Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМГТГ Х.Хэрлэн даргаасаа том, хуулиас дээгүүр хэлтсийн даргатай болжээ

 

АМГТГ Х.Хэрлэн даргаасаа том, хуулиас дээгүүр хэлтсийн даргатай болжээУг нь АМГТГ-ын даргаар Х.Хэрлэн гэдэг хүн ажилладаг юм. Өмнө нь энэ албыг хашиж байсан туршлагатай хүн бий. Тиймээс энэ газартай холбоотой элдвийн хэл ам түүнийг томилогдож очсоноос хойш чимээ сураг алдарч эхэлсэн. Гэтэл ойрноос АМГТГ-тай холбоотой таагүй мэдээлэл чих дэлсэх боллоо. Уул уурхайнхан өөд муутайгаар яриад эхлэв.Учрыг ухвал АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээс илүү эрх мэдэлтэй, хуулийг гууль болтол "янзалж” чаддаг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга тэнд бий болжээ. Нэрийг нь Жалбаагийн Батмагнай гэдэг гэнэ.

Ж.Батмагнай гэж хэн бэ, юу хийж, яаж явдаг нөхөр вэ гэдгийг уул уурхай, ашигт малтмалын салбарынхан сүүлийн үед мэддэг болчихсон байна.  Энэ зард гарч яваа нөхрийн талаар хэдхэн баримт хэлэхэд л хангалттай юм байна.

Баримт 1. ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас "Гоби Коул энд Энержи” ХХК-ийн ашиглалтын болон хайгуулын лицензийг түдгэлүүлсэн тогтоол гаргаж, үүнийгээ 2016 оны хоёрдугаар сард 11/4-1167 тоот албан бичгээр АМГТГ-т ирүүлжээ.

Гэтэл Ж.Батмагнай тус компанид 2017 оны аравдугаар сарын 31-нд "…Танай компанийн эзэмшлийн MY-020738 тоот лиценз нь эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрх болон шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан талаар бүртгэлгүй байна” гээд 8/7678 тоот албан бичиг хийгээд өгчихжээ.

Үүнийг нь үндэслээд Кадастрын хэлтсийн дарга  Д.Дашзэвэг нь  "Гоби Коул энд Энержи” ХХК-ийн эзэмшлийн MY-020738 тоот лицензийг 2018 олны гуравдугаар сард өөр компани руу шилжүүлчихсэн байгаа юм.

Харин энэ бүх ажлаа амжуулсны дараа Ж.Батмагнай өөрөө уснаас хуурай гарахын тулд дарга нартаа "…ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас түдгэлзүүлсэн "Гоби Коул энд Энержи” ХХК-ийн ашиглалтын болон хайгуулын лицензийг мэргэжилтэн Ц.Баатарбилэг, Ч.Амгалан нар бусдад шилжүүлчихлээ” гэж матаад лиценз шилжүүлэх өргөдлийг хүлээн авсан мэргэжилтэн Ц.Баатарбилэг, эрх зүйн шүүлт хийсэн Ч.Амгалан нар  арга хэмжээ авахуулсан байна.

Баримт 2. АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Батмагнай ашигт малтмалын лиценз дахин сэргээдэг сүлжээний гол хүнээр нэрлэгдээд байна. Уг нь устаж алга болоод байсан уг сүлжээний талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар их ярьдаг юм.

Ж.Батмагнай энэ ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаа, ангийнхаа найз бүсгүйтэй хамтардаг. Өөр бусад нэр бүхий шүүгч нар ч байдаг аж. Тэд 2008-2018 онд цуцлагдсан, дуусгавар болсон лиценз сэргээх ажлыг тун чиг идэвхтэй хийх болсон байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын яриад байгаа лицензүүд мань хүний оролцоотойгоор сэргэсэн байж болзошгүй гэж байна. Х.Нямбаатар нийтэд зарласны дараа ийм лицензийн тоо даруй 20-оор нэмэгдсэн байгаа юм.

Эдгээрийн нэг болох улаан цайм жишээ ч байна. Ж.Батмагнай "Монгол ресурс корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралд АМГТГ-аа төлөөлөн оролцоод ялагдаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ шийдвэрт давж заалдаж гаргасан гомдол нь ёс төдий, үүнийгээ батлахаар юм бичжээ.

Баримт 3. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасны дагуу тухайн аж ахуйн нэгж лицензийнхээ хугацааг дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө гаргах ёстой. Энэ шалтгаанаар Ж.Батмагнай лиценз эзэмшигчдийн өргөдлийг авахуулдаггүй юм байна. Мэргэжилтнүүд нь хүлээгээд авчихвал шууд л татгалзсан шийдвэр гаргадаг ажээ.

Гэтэл Ашигт малт­малын тухай хуулийн 22.1, 22.1.4-т заасан хуулийн шаардлага хангаагүй, хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөгөө хоёр жил дараалан батлуулж хянуулаагүй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн материалыг Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг дээр өөрөө барьж ороод сунгалт хийлгэдэг юм байна.

Эдгээрээс гадна Ж.Батмагнай лиценз эзэмшигчдээс "…Дарга нартай ярьсан. Лицензийг чинь сэргээж өгье” гэж мөнгө нэхдэг. Хамт ажилладаг хүмүүстээ "…Ангийн маань хүүхэд УИХ-ын байнгын хорооны дарга. Ийм байхад та нар намайг яах юм бэ” гэж агсам тавьдаг. Ил тод уул уурхайн төлөө олон жил зүтгэж байгаа нэгэн ТББ-ын тэргүүн А-г заамдан авч "…Чи битгий олон юм яриад байгаарай” гэж дарамталсан гээд түүнтэй холбоотой олон мэдээлэл байна. Энэ хүний ааш араншин, үйлдэл нь хэрээс хэтэрч байгааг АМГТГ-ынхан хийгээд лиценз эзэмшигчид мэддэг болоод байгаа аж.

Ж.Батмагнай ингэж дураараа дургиж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар мэддэг болов уу.

Ер нь бол дээгүүрээ сахилга хариуцлагыг сайжруулна гэж яриад байдаг. Харин төрийн албаны энэ мэт дунд албан тушаалтнууд төрийн албыг хувийн мэт ашиглан, хуульгүй аашилж байгаа нь Монгол төрийн доройтлын гол шалтгаан болж байгаа юм.


Зууны мэдээ
П.Мандах


АМГТГ Х.Хэрлэн даргаасаа том, хуулиас дээгүүр хэлтсийн даргатай болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани