Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэг нефтийн үнэд нөлөөлөх магадлал

Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэг нефтийн үнэд нөлөөлөх магадлалАНУ-ын эрх баригчдын Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ ирэх сарын 5-наас үйлчилж эхлэх чимээнээр 85 долларт хүрч өссөн нефтийн үнэ удахгүй 100 долларооос давж, тэр ч байтугай 200 долларт хүрч магадгүй гэсэн тун таагүй таамаг яриа сүүлийн үед чих дэлсэх боллоо.
Ийм таамаглал дэвшүүлэх болсон нь Саудын Аравийн сэтгүүлч, тэрс үзэлтэн Жамаль Хашогги сураггүй алга болсон хэрэг явдалтай шууд холбоотой юм. Эр-Риядын эрх баригчдыг эрс шүүмжилдэгээрээ алдартай Хашогги энэ сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хот дахь Саудын Аравийн консулын газрын байр руу орсноосоо хойш чимээ сураг алдарсан байна. Түүнийг Саудын Аравийн тусгай хүчнийхэн тамлан байцаасныхаа дараа амийг нь хөнөөсөн гэж дэлхийн хэвлэлүүд таамаглаж байгаа юм.  Харин саудчууд сэтгүүлчийг хөнөөсөн гэх мэдээллийг эрс үгүйсгэн няцааж байсан боловч консулын газарт үүссэн маргааны улмаас, золгүй байдлаар Хашогги амиа алдсан гэдгийг өнгөрсөн бямба гарагт хүлээн зөвшөөрлөө 
 
Хашогги 2017 онд эх орноосоо гарч явсныхаа дараа АНУ-д ирж суурьшжээ. Тэрбээр The Washington Post сонинд нийтлэлүүдээ хэвлүүлж, Саудын Аравид үүссэн нөхцөл байдал, тус улсын гадаад бодлогод дүн шинжилгээ хийхдээ Эр-Риядын эрх баригчдын үйл ажиллагаа, тэр дундаа угсаа залгамжлагч ханхүү Салманы хийж үйлдлүүдийг хатуу шүүмжилдэг байв. 
 
 
 
 
Хашогги амиа алдсан хэрэг явдалтай холбоотой мэдээллийг дэлхийн хэвлэлүүд өдөр бүр цацаж байгаа билээ. Ийм учраас хэрэг явдлын өрнөлийг тоочилгүйгээр харин сэтгүүлчтэй холбоотой дуулиан шуугиан, үүний улмаас АНУ ба Саудын Аравийн хооронд үүссэн сөргөлдөөн нь газрын тосны үнэ өсөхөд үнэхээр нөлөөлөх үү гэдэг тухайд тоймлон дүгнэхийг хичээлээ.
Болсон явдалтай холбогдуулан Д.Трамп мэдэгдэхдээ "хэрвээ Хашоггийг хөнөөсөн хэрэгт Саудын Аравийн тал холбоотой гэдэг нь нотлогдох аваас тус улсын эсрэг хатуу арга хэмжээ авна” гэж сүрдүүлсэн байна. Үүний хариуд Саудын Аравийн ГХЯ мэдэгдэл гаргаж, тус улсын эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд  хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулаад "манай улс дэлхийн эдийн засагт амин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж сануулсан байна. Хариу арга хэмжээ гэдэг нь чухам юуг хэлж байгааг мэдэгдэлд тодруулаагүй боловч ажиглагчдын үзэж байгаагаар бол, энэ нь зах зээлд нийлүүлж буй нефтийнхээ хэмжээг саудчууд багасгана гэсэн үг бололтой.
Сэтгүүлч сураггүй болсонтой холбоотойгоор АНУ-ын эрх баригчид манай улсад хориг тавих аваас нефтийн үнэ 200 доллар/баррельд хүрнэ, тэр ч бүү хэл 400 долларт хүрсэн байхад гайхах хэрэггүй гэж Саудын Аравийн телевизийн Al Arabiya сувгийн захирал Турки аль-Дахил хэлсэн байна.
 
Энэ талаар түүний бичсэн тойм Саудын Аравийн ГХЯ-ны мэдэгдэл гарснаас хойш хэдхэн минутын дараа нийтлэгдсэн нь тохиолдлын хэрэг биш бөгөөд сэтгүүлч амны зоргоор яриагүй гэдгийг ажиглагчид онцолж байсан юм. Харин Вашингтон дахь Саудын Аравийн ЭСЯ мэдэгдэхдээ "аль-Дахилын хэлсэн үг нь манай улсын албан ёсны байр суурь биш” гэж онцолсон юм. Тус улсын Эрчим хүчний сайд Халед аль-Фалех "манай улс цаашид нефтийн зах зээлд тогтвортой байдлыг хадгалахын төлөө байгаа” хэмээн батлан хэллээ. 
Хэрвээ Саудын Арави улс нефтийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж, нефтийн хориг тавих аваас дэлхийн эдийн засаг болон санхүүгийн зах зээлд ноцтой уршиг тарина гэдгийг Блүүмбэрг агентлаг дурдаж байна.
Түүх сөхвөл, 1973 оны Араб-Израилийн дайны үеэр саудчууд Барууны орнуудад нефть нийлүүлэхээ зогсоож, хориг тавьж байв. Тухайн үед Саудын Арави болон Арабын бусад улс олборлолтоо 23 хувиар бууруулсны улмаас нэг баррель нефтийн үнэ 3 доллароос 12 доллар болж 4 дахин өсч байлаа.
Үүний улмаас АНУ-д аж үйлдвэрийн салбар 13 хувиар, Японд 20 хувиар, Их Британид 10 хувиар, Францад 13 хувиар унаж байлаа. "Японы эдийн засгийн гайхамшигт үсрэлт зогслоо” гэсэн яриа ч гарч байв.
 
 
 
Араб-Израилийн дайн ердөө 18 хоног үргэлжилсэн хэдий ч нефтийн хоригийн учруулсан хохирол нь дараагийн хэдэн жилийн турш дэлхийн эдийн засагт нөлөөлсөөр байсан билээ. Хэрвээ ийм маягаар нефтийг улс төрийн зэвсэг болгон ашиглах аваас энэ нь дэлхийн зах зээлд маш хүчтэй доргилтыг үүсгэж, АНУ-БНХАУ-ын худалдааны дайн нь үүний хажууд хүүхдийн тоглоом мэт санагдах болно гэдгийг трейдингийн Oanda компанийн шинжээч Стивен Иннс анхаарууллаа.  
Одоогийн байдлаар, Саудын Арави улс дэлхийн газрын тосны 10 орчим хувийг олборлодог бол Персийн булангийн орнуудын нефтийн экспортын 40 орчим хувь нь тус улсад ногддог байна. Тодруулбал, тус улс өдөрт 10,4 сая баррель нефть олборлож, 7 сая баррелийг нь экспортолдог ажээ. Хэрвээ Саудын Арави экспортоо зогсоосон тохиолдолд дээрх 7 сая баррель дээр Ираны олборлодог 3 сая баррель нэмэгдсэнээр дэлхийн зах зээлд өдөрт 10 сая баррель нефтийн хомсдол үүсч, үүний улмаас үнэ огцом цойлох нь гарцаагүй.
Үүний дээр Ливи, Венесуэль зэрэг улсын нефтийн экспорт буурч, Мексикийн хойгт халуун орны хуй салхи дэгдэж байгаа нь үнэ улам цойлоход нөлөөлнө гэдгийг шинжээчид хэлж байна. Ялангуяа Венесуэльд дэгдсэн нийгэм-эдийн засгийн хямрал улам хурцадсанаас үүдэн олборлолт огцом буурлаа. ОПЕК-ийн эх сурвалжийн мэдээллээр, тус улсад 8 дугаар сард өдөрт 1,24 сая баррель газрын тос олборлосон нь 2016 оны эхэн үеийн олборлолттой харьцуулахад дөнгөж тал хувь нь юм. Үүнээс гадна АНУ-д занарын нефтийн олборлолтод хүндрэлүүд гарч, дамжуулах хоолой, ажиллах хүчний асуудал үүсээд байгаа нь олборлолтод саад учруулж, үнэ өсөхөд нөлөөлж мэдэхээр байгаа юм.  
Үүн дээр нэрмээс болж, дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал нэлээд хүндэрч байгаа нь нефтийн үнийг өсгөж магадгүй болоод байна. АНУ-ын эрх баригчид Хятад, Турк улстай худалдааны дайн дэгдээж, Оросын эсрэг хоригоо улам чангатгаж, саяхан Оросоос С-400 зенитийн пуужингийн цогцолбор худалдан авах шийдвэр гаргасан Энэтхэг улсыг шийтгэнэ гэж сүрдүүлсэн билээ. Ялангуяа АНУ-Хятадын худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулснаар нефтийн зах зээлд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа. Энэ бүхэнтэй шууд болон дам холбоотойгоор ойрын үед дэлхий дахиныг хамарсан 2009 оныхтой адил их хямрал дэгдэнэ гэсэн таамаглалыг дэлхийн толгой баячуудын нэг Рокфеллер дэвшүүлээд байгаа билээ. Одоо энэ бүхэн дээр нэмэгдээд,  сэтгүүлч Хашогги сураггүй алга болсноос үүдээд АНУ Арабын ертөнц дэх өөрийн хамгийн том түнш болох Саудын Аравийн эсрэг хориг арга хэмжээ авч хариуд нь саудчууд нефтийн хориг тавьсан тохиолдолд нефтийн үнэ 200-гаас давж, дэлхийн эдийн засгийг хүнд байдалд оруулах эрсдэл үүснэ.
Гэхдээ маш ойрын хоёр холбоотны хооронд "хоригийн дайн” дэгдэх магадлал бага гэдгийг шинжээчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, Саудын Арави, АНУ хоёр бие биеэ хоосон сүрдүүлж, үгээр дайтаж байж магадгүй юм. Хэдхэн сарын өмнө Канадтай дипломат дайн хийж байсан саудчууд тус улстай эдийн засгийн ихэнх харилцаагаа тасалсан байсан хэдий ч Канадын нефть нэрэх үйлдвэрүүдийг түүхий эдээр хангасаар байсан юм.
Ер нь бол, АНУ-Саудын Аравийн толхилцоон даамжрах нь нефтийн үнийг хөөргөдөхөөс гадна Ойрхи Дорнодын асуудлыг энхийн замаар шийдвэрлэх үйл явцыг саатуулж, Ираны эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээний үр нөлөөллийг бууруулах юм. Зах зээлээс шахагдах Ираны нефтийн орон зайг нөхөхийн тулд нефтийн олборлолтоо нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Аравид уриалж байсан билээ.
Хоёр улс цэргийн болон эдийн засгийн салбарт тун гүнзгий хэлхээ холбоо тогтоосон бөгөөд Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд зочилсон улс нь Саудын Арави байлаа. Америкчууд Саудын Аравийн зэвсэгт хүчнийг шинэчлэхэд зориулж 350 тэрбум долларын зэвсэг техникийг 10 жилийн хугацаанд нийлүүлэхээр тохиролцсон нь хоёр орны түүхэнд бичигдэхээр том хэлцэл юм. Ийм том гэрээг цуцлах нь Америкийн талд маш хохиролтой тусна. Саудын Аравийн зэвсгийн захиалга, хөрөнгө оруулалтын ачаар 450 мянган америк иргэн ажил төрөлтэй байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Хэрвээ америкчууд тус улсад зэвсэг нийлүүлэхээ зогсоох аваас саудчууд тун төвөггүйгээр Орос, Хятадын зах зээлээс зэвсэг авах нь ойлгомжтой. Тэгээд ч саудчууд зэвсгийн зах зээлд зөвхөн нэг улсаас хамааралтай байхгүйн тулд зенитийн пуужингийн "С-400” цогцолборыг Оросоос худалдан авч магадгүй байгаа тухай мэдээлэл бий. 
 
 
 
Түүнээс гадна, Саудын Арави 116 тэрбум долларын үнэ бүхий АНУ-ын өрийн бичгийг худалдан аваад байгаа зэргийг дурдаж болно.
Улс төрийн хувьд, америкчууд сүүлийн үед Ойрхи Дорнодын бүс нутагт өөрийн нөлөөг улам бүр алдсаар байна. Сирийн асуудлаар санаачилгыг алдсан, Курдын асуудал болон шашны номлогч Брэнсонтой холбоотой асуудлаас үүдэн Турктэй тааламжгүй харилцаатай болсноос гадна Ираны хориг арга хэмжээ авсан, Израильтай тогтоосон харилцаа нь урьдынх шигээ биш байгаа зэрэг нь үүний нотолгоо юм. 
Бодит байдал ийм байгаа учраас америкчууд Ойрхи Дорнод дахь гол холбоотон болох Саудын Аравийн эсрэг шуудхан хориг арга хэмжээ аваад эхлэх нь юу л бол. Харин Саудын зарим нэг өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг тавьж, дансыг нь битүүмжилж магадгүй юм.  Гэхдээ энэ нь хоёр талын зэвсгийн наймаанд нөлөөлөх магадлал маш бага.  
Албан тушаалтнуудын эсрэг хоригоос гадна "Цөлийн Давос” гэгддэг Эр-Риядын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Америкийн компаниуд оролцохоос татгалзах, Йеменд явуулж буй Саудын Аравийн цэргийн ажиллагааг дэмжихээ АНУ зогсоох гэх мэт "зөөлхөн” байдлаар Эр-Риядын эрх баригчдыг "шийтгэж” магадгүй юм. Харин Саудын Аравийн хувьд, дан ганц нефтиэс хамаардаг эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд боловсруулсан олон төлөвлөгөө нь бүтэлгүйтэх эрсдэл үүсч, шинэчлэгч гэсэн имижтэй болоод буй угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бин Салманы нэр хүнд унах магадлалтай.    
Гэхдээ  Саудын Аравийн хаант улсыг олон улсын тавцанд тусгаарлана гэдэг нь тийм ч амар зүйл биш бөгөөд тусгаарлагдаж буй болон тусгаарлахыг хүсч буй талуудын аль алинд нь хохиролтой тусна гэж ажиглагчид үзэж байна.
 
Б.Адъяахүү  
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 
Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэг нефтийн үнэд нөлөөлөх магадлал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани