Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тинто”-гийн дуудлагаар АРБИТР-т очихын өмнө сайн БЭЛТГЭЛ хэрэгтэй!

“Рио Тинто”-гийн дуудлагаар АРБИТР-т очихын өмнө сайн БЭЛТГЭЛ хэрэгтэй!Оюутолгой” өгөөжгүй,  улс орныг өр ширэнд оруулж байгаа тул АТГ-т шалгуулна  гэх байр суурийг "Эрс шинэчлэл” хөдөлгөөний зүгээс өчигдөр илэрхийлэв. Ер нь ийм үгс гэрээ байгуулагдсанаас хойш есөн жил тасраагүй гэхэд болно л доо. Анх гэрээ үзэглэгдэхэд Р.Фрийдландын компанийг дагалдан орж ирсэн "Рио Тинто” өдгөө төслийн үндсэн хөрөнгө оруулагчийн хувиар Монголын төр засагтай тулж харилцаж байгаа. Түүнчлэн төсөлтэй холбоотой бүхий л тооцооллыг тэд атгаж буй. Иргэний нийгмийн байгууллагууд  "Оюутолгой” төслийн ашигтай, ашиггүйн талаар ярьж буйтай зэрэгцэн УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг дээр  гэрээний хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүн дуншиж байна. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва өнгөрөгч зургадугаар сард мэдээлэл хийх үеэрээ гэрээний хэрэгжилтэд дутуу дулимаг зүйлс бий нь харагдаж байгаа талаар, тэрдундаа татварын асуудал байгааг хэлээд авсан. Аудитын байгууллага "Оюутолгой” компанид 155 сая ам.долларын акт тавьсныг,  өөр ч мөнгөний хэмжээ бийг хэлсэн. Харин хөрөнгө оруулагч тал "Рио Тинто”-гийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнд тусгагдаагүй их хэмжээний мөнгийг татвар нэрийн дор шаардаж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэвзээ ойлголцолд хүрэхгүй бол  арбитрт хандана гэсэн. Тэгвэл яг өнөөдрийн тухайд "Рио Тинто” арбирт хандсан гэх албан ёсны мэдээлэл алга. Ажлын хэсгийн дүгнэлт албан ёсоор гарч, Д.Тэрбишдагвын 3 сарын өмнө илэрхийлж байсан байр суурь энэ сарын сүүлээр дахин баталгаажвал, "Рио Тинто” мэдээж дуугүй суухгүй биз ээ. 155  сая ам.доллараар тогтохгүй хэмжээний татвараа бид авах ёстой гэж засаг төр зүтгэвэл, маргаан Австралийн арбитрт хүрэх магадлалтай юм.

"Оюутолгой” компанийн зүгээс үйл ажиллагааныхаа талаар мэдээлэхдээ  "Оюутолгой” төсөл нь улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, ойролцоогоор найман тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсад зарцуулаад байна. Үүнээс 1.6 тэрбум ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хэлбэрээр улсад төлсөнөөр Монгол Улсын хамгийн том татвар төлөгчийн нэг болж байгаагаараа бид бүхэн бахархдаг”  гэж байгаа юм. Тэгвэл тэдний бахархал болсон сэдэв нь маргааш нөгөөдрийн томоос том сэдэв болж даамжрах төлөвтэй.

Дашрамд өгүүлэхэд, "Оюутолгой” төслийн талаарх олон талын байр сууриуд гардаг ч, өнгөрсөн жилүүдэд улстөржүүлэхгүйгээр, эдийн засгийн агуулгаар нь харж үнэлэлт, дүгнэлт өгсөн томоохон судалгаа бүхий мэдээллүүд нийгэмд цөөн хүрсэн. Тэрчлэн үнэхээр засч, залруулах ёстой зүйлсийн талаар бат ноттой түвшинд ярих шаардлага бий.  Тэгвэл татварын маргаантай холбоотойгоор "Рио Тинто”-ийн талд байр суурь илэрхийлсэн нийтлэлийг засгийн шинжээч Александра Редхэд,  Дэвид Михайли нар бичсэн байдаг. Тэдний  "Монголд суутгах уу? Оюу Толгойг тойрон шинээр өрнөж буй татварын мэтгэлцээний талаарх бодлууд” гэх  нийтлэлээс ишлэхэд:  "Энэ оны хоёрдугаар сард Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвийн гаргасан тайланд "Оюутолгой”-н зэсийн уурхайтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газарт төлөх суутган татварыг "Рио Тинто”г "хууль бусаар бууруулсан” гэж буруутгасан. Ингэхдээ Рио нь Монгол Улс болон Нидерландын хооронд байгуулсан ДТГ-г ашигласнаас гадна уурхайтай холбоотой гэрээг 2011 онд шинэчлэхдээ суутган татварын бүр ч бага хувийг тохирсон гэж буруутгасан... Монгол Улсын Засгийн газар  болон Нидерландын хооронд байгуулсан давхар татварын гэрээ (ДТГ)-нд заасан доогуур хувиар суутган татвар төлөх боломжийг 2011-2015 оны хооронд Рио ашигласан байдаг. Татварын бусад хөнгөлөлтийн хамтаар тус хэлэлцээрт суутган татварыг зээлийн хүүнийн хувьд Монголын хуулинд заасан 20%-иас буулган 10% байхаар заасан байдаг. Үүний дүнд СОМО-гийн тооцноор өнөөг хүртэл 173 сая долларын татварын орлого алдагдсан (өөрөөр хэлбэл 20% ба 10%-ийн дунд үүсэх зөрүү) байна. Рио Тинтогийн татварын тайлангаас харахад хүүгийн түвшинг бууруулсан хэдий ч суутган татвар нь төслийн эхэн үеэс орлогын томоохон эх үүсвэр болж ирсэн ба тухайлбал 2016 онд МУЗГ-т төлсөн нийт татвар болох 149 сая долларын гуравны нэг гаруй хэсгийг бүрдүүлж байв. OpenOil-ын санхүүгийн загвараар суутган татварыг (Рио-д ногдох хэсгийн 20%-ийг 10% болгон) бууруулснаар төслийн үргэлжлэх хугацаанд хүүнд ногдох суутган татвараас олох татварын боломжит орлогоос Монгол Улсын Засгийн газар  700 сая доллар авахгүй байхаар байна.Суутган татварын бууруулсан хувь хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын авах орлогод чухал нөлөөтэй байгаа ч, Нидерландтай байгуулсан ДТГ-ээр суутган татварын бага хувь хэмжээг ашиглан үр шим хүртэх зорилгоор гэрээний бүтцийг "Рио Тинто” тусгайлан боловсруулсан гэж үзэхээргүй байна. СОМО-ийн авч үзсэн хугацааны хувьд "Оюутолгой”-н  өрийн санхүүжилтийг 100  хувь нийлүүлэгчийн зээлээр санхүүжүүлсэн нь Нидерландтай байгуулсан ДТГ-ээр 10 хувийн суутган татвар төлөхөөр байна” гэхчлэн бичсэн байна.

Тэгэхээр манай талаас шаардаж буй татварыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай "Рио Тинто”-гийн талд олон улсын эдийн засгийн шинжээчид иймэрхүү байдлаар дуугарч байна. Манай тал татвар авах ёстой гэсэн үгсээ гарцаагүй баталгаажуулахгүй бол Австралийн арбитрт хүрсний дараа юу ч болоо билээ!

Э.Болорхажид

WWW.ZINDAA.MN


“Рио Тинто”-гийн дуудлагаар АРБИТР-т очихын өмнө сайн БЭЛТГЭЛ хэрэгтэй!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 07, 10 цаг 52 минут
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани