Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрх баригчид Оюутолгойг золиослохоор шийджээ

 

   

УИХ ДАХЬ МАХН-МҮАН-ЫН "ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН БҮЛЭГТ

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны гуравдугаар сарын 27-ны өдөр "Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал ноён С.Уолш-д Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар захидал илгээснийг "Монголиэн майнинг жорнэл” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт нийтэлжээ (монгол ба англи хувилбарыг хавсаргав).

www.mongolianminingjournal.com/content/55074.shtml

http://en.mongolianminingjournal.com/content/55076.shtml

 

Монголын эрдсийн баялгийн сор болсон Оюутолгойн гайхамшигт ордыг золиослох алхмыг Засгийн газрын тэргүүн хийжээ хэмээн бид үзэж байна. Ийм ноцтой үйлдэл хийгдээд байхад "Шударга ёс” эвслийн бүлэг ба эвслээс Засгийн газарт суугаа сайд, дарга нар юу ч болоогүй юм шиг идэвхгүй байгаа нь гайхшрал төрүүлж байна.

 

УИХ-ын 2012 оны сонгуулиар "Шударга ёс” эвсэл Монголоо аврах 5 хувьсгал хэмээх Мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн сонгогчдийн 22 гаруй хувийн дэмжлэгийг  авч УИХ-д бүлэг байгуулах хэмжээний төлөөлөлтэй болсон билээ. Энэ нь "ард түмний баялаг болох Оюутолгой, Тавантолгой, бусад стратегийн орд, байгалийн баялгийг гаднынхантай хуйвалдаж, үнэгүйдүүлэн гадагш нь урсгаж өнөө ба ирээдүйн үндэсний эрх ашиг ноцтой хохирч” байгааг зогсоож, "баялгийн хуваарилалтыг хүртээмжтэй, шударга болгон өөрчилж, баялагтаа ард иргэд эзэн суух нөхцөлийг хангана” гэсэн эвслийн сонгуулийн амлалттай шууд холбоотой гэхэд хэтрүүлэг болохгүй юм.

 

Ялангуяа Оюутолгойн талаар эвслийн нөхдүүдийн хэлж, ярьж, тэмцэж байсан зүйлс ба эвслийн Мөрийн хөтөлбөрт тусгагдсан (Монголын талын эзэмших хэмжээг 51-ээс доошгүй хувь байхаар гэрээг өөрчлөх) амлалт ард иргэдэд ихээхэн итгэл, найдлага төрүүлснийг дурьдвал зохино. Гэтэл сонгуулиас хойш бараг хоёр жил өнгөрөөд байхад Оюутолгойн гэрээний асуудалд ямар нэгэн нааштай өөрчлөлт гараагүйгээр барахгүй, харин ч урагшгүй байдал улам ужгирсаар одоо бүр улс, үндэсний эрх ашгийг шууд хөсөр хаяхдаа тулж ирлээ. Ийм нөхцөл байдал үүссэнд "Шударга ёс” эвслийн бүлэг нь УИХ дахь олонхи ба Засгийн газрыг бүрдүүлэгч субъектын хувьд онцгой хамааралтай бөгөөд өөрт ногдох хариуцлагаас зайлсхийх аргагүй.

Оюутолгойг золиослох нь гэх дүгнэлтийг дараах үндэслэлээр хийхэд хүрч байна.Үүнд:

 

1. Засгийн газрын тэргүүн захидлынхаа агуулгаар төр, засгаас баримталж ирсэн бодлого, байр суурьнаас бүрэн ухарчээ. УИХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр эрхэм гишүүд, Ерөнхийлөгч ба Засгийн газрын гишүүд Оюутолгойн асуудлыг тусгайлан хэлэлцээд мэдээлэл, ойлголтоо нэгтгэж гадаад түншүүдтэй харилцах тодорхой чиг шугам, байр суурь дээр тогтсон билээ. Тухайлбал, анхны хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум гаруй доллараар хэтэрснийг эхлээд ярьж зохицуулсны дараа бусад асуудлыг, түүний дотор гаднынхнаас гэнэт гаргаж ирсэн далд уурхайн нэмэлт санхүүжилт гээчийг хөндөхөөр тохиролцсон. Гэтэл одоо "далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэ(ж)” тохиролцъё гэсэн саналыг зардал хэтэрсэн асуудал шийдэгдээгүй байхад албан ёсоор тавьсан нь огт байж болохгүй бүдүүлэг алдаа мөн. Ингэснээр төслийн эргэн тойрон дахь маргаантай асуудлуудыг улам хүндрүүлэхийн сацуу Монголын талд илүү хохиролтой болох шийдвэрийг гаргалаа.

 

Түүнчлэн далд уурхайтай холбоотой шийдвэрүүдийг түншүүдэд бүрэн даатгасан, хариуцлагыг өөрсдөөсөө холдуулсан агуулгатай мэдэгдлийг Ерөнхий сайд болон Уул уурхайн сайд удаа дараа хийсэн нь баялгийн эзэн орны зүгээс гарвал зохилтой хандлага яав ч биш юм.

 

2. Хөрөнгө оруулалтын гэрээний суурь болох Техник,эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д зааснаар бол далд уурхайг байгуулахад ямарваа нэмэлт санхүүжилтийн асуудал үүсэх ёсгүй. Учир нь, ТЭЗҮ-д тусгагдсан нийт 5.124 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалт дотор далд уурхайг байгуулах зориулалттай 1.512 тэрбум ам.долларын зардал багтсан байгаа. Тиймээс батлагдсан ТЭЗҮ-ээ Монголын тал одоо өөрөө үгүйсгээд нэмэлт санхүүжилт гээчийг зарчмын хувьд хүлээн зөвшөөрөөд, ярилцаж тохиролцох гээд байх нь учир зүйд огт нийцэхгүй юм. Гэтэл Ерөнхий сайд яг ийм ухралт хийж Хөрөнгө оруулалтын гэрээ ба ТЭЗҮ-д тохиролцсон зүйлсээс давсан нэмэлт санхүүжилтийг зөвшөөрчээ. "Гүний уурхайг ашиглахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Монголын тал тэр саналыг нь хүлээн зөвшөөрсөн” гэх зэргээр өмнө нь амаар мэдэгдэж байсныгаа одоо ийнхүү бичгээр баталгаажуулав (www.info.mn, 2013.08.23, "Н.Алтанхуяг: Бид "Рио Тинто” компанийн саналыг хүлээн зөвшөөрнө”). Энэ нь Монгол Улсад санхүү,эдийн засгийн нэмэлт дарамт, хохирол үүсгэх нь тодорхой байна.

 

Мөн төслийн нийт хугацааны туршид хийгдэх хөрөнгө оруулалт хэмээн ТЭЗҮ-д тусгагдсан 14.6 тэрбум ам.долларыг халхавч болгон ашиглаж далд уурхайн нэмэлт санхүүжилтийг "зөвтгөж” өнгөлөн далдлах  оролдлого сүүлийн үед идэвхжсэн нь хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн башир арга, хууран мэхлэлт гэлтэй.

 

3. ТЭЗҮ-д тусгаснаар бол далд уурхайг байгуулах зардлыг үйлдвэрийн үйл ажиллагааны ашиг, орлогоор санхүүжүүлэх учиртай. Гэтэл одоо ТЭЗҮ-ийн шийдлээс гажиж, банкны зээлээр санхүүжүүлэх тухай яригдах болсон нь зүгээр хүлээн зөвшөөрөөд явчих асуудал биш бөгөөд зөвшөөрөхдөө тулбал цаанаа ямар учир шалтгаан, үр дагавартай байж болохыг маш нямбай нягтлан үзэх ёстой. Гадаад түншүүдээс санал болгож буй банкны зээл нь Монгол Улсын эрх ашиг ба төслийн өгөөжид илүү нийцтэй байж чадахааргүй бол ТЭЗҮ-д дурдагдсан санхүүжилтийн хэлбэрийг баримтлахыг шаардах нь зүйтэй. Ингэх эрх ч Монголын талд бий. Ийм байтал Ерөнхий сайд шууд буулт хийн банкны зээлээр санхүүжүүлэхийг найр тавин зөвшөөрөөд байна.

 

4. Маш чухал зүйл бол банкны зээлийг ямар хэмжээ, нөхцөл болзлоор авах гэж байгаа тухай асуудал юм. Энэ талаар мэдээлэл тун хомс байна. Чухал асуудлыг хэдхэн хүний хүрээнд учир битүүлэг байдлаар шийдвэрлэх гэж буй нь зүйд үл нийцэх бөгөөд ихээхэн болгоомжлол, сэжиг төрүүлнэ. "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг 2013 оны долдугаар сарын 19-ний өдөр "Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх ерөнхий захирал Ж.С.Жак-т явуулсан хариундаа "төслийн санхүүжилтийн барьцаа,баталгаанд "Оюу Толгой” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл,Хөрөнгө оруулалтын гэрээ,компанийн биет ба биет бус хөрөнгийг бүхлээр нь тавихаар нөхцөлдүүлсэн нь эрх хэмжээний болоод эрх зүйн зөрчил үүсгэж байна”, ”нийт хөрөнгө оруулалтын хэмжээг ТЭЗҮ-д тусгагдсанаас 10 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн тооцоог ... мэдээлсэн нь төслийн тооцоо, үр өгөөжийг дахин нягтлах зайлшгүй шаардлагыг үүсгэж байна” гэх зэргээр тухайн үеийн санхүүжилтийн нөхцөлтэй холбоотой зарим чухал мэдээлэл, үндэслэлийг дурдсан байдаг.

 

Одоо эдгээр нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн, ер нь яг юу яригдаад байгааг нэлээд өргөн хүрээнд тал бүрээс нь нэн шүүмжлэлтэй авч үзэж нягтлан цэгнэхгүйгээр банкны зээлийг урьдчилан хүлээн зөвшөөрөх нь тун болчимгүй үйлдэл болох юм. Гэтэл Ерөнхий сайд "бид хамгийн чухал төслийнхөө дараагийн шатанд хэрэгцээтэй санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно”, ”Засгийн газар ...далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтэд бүрэн дэмжлэг үзүүлсээр байгаа билээ” гэх зэргээр бичсэнээрээ яг ингэж хариуцлагагүй хандлаа.

Урьдчилан буулт хийх нь зарчмын хувьд ч төдийгүй хэлэлцээ хийх арга, тактик талаасаа ч маш буруу юм.

 

5. "Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны хоёрдугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч ... далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна” гэж бичсэн нь бүр ч их алдаатай байр суурь мөн. Энэ нь ТЭЗҮ-гүйгээр (өөрөөр хэлбэл, барьцтай тооцоо, судалгаа, үндэслэлгүйгээр) санхүүжилтийг шийдэж хийе гэсэн үг бөгөөд ингэснээрээ Хөрөнгө оруулалтын гэрээг батлагдсан ТЭЗҮ-гүйгээр 2009 онд "харанхуйгаар” байгуулж улс, үндэстэнд гай, гамшиг тарьсан түүхийг дахин давтах гэж байна. Эдийн засаг хүндэрсэн,хямарсан,гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэх ямар ч шалтгаан байсан ийм утга учраа алдсан зүйлийг хэрхэвч хийж болохгүй билээ.

Дээр дурьдсан хэмжээ, хязгааргүй олон буулт, ухралт нь Засгийн газар Оюутолгойн асуудал дээр "далан таваар” бууж өгчээ гэж хэнд ч ойлгогдохоор байгаа бөгөөд ялангуяа гаднынханд тийм дохио болон хүрч байгаа нь гарцаагүй юм. Ийм хөгийн байдал нь Монголын хууль зүй хийгээд төр,засгийн шийдвэрт итгэж үнэмших, хүндэтгэлтэй хандахад яав ч тус нэмэр болохгүй.

 

6. Оюутолгойн санхүүжилтийн зардлыг одоо мөрдөгдөж буй ТЭЗҮ-д зааснаас ихээхэн хэтрүүлэн өсгөх нь төслийн өгөөжийг үлэмж бууруулаад зогсохгүй зарим тохиолдолд уурхайг бүр алдагдалтай болгож, Монгол Улсын авах нийт орлого, ашгийг бууруулан, өрийн дарамтыг нэмэгдүүлэх юм. Гадаад түншүүдийн хүссэн зардал ба нөөц ашиглалтын хувилбараар цаашид явбал Оюутолгой төслийг эхлүүлсний утга учир ч алдагдах нөхцөл байдал үүсч мэдэхээр байгаа. Ийм байхад Монгол Улсад улам хохиролтой тусах нөхцөл,шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга,аястай алхмыг Засгийн газрын тэргүүн хийсэн нь үндсээрээ буруу. Яаж ч бодсон гаднынхны хариуцлагагүй, үрэлгэн ажиллагааны хор уршгийг Монголын тал үүрэх учиргүй юм.

Бусдын барьцаа, атганд орчихсон мэт үйлдэл хийж байхын оронд гэрээ ба ТЭЗҮ-д заасан үүргээ биелүүлэхийг, тухайлбал тохирсон зардлын хэмжээ ба санхүүжилтийн хэлбэрийг баримтлахыг түншүүдээс хатуу шаардаж хэрэгжүүлэх ёстой билээ. Ийм эрх, хүч тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, салбар хариуцсан сайдад уул нь бий. Гэтэл гэрээгээр хүлээсэн үндсэн ба ач холбогдол бүхий үүргээ хөрөнгө оруулагч биелүүлэхгүй байхад гэрээний 10.7.-д заасан (Мэдэгдэл хүргүүлэх) эрхээ ч эдлэхээс эрх баригчид зайлсхийсээр буй нь тун хачирхалтай.

 

7. Гэрээ ба ТЭЗҮ-д тусгагдсанаас илт хэтэрсэн зүйлийг дур мэдэн нэмж тохирох, тэгэх тусмаа улс, үндэстэнд өр, зээлийн нэмэлт дарамт үүсгэх асуудлаар хэлэлцээ хийх эрх мэдлийг УИХ-аас Засгийн газарт огт олгоогүй билээ. Ийм байтал Ерөнхий сайд захидалдаа "төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр бид .. далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна” гэж эрх мэдлээ хэтрүүлжээ. Энэ бол ноцтой үр дагавар дагуулах нигууртай хууль бус үйлдэл мөн.

УИХ

Оюутолгойн асуудал дээр Засгийн газрын тэргүүн ба Уул уурхайн сайдын  эрх мэдлээ хэтрүүлэн хийж буйүйлдлүүдийг таслан зогсоох цаг нь болжээ. Ерөөс Засгийн газар хуулиар тодорхойлогдсон үүргийнхээ дагуу Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор гарсан УИХ-ын шийдвэрүүд, тухайлбал 2009 оны 57 дугаар тогтоол, Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны 02 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах ёстой байтал бодитойгоор юу ч хийхгүй байсаар өнөөг хүрэв.Үүнээс болж улс, үндэстний эрх ашиг хохирсоор байна. Эрх баригчдын буруугаар анхнаасаа мордохын хазгай болсон Оюутолгойн асуудал ийнхүү цаг хугацаа өнгөрөх тутам улам ужгиран жонхуурч, бүр гарцгүй болох шатандаа орлоо хэмээн дүгнэхээс өөр аргагүй байна.

 

"Шударга ёс” эвслийн сонгуулийн Мөрийн хөтөлбөр хийгээд Та нөхдийн ярьж,хийж байсан бүхнээс ургуулан бодвол, Ерөнхий сайдын захидлын агуулгыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бидэнд ойлгогдож байгаа. Хэрхэн хандаж шийдвэрлэх нь Та бүхний эрх мэдэл,ёс суртахууны асуудал хэдий ч бид улс, үндэстнийхээ өнөө ба ирээдүйг харж бодолцох энэ цаг мөчид гаргуудаа гарсан баялаг Монголд огт үгүй гэдгийг ахин дахин санаж одоо Оюутолгойн талаар зарчимч зөв бөгөөд эрс хатуу шийдвэр гаргахыг хүсч, шаардаж буйгаа ийнхүү илэрхийлж байна.

 

Мэдэгдэл гаргаад орхих, харзнах биш, харин УИХ ба Засгийн газрын шийдвэрт шууд  эерэгээр нөлөөлөх бодит алхам, үйлдлийг нэн даруй хийх шаардлага тулгараад байна. Эс бөгөөс Ерөнхий сайдын захидлыг гаднынхан Монголын талын эцсийн шийдвэр хэмээн хүлээн авч дараагийн (зээлдүүлэгч нартаа гэрээ байгуулах зэрэг) арга хэмжээнүүдээ хэрэгжүүлж эхлэвэл бүх зүйл оройтож мэднэ. Улс, үндэстний хувь заяатай холбоотой амин чухал асуудал дээр шийдэмгий ажиллаж чадахгүй юм бол Та нөхдүүд УИХ дахь олонхи ба Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг байхын хэрэг юу байна вэ? Ард түмэндээ тов тодорхой илэрхийлж, амлаж  байсан үзэл бодол,байр суурьнаасаа ухарч няцсан ичгүүр сонжуургүй урвагч,шарвагчид болох хэрэггүй биз ээ.

 

Асуудлыг ул үндсээр нь яривал, Оюутолгойн гэрээ нь хууль зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зөрчсөн үйлдлүүдээр хийгдсэн тул анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг Та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Санхүү, эдийн засгийн хувьд төдийгүй хөгжлийн бодлого талаасаа ч Монгол Улс, үндэстэнд тун хохиролтой энэ гутамшигт гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлээд, улмаар цаашид улам ихээр хохироод, гаднын нэг компанид улам лав "барьцаалагдаж” дарамтлуулаад байх нь хэр зөв, хэр шударга вэ? гэх зарчмын асуудлыг ч "Шударга ёс” эвслийн бүлэг гаргаж тавих цаг нь болжээ хэмээн бид үзэж байна.

 

 

"Баялгийн жинхэнэ эзэд” ТББ-ын тэргүүн, уурхайн инженер Ц.Шинэбаяр

Уурхайн инженер-эдийн засагч, доктор С.Авирмэд

Эрдэс баялгийн салбарын Ахмадын нэгдсэн хорооны тэргүүн,

геологи-эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц

"Ирээдүйтэй хөгжил” зөвлөлийн тэргүүн, гадаад харилцааны эдийн засагч Р.Эрхэмбаяр

 

new

Эрх баригчид Оюутолгойг золиослохоор шийджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани