлэн өсгөх нь төслийн өгөөжийг үлэмж бууруулаад зогсохгүй зарим тохиолдолд уурхайг бүр алдагдалтай болгож, Монгол Улсын авах нийт орлого,ашгийг бууруулан, өрийн дарамтыг нэмэгдүүлэх юм.
 
Гадаад түншүүдийн хүссэн зардал ба нөөц ашиглалтын хувилбараар цаашид явбал Оюутолгой төслийг эхлүүлсний утга учир ч алдагдах нөхцөл байдал үүсч мэдэхээр байгаа.     
 
Ийм байхад Монгол Улсад улам хохиролтой тусах нөхцөл,шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга,аястай алхмыг Засгийн газрын тэргүүн хийсэн нь үндсээрээ буруу. Яаж ч бодсон гаднынхны хариуцлагагүй, үрэлгэн ажиллагааны хор уршгийг Монголын тал үүрэх учиргүй юм.
 
Бусдын барьцаа,атганд орчихсон мэт үйлдэл хийж байхын оронд гэрээ ба ТЭЗҮ-д заасан үүргээ биелүүлэхийг, тухайлбал тохирсон зардлын хэмжээ ба санхүүжилтийн хэлбэрийг баримтлахыг түншүүдээс хатуу шаардаж хэрэгжүүлэх ёстой билээ. Ийм эрх,хүч тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, салбар хариуцсан сайдад уул нь бий. 
 
Гэтэл гэрээгээр хүлээсэн үндсэн ба ач холбогдол бүхий үүргээ хөрөнгө оруулагч биелүүлэхгүй байхад гэрээний 10.7.-д заасан (Мэдэгдэл хүргүүлэх) эрхээ ч эдлэхээс эрх баригчид зайлсхийсээр буй нь тун хачирхалтай.
 
7.Гэрээ ба ТЭЗҮ-д тусгагдсанаас илт хэтэрсэн зүйлийг дур мэдэн нэмж тохирох, тэгэх тусмаа улс,үндэстэнд өр,зээлийн нэмэлт дарамт үүсгэх асуудлаар хэлэлцээ хийх эрх мэдлийг УИХ-аас Засгийн газарт огт олгоогүй билээ.
 
Ийм байтал Ерөнхий сайд захидалдаа "төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр бид .. далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна” гэж эрх мэдлээ хэтрүүлжээ.
 
Энэ бол ноцтой үр дагавар дагуулах нигууртай хууль бус үйлдэл мөн.  УИХ Оюутолгойн асуудал дээр Засгийн газрын тэргүүн ба Уул уурхайн сайдын  эрх мэдлээ хэтрүүлэн хийж буй үйлдлүүдийг таслан зогсоох цаг нь болжээ.
 
Ерөөс Засгийн газар хуулиар тодорхойлогдсон үүргийнхээ дагуу Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор гарсан УИХ-ын шийдвэрүүд, тухайлбал 2009 оны 57дугаар тогтоол, Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны 02 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах ёстой байтал бодитойгоор юу ч хийхгүй байсаар өнөөг хүрэв.Үүнээс болж улс,үндэстний эрх ашиг хохирсоор байна. 
 
Эрх баригчдын буруугаар анхнаасаа мордохын хазгай болсон Оюутолгойн асуудал ийнхүү цаг хугацаа өнгөрөх тутам улам ужгиран жонхуурч, бүр гарцгүй болох шатандаа орлоо хэмээн дүгнэхээс өөр аргагүй байна. 
 
"Шударга ёс” эвслийн сонгуулийн Мөрийн хөтөлбөр хийгээд Та нөхдийн ярьж,хийж байсан бүхнээс ургуулан бодвол, Ерөнхий сайдын захидлын агуулгыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бидэнд ойлгогдож байгаа. 
 
Хэрхэн хандаж шийдвэрлэх нь Та бүхний эрх мэдэл,ёс суртахууны асуудал хэдий ч бид улс, үндэстнийхээ өнөө ба ирээдүйг харж бодолцох энэ цаг мөчид гаргуудаа гарсан баялаг Монголд огт үгүй гэдгийг ахин дахин санаж одоо Оюутолгойн талаар зарчимч зөв бөгөөд эрс хатуу шийдвэр гаргахыг хүсч,шаардаж буйгаа ийнхүү илэрхийлж байна. 
 
Мэдэгдэл гаргаад орхих,харзнах биш, харин УИХ ба Засгийн газрын шийдвэрт шууд  эерэгээр нөлөөлөх бодит алхам,үйлдлийг нэн даруй хийх шаардлага тулгараад байна. 
 
Эс бөгөөс Ерөнхий сайдын захидлыг гаднынхан Монголын талын эцсийн шийдвэр хэмээн хүлээн авч дараагийн (зээлдүүлэгч нартаа гэрээ байгуулах зэрэг) арга хэмжээнүүдээ хэрэгжүүлж эхлэвэл бүх зүйл оройтож мэднэ.
 
Улс,үндэстний хувь заяатай холбоотой амин чухал асуудал дээр шийдэмгий ажиллаж чадахгүй юм бол Та нөхдүүд УИХ дахь олонхи ба Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг байхын хэрэг юу байна вэ? Ард түмэндээ тов тодорхой илэрхийлж, амлаж  байсан үзэл бодол,байр суурьнаасаа ухарч няцсан ичгүүр сонжуургүй урвагч,шарвагчид болох хэрэггүй биз ээ.
 
Асуудлыг ул үндсээр нь яривал, Оюутолгойн гэрээ нь хууль зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зөрчсөн үйлдлүүдээр хийгдсэн тул анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг Та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
 
Санхүү,эдийн засгийн хувьд төдийгүй хөгжлийн бодлого талаасаа ч Монгол Улс, үндэстэнд тун хохиролтой энэ гутамшигт гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлээд, улмаар цаашид улам ихээр хохироод, гаднын нэг компанид улам лав "барьцаалагдаж” дарамтлуулаад байх нь хэр зөв, хэр шударга вэ? гэх зарчмын асуудлыг ч "Шударга ёс” эвслийн бүлэг гаргаж тавих цаг нь болжээ хэмээн бид үзэж байна.
 
 
"Баялгийн жинхэнэ эзэд” ТББ-ын тэргүүн, уурхайн инженер Ц.Шинэбаяр
Уурхайн инженер-эдийн засагч, доктор С.Авирмэд
Эрдэс баялгийн салбарын Ахмадын нэгдсэн хорооны тэргүүн,
геологи-эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц
"Ирээдүйтэй хөгжил” зөвлөлийн тэргүүн, гадаад харилцааны эдийн засагч Р.Эрхэмбаяр
Шинэчлэл заларсан 2 жилийн хугацаанд Оюутолгойн гэрээг сайжруулах олигтой ажил хийгдсэнгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани