Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Татвараа “томруулбал” хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй, түлхэнэ

 

Татвараа “томруулбал” хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй, түлхэнэУул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 21 хувийг бүрдүүлдэг гэх статистик бий. Энэ салбарын нэгэн мэргэжилтэн дээрх тоог албан бусаар 40 хувьд ч хүрэх байх шүү хэмээж байв. Эдийн засагт ийм голлох байр суурьтай уул уурхайн салбарын ууган чуулган "Discover Mongolia” хоёр өдөр үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулганы оролцогчид хоёр дахь өдрөө татвар болон хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалт татах, нийгмийн оролцоо, Засгийн газрын дэмжлэг зэргийг хэлэлцсэн. Энэ үеэр оролцогчид төрийн бодлого, хууль, эрх зүйн, татварын орчин тогтвортой байх ёстойг сануулж байв.

"Татвар болон хууль, эрх зүйн орчны шинэчлэл” хуралдаанд илтгэсэн, "Эрнст энд Янг Монголиа” компанийн татварын ахлах менежер Р.Хишигнэмэх "Уурхайн нийт ашгийн 50 хувь нь Засгийн газарт, үлдэх хувь нь хөрөнгө оруулагчдад үлддэг жишиг бий. Хөрөнгө оруулагч ашгаа дараагийн хайгуулын төсөл зэрэгт зарцуулдаг. Ашгийн түвшнийг нь хангалттай үлдээх нь нөхөн сэргээх болон бусад үйл ажиллагааных нь чанарт нөлөөлдөг.

Монгол Улсын хувьд татварын нийт ачаалал 60 болон түүнээс дээш хувь байгаа. Гэтэл татварын багц хуульд үүнийг нэмэхээр тусгасан нь хөрөнгө оруулагчдыг татах өрсөлдөөнд Монгол Улс орох боломжгүй болгох эрсдэлтэй. Ер нь татварын өндөр ачааллыг хууль хэлэлцэж буй энэ үед засаж залруулах шаардлагатай” гэв. Ер нь татварын багц хууль хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүйг оролцогчид хэлж байлаа. Уул уурхайн салбарт тэгтэл онцгой орон биш атлаа татварын хувь дунджаас илүү, өндөр ачаалалтай байвал өрсөлдөөнөөс хасагдах нь, Монгол Улс.

Энэ удаагийн "Discover Mongolia”-гийн онцлогуудын нэг нь чуулганы өмнө тодорхой сэдвүүдээр тал талын төлөөллийг оролцуулсан урьдчилсан хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулсан явдал. Тэдгээрийн нэг болох "Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэсэн, "Kincora copper” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Сэм Спринг "Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн дийлэнхийнх нь хугацаа 3-4 жилийн дараа дуусна.

Монголын нийт газар нутгийн зургаан хувьд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоод буй нь тийм өндөр дүн биш. Цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэх хэрэгтэй гэж харж байна. Ингэснээр ажлын байр, төсвийн орлого өсөх зэрэг эерэг нөлөөтэй. Уул уурхайн салбарт баримтлах бодлого нээлттэй, тогтвортой байх нь чухал.

Улмаар хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллан, хоёр тал харилцан ашигтай байж, дэд бүтэц ч сайжрах боломжтой” хэмээн тодотгов. Тэгвэл дээрх сэдвийн хэлэлцүүлэгт оролцсон, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри "Австралийн компаниуд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой. Гэхдээ татварын орчин, хайгуул хийх боломжит талбай бага байна.

Уул уурхайн салбарт хий, эсвэл бүү хий гэсэн сонголт бий. Чанартай, өгөөжтэй ажиллахын тулд хамгийн түрүүнд татварын орчноо дэлхийн жишигт нийцүүлэх хэрэгтэй. Австрали улс хөрөнгө оруулагчдыг бодолцсон татварын системтэй. Оюутолгой шиг, дэлхийн стандартад нийцсэн том төсөл дараагийн 10 жилд Монголд байх шаардлагатай.

Монгол Улсын хувьд шийдэх ёстой хоёр асуудал бий нь бусад улстай өрсөлдөхүйц татварын орчин болон тогтвортой бодлоготой байх явдал” гэлээ. Түүнчлэн Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан "Монголын татварын орчныг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болгох шаардлага бий. Үүн дээр тодорхой өөрчлөлт хийж байгаа.

Гол нь өөрчлөлт хийхдээ анхнаас нь, бүр үзэл баримтлалаас нь авхуулаад татвар төлж буй компаниудыг оролцуулаад явах нь чухал. Тэгвэл манай татварын орчин олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц, бүс нутагтаа хамгийн сайнд тооцогдохуйц болж чадна” хэмээн онцолсон юм. Түүний хэлснээр Азийн бүс нутгийн уул уурхайн чуулганыг Монголд ирэх жил зохион байгуулахаар УУХҮЯ, Монголын бизнесийн зөвлөл, Монголын уул уурхайн үндэсний ассоциац зорьж байгаа аж.

Чуулганы дараагийн хэлэлцүүлэг "Уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулагчдын төлөв” сэдвээр өрнөсөн. Панелистийн нэг нь болох Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул мөн л Монгол Улс хамгийн түрүүнд хууль, эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй гэж байлаа. Тэрбээр "Аливаа гэрээ тогтвортой байх ёстой. Шүүх байгууллага нээлттэй ажиллах нь чухал.

Аж ахуйн нэгжийн албан татварт хөрөнгө оруулагчид санаа зовж байгаа. Өнөө өглөө (баасан гараг) сонсоход татварын хуулийг сайжруулж, эргэн харна гэж байсан нь сайн мэдээ” гэлээ. Түүнчлэн "Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап бас л Монгол Улс эрх зүйн орчны хувьд сорилттой тулгараад буйг сануулсан. Тэрбээр "Монгол Улсын эрдэс баялгийн нөөц боломж их. Хайгуул төдийлөн хийгээгүй учраас боломж их гэж харж байгаа. Эрх зүйн орчин нь ойлгомжтой, тогтвортой улс руу л хөрөнгө оруулалт "татагддаг” хэмээн ярилаа.

Монголд хөрөнгө оруулах итгэл үнэмшил нь нэмэгдсэнийг нуугаагүй Хэдли Виддапын өгүүлснээр хэрэв Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хэлснээ хэрэгжүүлж чадвал Монгол Улс хөрөнгө оруулагчдыг татаж чадах нь. Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй "Erdene re­source development”-д хөрөнгө оруулсан эднийх цаашид Монголын алтны салбарыг сонирхож буй гэнэ лээ. Тэд ихэвчлэн ордыг үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэхээс өмнөх үед нь компаниудад хөрөнгө оруулдаг аж.

"Discover Mongolia”-гаас урьтаж хэлэлцсэн бас нэг сэдэв нь усны менежмент. Энэ тухай илтгэсэн ОУСК-ын Дэд бүтэц, байгалийн баялгийн газрын ахлах мэргэжилтэн Аржун Балла "Уул уурхайн компаниуд хайгуул хийн, олборлолт явуулахад усны нөөцийг хамт хуваан хэрэглэх нь эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой гэж хүлээн зөвшөөрөхгүй бол сөргөлдөөн үүсэх магадлалтай. Усны менежментэд оролцогч талуудын (Засгийн газар, компани, орон нутгийн иргэд) хамтын ажиллагаа, үүрэг чухал” хэмээн сануулаад, мэдээллийг ил тод нээлттэй болгох, хариуцлага үүрүүлэхэд анхаарах нь зүйтэй гэв.

"Нийгмийн оролцоо: Хамтын хөгжил” хуралдааны өөр нэг илтгэгч нь Бритиш Колумбын их сургуулийн судлаач, доктор Жослин Фразер байв. Тус сургуулийнхан уул уурхайн компаниуд хамтын үнэ цэнийг орон нутагт, тухайн нийгэмд хэрхэн бий болгох тухай судалгаа хийжээ. Ингэхдээ "Erdene resource development” компанийн нөлөөг судалсан аж. Уг судалгаагаа сарын дараа бүрэн эхээр нь бэлэн болгох юм билээ. Жослин Фразер "Уул уурхайг эсэргүүцэх хандлага олон улсад гардаг. Иргэдийн юу хэлж байгааг нь сонсох цагаа илүү гарга” хэмээн зөвлөсөн юм.

Тэгвэл "Erdene resource development”-ийн дэд ерөнхийлөгч Жон Лайонс "Чуулганы өмнөх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Нийгмийн оролцоо” сэдвээр илтгэсэн. Энэ сэдвээр хэлэлцэхдээ төлөөллүүд орон нутагтай хэрхэн харилцах, байгаль орчны нөлөө, үр ашгийг хуваалцах боломж, олон нийтийн хандлага, боловсрол гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд ярилцсаныг тэрбээр дуулгаад, "Төлөөллүүд иргэдийг соён гэгээрүүлэх ёстой гэж хэлэхийг олон дахин сонссон. Өөрөөр хэлбэл, мэдээллээр хангах ёстой гэж байсан.

Мөн орон нутгийн захиргаа гэж хэн юм бэ. Аймаг юм уу, сум юм уу гэдгийг ч хөндөж, бас бичил уурхай үр ашигтай, эсэх талаар ярилцсан” гэж байв. Орон нутгийнхан компаниудаас хандив авах хэрэгцээ бийг ойлгож буй ч ганц нэг удаагийн тэмдэглэлт үйл явдал, ойд зориулан мөнгө өгөх гэхээс илүүтэй урт хугацаанд үр дүнгээ өгөхүйц зүйлд зарцуулах ёстой хэмээн аж ахуйн нэгжүүд саналаа илэрхийлжээ. Орон нутгийн тогтвортой хөгжилд ач холбогдолтой зүйлд хөрөнгө оруулах нь мэдээж дээрхэд зарцуулснаас илүү өгөөжтэй байж таарна.

Түүнчлэн компаниудын зүгээс уул уурхайн талаарх олон нийтийн хандлагыг сайжруулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Энэ салбарын тухай буруу мэдээлэл түгдэг нь магадгүй улс төрийн системтэй холбоотой гэж тэд үзсэн байна. Үүнийг сайжруулах нэг шийдэл нь сайн төсөл, сайн компанийн сайн жишээг сурталчлах явдал гэдэгт санал нэгдсэнийг тэрбээр хэлэв. Тус салбарын талаарх ойлголтын зөрүүгээ арилгаж, иргэдэд зөв мэдээлэл өгөх сорилт тулгарсныг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Уул уурхайг харах олон нийтийн өнцөг өөр өөр биш, ижил байх нь чухал бөгөөд одоо бол хөрөнгө оруулагчдад сөргөөр харагдаж буй учраас тэр.

Дээрх сэдвийн хүрээнд болсон хэлэлцүүлгийн үеэр "Бат солюшн партнерс” компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг "Нийгмийн лицензийг анхнаас нь тоогоогүйгээс болж гор нь гарч байна. Мэдээллийн үер, мэдлэгийн зуд нүүрлээд буй энэ үед зөв мэдээллийг тогтвортой өгөх нь чухал” гэлээ. Уул уурхайн компаниудаас орж ирсэн орлогыг юунд зарцуулсныг (өрөө төлсөн гэдэг ч юм уу) төрийн зүгээс олон нийтэд өгч, мэдээллийг ил тод байлгах нь компаниудад дэмжлэг болох талтай гэж харж буйгаа "Оюутолгой”-н Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн ерөнхий менежер Ш.Байгалмаа өгүүлсэн юм.

Монгол Улсад ажил эрхэлж буй нийт хүний 3-4 хувь л уул уурхайн салбарт ажилладаг гэсэн судалгаа бий. Энэ хэрээр үр ашиг, нөлөөг нь улс даяараа ойлгохгүй байх талтай гэнэ. Нөгөөтэйгүүр, тухайн орон нутгийн оюутанд тэтгэлэг олгоно, компанийг ханган нийлүүлэгчээр сонгоно гэж үйл ажиллагаагаа хязгаарлавал бусад аймгийнхан яах вэ гэдэг асуудал тулгарч, сөрөг байдлаар хүлээж авах талтайг хөндөж байв. Мөн компаниудын татвар орон нутагт "наалддаггүй” нь иргэд эсэргүүцэх нэг шалтгаан болдгийг оролцогчид хэлж байлаа.

Засгийн газрын дэмжлэгийн талаарх хурлын үндсэн илтгэлийг "Хайгуулаас ашиглалт хүртэл зөвшөөрөл олгох үйл явц” сэдвээр УУХҮ-ийн сайдын зөвлөх М.Дагва тавив. Тэрбээр "Хайгуулд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байгаа. Үүний тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн тогтвортой орчныг бий болгох шаардлагатай. Мөн баялагтай орон бүрт тулгардаг нэг бэрхшээл бол орон нутгийн иргэдийн зүгээс "Манай нутагт ямар ашиг ирж байгаа юм бэ” гэдэг асуултад хариулахгүй удаан явснаар талуудын итгэл алдарч, эсэргүүцэх тал руугаа ордог явдал” хэмээн өгүүлэв.

Өдгөө хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож буй. Өргөдлөөр олгодгийг нь түр түдгэлзүүлсэн. Тэгвэл энэ хоёрыг хослуулж явуулдаг тогтолцоо бий агаад манайд илүү үр дүнтэйг салбарын яамныхан ойлгож буй гэнэ. Зөвшөөрөл олгоход орон нутгийн санаачилгаар татгалзах нь асуудал болж байгааг М.Дагва зөвлөх өгүүлээд, ашиглалтын тусгай зөвшөөрлийг компаниуд авч буй ч яагаад цөөн ордоос бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэгт салбарын яам анхаарлаа хандуулна гэсэн мессежийг өгсөн юм. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд уул уурхайн салбар одоогийнхоосоо хоёр дахин томрох хэрэгцээ байгаа гэж салбарын яамныхан үзэж, үүний төлөө зорьж байгаа аж. Тэд уул уурхайн салбар дахь нийгмийн дэмжлэгийг жил ирэх бүр нэмэгдүүлэх зорилттой ажиллаж буй юм байна.

Чуулганд оролцогчдын зүгээс бичил уурхайчдыг хэрхэн зохицуулах, тэд нөхөрлөл нэрийн дор энэ хэвээр түүхий эд олборлосоор байх уу, тусгай зөвшөөрөл авсан компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж, шантаажчдад яагаад хариуцлага тооцдоггүй зэргийг тодруулж байв. Ямартай ч ирэх аравдугаар сарын 1 гэхэд "нинжа” нарыг цэгцлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж салбарын яамны төлөөлөл хэллээ.

УУХҮЯ, Монголын бизнесийн зөвлөл, Монголын уул уурхайн үндэсний ассоциац хамтран зохион байгуулсан "Discover Mongo­lia”-д 25 улсын 600 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд чуулга уулзалтаас зөвлөмж гаргахаар төлөвлөжээ. Эерэг уур амьсгал давамгайлсан, хөрөнгө оруулагчид харьцангуй олон ирсэн энэ удаагийн чуулганы үеэр оролцогчид хүндлэл хэрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй. Гэрээ нь хүчинтэй байх, эсэх нь эргэлзээтэй байвал Монголыг зорих хөрөнгө оруулагч олдохгүй нь ойлгомжтой учраас тэр.

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Камерон МакРэй "2009-2012 онтой харьцуулахад Монгол Улсын хөрөнгө оруулалт татах чадвар муудсан. Тухайн үед том тоглогчид, ялангуяа хайгуулын салбарт хөрөнгө оруулж байсан. Эрдэс баялаг, геологийн үзүүлэлтээрээ Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа. Чулууны чанар ер өөрчлөгдөөгүй. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал хэдэн жилийн өмнөх шиг сонирхол татахуйц биш байхад хүргэж байгаа” гэсэн билээ.

Эх сурвалж: "Өнөөдөр” сонин


Татвараа “томруулбал” хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй, түлхэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

Өчигдөр, 12:01
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани