Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Удаан яригдсан “Баялгийн сан”-г байгуулж амжих уу, энэ ОНД...

Удаан яригдсан “Баялгийн сан”-г байгуулж амжих уу, энэ ОНД...Монголын эдийн засгийн өсөлт  2011 онд 17.3 хувьд хүрч, түүхэн дээд амжилт бүртгэгдээд байв. Том төслийг хөдөлгөсний дараахан,  арван оноос дэлхийн эдийн засгийн хямрал илаарших чиглэлдээ орсон тэр үед  манайхыг чиглэсэн мөнгөний урсгал боломжийн байв. Харин тэр үеийн таатай нөхцөл байдлыг чулуу болгон ашиглаж чадаагүйн горыг өнөөдрийг хүртэл бид амсаж байна. Жил гаруйн өмнө хямралтай нүүр тулж, хаанаас мөнгө босгох вэ гэж тархиа гашилгаж байсан Монголын төр ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээр байдал арай дээрдсэн. Хэдийнгээр дэлхийн зах зээл дээрх түүхий эдүүдийн ханш тогтвортой түвшинд хадгалагдаж буй ч, эрсдэл дэргэдээс салах болоогүй байна. Төсөв пологтож байхад, угтах жилүүдийнхээ суурь болсон томоохон шийдвэрүүдийг гаргалгүй, түгжиж, байгаагийнх нь зоргоор цацсан.  Уг нь Хүний хөгжлийн сан гэж байгуулаад, хөгжлийн төв болсон хүнийг дэмжинэ гэсэн ч, хэрэг дээрээ сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх, бэлэн мөнгө тараах суваг болгон  ашигласан.

Орлогын эх үүсвэр хумигдмал, олон өнгөт эдийн засгийн бүтцийг бий болгож чадаагүй өнөөдөр бид тэгээд яах вэ. Ийм маягаараа ирээдүйдээ бид юу үлдээх гээд байна вэ гэдгээ бодох хэрэгтэй байгаа. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар   "Эрдэнэс Монгол” компанийг хөгжүүлэх замаар баялгийн сан байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж хуулийн төсөл боловсруулж буйг дуулгалаа. Үнэндээ бол энэ шинэ сэдэв биш. Гэхдээ үнэхээр ажил хэрэг болвол том ажил. Эргэн санахад, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баялгийн сангийн тухай хуулийн төсөл санаачлаад, томоохон хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Гэхдээ бодитой шийдэлгүй өнгөрсөн. Харин Д.Сумъяабазар сайдын хэлээд байгаачлан  байгалийн баялгийг ирээдүй хойч үедээ шударгаар хуваарилах,  эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Үндэсний баялгийн санг бий болгоно гэсэн яриа бас л цаасан дээр үлдэх үү, эсвэл... гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Манай тухайд ямар нэг зүйл хийж, хэрэгжүүлэх тухай ярихаараа заавал дэлхийн улс орнуудын туршлага руу өнгийх хэрэгтэй болдог. Тэгвэл хэдэн бор төгрөгөө хулганы хоол болгочихгүйн тулд банкинд хадгалуулах ёстой юм байна гэсэн ойлголтыг нийгмээрээ авч байсан Монголчууд үнэн хэрэгтээ хурааж хуримтлуулах ухааныг нэг л нутагшуулж чадахгүй яваа. Түмний өмнөөс төрд засаглаж яваа нөхдүүд ч нэг тиймэрхүү. Уг нь манайх шиг уул уурхайн үндсэн орлоготой улс орнууд Үндэсний хуримтлалд Үндэсний баялгийн сангаа  оруулж тооцдог. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдүүдийн ханш үргэлж ногооноор тэмдэглэгддэггүй. Тиймээс ч уул уурхайн орлого бол эрсдэлтэй гэдгийг урьдчилж харснаа, ажил хэрэгтээ нэвтрүүлж чаддаг улс орнууд орлогоо бүгдийг нь үрж цацалгүй, тодорхой хэсгийг нь цаашаа хийдэг. Ерөөсөө уул уурхайд суурилсан эдийн засаг нь эрх баригчдаас зохицуулалт шаарддаг байх.

Д.Сумъяабазар хэлэхдээ  "Үндэсний баялгийн сангаар дамжуулж, нийгмийн олон салбараа дэмжиж хуримтлал бий болгодог жишиг олон улсад бий. Сингапур, Казахстан, Норвеги зэрэг оронтой баялгийн сангаараа дамжуулж, нийгмийн салбаруудаа хөгжүүлж ирээдүйд хуримтлал бий болгосон орнуудын жишээг бид нэрлэж болно. Өнөөдөр Казахстан улс гэхэд хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг. Бид баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын үнэ өсөлттэй байгаа таатай үеийг бид ашиглах ёстой. Ирээдүйн 10 жилд бидэнд ийм боломж олдохгүй.   Үндэсний баялгийн сангаа 2018 онд амжиж байгуулахгүй бол улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч эерэг дүр зураг харагдахгүй” гэсэн юм.

 Тэгэхээр сайдын хэлж буйгаар олон жил яригдсан Үндэсний баялгийн санг энэ жилдээ багтаан, хуульчлан  байгуулж мэдэх нь. УУХҮЯ-ны мэргэжилтнүүд  Үндэсний баялгийн сангийн Техник, эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯ-ны мэргэжилтнүүд боловсруулж буй юм билээ. Сангийн суурь болж цаашид үйл ажиллагаа явуулна гэгдэж буй "Эрдэнэс Монгол”-ын  бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь сайжруулах шаардлагатай байгаа аж.


Дашрамд, дэлхийн зарим улс орны  баялгийн сангийн талаар товчхон хүргэе.

Чили улсын туршлага...

Манай улсын тухайд Чилийн туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж хэлдэг эдийн засагчид бий. Тэгвэл  Чили улс нь Тогтвортой байдлын 3 төрөл буюу  Хадгаламжийн, Тэтгэврийн, Эдийн засаг нийгмийн тогтворжуулалтын сангуудтай. Төсвийн хомсдолтой үед ашиглах эсвэл нийгмийн өрийг дарах хоёр чиглэлд ашигладаг. Жил бүр энэ хадгаламжаас ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэх хэмжээг тэтгэврийн нөөцийн сан руу шилжүүлдэг. Ирээдүйд энэ нөөцнөөс оюутнуудыг гадаадад сургах тэтгэлэг ашиглах магадлалтай гэж тооцсон байдаг. Төв банк нь Сангийн яамны өмнөөс гадаадад хөрөнгө оруулдаг.  Үүнийхээ төлөө Сангийн яамнаас 0.01 хувийн төлбөр авдаг. Хөрөнгө оруулалтын 70 хувь нь АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд, бусад нь Европ, Японд явагддаг. Сангийн хөрөнгийг  дотоодын хөрөнгө оруулалтад ашиглавал улстөрийн дарамтад өртөх магадлал өндөртэй гэж үздэг. Иргэддээ ногдол ашиг хуваарилдаггүй.  Төсвийн дансанд анх ДНБ-ийнхээ 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байлгах зорилготой байсан аж. Чилийн дансны илүүдэл нь хэдийгээр 8-9 хувьтай байсан ч, 1 хувьтай байсан шиг зарлага гаргадаг. Энэ илүүдлийг Чили улс үрэхгүй хадгалдаг бөгөөд жил бүр дансны бүтцийн хэмжээг хянаж, эдийн засгийн нөхцлүүдтэй зохицуулж, өөрчилдөг аж. Их хэмжээний хадгаламжийг тогтвортой байдлын сан руугаа шилжүүлдэг байх нь.

Казахстаны Үндэсний сан дотоодын зах зээлд хөрөнгө оруулдаггүй

Казахстаны Үндэсний сангийн хөрөнгийн итгэмжлэгдсэн удирдлагыг Казахстаны Үндэсний банк хэрэгжүүлдэг. Үүнийхээ төлөө улирал бүр сангийн хөрөнгийн тодорхой хэсгийн 0.075 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авдаг.Үндэсний сангийн хөрөнгө нь тогтворжуулалтын хэсэг, хадгаламжийн хэсэг гэж хоёр хуваагддаг. Хадгаламжийн хэсгийг  хөрөнгө оруулалтын зориулалтаар ашигладаг. Хадгаламжийн хэсгийн хөрөнгийн 75 хувийг орлого нь тодорхой үнэт цаасанд, 25 хувийг хувьцааны хөрөнгө оруулалтад оруулдаг. Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадын хөрөнгийн зах зээл дээр гадаад валютаар байршуулдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын төрөл бүрийн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдэд өндөр хөгжилтэй улсуудын зах зээл дээр байршуулдаг байна. Казахстаны үндэсний сангийн активийн гадаад удирдлагыг дэлхийн томоохон банкууд болох Citibank, Deutsche bank, ABN Amro зэрэг  банкууд гүйцэтгэдэг. Тус сангаас дотоодын зах зээл дээр хөрөнгө оруулдаггүй. Үндэсний сангийн  хуримтлалын эх үүсвэр нь  нефтийн салбарын шууд татварууд, тус салбарын ашгийн татвар, нөөц ашигласны төлбөр, үнийн өсөлтийн албан татвар, бүтээгдхүүн хуваах хувийн төлбөр зэрэг юм. За мөн   хөдөө аж ахуйн зориулалттай газрыг худалдан борлуулсны төлбөрийн орлого, Казахстан улсын татварын хууль тогтоомжоор хориглоогүй бусад татвар орлогыг тус санд төвлөрүүлдэг аж.

Э.Болор

WWW.ZINDAA.MN


Удаан яригдсан “Баялгийн сан”-г байгуулж амжих уу, энэ ОНД...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Бээжингийн агаарын бохирдол эргэн ирсэнд сүрчиг, үсний гель буруутай юу?

Бээжингийн агаар сүүлийн хоёр сарын турш маш цэвэр байсан болов ...

Өчигдөр, 11:02
Газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах гарц олдох уу

2018 он дэлхийн зах зээл дээр шатахууны үнийн өсөлттэй хамт эхэлж байлаа. ...

Өчигдөр, 11:01
“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ

Аравдугаар сарын 15-ны өдрийн даваа гаригт Монгол Улсын хамгийн том зэс, ...

Өчигдөр, 10:34
Эрчим хүчний экс сайд “Эрдэнэс Монгол”-ын суудлаасаа мултрах уу ...

Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэх гэж бас багагүй хэл ам болж байсныг ...

Өчигдөр, 10:15
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын "хөөс"-ийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар яаж баталгаажуулсан бэ?

Монгол улс төрийн өмч дагнасан, төлөвлөгөөт, социалист эдийн засгаас ...

Өчигдөр, 09:09
Б.Дэлгэрсайханы эзэмшлийн хоёр компани тусгай зөвшөөрөлгүй талбайгаас төмөр олборлож байна гэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы "Болд төмөр Ерөө гол” компани хууль бус ...

2018 оны 10 сарын 16, 17 цаг 12 минут
"УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компани хууль бусаар ашигт малтмал олборлож байна"

  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий хоёр компанид ...

2018 оны 10 сарын 16, 15 цаг 57 минут
МИАТ мафижсаар л...

Улсын тусгаар тогтнол агаарын зам, харилцаа холбоо хоёр дээр тогтдог ...

2018 оны 10 сарын 16, 15 цаг 12 минут
Оюу толгойд осол гарч, 821 ажилтанг гүний уурхайгаас гаргажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойд өчигдөр ...

2018 оны 10 сарын 16, 13 цаг 35 минут
5,3 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ

Манай улс энэ оны эхний 9 сарын хугацаанд 5,3 сая тонн төмрийн хүдэр ...

2018 оны 10 сарын 16, 10 цаг 05 минут
Иран улс зүүн Азийн орнуудад газрын тос нийлүүлнэ

АНУ-аар хориг тавиулсан Иран улс газрын тосоо Зүүн Өмнөд Азийн орнуудад ...

2018 оны 10 сарын 16, 09 цаг 51 минут
1072 хувьцааны дансаа хэрхэн нээлгэх вэ?

"Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчдэд энэ оны сүүлчээр ...

2018 оны 10 сарын 16, 09 цаг 17 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. ...

2018 оны 10 сарын 15, 18 цаг 05 минут
Сентерра гоулд “Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдээ 35 сая ам.доллараар заржээ

Канадын "Сентерра гоулд” компани Монголыг орхиж гарснаа энэ сарын 12-ны ...

2018 оны 10 сарын 15, 15 цаг 24 минут
2018 оны 10 сарын 15, 14 цаг 41 минут
Динозаврын ховор олдворыг Монголын говиос илрүүллээ

Монгол, Японы археологчид Монголын говиос динозаврын аварга том олдворыг ...

2018 оны 10 сарын 15, 14 цаг 33 минут
Арктикийн зөвлөлийн орнууд нүүрсний хэрэглээ, бохирдлыг бууруулахыг уриалав

Арктикийн зөвлөлийн гишүүн орнуудын байгаль орчны сайд нар саяхан ...

2018 оны 10 сарын 15, 14 цаг 05 минут
Ш.Батхүү банк, махны үйлдвэрээ төрд, 'Олон-Овоот'-оо Г.Алтанд, ШТС-аа 'Магнай трейд'-д шилжүүлжээ

"Жаст”-ын Ш.Батхүү хуурамч бичиг баримт үйлдэн бусдад их хэмжээний хохирол ...

2018 оны 10 сарын 15, 12 цаг 06 минут
2018 оны 10 сарын 15, 12 цаг 00 минут
“Centerra Gold” Монголоос гарах ШИЙДВЭР гаргалаа

Канадын "Centerra Gold" корпораци /Сентерра Гоулд/ Монголд үйл ажиллагаа ...

2018 оны 10 сарын 15, 11 цаг 12 минут
“Оюутолгой”-н төлөх 35 сая ам.доллар

Татварын ерөнхий газраас "Оюутолгой” компанид тавьсан 155 сая ам.долларын ...

2018 оны 10 сарын 15, 11 цаг 02 минут
Глэн Мпюфэйн: Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад нийгмийн зөвшөөрлийг хэн нэгэн өгөх тухай ойлголт байдаггүй

"Рио Тинто” компанийн уул уурхайн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэм, ...

2018 оны 10 сарын 15, 10 цаг 03 минут
"Роснефть" Монголд орж ирнэ гэв үү?

Арваадхан хоногийн өмнө Оросын "Роснефть” нээлттэй хувьцаат ...

2018 оны 10 сарын 13, 17 цаг 08 минут
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР 10 УУЛС

10. Аннапурна уул-Непал ...

2018 оны 10 сарын 13, 16 цаг 31 минут
Угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлье

Баян-Өлгий аймгийн хэмжээнд он гарсаар 16 айлын 62 иргэн угаарын хийн ...

2018 оны 10 сарын 13, 15 цаг 01 минут
Австрали улс нүүрсийг халах НҮБ-ын уриалгаас татгалзав

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээний зорилтыг зөрчсөнөөс ...

2018 оны 10 сарын 13, 14 цаг 58 минут
Энэ онд 28 сая тонн нүүрс Хятад руу экспортолжээ

Сангийн яамны мэдээлж буйгаар энэ онд манай улс 28 сая тонн нүүрс Хятад ...

2018 оны 10 сарын 12, 16 цаг 10 минут
Түвдэд уул нурж, нуур тогтсоноос аврах ажиллагаа явуулж байна

БНХАУ-ын Онцгой байдлын газраас мэдээлснээр, өчигдрийн 07 цаг Түвдийн ...

2018 оны 10 сарын 12, 14 цаг 54 минут
Баялгийн сандаа их наядын хуримтлалтай болох нь “Хотны ноос түүж эсгий хийх”-ээс илүү бодитой боломж

З.Энхболдын тэргүүлсэн парламентын эх барьж авсан отгон хуулиудын нэг ...

2018 оны 10 сарын 12, 12 цаг 17 минут
Монгол Улс 2018 оны эхний 9 сард 27 сая тонн нүүрс экспортолжээ

Монгол Улс оны эхний есөн сард 27 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн ...

2018 оны 10 сарын 12, 09 цаг 17 минут
Нүүрс, зэсийн баяжмал, нефтийн экспортын орлого нэмэгджээ

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний есөн сард ...

2018 оны 10 сарын 11, 16 цаг 22 минут
“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлд 2500 автомашины зогсоол барина

Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн 239 км үргэлжлэх замыг "Эрдэнэс ...

2018 оны 10 сарын 11, 12 цаг 22 минут
Европын хамгийн завгүй боомтууд

Нидерландын Роттердам нь Европт байрлах хамгийн их ачаалалтай чингэлэг ...

2018 оны 10 сарын 11, 12 цаг 10 минут
2018 оны 10 сарын 11, 12 цаг 09 минут
1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй

Сүүлийн үед хэн нь мэдэгдэхгүй, ямар байгууллага нь тодорхойгүй хүмүүс ...

2018 оны 10 сарын 11, 11 цаг 43 минут
Уул уурхайг ухаалаг утаснаасаа удирддаг болжээ

Уул уурхайн талаарх бидний уламжлалт ойлголт халаагаа өгч, технологийн ...

2018 оны 10 сарын 11, 11 цаг 22 минут
Мексикт газрын тосны 7 орд газрыг илрүүлжээ

МЕХИКО. /ТАСС/. Мексикийн зүүн өмнөд нутгийн Табаско мужийн эрэгт 180 ...

2018 оны 10 сарын 10, 16 цаг 36 минут
Блүүмбэрг: Нүүрсний үнэ өссөн нь европчуудыг сэргээгдэх эрчим хүч рүү “ханаруулна”

Европт нүүрсний үнэ тасралтгүй өссөөр нэг тонн нь 100 долларт хүрлээ. Энэ ...

2018 оны 10 сарын 10, 12 цаг 34 минут
“Магнай трейд”-ийн захирлыг цагдан хорьсны учир юу байв

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг ...

2018 оны 10 сарын 10, 11 цаг 14 минут
Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц.Нямдорж сайд аа

Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. ...

2018 оны 10 сарын 10, 11 цаг 10 минут
Ханшийн өсөлт “хар алт”-ны үнийг хөөрөгдсөн гэв

-Дэлхийн зах зээлд тосны үнэ хямдарвал дотоодод шатахууныхыг буулгах ...

2018 оны 10 сарын 10, 10 цаг 51 минут
Түүхий нефтийн үнэ өссөний улмаас шатахууны үнэ өсч байна

ЛОС-АНЖЕЛЕС. /Xinhua/. АНУ-ын 48 муж улсын хотуудаас шатахууны дундаж ...

2018 оны 10 сарын 09, 18 цаг 04 минут
Мэргэжлийн хяналтын байцаагч алтны агууламжтай чулууг устгадаггүй байжээ

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч алтны агууламж бүхий ...

2018 оны 10 сарын 09, 18 цаг 03 минут
Амралтын өдрүүдэд АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгджээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд  АИ-92 шатахууны ...

2018 оны 10 сарын 09, 17 цаг 07 минут
Хар салхины улмаас Мексикийн хойгт газрын тосны олборлолт зогсч эхэллээ

МЕХИКО./РИА Новости/. "Майкл” хар салхи ойртон ирж байгаа тул газрын ...

2018 оны 10 сарын 09, 17 цаг 04 минут
Монгол Улс дэлхийгээс хоцорч мөрөөдөлтэйгээ үлдэх вий

Нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат манай улсын хувьд бодит байдлаа ...

2018 оны 10 сарын 09, 11 цаг 19 минут
Түлшний үнийг дагасан ЗОХИЦУУЛАЛТ хэзээ өөрчлөгдөх вэ?

Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар брент маркийн нэг баррель түүхий ...

2018 оны 10 сарын 09, 11 цаг 17 минут
Хотын утааг 80 хувь бууруулж чадахгүй бол хэлсэндээ хүрч, хариуцлагаа хүлээж чадах уу, Н.Цэрэнбат сайд аа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат утааг бууруулахын тулд ...

2018 оны 10 сарын 09, 10 цаг 39 минут
Байгал нуурын түвшин буурч буйд хүмүүс буруутай

ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн оршин суугчид жил бүрийн есдүгээр сард ...

2018 оны 10 сарын 09, 10 цаг 23 минут
Ц.Шаравдорж: Ноён уулаа ухуулснаар дэлхийн цэвэр усны нөөцийг хордуулсан хэрэгт унана

"ТВ-9” телевизийн "Ярилцья л даа” нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын ...

2018 оны 10 сарын 09, 10 цаг 09 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани