Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хотын утааг 80 хувь бууруулж чадахгүй бол хэлсэндээ хүрч, хариуцлагаа хүлээж чадах уу, Н.Цэрэнбат сайд аа

 

Хотын утааг 80 хувь бууруулж чадахгүй бол хэлсэндээ хүрч, хариуцлагаа хүлээж чадах уу, Н.Цэрэнбат сайд ааБайгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат утааг бууруулахын тулд ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа зах зухаас нь танилцуулав. Агаарын бохирдлыг бууруулахад голлох үүрэг хүлээж буй байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тэгэхээр гай, гавьяа нь Н.Цэрэнбат сайдтай холбоотой гэсэн үг.

У.Хүрэлсүхийн Засгийн газар утааны эсрэг цогц шийдэл гаргаж ажиллана гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд 2019 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд 200 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Энэ бол бага мөнгө биш. Тиймээс дээрх мөнгийг чухам үр дүнгээ өгөх ажилд л зарцуулах ёстой гэж олон нийт үзэж байна.

Өнгөрсөн таван жилд агаарын бохирдлыг бууруулахад нийт 140 тэрбум төгрөг зарсан ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үр дүн гараагүй. Жил бүрийн өвөл утаа, түүний хор уршгийг ярьж жагсаалаа хийгээд өнгөрдгөөс цаашгүй. Энэ жил өмнөх жилүүдээс хэд дахин илүү мөнгөөр утаатай тэмцэх гэж байна. Тиймээс агаарын бохирдлын эсрэг явуулж буй ажлууд үр дүнгээ өгч, утаа бага ч болов багасах байх гэсэн хүлээлт иргэдийн дунд хэдийнэ бий болжээ.

 
 
 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдолтой тэмцэхийн тулд айлуудад сайжруулсан түлш тараана гэж мэдэгдэв. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэл рүү түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон шийдвэр гарсан. Тэгэхээр айл, өрхүүд сайжруулсан түлш түлэхээс өөр сонголтгүй. Чухам сайжруулсан түлш нь түүхий нүүрс шиг элбэг, хүртээмжтэй байж чадах уу гэдэг нь өөрөө асуудал юм.

Сайжруулсан түлш хийхийн тулд  "Тавантолгой түлш” ТӨХК үйлдвэрийг байгуулахаар болжээ. Уг үйлдвэр нь нийт хэрэглээний сайжруулсан түлшний тал хувийг л үйлдвэрлэх юм байна. Харин үлдсэнийг нь хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа аж. "Тавантолгой түлш” компани түлш боловсруулах туршилт хийгээд эхэлсэн. Тус ТӨХК "Энержи Ресурс”-т угаагдсан нүүрсийг боловсруулах аж.

Мөн 100 мянган айлыг индукцин хаалтад тулгуурласан бүрэн шаталтын төхөөрөмжөөр тоноглохоор төлөвлөжээ.  Хэрвээ ингэж чадвал гэр хорооллоос гарах утааны хорт хэмжээг 80 хувиар бууруулна гэж Н.Цэрэнбат сайд ба түүний багийхан төлөвлөсөн байна. Гэхдээ индукцин халаалтыг аль компани хэзээнээс, ямар зохион байгуулалтаар тавих нь тодорхой бус байгаа юм.

Мөн дээрх 200 тэрбум төгрөгийн тодорхой хувиар айлуудын янданд хорт утааны шүүлтүүр тавихаар болсон байна. Нэг шүүлтүүр 200 доллар буюу 500 орчим мянган төгрөгийн үнэтэй байна гэх ч мэдээлэл байгаа юм.Үүнийг сонссон иргэд хайран 200 тэрбум төгрөгийг шүүлтүүрийн бизнест зарах нь гэж шүүмжилж байна.

Гэхдээ утаагүй нэртэй утаа гардаг зуухыг төрд 700 мянган төгрөгөөр шахаж чадсан юм чинь утааны шүүлтүүрийг 500 мянган төгрөгөөр зарах нь тийм хэцүү биш биз ээ.

2011 онд МСS компани утаагүй зуух тараах төсөлд шалгарч, гэр хорооллын айлуудад зуух тараасан. Тэд зуух нэг бүрийг 700 мянган төгрөгөөр үнэлэн 630 мянган төгрөгийг нь төрөөс 70 мянган төгрөгийг нь иргэдээс авсан билээ. Гэтэл утаагүй зуух нь утаа гаргасаар долоон жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд манай төр засаг 68 тэрбум төгрөгийг зөвхөн утаагүй зууханд зарсан байна. Харин энэ удаа 200 тэрбумын хэдийг утаа шүүх шүүлтүүрт зарцуулахаар бэлтгэж байгаа бол…

Төр хамгийн найдвартай худалдан авагч. Гэхдээ Засгаас хэрхэн мөнгө салгах нь улс төрчид болоод тэднийг ивээн тэтгэгч бизнесменүүдийн овсгооны асуудал. Өнгөрсөн жилүүдэд гэрийн бүрээс туурга, амбаараас эхлээд төрд шахаагүй бүтээгдэхүүн ховор. Харин энэ удаа утаа шүүгч гэх үлгэр ярьж эхлэв.

Ямартай ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хувьд утааг бууруулахаар төлөвлөж буй ажлууд нь энэ юм байна.

Угтаа бол утаатай тэмцэхэд утаа шүүгч, сайжруулсан түлш тараах бус орон сууц нэмж барин, түүнийгээ иргэдэд боломжийн нөхцлөөр борлуулах ёстой баймаар. Мөн гэр хорооллын айлуудыг хямд үнэтэй тог цахилгаанаар хангах, дэд бүтцэд холбох юм.

Энэ жил ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мөртлөө сайжруулсан түлш, утаа шүүгч тараахад 200 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. 200 тэрбум төгрөгөөр утаа шүүгч, сайжруулсан түлш тараахын оронд орон сууж барьсан бол хэр их янданг байхгүй болгох байсан бол гэдгийг л бодох л хэрэгтэй юм.

Н.Цэрэнбат сайд  "Агаарын бохирдол бууруулах нь миний үүрэг. Хэрвээ бууруулж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн өмнө нь болон сая дахин мэдэгдсэн байна. Тэгэхээр өөрийнх нь хэлсэнчлэн агаарын бохирдол 80 хувиар буурахгүй бол хариуцлагаа хүлээгээрэй, сайд аа.

Татвар төлөгчдийн 200 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулахыг олон нийт таниас хүсч байгаа шүү.

Т.ХУЛАН

Medee.Mn


Хотын утааг 80 хувь бууруулж чадахгүй бол хэлсэндээ хүрч, хариуцлагаа хүлээж чадах уу, Н.Цэрэнбат сайд аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани