Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дорноговь аймагт хүн толгойтой хурга, ишиг гарсан гэв үү?

ОХУ-ын хэвлэлд Монгол Улсын хүн мал мутацад орсон хэмээн бичиж байна 
 
Алтны компаниудыг номхон зогсоож явсан ир­гэний хөдөлгөөнүүдийн овоо хараанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийж буй Франц улсын "Арева” групп өртөөд байгаа билээ.
 
Хэдэн жилийн дотор уран олборлолтын эсрэг хорь гаруй хөдөлгөөн, холбоо үүсэн бий болж бүхий л чадлаараа эсэргүүцэн тэмцэж байгаа юм.
 
Өнгөрсөн жил Франц улсын "Арева” группын охин компани болох "Кожегоби”-д сүү тар­гаа нийлүүлээд шогшиж явсан Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 20 тугал үхсэн.
 
Энэ бүхэн иргэний хөдөл­гөөнүүдийг их тэмцэлд дууд­сан гэхэд болно. Алтны компаниуд "Урт нэртэй” хуулиас болоод үүд хаалгаа хаачихаад байсан болохоор иргэний хөдөлгөөний нөх­дүүд сэтгэлийн дууд­лагаар говийг зорьсон билээ.
 
Иргэний хөдөлгөөний нөх­дүүд сурсан зангаараа айл­гах гэж үзсэн францчууд төдийлөн хөдөлсөнгүй. Яг үнэндээ бол Франц улсын "Арева”-д өчүүхэн ч буруу байхгүй.
 
Монгол Улсын баталсан хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл хийгээд ороод ирсэн. 
 
Тэдэнд иргэний хөдөл­гөөнтэй зөвшилцөх, орон нутгийг удирдлагад хандив өргөх шаардлага байхгүй. Удирдах, удирдуулах ёс­­ны дагуу төрийн гурван өндөр­лөгтэй ярилцаж бай­гаад хуулийн дагуу орж ирсэн болохоор тэр. Бид францчуудыг зэмлэхээсээ өмнө тэдэнд бололцоо ол­­го­сон УИХ, Засгийн газ­рын ги­шүүдтэй ярилцах хэ­рэгтэй болов уу. 
 
Малчин Д.Норсүрэнгийн 20 тугал хачирхалтайгаар үхсэн байдаг. Үүнийг ир­гэний хөдөлгөөний нөхөд "Цацраг идэвхит бодист хордсон” гэж үзжээ. Зас­гийн газрын зүгээс 90 хүнтэй аж­лын хэсэг гар­гасан юм билээ.
 
Ажлын хэсэгт Зас­гийн газрын тө­лөө­лөгчид, Мэргэжлийн хяналтын Ерөн­хий газар, Мал эмнэлэг, Цөмийн энер­гийн газар, Хав­­дар судлал, Хор судлалын төв, Эрүүл мэндийн газрууд, Байгаль орчны яамны мэр­гэжилтнүүд, Төрийн бус бай­гууллагууд, цагдаа, таг­нуул, сэтгүүлчид, аймаг су­м­ын удирдлага, харьяа бай­­гууллагууд бужигнуулж өгчээ.
 
Ажлын хэсэг 40 гаруй хоног ажиллаж 1818 удаа газрын хөрс, ус, малын сэг зэмэнд шинжилгээ хий­­­­жээ. Ингээд малчин Д.Норсүрэнгийн тугал се­лен, зэс, сурьмагийн хорд­логод орсон байж болзошгүй гэ­сэн анхан шатны дүгнэлт гарчээ. 
 
Гэвч үүнтэй иргэний хөдөлгөөний тэргүүнүүд эвлэрсэнгүй. Дахиад л жаг­саал, цуглаан шаардах би­чиг, хэвлэлийн бага хурал хийгээд эхэлсэн байдаг. Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, шинжээч нарын дүгнэлт хэрэг болсонгүй.
 
Өнгөрсөн хавар малчин Д.Норсүрэнгийн 20 ту­гал үхсэн асуудал иргэний хөдөлгөөнүүдийн гол сэдэв байв. Энэ хавар ч гэсэн уранаас болоод мал олноор хээл хаялаа, хоёр толгойтой, үсгүй унага, тугал гарлаа гэцгээж эхлэв. Үнэхээр тийм хүн харах аргагүй эрэмдэг, мал гараад байна уу гэдгийг нягтлах хэрэгтэй юм. 
 
"Голомт” төрийн бус байгууллагын судалгаагаар Дорноговь аймгийн малчин Ц.Доржсүрэнгийнд хоёр нүд сохор, атанга хөлтэй ботго, Х.Пүрэвдоржийнд хүн тол­гойтой хурга, Г.Ариун­болдынд уруул­гүй, хөлгүй ишиг, Х.Дашжамцынд тол­гойгүй хурга, Б.Бат­зоригийнд хүзүүгүй хурга, Ш.Балчиндоржийнд гур­ван хөлтэй хурга, Д.Мөнх­суурийнд үсгүй, шалдан хурга, Д.Хүүхэн­маамынд хавтгай толгойтой хурга гэх мэт жагсаалтууд хөвөрч гарна. Ургийн гажигтай, мутацад орсон гэх 200 гаруй малын тоо байгаа юм. 
 
Үүнээс үүдэн үнэхээр "Уранаас болчихсон хүн толгойтой хурга гараад байна уу” гэсэн айдас төрнө. Малчны хотонд өссөн олон хүн хоёр толгойтой хурга, ишиг, унага, тугал, ботго хараагүй. Манай нутагт ийм зүйл урьд хожид дуулдаж байсангүй.
 
Ганц нэг хурга, ишиг туурайгаа хөлдөөгөөд доголон болсон байдлыг бол харж байсан. Энэ мэ­дээлэл бүр сүүлдээ ОХУ-ын сайтуудад тавигдаад эхэл­жээ.
 
Тухайлбал "Еpochtimes.ru” сайтад л гэхэд "Оросууд Монголын мутацад орсон малын махыг авахаас татгалзаж байна” гэсэн гар­чигтай мэдээ гарчээ.Тэрхүү мэдээнд "Монголд мутацид орсон хүн, төл малын тоо нэмэгдсээр байна.
 
Шинжээчид үүнийг ураны ордуудыг ашиглахдаа аюулгүй байдлыг алдаг­дуулсантай холбоотой гэж үзэж байгаа аж. Хоёр толгойтой төл мал, нүдгүй, дөрвөн мөчгүй хурга гарсан тохиолдол бий. Хамгийн гол нь, мутант амьтан гарсан тохиолдол нэлээд олон аймагт бий. 
 
Үүнийг гадны компаниуд Монголд ураны хайгуул, олборлолт хийж байгаатай холбон тайлбарлаж болно.Одоогийн байдлаар 11 аймагт ураны хайгуул, олборлолт хийж байна. 
 
Монголын Ногоон намын төлөөлөгчдийн хэлснээр, гадаадын компаниуд уран хайж, олборлохдоо аюулгүй байдлын гэрээг зөрчиж, цацрагийн хяналт огт хий­дэггүй гэсэн.
 
Одоо Монгол Улс Орос руу мах нийлүүлэхгүй бай­гаа ба олон жилийн өм­нө үнийн асуудлаар хэл­цэлд хүрч чадаагүйгээс ийм байдалд орсон.
 
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монголоос Буриад, Чита, Иркутскт мах нийлүүлэх гэрээг сэргээхээр ажиллаж байгаа. Харамсалтай нь одоо Монголоос авах мах дэндүү аюултай биш гэж үү” гэж бичсэн байгаа юм. 
 
Яг ийм утга бүхий мэ­дээллийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зо­хион байгуулалттай та­раа­сан харагдана. (Яг үнэндээ бол Монгол Улсад уран олборлох үйл ажил­лагаа 42 жилийн өмнө оросууд эхлүүлсэн шүү дээ).
 
Үнэхээр Дорноговь айм­гийн мал амьтан мутацад орсон юм байгаа гэдэг үүднээс малчдаас асуухад "Сүүлийн жилүүдэд тийм гажигтай тугал, ишиг гарлаа” гэж сонсогдох болсон. Яг үзсэн хүн алга” гэж байна.
 
Тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар "Таны асуу­гаад байгаа шиг генийн өөрчлөлттэй хурга, ишиг га­раагүй. Хавар цагийн хав­сарга шуурганд ганц нэг төл хорогдсон асуудал бий. Ийм мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар тараагаад байгаа нь тодор­хой болсон” гэв.
 
Цөмийн энергийн газ­раас тодруулахад "Ураны цацрагаас болоод ту­гал үхээгүй болохыг тог­тоо­чихсон шүү дээ. Хүний ой тойнд оромгүй ийм хачин мэдээлэл яваад байгааг гайхаад сууж байна” гэлээ. 
 
МУИС-ийн физикийн багш нар цацрагтай шороо идэж мажийсан гэгдэх 20 тугалын талаар сонирхолтой судалгаа хийсэн байх юм. "Иргэний хөдөлгөөний ги­шүүдийн хэлээд байгаа шиг нэг тугал цацрагтай шороо долоосон гэж үзвэл 500 кг-ийг идэх болно.
 
Тийм хэмжээний шороог нэг удаагийн дайралтаар идэж гэмээнэ тугал үхэж болох цацраг тэнд байгаа юм” гэжээ. 
 
Тэгэхээр тугал үхэх өөр шалтгаан байжээ гэд­гийг тагнуулынхан шал­гаад тогтоож байгаа юм гэсэн. ОХУ-ын сайтуудад та­вигдаад Монголын хоёр толгойтой хурганы зураг гэхэд Дорноговийнх биш. Ийм хурга Монгол Улсад гарч байгаагүй хэмээн мал­чид хэлж байна. 
 
Уран олборлохыг эсэр­гүүцэгчид АНУ, Япон, Франц, Герман улсаар турш­лага судлан нисэцгээж "Монгол Улсад хүн тол­гойтой хурга ишиг олноор гарсан...” хэмээн зарлаж явна. Тэд хэний хэн бэ. 
 
Т.Эрдэнэ
 
Эх сурвалж:
Дорноговь аймагт хүн толгойтой хурга, ишиг гарсан гэв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани