Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үе үеийн хотын дарга нар хүүхдэд “харшилтай”

Үе үеийн хотын дарга нар хүүхдэд “харшилтай”Хүн амын дийлэнх нь төвлөрсөн болохоор өнөөдөр Улаанбаатар хотод олон хүндрэл бэрхшээл тулгамдаж байгаа. Үүнээс хамгийн чухал, нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал нь ирээдүй болсон бяцхан үрс маань цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муугаас сурч хөгжих эрх нь зөрчигдсөөр өнөөг хүрлээ. "Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-аас өнөөдөр сургууль, цэцэрлэгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, тулгамдаад буй уг асуудлыг үе үеийн хотын дарга нарын хариуцлагагүй бодлоготой холбон тайлбарлаж байсан юм.

5

Тус байгууллага нь 2009 оноос хойш дээрх асуудлаар иргэдийн санал гомдлыг цуглуулж, судалгаа гаргажээ. Өнөөдөр сургууль, цэцэрлэг шинээр баригдахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь газар олдохгүй байгаатай шууд холбоотой. Үүний улмаас барихаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн ажил жил бүр хойшилсоор өнөөг хүрлээ.

 5

Жишээ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд өдөр бүр шинээр орон сууцны барилгууд нэмэгдэж байгаа атал, ганц ч улсын цэцэрлэг байхгүй. Үүний улмаас бусад хорооны цэцэрлэгүүд ачаалалтай ажиллаж, нэг ангид л гэхэд дунджаар 65 хүүхэд хүмүүжиж байна. Энэ нь байх ёстой хэмжээнээсээ 2-3 дахин илүү ачаалалтай байгаа үзүүлэлт юм. Уг нь тус хороонд 2 жилийн өмнөөс улсын цэцэрлэг байгуулах мөнгө төсөвт суудаг хэдий ч газар олдохгүйгээс 2014 онтой золгожээ. Цаашдаа ч баригдах эсэх нь тодорхойгүй байна.

5

31 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна   

5

"Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ын гаргасан судалгаанаас харахад өнөөдөр нийслэлд нийтдээ цэцэрлэгийн насны 97 мянган хүүхэд байгаагаас 56 хувь нь улсын цэцэрлэгт, 12 хувь нь хувийн цэцэрлэгт явж байна. Тэгвэл үлдсэн 32 хувь нь буюу 31 мянга орчим хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. Үүнийгээ дагаад ид ажиллах насны залуучууд хүүхдээ харан, хөдөлмөр эрхлэх боломжгүй болж буй юм.

5

Тэгвэл сургуулийн насны 188 мянга 391 хүүхэд байгаагаас 88 хувь нь төрийн өмчийн сургуульд, 11 хувь нь хувийн сургуульд хамрагджээ. Харин 134 хүүхэд өнөөдөр огт сургуульд явж чадахгүй байна. Улсын сургуулиуд нь 3 ээлжээр хичээллэж, хэт их ачаалалтай ажиллаж байгаа. Тодруулбал, 61 мянга 996 хүүхэд хүчин чадал нь хэтэрсэн сургуульд хичээллэж буй юм.

5

Цэцэрлэгийн газруудаас хотын дарга нар хумслаад байна уу

5

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байгаа нь дээрх тоо баримтуудаас харагдаж байна. Гэтэл үе үеийн хотын дарга нар энэ асуудалд анхаарч, газар олгочихдоггүй юм аа гэхэд олдсон газар нь дээр нь ядаж бүхэлд нь сургууль, цэцэрлэгийн барилгыг нь бариулчихдаггүй аж. Жишээ нь 2004 онд М.Энхболд хотын даргаар ажиллаж байхдаа Баянгол дүүрэгт баригдах 15 дугаар цэцэрлэгийг барих 5800 м2 талбайгаас хасч, 3000 м2 талбайтай болгох шийдвэр гаргасан тухай "Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Уламбаяр ярьж байв. Үүний улмаас дээрх цэцэрлэг нь өргөтгөл барих газаргүй болжээ. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн өргөтгөл барих ёстой талбайгаас тухайн үеийн хотын дарга хумсалж, орон сууц, аж ахуйн зориулалтаар бусдад ашиглуулсан байна. Түүнчлэн 2010 онд Г.Мөнхбаяр хотын дарга байхдаа мөн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд барих 133 дугаар цэцэрлэгийн 13100 гаруй м2 талбайг 9300 м2 болгох шийдвэрийг батлажээ. Энэ мэтчилэн хотын дарга нар ирээдүй хойчдоо хэтэрхий хахир хатуу хандаж, олон хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээж, олон залуу гэр бүлийн ажиллах боломжийг боогдуулсаар иржээ. Тиймээс "Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ынхан одоо ч улсын сургууль, цэцэрлэгийн тоо төдий л нэмэгдэхгүй байгааг хотын дарга Э.Бат-Үүлийг үе үеийн дарга нарын алдааг давтаж байж болохыг үгүйсгэхгүй хэмээн хардаж буйгаа хэлсэн.

55

Уг нь жил бүр л орон сууцны барилга нэмэгдэж байгаа юм чинь бяцхан үрсээ сургах сургууль, цэцэрлэгийн газар олдохгүй байна гэхээр гайхмаар. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр барьж буй орон сууцны барилгуудыг заавал сургууль, цэцэрлэгийг давхар барихыг шаардаж, үүнийг нь зөрчвөл зөвшөөрөл олгохгүй байх бүрэн эрх бий. Энэ мэтчилэнгээр асуудлыг шийдэж, нэгэнт төсөвт хөрөнгө мөнгө нь суусан сургууль, цэцэрлэгүүдийг эхнээс нь байгуулаад эхэлбэл болмоор л байлтай. Ганцхан тэдэнд сэтгэл л алга байна уу даа.

Үе үеийн хотын дарга нар хүүхдэд “харшилтай”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани