Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Таван толгой” таны ч, миний ч болох зам дээрээ гарах нь гарлаа...

“Таван толгой” таны ч, миний ч болох зам дээрээ гарах нь гарлаа...Уул уурхай Монголд хүчээ авсан тэр цагаас хойш Монголын нийгэм дэх тодорхой бүлэг хүмүүс хүнээ байсныг уул уурхайн салбарт их бага хэмжээгээр бизнес эрхэлдэг бүх хүн мэддэг. Мэддэг учраас төр, хувийн хэвшлийн оролцоотой уул уурхайн аль ч компанийн захирал элдэв мэдээлэл хийхээс болгоомжилж ирсэн.

Ийм нууцлагдмал байдал нь эргээд тэднийг элдвээр хардаж сэрдэх, гүжирдэж гүтгэх байдал руу оруулдаг юм. Ялангуяа Монголын стратегийн ордуудыг эзэмшдэг "Эрдэнэс Монгол” компани, түүний салбар компанийн захирлууд ярилцлага өгч, хэвлэлийн бага хурал зарлахдаа тун хойрго. Харин ойрын өдрүүдэд "Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал нөхөр өөрийн биеэр гарч ирж хэвлэлийнхнийг цуглуулж орлого, ашгаа нэгд нэгэнгүй тоочлоо. Ямар юмаа хийж хүнээ алдсан эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөсөн юм яриад байгаа юм бэ. Юу бодож уул уурхай бүрийг жадлан эсэргүүцэж, болж бүтэж байгаа бүхнийг мушгин гуйвуулж байдаг янз бүрийн хүмүүсийн шантаажийг дэвэргэх юм хийгээд байгаа юм гэж Б.Ганхуяг захирлыг буруутгамаар. Тэгтэл бас нөгөө талдаа "Жингийн цуваа явдгаараа явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцна” гэдэг зарчмаар ажиллаж байгаа нөхөр юм байх даа гэж тоож байна. Түүнийг сая мэдээлэл хийснээс хойш судлаачид бичээд эхэлсэн. "Таван толгой” таны ч, миний ч өмч болох бодит зам дээрээ гарлаа. Одоо хамгийн хариуцлагатай, болгоомжтой байх асуудал бол улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхлуудаас "Таван толгой”-г хамгаалах гэж.

Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, судлаачдын үзэж буйгаар бол уул уурхай руу улангасан дайрч, шантааж хийдэг нөхдүүдийн ёо ёо нь хэдийнэ хөдөлчихсөн гэнэ. "Эрдэнэс Таван толгой” компанийн ажилд "гай” болох худал хуурмаг, гүжир гүтгэлгийн мэдээллүүдийг цацаад эхэлжээ. Тийм болохоор ойрын өдрүүдэд тус компанийн удирдлагын нийгэмд хүргэсэн сайн мэдээллүүд нь сайныг сонсож чадахаа байчихсан, шүүмжлэхээс өөрийг мэдэхгүй, шүүмжлэхийн дон тусчихсан хүмүүсийг зүсч гарахаас өөр аргагүй болсныг харуулсан үйлдэл гэнэ. "Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд үүнийг мэдэрсэн учраас гүжирдэхийг үл тоон стресстэж нервтсэн ард түмэндээ энэ бүх сайн мэдээллүүдийг хүргэв бололтой.

Тухайлбал "Эрдэнэс Таван толгой” компанийн дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулах гэнэ. Зөвлөлийн гишүүн есөн хүнийг ард түмний саналаар сонгох гэнэ. Энэ бол олон улсын жишигт байдаг хамгийн эрүүл зөв хувилбар. Гэхдээ зөвлөлийг байгуулахдаа маш болгоомжтой няхуур хандаж, Монголд жишиг болсон Олон нийтийн зөвлөлийг байгуулж өгөөрэй гэж хүсэх байна. Тэгж чадвал Монголын компанийн засаглалын төлөвшилд үнэлж баршгүй хувь нэмэр болно. Ингэж хүсэхийн учир гэвэл АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг хар. Тийм сайн, эрүүл саруулаар ажиллаж чадаж байгаа юу. Улстөрчдийн аймшигтай эрх ашиг орчихсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Олон нийтийн зөвлөлийг хар. Улстөрчдийн ямар эрх ашиг үйлчилж байгааг. Олон нийтийн зөвлөл дэргэдээ байгуулаад бүтэлтэй юм болсон газар энэ улсад өнөөдөртөө алга. Харин энэ бүх бэрхшээлийг давж гараад үнэхээр нэг Олон нийтийн зөвлөлийг ажиллуулсан шиг ажиллуулж чадвал Б.Ганхуяг захиралд талархъя. Бусад нь үлгэр аваг..

"Эрдэнэс Таван толгой” компанийн шилэн санхүүгийн зарчмыг баталгаажуулж, худалдан авалтыг ил тод болгох ажил нь олон түмэнд сайхан сонсогдож байна. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт, нүүрс худалдан авалтын нээлттэй сонгон шалгаруулалт, үүний дараахь гэрээнүүдийг ил болгосон байдал нь энэ компанийг мэрж, нулимж байдаг хүмүүсийг хэлэх үггүй болгов бололтой. Түүхэнд байхгүй нэг их наядын борлуулалт хийж, 473 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан албан ёсны мэдээлэл нь бас нэг зүйлд хариулт боллоо. Өнөөдрийг хүртэл зарим нэг мэргэн ардууд "Таван толгой дээр хятадуудтай хамтрахгүй бол цааш явахгүй. Гадны компаниудтай хамтрахгүй бол Эрдэнэс Таван толгой компани босч ирэхгүй...” гэхчлэн зүсэн бүрээр хэлж ярьж, бичиж ирсэн. Тэгвэл өнөөдөр "Таван толгой” чинь монгол хүний оюу ухаанаар, гадна талд байгаа үнийн таатай нөхцөлийг дүүрэн ашиглаж босоод ирлээ. Тэрбум тэрбумын ашиг олж, ард түмэндээ ногдол ашиг өгөх тухай хариуцлагатай мэдэгдлээ. "Эрдэнэс Таван толгой” компани ирэх 2019 он гэхэд 15 саяас дээш тонныг олборлоно, 2020 онд 20 сая, 2022 он гэхэд бүрэн чадлаараа буюу 35 сая тоннд хүргэнэ. Одоогоор 9,1 сая тонныг олборлоод байгаа. Тэгэхээр ирэх жилүүдэд 35 саяд хүргэх боломж бий гэсэн мэдээллүүд нь ард түмэнд итгэл найдварын гэгээ татуулж байна.

Ер нь тэгээд ОХУ-д нүүрс гаргах, Владивостокоор дамжуулан Находикийн боомтоор нүүрс тээвэрлэх асуудал шийдвэрлэгдэх шатандаа явааг. Нүүрсээ угааж эцсийн бүтээгдэхүүн гаргах, бага хэмжээгээр биш 500 мянгаас дээш тонноор борлуулаад эхэлсэн тухай, дундын зуучлагч байхгүй болсон гэх сайн мэдээллүүд, мөн IPO гаргах хүрээнд олон улсын шинжээчид тус компанийн бүх гэрээг судалж, хувьцаа, IPO хариуцсан албууд нь цаг наргүй ажиллаж, алдагдсан 268 тонн нүүрснийхээ мөнгийг эргүүлж авахаар болсон тухай сайн яваа ажлуудад нь энэ салбар дахь манай хувийн хэвшлийнхэн таатай хандахгүй байгаа нь ёозгүй харагдаж байна. Монголчуудын тамын тогооны үлгэр гэдэг энэ. Үнэндээ Монголд хэдхэн хүн нүүрсээр баяждаг, дэлхийн хэмжээний саятнууд болдог байдал одоо энэхүү "Эрдэнэс Таван толгой” гэх төрийн өмчийн компанийн өөдрөг үйл ажиллагаагаар эцэс болох ёстой. Нүүрсний буяныг монголчууд бүгдээрээ хүртмээр байна. Тус компаниас 2,5 сая иргэн хувьцаа эзэмшиж, хувь ашиг хүртэх нь олон улсад байдаг эдийн засгийн эрүүл сайн тогтолцоо шүү дээ. Яагаад Сингапурын Тимасек шиг ард түмнээ баяжуулж болдоггүй юм. Яагаад "Эрдэнэс Таван толгой” гэсэн хоёр дахь Эрдэнэт үйлдвэрийг ойрын хугацаанд бий болгож болохгүй гэж. Төрд байгаа өмч бүхэн муу менежмэнттэй байдаг гэдгийг өнөөдөр "Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд үгүйсгэж чадлаа. Эрдэнэт үйлдвэрийн хэрийн ашгийг энэ компани олчихоод байна. Ийм гэрэл гэгээ өөд явж байгаа компанийг шүүмжлээд үгүйсгээд байгаа хүмүүсийг ойлгоход хэцүү. Тэд ард түмнээ ядуу буурай амьдруулах сонирхолтой, тэгээд хэдүүлэхнээ баян цатгалан амьдрах гэсэн хүмүүс.

Монголын гурван сая иргэнийг төлөөлсөн, дэлхийд гарах том амбицтай, цэвэр бизнесийн "Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс одоо зоригтой ажилла. Монголын ард түмний эрх ашгийн төлөө шийдэмгий, ухаалаг, мэдрэмжтэй, санасан бодсоноо хий. Ингэж ажиллах цаг үе дээрээ ирсэн гэдгийг Монголын уул уурхайн шилдэг мэргэжилтнүүд, судлаачид хэлж, бичиж, зөвлөж байгаа юм шүү. Жингийн цувааг явдгаар нь л явуул...

Эх сурвалж: Өдрийн сонин


“Таван толгой” таны ч, миний ч болох зам дээрээ гарах нь гарлаа...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани