Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улсын жишгээр хөгжихийг хүсвэл уранаа олборлож болмоорсон

Монголчуудын дунд учир начрыг нь ухаж үзээгүй хэрнээ уранаас айдаг хэсэг бүлэг хүн бий болжээ. Өнөөдөр тэр аймшигтай гээд байгаа ураны зах зээлд Казахстан улс тэргүүлж байна. Уран гэдгийг устгагч зэвсгийн чанартай гэж ойлгох хуучинсаг сэтгэлгээ зарим хүний тархинаас салаагүй байна. Цөмийн технологийн дэвшлийг хүн төрөлхтөн хэдий нь амьдрал ахуйдаа хэвшүүлчихжээ. Монгол Улс Францын "Арева" компанид хэдэн жилийн өмнөөс ураны хайгуулын 20 гаруй лиценз олгож, хайгуул хийлгэсэн нь ураны хэр нөөцтөй болохоо таниулж олон улс орныг өөрийн зүг хандуулав. Энэ нь бидний хөгжихийн нэг эх үүсвэр. Үүнээс үүдээд 'Уран хортой, ашиглуулж болохгүй" гэх эх оронч хүмүүс бий боллоо. "Мянга сонсохоор нэг үз гэж үг бий өнгөрсөн оны сүүлээр Казахстаны Чимкент дүүргийн Сузак мужийн нутаг дахь Францын "Арева" компанийн охин компани болох "Катко"-гийн ураны олборлолт хийж байгааг биеэр очиж үзэх завшаан дохиосон юм. Цаг уурын нөхцөл байдлаараа манайхтай адил, элсэрхэг зөөлөн хөрстөй, тачирхан заг бударгана ургасан намхан толгодтой нутаг байна билээ.
 
Тэндхийн казах, манай казах малчдын аж амьдралын хэв маяг адил юм. Ураны уурхайн бүс нутагт мал бэлчйж тоггоол усан дээр үхэр, тэмээ өдөржингөө зогсч байдгийг бидэнд үйлчилсэн уурхайн жолооч ярьсан. Уурхайн орчны нутагт том том үхэр огтоно, үнэг, хярс элбэг. Хэрвээ ураны олборлолтын ямар нэг хор нөлөөлсөн бол ойр байгаагаараа хамгийн түрүунд тэд устах байсан биз ээ гэж бодогдсон. "Катко" компани тус бүс нутагт 14 дэх жилдээ ураны хайгуул, олборлолт хийж байгаа юм билээ.
 
Бид зориудаар Сузак мужийн иргэдтэй очиж уулзсан юм. Манай Улаанбадрах сумын малчин Норсүрэнгийн 20-иод үхэр, тугал уранаас болж хордож үхсэн цуу яриаг мэдэх учир тэндхийн нөхцөл байдлыг хүмүүсээс чамгүй асууж шалгаалаа. Тус мужийн ахмадын холбооны дарга өвгөн бидэнд "Казах түмэн их азтай байна. Манай нутагт уран их хэмжээгээр агуулагдаж байгаа нь бидний  бахархал. "Катко" компани манай муж төдийгүй бүс нутаг, Казахстаны хөгжилд томоохон нэмэр оруулж байгаа. Манай тосгоны олон залуу ажилтай, орлоготой болж, бидний амьдрал ахуй дээшилсэн. Бидэнд сөрөг нөлөө үзүүлсэн юм байхгүй" гэж ярьсан. Торткудук дахь олборлолтын талбайд нь очиж үзэхэд 400-500 метрийн гүнээс байгальд хоргүй биологийн аргаар ураны шар нунтагийг гаргаж авч байгааг биеэрээ үзлээ. Тус олборлолтын талбайд газраас дээш 60 см өндөр, 40 см диаметртэй цооногууд цухуйж байх юм. Энэ нь газар доогуур уусган олборлох шинэ технологи гэнэ. Олборлолтын энэ аргад Катко туршлагажжээ.
 
Үүнийгээ сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи гэж тайлбарлаж байсан. Ураныг тэр технологиор олборлоход ямар нэгэн газар сэндийчиж шороо овоолох юм байхгүй. Өрөмдсөн цооногтоо технологийн дагуу шугам оруулж олборлолтын горимоор бүгдийг гүйцэтгэдэг байна. "Катко" байгаль орчны нөлөөллийг аль болох багасгах үүднээс тодорхой чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.
 

Усны хэрэглээг бууруулах дахин боловсруулах гэх мэт олон ажил хийснээ бидэнд танилцуулсан. Тус уурхайн үйлдвэрлэлийн үндсэн бүтээгдэхүүний нэгж нь худаг юм. Худаг гэдэг нэг үгээр хэлэхэд блок. Блок болгон уусмал хуваарилах нэгжтэй байдаг. Тус талбайд "Катко"-гийн 45 блок нэгэн зэрэг ажиллаж байна. Ойролцоогоор гурван жил тутамд тоног төхөөрөмжийг нь шинэчилдэг гэсэн. Ураныг газар доороос уусган олборлох энэ технологи нь нэг их төвөгтөй биншйг тайлбарлаж байсан. Уран олборлолтод цацрагийн хяналтыг тогтмол хийх ёстой гэсэн. Цацраг идэвхит эх үүсвэртэй ажилладаг ажилчид хувийн дозиметр ашиглаж эмчийн хяналтад байдаг юм байна. Үйлдвэрлэлийн процесс нь уран агуулсан шингэнийг тусгай давирхайтай хамт нийлүүлж, давирхай нь ураныг өөртөө наалдуулан бэхжүүлдэг. Урангүй хүчилжүүлсэн уусмал нь дахин уурхайн цооногоор илгээгддэг гэсэн. Сүүлд аммоны нитрат гэдэг бодис ашиглан давирхайгаас салган өндөр агууламжтай ураны уусмалыг гарган авдаг юм билээ. Уурхайгаас ирж буй урантай шингэний нэг литрт 0.1 гр уран агуулагдаж байдаг гэсэн. Коткогийн уран баяжуулж буй үйлдвэрийн дамжлага цэвэр цэмцгэр,тэнд ажиллаж байгаа өндөр мэргэжлийн хүмүүсийг хараад бахархах сэтгэл төрсөн.
 
Ураны олборлотын талбай үйлдвэрээсээ нэлээд зайтай бөгөөд талбайдямар ч барилга байншн байхгүй. Талбайд ердөө л газраас лацтай хэдэн цооног цухуйж байна. Тэр нь элс шуурвал дарагдаж мэдэхээр. Газраас олборлож буй дамжлага нь хөрсөн доор хоолойгоор дамжин үйлдвэрт очиж байна. Ийнхүү газрыг хөндөхгүйгээр ураны шар нунтгийг гаргаж авдгийг мэдэхэд илүудэхгүй. Тус үйлдвэр дотроо нарийн дэгтэй боловч дамжлага бүр нь чанд битүүмжлэгдсэн байх бөгөөд дамжуурга дээгүүр гарч ирж байгаа өнөөх шар нунтаг гэдэг нь ил задгай, гараар имэрч үзэж болохоор зугуухан гарч ирж төмөр торхонд савлагдан чингэлэгт ачигдаж байхыг харлаа. Тэр шар нунтгийг хаашаа явуулдгийг асууталд "Катко"-гийн 80 хувийг нь Хятад 20 хувийг нь Франц авдгийг мэдлээ. Казахстан үүнээс асар их ашиг олдог ажээ. "Катко"-гийн уран олборлолтыг Казахстаны зүгээс байгаль орчны нөлөөллийг нь байнга давхар шалгаж байдаг гэсэн. Одоогоор уран олборлолтын энэ технологиос илүүтэй байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрдэс баялаг олборлодог технологи нэвтрээгүй байгаа юм билээ. Тэгэхээр Казахстаны жишээгээр авч үзэхэд Монгол Улс уранаа олборлоход нэг их айгаад байх зүйлгүй
Шар нукгаг үйлдвэрлэх дамжлага юм.
 
Аажмаар задарч энерги ялгаруулдаг Шинж чанартай цацраг идэвхит маш хунд металл гэж айгаад байгаа ураныг олборлох арга, технологи XXI зуунд илбийн үзэгдэл шиг болсныг дэлхийд танигдсан "Катко"-гийн уран олборлож буй жишээнээс харж болохоор.
 
Ураны зах зээлд Казахстан улс гадны хөрөнгө оруулалт, уул уурхай ашиглах тухай нарийн заалттай олон хуультай юм билээ. Харин хуульдаа өөрчлөлт оруулах тухай огт ярьдаггүй гэсэн. Саяхан нэгэн эрдэмтний ярианаас гадны хөрөнгө оруулагчид "Монголчууд хуулиараа их оролддог улс" гэж ярьдаг тухай сонслоо. Манай улсад ураны хайгуулын лиценз олгогдоод нөөцийн нэгээхэн хэсэг нь тогтоогдоод байна. Харин дараагийн шатанд олборлолт хийх тухай яригдана. Зарим хүнд хайгуул, олборлолт хийхийг ялгаж салгаж ойлгуулах хэрэг гараад байх шиг байна.
 
Иргэний хөдөлгөөнийхөн өнгөрсөн оноос Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь "Кожеговь" компанийн Дулаан-Уулын ураны хайгуул хийж буй хээрийн ангид хэд хэдэн удаа халдааа. Монгол Улсын стратегийн гэх тодотголтой цөмийн энергийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани нь Францын төрийн өмчит "Арева" юм. Олон улсын нэртэй эдийн засагчид "Монгол Улс 15 жилийн дараа дэлхийн ураны зах зээл дээр томоохон тоглогч болох магадаалтай" хэмээн үздэг юм билээ. Зарим эдийн засагч "Монголд уул уурхайн салбараас хөрөнгийн маш хүчтэй урсгал орж ирнэ" гэж ярьдаг. Манайхтай ойрхын болох Казахстан улс уранаа олборлуулж улсынхаа хөгжлийг хурдасгаад эхэллээ.
 
"Аливаа юманд мэдоэггуйгээр хандахад түүнийхээ боол болдог" гэж уг бий. Иргэний хөдөлгөөний зарим эрхэм үүний жишээг цухалзуулах болжээ. Өнөөдөр хүн төрөлхтөнд цөмийн технологи хэрэглээ болж хувирчээ. Сүүлийн хоёр жил Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийж байгаагийн улмаас мал зүй бусаар хорогдсон тухай дуулиан одоо ч намжаагүй байгаа. Үүнтэй адил узэгдэл энэ оны гуравдугаар сард Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багт болж мөн л гайшралыг төрүүлсэн. Этгээд бие хаатай хурга төрж, тугал зулбасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Харин нэг онцлог нь тус сум, багийн нутагт уран байтугай алт ухсан нүх ч байхгүй гэсэн. Хачирхалтай нь Улаанбадрахтай адил тэр Өгөөмөр багт зүй бусаар мал хорогдоход иргэний хөдөлгөөнийхөн яагаад анхаарлаа тийш нь хандуулж, тэмцэл хийхгүй байна вэ гэдэгт хамаг учир байна. Тэдэнд уул уурхайн олборлолт хийгдэж байгаа нутаг хэрэгтэй болохоос биш жирийн малчны хотонд мал зүй бусаар хорогдох нь хамаагүй ажээ. Өнөөдөр цөмийн технологийн үрээр хүн хордож, байгаль орчин сүйрсэн тохиолдол гарахгүй байна.
 
Хэрэв цөмийн технологийн цацрагаас үүдэлтэй залруулж болшгүй ганц дутагдал байсан бол өнөөдөр живх хэрэглдэг хүүхдүүд амьд явах байсан уу. Аз болоход атомын задрал, цөмийн технологид байж болох гажуудлыг шинжлэх ухаанаар шийддэг болжээ. Өнөөдөр ганцхан ураны хайгуул хийж буй Дулаан-Уул, Зөөвч-Овоо орчимд хайгуул хийж байгаа газар ураны цацраг идэвхи ялгарч мал үхээгүй гэдгийг шалгалтаар тогтоочихоод байхад
буруутган зүтгээд байгаа муйхарлыг хэрхэн ойлгох вэ. Манай улс урьд нь Дорнод аймагт Мардайн ураныг ашиглуулж байсан түүхтэй. Түүнийг өнөөдрийн "Катко"-гийн технологиор бус гар аргаар олборлож байсан. Ямар ч сөрөг үзэгдэл болоогүйг нутгийнхан ярьдаг юм билээ. Бидний амьдарч буй Улаанбаатарт цацраг идэвхи их бага хэмжээгээр ялгарч буй олон обьект байгаа тухай яригддаг.
 
Тэр бүү хэл телевизийн өндөр цамхагийн ойр орчимд цацраг идэвхи ялгарч байдаг тул эмнэлэг байх нь зохисгүй тухай яригдсан удаатай. Хамгийн их эмзэглүүлж байгаа нэг обьект нь цахилгаан станцуудад бууж байгаа нүүрс, түүний шатсан үнс, түүгээр хийсэн ханын блок цацраг идэвхи ялгаруулдаг. Тэгэхээр бидэнд Улаанбадрах гэж ярихаасаа илүүтэй Улаанбаатарынхаа орчны цацраг идэвхийн нөлөөлөлдхэр автаж байгаагаа мэдмээр юм биш үү.
 
 
 
Н.ЛХАГВАСҮРЭН
Улсын жишгээр хөгжихийг хүсвэл уранаа олборлож болмоорсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани