Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

П.Саранчимэг: Баттай нөөцийг нь тогтоогоогүй ордоос олох мөнгө, өгөөжийн тооцоог хийдэггүй

П.Саранчимэг: Баттай нөөцийг нь тогтоогоогүй ордоос олох мөнгө, өгөөжийн тооцоог хийдэггүйЭрдэс баялгийн эдийн засагч, геологич П.Саранчимэгтэй ордын үнэлгээг хэрхэн хийдэг талаар цахимаар ярилцлаа. Геологи хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, зөвлөх компаниудад 15 жил ажилласан тэрбээр МУИС-ийг 2002 онд геологич мэргэжлээр төгссөн аж. Мөн 2011 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн уул уурхайн удирдлагын магистр, энэ жил Австралийн Куртин их сургуулийн харьяа Баруун Австралийн уул уурхайн сургуульд эрдэс баялгийн эдийн засгийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 

Тэрбээр тэнд суралцах хугацаандаа уул уурхайн зөвлөх "Си Эс Эй глобал” компанид ажиллан, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн төслүүд, ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний багт дадлагажжээ. Уг багийнхан Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо, Австралийн ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний комиссын геологи, уул уурхайн зөвлөхийн удирдлагад ажиллаж байж.

П.Саранчимэг магистрын судалгааны ажлаа Австралийн уул уурхайн хөрөнгийн үнэлгээний кодын дагуу хийж гүйцэтгэсэн юм билээ.

-Хөрөнгө оруулагчид үнэлгээний мэргэжилтнүүдийн судалгааг харгалзан үздэг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээ нь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах, эсэх, хувьцаа худалдаж авах уу, үгүй юу гэсэн шийдвэрт нөлөөлдөг. Техникийн баттай өгөгдлүүд дээр суурилсан, эдийн засгийн тооцоо, судалгааны ажил учраас тэр. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид үнэлгээний мэргэжилтнүүдийн хийсэн судалгааг харгалзан үздэг. Зарим нь хувиараа үнэлгээний мэргэжилтнээр судалгаа хийлгэх нь бий.

Хөрөнгө оруулагчдыг дотор нь олон хуваадаг. Тухайн төсөлд хөрөнгө оруулах, эсэхээ нарийн судалдаг хөрөнгө оруулагч байхад хайнга ханддаг нь ч бий. Энэ нь эрсдэл хүлээх чадвартай нь холбоотой. Австралид судалгааны аргууд нь мэргэжлийн байгууллагуудын гаргасан стандарт, удирдамжуудаар зохицуулагддаг. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, уул уурхайн компаниудын төслүүдийн үнэлгээг хөрөнгө оруулалт, худалдан авалтын хэлэлцээр, гэрээ байгуулахтай холбоотойгоор бодитой тогтоох зорилгоор хийдэг.

Энэхүү үнэлгээ судалгааг хийхдээ тухайн ордын геологи, уул техникийн онцлог, газар зүйн байршил, улсынх нь нийгэм, эдийн засгийн нөлөө, байгаль орчин, улс төр, хууль, эрх зүйн орчин, зах зээлийн хүчин зүйлүүд, уугуул иргэдийн онцлог, дэд бүтэц зэргийг харгалзан үздэг.

Мөн дэлхийн эдийн засгийн чиг хандлага, түүхий эдийн ханшийн төлөв, ашиг, шинээр төлөвлөж буй дэд бүтцүүд, татвар, роялти, ирээдүйн мөнгөн урсгалыг түүхий эдийн үнийн хэлбэлзэл, геополитик, улс төрийн болон хөрөнгө оруулалтын эрсдэл зэргийг тооцон үздэг загвар арга ашиглан өнөөгийн үнэ цэнийг нь нарийн тооцоолон тусгасан цогц ажил гэж ойлгож болно. Үүнийг монголчууд төслийн ТЭЗҮ-тэй андуурч, буруу ойлгодог.

-Олон улсад ордын үнэлгээг хэрхэн хийдэг бол. Ямар аргууд байдаг вэ?

-Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээ (valuations of mineral assets) нь том сэдэв л дээ. Австрали, Канадад ордын хөрөнгийн үнэлгээний хэд хэдэн онол, практикт суурилсан арга аргачлал байдаг. Тэдгээр нь тухайн хөрөнгийн биржийн дагаж мөрдөх стандарт, удирдамжуудаар зохицуулагддаг. Тухайн төсөл нь үйл ажиллагааны ямар шатанд байгаа, ашигт малтмалын нөөцийн ангиллаас нь хамаараад үнэлгээний аргууд өөр өөр байх жишээтэй.

Нэгдүгээрт, ашигт малтмалын хүдрийн баримжаалсан, таамаг баялаг бүхий, хайгуулын шатанд байгаа төслүүдэд зах зээлийн үнэлгээнд суурилсан, эсвэл хайгуулын зардлын аргаар хөрөнгийн үнэлгээг тооцож тайлагнадаг. Зах зээлийн үнэлгээний харьцуулсан арга гэдэг нь ижил төстэй хайгуулын төслүүдийн худалдааны гэрээ, хэлэлцээрийн үнэлгээг судалж хамгийн бага, дунд, дээд үнийн хязгаар тогтоодог. Монголын зарим ордын үнэлгээг Казахстаныхтай харьцуулж үнэлсэн байдаг.

Австралийн хувьд ордын үнэлгээний судалгаа хийхэд мэдээлэл олоход бэрхшээл бага. Харин Монголд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй компаниуд хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулалт татах туршлага бага учраас зах зээлийн үнэлгээний харьцуулсан судалгаа хийхэд бэрхшээлтэй.

Хоёрдугаарт, тухайн ордын баттай, бодитой нөөц нь тогтоогдсон, олборлолт, үйлдвэрлэлийн шатанд байгаа төслүүдэд ирээдүйд олох орлогыг нь дискаунтын (эрсдэлүүдийг нь тооцдог) загварын аргаар одоогийн үнэ цэнийг нь тодорхойлдог. Олон арга хэрэглэж үнэлгээ гаргасны үндсэн дээр давхар эрсдэлийн үнэлгээ хийн, тайлагнах үүрэгтэй байдаг. Мөн ашигт малтмалын үнийн эрсдэлийг бууруулах санхүүгийн дериватив аргууд ашиглах нь ч бий.

Стандарт, удирдамжуудын гол агуулга нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, талуудын эрх ашгийн тэнцвэрт байдлыг хадгалах, мэргэжлийн түвшинд шударга, ил тод, бодит, ойлгомжтой, хараат бус үнэлгээ хийхэд оршдог. Энэ нь тухайн ордыг хэт өндөр, эсвэл бага үнэлэх зэргийг зохицуулдаг л даа. Тиймээс хөрөнгийн биржүүд мэргэшсэн шинжээчдийн баг, хуулийн хүрээнд стандартын дагуу бэлтгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан шаарддаг.

Дашрамд дурдахад, ихэнх хөрөнгийн бирж Австрали, Канадын уул уурхайн төслийн үнэлгээний тайлан, стандартыг хүлээн зөвшөөрдөг.

-Бусад улсад энэ чиглэлийн ямар туршлага байдаг вэ. Тухайлбал, Австрали улс энэ талаар арвин туршлагатай байх?

-Улс орнуудад хамгийн түгээмэл хэрэглэгддэг ордын хөрөнгийн үнэлгээний код нь Австралийн "The VALMIN code” юм. Мөн Канадын Уул уурхай, металлурги, газрын тосны институтийн Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний стандарт (CIMVAL 2003), Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний кодыг (SAMVAL 2016) түгээмэл ашигладаг.

"The VALMIN code”-ыг 1996 онд баталж, 1998, 2005, 2015 онд шинэчилсэн юм билээ. Хөрөнгийн үнэлгээний энэхүү кодыг Австралийн уул уурхай, металлургийн болон Австралийн геологийн шинжлэх ухааны институтийн хамтарсан үнэлгээний комисс гаргасан юм. Энэ нь бусад хууль, дүрэмтэй уялдсан байдаг.

Тодруулбал, Компанийн тухай хууль, Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн ЖОРК (JORC 2012) кодод үндэслэдэг.

Хөрөнгийн биржийн журмын дагуу энэхүү үнэлгээний тайлан гаргах багийнханд тухайн салбарт таваас доошгүй жил ажилласан, геологи, уул уурхай, металлурги техникийн туршлагатай, үнэлгээний чиглэлээр мөн таван жил ажилласан туршлагатай (багадаа 10 жилийн туршлагатай байх), хуулийн заалтуудын талаар сайн мэдлэгтэй, хариуцлага хүлээх чадамжтай мэргэжилтнүүд байх шаардлага тавьдаг.

-Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ баталсан. Үүнийг хэлэлцэх үеэр гишүүд ташаа мэдээлэл, ойлголттойг "130 тэрбум ам.долларын ордоо IPO хийгээд 1-2 тэрбумаар л зарах нь”, "IPO хийхэд 60-65 тэрбум ам.доллар босгох боломжтой”, "Нэг тонн нүүрсийг 1-4 ам.доллароор үнэлээд байгаа юм уу” гэж хэлснээс анзаарч болохоор байсан.

Австралид мэдэхгүй зүйлийнхээ талаар хамаагүй ярьж, олон нийтэд буруу ойлголт өгдөггүй байх, тийм үү?

-Австралид хууль дүрмээ дагаж, мэргэжлийн байгууллагууд нь хууль, стандартын дагуу бүх судалгаа шинжилгээг хийж, олон нийтэд тайлагнадаг. Ямар нэгэн хариуцлагагүй үйлдэл гаргах нь хөрөнгийн биржид бүртгэлтэй тухайн аж ахуйн нэгжийн нэр хүнд, хувьцааных нь ханшид сөргөөр нөлөөлж, компани болон хөрөнгө оруулагчид алдагдал хүлээхэд хүргэдэг тул хуулиа сайн мөрддөг.

Олон улсын туршлагаас харахад, уул уурхайн төслүүдэд хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалт татах нь жирийн үзэгдэл. Ордын үнэлгээний талаас авч үзвэл хөрөнгийн биржид хувьцаа арилжвал, олон улсын нөөцийн болон хөрөнгийн үнэлгээний стандартыг мөрдөж, бодит үнэ цэнийг нь мэргэжлийн байгууллагууд тогтооно. Дийлэнх хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчид тухайн ордын бодитой, баттай нөөц нь тогтоогдсон байвал, үнэлгээг нь харгалзан хөрөнгө оруулдаг.

Өөрөөр хэлбэл, таамаг, баримжаалсан баялаг дээр ирээдүйд олох мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын өгөөжийн эдийн засгийн тооцоо хийж болохгүй гэсэн үг. Энэ нь эрсдэл ихтэй бөгөөд журмаараа ч хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ зарим бирж таамаг нөөцийг нь тогтоосон байхад бүртгэж авах нь бий.

Геологийн нөөцийн тайланд бодитой, баттай, боломжтой, баримжаалсан таамаг ангиллын нөөцийг нийлүүлээд тайлагнасан байдаг. Үүнээс бодитой, баттай нөөц дээр нь эдийн засгийн тооцоо хийдэг л дээ. Австрали, Канадын хөрөнгийн биржийн үнэлгээний стандартад үүнийг тодорхой заасан байдаг. Нүүрсний ордын тухайд нөөцийг коксжих, хагас коксжих, хүрэн нүүрс зэргээр ангилахаар эдийн засгийн тооцооны үр дүн илүү нарийн, тодорхой болох жишээтэй. Нүүрсийг баяжуулах, угаах, тээвэрлэх дэд бүтэц, бусад зардлыг нь тооцож эдийн засгийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын өгөөжийг нь тодорхойлдог.

http://unuudur.mn/article/108130
П.Саранчимэг: Баттай нөөцийг нь тогтоогоогүй ордоос олох мөнгө, өгөөжийн тооцоог хийдэггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өчигдөр, 10:47
Өчигдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани