Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

408.4 тэрбум төгрөгийн алдагдал дагуулсан ШАТАХУУНЫ ҮНЭ тогтворжуулах хөтөлбөр

408.4 тэрбум төгрөгийн алдагдал дагуулсан ШАТАХУУНЫ ҮНЭ тогтворжуулах хөтөлбөр

 

Гурван он дамнаж хэрэгжүүлсэн гол нэрийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэг дээрээ жинхэнэ тогтворгүй байдлыг бий болгосон гэж хэлэх эдийн засагчид бий. Уг нь "Үнэ тогтворжуулах”  гэж төр оролцдог жишиг олон улсад бий. Тэр дундаа инфляцийг өдөөгч гэгддэг шатахуунаа гаднаас авдаг улс орнууд, үнийг нь тогтвортой барих чиглэлд сан байгуулах зэргээр арга хэмжээ авдаг. Манай тухайд ч "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах SIFS дэд хөтөлбөр” гэж нэрлэн, импортлогчдод хөнгөлөлттэй зээл өгч байсан. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 1 жилийн дараа тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганд мэдээлэл хийхдээ "Хөтөлбөр тухайн салбарууддаа,  макро эдийн засагт нааштай үр дүн авчирсан” гэж мэдэгдэж байв. Тэрчлэн шатахууны үнэ тогтворжуулах чиглэлд 13 компанид 193 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны зэрэгцээ арилжааны банкуудтай 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийж, шатахууны нөөц 2.5 дахин нэмэгдлээ” гэж тодотгож байв.

Тэгвэл ийм "сайхан” хөтөлбөр хэрэгжүүлсэн Монгол Улсад өнөөдрийн байдлаар хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь мөнөөх шатахууны үнэ хэвээр байна. Импортлогчид гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл их байна, ам.долларын ханш ч өсөөд байна гэхчлэн хэлж ярьдаг бүх зовлонгоо ярьж байгаад, он гарснаас хойш таван удаа үнээ нэмлээ. Харин төр засгийн зүгээс шатахууны үнийг ойрын хугацаанд зохицуулах боломж хэцүү байна гэсэн тайлбарыг өгч байгаа.

Шатахууны үнийг тогтворжуулна гэгдэж байсан дэд хөтөлбөр нь түлш шатахууны импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан ханшийн эрсдэлийг бууруулах замаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна гэсэн тодотголтой байсан. Улмаар Инфляцид үзүүлэх шатахууны үнийн өсөлтийн дарамтыг бууруулна, Шатахууны үнэ тогтвортой байснаар бусад салбарын тогтвортой байх нөхцөл бүрдэнэ,  Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг нэмэгдүүлснээр шатахууны үнийн шокийн эсрэг дархлаатай болно, Газрын тосны салбарын ганц улсаас хараат байдал багасна гэсэн олон зорилтыг урдаа барьсан юм. Гэтэл өнөөдөр ганц улсаас хараат хэвээрээ, үнийн өсөлт дарамт чигээрээ байж байна.

Энэ бол хөтөлбөрийн бодит үр дүн. Нэг цорго тоссон монополь хэдэн тоглогчидтой манай тухайд хөтөлбөр зах зээлийн утгаараа хэрэгжсэн эсэх нь өөрөө асуудал юм. Ер нь гол нэрийн барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн агуулга нь Монголбанкнаас арилжааны банкуудад  нээсэн зээлийн шугамыг ашиглан тухайн арилжааны банк Засгийн газартай гэрээ байгуулсан харилцагчийн эрсдэлийг өөрөө үнэлж, мах, гурил, үр тариа, шатахууны биет нөөцийг санхүүжүүлж, улмаар тэдгээр барааны үнэ харьцангуй тогтвортой байж, инфляци буурах ёстой байсан. Уг хөтөлбөрт хамрагдаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компаниар оролцох боломж нь бүх аж ахуй нэгжид нээлттэй гэж байв. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилтыг хангахын тулд цэвэр бизнесийн өрсөлдөөний зарчмаар, хувийн хэвшлээр дамжуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж тухайн үед тодотгож байлаа. Тэгвэл хөтөлбөр хөрсөн дээр хэрхэн буусныг албаны мэдээлэлд үндэслэн харъя.

"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт  нийт 14 аж ахуйн нэгж хамрагдсан байдаг. Компаниуд хөтөлбөрийн хүрээнд  дараах санхүүжилтийг авчээ.

 

1. НИК ХХК              57,434,526,720

2. Петростар ХХК     24,000,000,000

3. Магнай трейд      42,501,995,520

4. Шунхлай ХХК       35,293,427,520

5 .Сод Монгол         20,480,000,000

6. Жаст Ойл ХХК      18,718,902,931

7. Петрожамп ХХК    1,392,960,000

8. Монпетекс ХХК     8,510,985,600

9 . Ойн бирж ХХК    7,283,787,840

10. Хөрс Авто Сервис ХХК   1,440,000,000

11. Монсуль ХХК      3,120,000,000

12.  Рысжан ХХК      2,080,000,000

13. Ундарга Увс ХХК    2,080,000,000

14. Синчи Ойл ХХК       2,080,000,000

Нийт      226,416,586,131

Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтэд:

"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шатахууны импортын төлбөр тооцоонд ашигласан эсэхийг төлбөрийн баримт, гаалийн бүрдүүлэлт, дансны хуулгатай тулган шалгасан аудитаар доорх аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлээс 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.1.1 дэх "Хэрэгжүүлэгч компани нь санхүүгийн үүсмэл хэрэгслийг шатахууны жижиглэнгийн импортын төлбөр тооцоо хийхэд ашиглана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал,

-"Хөрс автосервис" ХХК санхүүгийн үүсмэл хэрэгслийн эх үүсвэрээс 389.4 сая төгрөгөөр дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авсан, 508.9 сая төгрөгөөр өмнө нь авсан байсан шугамын зээлийг хаасан, 579.4 сая төгрөгийг бэлнээр авч зарцуулсан,

-"Синчи Ойл" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 864.6 сая төгрөгөөр Магнай трейд, Шунхлай, Хөвсгөл трейд, Петрожамп зэрэг дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авах, агуулахын түрээс төлөх зэрэгт зарцуулсан, өмнө нь авсан 642.5 сая төгрөгийн шугамын зээл (2012 онд 290.9 сая, 2014 онд 351.6 сая төгрөг)-ийг хаасан,

-"Шунхлай" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс зээл төлөхөд 56,199.0 сая, группын хооронд утга тодорхойгүй гүйлгээ хийхэд 20,029.9 сая, санхүү, хуулийн үйлчилгээ авах, гэрээний торгуулийн төлбөр төлөх зэрэгт 410.5 сая, мазут, битум худалдан авахад 1,151.9 сая, машин, дизель мотор худалдан авахад 922.4 сая, батерей худалдаж авахад 371.9 сая төгрөг тус тус зарцуулсан, Хьюндай моторс ХХК-д 875.3 сая төгрөг шилжүүлсэн, своп хэлцлээр авсан 2.5 сая ам.долларыг дансандаа удаан хугацаагаар байршуулсан,

-"Ойнбирж" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс өмнө нь авсан байсан 5,043.5 сая төгрөгийн шугамын зээл хаасан, хувь хүний дансанд 42.2 сая, газын клонк худалдан авахад 69.2 сая, ШТС-ын сэлбэг, үнийн самбар худалдан авахад 59.5 сая, мазут худалдан авахад 391.7 сая, татварын өр төлөхөд 5.9 сая төгрөгийг тус тус зарцуулсан,

-"НИК" ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 888.0 сая төгрөгөөр битум, 492.8 сая төгрөгөөр тос худалдан авсан, 1,844.5 сая төгрөгөөр шугамын зээл төлсөн,

-"Содмонгол" ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 358.1 сая төгрөгөөр шугамын зээлийн хүү төлсөн, Ундарга-Увс ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 610.0 мянган ам.долларыг зах зээлийн ханшаар төгрөгт хөрвүүлэн төлбөр тооцоо хийсэн, 1,340.2 сая төгрөгийг дотоодоос шатахуун худалдан авах зорилгоор хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Тодотгоход, хөтөлбөр хэрэгжих хугацаанд дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнэ 2012 оноос 2016 оны эхний улирлын хооронд ойролцоогоор 4 дахин буурсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 1 тонн автобензин, дизелийн түлшний хилийн үнэ тогтмол буурсаар байсныг дүгнэлтэд онцолсон байгаа юм.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлт /ам.доллар/


Монголбанкнаас хөтөлбөрт хамрагдсан компаниудын шатахуун татан авалтад зориулж 2013 оны нэгдүгээр сарын 25-наас  2015 оны гуравдугаар сарын 18-ны хугацаанд нийт 1,579.95 сая ам.долларыг хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна. Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк нийт 354,278.43 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012 оны арваннэгдүгээр  сараас 2014 оны гуравдугаар  сарын хооронд нийт 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон байна. Харин арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж дэд хөтөлбөрт хамрагдсан шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дунджаас 13 дахин бага буюу 11.26-аар бага байсан байна. Монголбанк энэхүү зээлийн хүү болон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54,152.73 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.

Дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад хөнгөлөлттэй зээлийг хуваарилахдаа компаниудын шатахуун түгээх станцын тоонд үндэслэж хуваарилсан байна. Компаниудын зүгээс дээрх нөхцөл байдалтай уялдуулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах бүрэн боломжтой байсан ч Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэдгээр халхавч хийж жижиглэнгийн үнийг SIFS дэд хөтөлбөр хэрэгжих хугацаанд бууруулаагүй гэж дүгнэжээ. 

Монголбанк уг хөтөлбөрийн улмаас нийт 408,4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшийн алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн татварын тайлангаас харахад ашгийн хувь хөнгөлөлттэй зээлийг олгох үед 1.6 хувь байсан бол зээл олгосны дараа 2013 онд 4.8 хувь, 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.8 хувь болж тус тус нэмэгдсэн байдаг.

Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөртэй холбоотой баримт бүхий мэдээллээс үзэхэд улстөржүүлэлгүй, бодит утгаар нь хэрэгжүүлсэн бол үр дүнгээ дагуулах боломж байж гэж харагддаг. Гэхдээ үндсэн ганц зах зээлтэй, хэдэн "том” тоглогчтой, тэд нь улстөртэй шууд хамааралтай ийм нөхцөлд эрүүлээр үнэ тогтох боломж хязгаарлагдмал юм.

Э.Болорхажид

www.zindaa.mn


408.4 тэрбум төгрөгийн алдагдал дагуулсан ШАТАХУУНЫ ҮНЭ тогтворжуулах хөтөлбөр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
АНУ сансар огторгуйд ноёрхлоо тогтоохоор зэхэж байна

 "Холливуд"-ын кино уран бүтээлд дүрслэгддэг уран зөгнөлт, хийсвэр ...

Өчигдөр, 17:53
750 шонхрыг 75 сая орчим ам.доллараар зарсан гэх Д.Оюунхорол намаа бужигнуулж сууна

 МАН-ыг дотроос нь хагалан бутаргах бусад нам болоод зарим нэг ...

Өчигдөр, 17:47
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

  Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн ...

Өчигдөр, 17:40
Уурхайн нүхэнд баригдсан зочид буудал

Хятадын Шанхай хотын Юй Шань ууланд байрлах Ши Мао зочид буудал 11-р сарын ...

Өчигдөр, 17:38
Москвад нефть боловсруулах үйлдвэр шатаж байна

 Москвагийн зүүн өмнөд Капотня дүүрэгт нефть боловсруулах үйлдвэр ...

Өчигдөр, 17:25
Өчигдөр, 17:23
Өчигдөр, 17:13
1072 хувьцаатай холбоотой сэрэмжлүүлэг

Санхүүгийн Зохицуулах Хороо УИХ, Засгийн газраас гаргасан шийдлийн ...

Өчигдөр, 15:29
Гашуун сухайт-Ганц модны боомтын нүүрс тээвэр саатаж, 7000 машин түгжрээд байна гэлээ

  Энэ оны эхний 10 сард нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт ...

Өчигдөр, 15:01
Гялгар уутны хор хөнөөл

 Хог хаягдал, тэр дундаа гялгар уут байгальд шингэлгүй урт удаан ...

Өчигдөр, 15:01
Нүүрсний экспорт 10 хувиар өсөж, 31.3 сая тонн болов

 2018 оны эхний 10 сард нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт ...

Өчигдөр, 14:43
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” АНГИЙН ГУРАВын шахааны бизнесийн талбар уу?

 Монголдоо томоохон үйлдвэр гэгдэх Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэж ...

Өчигдөр, 12:26
2018 оны 11 сарын 16, 21 цаг 36 минут
2018 оны 11 сарын 16, 21 цаг 34 минут
2018 оны 11 сарын 16, 21 цаг 32 минут
2018 оны 11 сарын 16, 21 цаг 28 минут
Зэсэн эдлэл нь өрх гэр, ам бүлийн “сувилагч” юм

 Швед улс халуун, хүйтэн усныхаа хоолойг зэс трубагаар хийдэг бѳгѳѳд ...

2018 оны 11 сарын 16, 16 цаг 47 минут
Ираны нефтийн хоосон зайг Орос нөхөх үү

 АНУ Иранд нефтийн хориг тавиад байгаа. Тэгвэл Иран орон зайг ОХУ ...

2018 оны 11 сарын 16, 16 цаг 40 минут
ОРХОН АЙМАГТ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ХУВЬЦАА МЭДЭЭЛЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ

  Орхон аймагт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа ...

2018 оны 11 сарын 16, 15 цаг 51 минут
Дэлхий үүсээд 46 жил болсон гэж үзвэл бид сүүлийн 15-хан секундэд юу хийснээ хараач

Дэлхий 4,6 тэрбум настай. Гэхдээ үүнийг 46 жил гэж үзвэл хүн төрөлхтөн ...

2018 оны 11 сарын 16, 15 цаг 19 минут
Ой нөхөн сэргээх үрийн талбай байгуулжээ

  Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын ...

2018 оны 11 сарын 16, 14 цаг 38 минут
“ДЦС-4” дэлбэрч мэдэх аюулаас аврагджээ

 Шивээ-Овоогоос "ДЦС-4”-т нийлүүлдэг нүүрсэн дотроос тэсрэх бодис ...

2018 оны 11 сарын 16, 13 цаг 09 минут
ЖДҮ, Оюутолгой, АСЕМ зэрэг хэргүүдийг шалгах хуулийн том баг байгуулагдлаа

 Улсын Ерөнхий Прокурорын газраас АТГ, ЦЕГ-тай хамтарч ажлын хэсэг ...

2018 оны 11 сарын 16, 13 цаг 06 минут
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ТОЙРСОН МАРГААНЫ БАРИМТ ТҮШСЭН БОДИТ ҮНЭН-2

 Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр Салхитын мөнгөний ордын хайгуулын ...

2018 оны 11 сарын 16, 12 цаг 38 минут
Тавхан минутын дотор ягаан алмааз $50 саяар зарагджээ

"Pink Legacy” гэх маш ховорт тооцогдох ягаан өнгийн алмааз Женев хотноо ...

2018 оны 11 сарын 16, 12 цаг 30 минут
“Тавантолгой”-н IPO хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна

 "Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын компани болгох эрэлд Засгийн ...

2018 оны 11 сарын 16, 12 цаг 23 минут
Гамшигт өртсөн гурван жижиг бизнес тутмын нэг нь дампуурдаг

 Өмнийн говьд өнгөрсөн зун их хэмжээний хур тунадас унахад А компани ...

2018 оны 11 сарын 16, 12 цаг 14 минут
Газрын доорх усны харилцан хамаарлыг тогтоох GMS загварчлалын 2 лицензийг хүлээлгэн өглөө

  АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Удирдах зөвлөлийн 2014 ...

2018 оны 11 сарын 15, 16 цаг 11 минут
Газрын тосны үнэ сүүлийн найман сарын доод түвшинд уналаа

 Газрын тосны үнэ мягмар гарагт сүүлийн найман сарын үнэмлэхүй ...

2018 оны 11 сарын 15, 15 цаг 56 минут
Путин, Абэ нар найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг идэвхжүүлэхээр тохиролцов

  СИНГАПУР. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы ...

2018 оны 11 сарын 15, 15 цаг 56 минут
АНУ-ын түүхий нефтийн үнэ болон нөөц нэмэгджээ

ХЬЮСТОН. /Xinhua/. АНУ-ын түүний нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт ...

2018 оны 11 сарын 15, 13 цаг 40 минут
Нефть мөчлөгийн оргилоосоо 20% хямдарлаа

Аж үйлдвэрийн таваарын үнэ сулрах хандлага дэлхийн хувьцааны зах зээлд ...

2018 оны 11 сарын 15, 13 цаг 12 минут
XINHUA: БНХАУ-ын судлаачид Номхон далайгаас кобальт илрүүлэв

БНХАУ-ын тэнгисийн хайгуулын багийнхан Номхон далайд 138 өдөр судалгаа ...

2018 оны 11 сарын 15, 13 цаг 08 минут
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ТОЙРСОН МАРГААНЫ БАРИМТ ТҮШСЭН БОДИТ ҮНЭН-3

  Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ...

2018 оны 11 сарын 15, 11 цаг 52 минут
НОЁН УУЛЫГ УХСАН ЭСЭХИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ДАХИН ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЖЭЭ

  Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар ...

2018 оны 11 сарын 15, 09 цаг 42 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ...

2018 оны 11 сарын 15, 09 цаг 06 минут
Саудын Араб үйлдвэрлэлээ танах боломж нефтийн үнийг хэлбэлзүүллээ

 Даваа гарагт Саудын Араб түүхий нефтийн үйлдвэрлэлээ танах дохио ...

2018 оны 11 сарын 14, 17 цаг 15 минут
Агаарын зам ашигт малтмалаас дутахгүй орлого авчирдаг

 Агаарын зай Монгол Улсын төсөвт газрын тосныхтой дүйх, алтныхаас ...

2018 оны 11 сарын 14, 17 цаг 06 минут
Бээжин хотод агаарын бохирдлын шар дохиог асаалаа

 Бээжин хотын захиргаа агаарын бохирдлын шар дохиог асааж, ард ...

2018 оны 11 сарын 14, 16 цаг 29 минут
Цагаан хадны сүүдэр: Гацаа хэзээ арилах вэ?

 50. Энэ бол ЖДҮ-ээс зээлсэн тэрбумын тоо бус. Энэ бол толхилцоонтой ...

2018 оны 11 сарын 14, 16 цаг 13 минут
Салхитын мөнгөний орд газартай холбогдоод байгаа Ян эмч гэж хэн бэ

  -Монголын цагдаа хятадуудын заавраар ажлаа хийдэг болсон  уу- ...

2018 оны 11 сарын 14, 15 цаг 48 минут
1072 хувьцааны үнэ цаашид өснө

 Монгол Улсын Засгийн газар 2012 онд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ...

2018 оны 11 сарын 14, 14 цаг 21 минут
Нүүрс тээврийн машин нь шатаж 95 хувийн түлэгдэлтэй байсан Д.Дашдорж өвчнөө дийлэлгүй таалал төгслөө

Улаанбаатар хотын харьяат Д.Дашдорж нь ӨМӨ 06-63 улсын дугаартай ...

2018 оны 11 сарын 14, 13 цаг 48 минут
Багануурын уурхайд золгүй байдлаар хүн нас барлаа

Энэ сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад ...

2018 оны 11 сарын 14, 13 цаг 45 минут
Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал-3

  1.3 сая ам. долларын хэрэгт Г.Жаргалан,  н.Мөнх-Очир нарыг ...

2018 оны 11 сарын 14, 12 цаг 52 минут
БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ өсөх төлөвтэй байна

ЛОНДОН. /Xinhua/. БНХАУ цэвэр эрчим хүчийг эрэлхийлэх болсон энэ үед ...

2018 оны 11 сарын 14, 11 цаг 57 минут
Nomura: Монгол Улсын Засгийн газрын ам.долларын бондуудын ханш өсөх төлөвтэй байна

 Олон улсын зах зээлд гаргасан Монгол Улсын Засгийн газрын ...

2018 оны 11 сарын 14, 11 цаг 44 минут
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ ЯВААД ТҮЛЭГДСЭН Д.ДАШДОРЖ ӨВЧНӨӨ ДААЛГҮЙ НАС БАРЛАА

  Улаанбаатар хотын харьяат Д.Дашдорж нь ӨМӨ 06-63 улсын дугаартай ...

2018 оны 11 сарын 14, 11 цаг 29 минут
Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал-2

  Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний ...

2018 оны 11 сарын 14, 11 цаг 17 минут
Калифорнид гарсан гал түймрийн улмаас 44 хүн амиа алдаад байна

  АНУ-ын Калифорни муж улсад гараад байгаа ойн түймрийн улмаас амиа ...

2018 оны 11 сарын 14, 10 цаг 13 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани