Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ховд гол дээр усан цахилгаан станц барихдаа өмнөх алдааг бүү давтаасай

Ховд гол дээр усан цахилгаан станц барихдаа өмнөх алдааг бүү давтаасай

 

Монгол орны баруун хэсэг өвс ургамал тарчиг ургадаг, гол ус цөөтэй, эмзэг экосистемтэй нутаг. Хэдий Сэлэнгэ мөрөн шиг цэлэлзсэн их усгүй ч цөөн хэдэн гол нь амьтан ургамал, хүн, малдаа хүрэлцээд л ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, тэнд илүүчлэх ус байхгүй. Үүний нэг бол Ховд гол. Баян-Өлгий, Ховд аймгийн 20 гаруй сумын 80 гаруй мянган хүн, хоёр сая гаруй мал сүрэг Ховд голоос ундаалдаг. Ховд гол нь Төв Азийн гадагш урсгацгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох Монгол дахь гол.

Экологийн ач холбогдлын хувьд нэлээд жин дарна. Ховд гол усны шувуудын диваажин гэгддэг цэнгэг устай Хар-Ус нуурт цутгаж гол тэжээл нь болдог. Усны олон зүйлийн шувуу цуглардаг, экологийн хувьд үнэлж баршгүй ач холбогдолтой, гайхаж биширмээр үзэсгэлэнтэй сайхан нуур. Тиймдээ ч төв Азийн ус намгархаг газрын гол төлөөлөл болдог энэ нуурыг Рамсарын конвенцид бүртгэж олон улсын хамгаалалтад авсан билээ.

Хар-Ус бол Монголын дөрвөн том нуурын нэг мөртлөө их гүехэн. Хөвсгөл 234 метр, Хяргас нуур 80 метр гүн. Тэр хэрээр усны нөөц ихтэй. Харин Хар-Ус нуур тийм биш. Хамгийн гүн хэсэгтээ л 3-4 метр хүрнэ. Гол тэжээл нь болсон Ховд голын ус татарч цутгахаа больвол нуур ширгэх аюулд орно.Харамсалтай нь, энэ аюул хаалга тогшоод эхэллээ. Учир юу гэвэл, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Сэжигтийн хавцалд усан цахилгаан станц барихаар Засгийн газар төлөвлөөд байгаа юм. Тэртэй тэргүй нуурын усны тэнцвэрийн төвшин жилд есөн см-ээр доошилж байгаа энэ үед Сэжигтийн хавцалд усан цахилгаан станц барьвал говь хээрийн бүсэд орших Хар-Ус нуурт аюул гарцаагүй нүүрлэнэ гэж усны мэргэжилтнүүд анхааруулж байна.

Усан цахилгаан станц нүүрсээр ажилладаггүй, тухайн голыг далангаар хааж томоохон усан сан үүсгэж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг өвөрмөц обьект. Нүүрсний цахилгаан станц шиг утаа гаргаж байгаль бохирдуулдаггүй ч голын усыг хаадаг учраас тухайн сав газарт сөргөөр нөлөөлдөг талтай. Үүний тод жишээ бол Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд. Баригдсан даруйдаа байгаль, экологид хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн нь Тайширын усан цахилгаан станц. Дуунд мөнхөрсөн Завхан голын усыг боосноос энэ гол тасарч Увс аймгийн Завхан сумын малчид уух ус, малаа тэжээх бэлчээргүй болж олон зуугаараа нутгаа орхин нүүж байсан цаг саяхан. Шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр усан цахилгаан станц барьсны гор одоо ч арилаагүй хэвээр. Завхан голын ус татарснаас болж үзэсгэлэнт Хяргас нуурын усны төвшин жил ирэх тусам буурч эргийн бүс дотогшилсоор. Гэтэл Завханголын усыг боож "Гэгээн” нэртэй нуур үүсгээд ч Тайширын усан цахилгаан станц өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй л байна.

Дөргөний усан цахилгаан станц байна. Загас дамжин өнгөрүүлэх байгууламж нэртэй төөрдөг байшин байгуулснаас болж монгол хадран загасны үржлийн нүүдлийг тасалчихаад цөөнгүй хэдэн жил өнгөрөв. Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь маргахын аргагүй үнэн. Тэглээ гээд байгалиа золионд гаргаж болохгүй нь бас үнэн юм.

Яг үнэндээ Дөргөн, Тайширын хувьд бид ус багатай нутагт усан цахилгаан станц барьж олон хүний чихийг дэлдийлгэсэн гашуун, сургамжтай түүх бичсэн билээ "Ус” үндэсний хөтөлбөрт "Монгол орны гол, мөрний эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөвлөлтийг Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын сургамж, ашиглалтын үеийн хүндрэлүүдтэй уялдуулан дахин сайжруулах арга хэмжээг авах” гэсэн заалт бий.Өөрөөр хэлбэл, дээрх хоёр станцын алдаа, оноонд тулгуурлаж шинээр усан цахилгаан барих эсэхийг шийдэх ёстой гэсэн үг. Даанч үүнийг мөрдөхгүй байна.

Нөгөө талаар Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж байгаль, экологид хэр хэмжээний хохирол учирсныг тодорхойлсон судалгаа өдийг хүртэл алга. Хяргас нуурын усны төвшин үнэхээр буурсан уу, Завхан голын урсац станц барихаас өмнөхтэй адил хэмжээтэй байж чадаж байна уу, хадран загасны тоо буурсан уу гэдгийг судалж тогтоосноор маргаантай олон асуултад хариулт өгөх учиртай. Хуульд зааснаар ийм судалгааг мэргэжилтнүүдээс бүрдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний комисс хийх ёстой бөгөөд БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулдаг ажээ. Харамсалтай нь, ийм комисс байгуулж ажиллуулсан тохиолдол өдийг хүртэл алга. Тэгэхээр Ховд гол дээр усан цахилгаан станц барих шийдвэрийг өнөөдөр хууль эрх зүйн хүрээнд гаргах боломжгүй, хаалттай байгаа гэж тодорхойлж болно.

Ховд гол дээр усан цахилгаан станц барих эсэхийг бодитой тооцоо судалгаа, мэдээлэл дээр суурилжшийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм. Ер нь усны нөөц багатай баруун аймгуудад цаашид усан цахилгаан станц нэмж барих нь зөв үү гэдэг дээр сайн ярилцаж оновчтой шийдэлд хүрэх хэрэгтэй болжээ. Өмнөх алдаа одоо ч нүдэн дээр ил хэвээр байна.Усан цахилгаан станц бариад ашиг олсон, үр ашиг нь гарсан тохиолдол Монголд бараг байхгүй. Орхоны станцыг 1950-иад оны үед барьсан ч одоо ашигладаггүй. Ховдын Манханых ажилладаггүй. Яагаад гэвэл, голын урсац нь буурсан, төвийн эрчим хүчинд холбогдчихсон учраас ашиглах шаардлагагүй болчихсон. Увсын Өндөрхангайн станц эрчим хүч огт гаргадаггүй, барилга нь хаягдчихсан. Хөвсгөлийн Эрдэнэбулганых байна. Бас л төвийн эрчим хүчинд холбогдчихсон. Эдгээр станцыг барих гэж тухайн үедээ улсаас багагүй хөрөнгө зарцуулсан байдаг. Гэтэл одоо хог болоод хэвтэж байна.

Хэдхэн жилийн өмнө барьсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станц ажиллаж байгаа ч маш их маргаан, хэл ам дагуулсаар. Эдгээр станцын хам нөлөө Хяргас, Дөргөн нууранд тусдаг. Тодорхой хэлбэл, Алтайгаас ирж байгаа ус Ховд, Буянт голоор, Хангайгаас ирж байгаа ус Хүнгүй, Завхан голоор дамжин Хяргас, Дөргөн нуурт цутгадаг. Гэтэл Хангайгаас ирж байгаа Завхан голын усыг Тайширт, Алтайгаас ирж байгаа Ховд, Буянт голын усыг Дөргөний станцын далангаар хаачихсан юм. Их нууруудын нэг хэсэг болох Хяргас нуурын хотгор нь хуурайшилт ихтэй, гадагш урсгалгүй бүс нутаг. Ийм эмзэг нутгийг тэтгэгч хоёр том голыг хааж станц барьсан нь хэдхэн жилийн дараа харамсаад ч баршгүй байдалд хүргэж болзошгүй гэж эрдэмтэд ярьж байгааг бодох л хэрэгтэй.

Иймд одоо Монголд ямар ч усан цахилгаан станцыг барихын өмнө эхлээд Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж тухайн эко бүс нутагт ямар өөрчлөлт гарсныг тогтоох шаардлагатай юм. Үүнээс гадна станц барихаар төлөвлөсөн томоохон голуудад байгаль орчны стратегийн үнэлгээ зайлшгүй хийх ёстойг судлаачид хэлж байна. Тэгсний дараа судалгааны бүх үр дүнгээ нэгтгээд тодорхой дүр зураг гарна. Үүнд тулгуурлаж байж л хаана усан цахилгаан станц барихаа шийдэх нь шинжлэх ухааны үүднээсээ ч, байгаль экологи талаасаа ч оновчтой шийдэл болох юм.

 

Э.Хүрэл

Ховд гол дээр усан цахилгаан станц барихдаа өмнөх алдааг бүү давтаасай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани