Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны үнэ сүүлийн найман сарын доод түвшинд уналаа

 

Газрын тосны үнэ сүүлийн найман сарын доод түвшинд уналаа

 

Газрын тосны үнэ мягмар гарагт сүүлийн найман сарын үнэмлэхүй түвшинд уналаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн донсолгооноос үүдэн эрэлт буурах аюул тулгарсантай холбоотой. Олон улсын бенчмарк Brentийн үнэ 6.6 хувь буюу 4.65 ам.доллараар бууж баррель нь 65.47 ам.доллар хүртлээ хямдарсан нь долдугаар сараас хойш тохиолдож буй үнэмлэхүй уналт болов. АНУ-ын газрын тосны фьючерс болох West Texas Intermediate 7.1 хувиар буюу 4.24 ам.доллараар хямдарч баррель нь 55.69 ам.долларт дөхлөө. Сүүлийн 12 арилжааны 11-д нь доош уруудсан Brent-ийн үнэ аравдугаар сард оргилдоо тулсан үеийнхээсээ даруй 20 ам.доллараар буув. Үнэ буурах хандлагатай болоод нэлээд хугацаа өнгөрсөн ч мягмар гарагийн уналт опционы зах зээлд ноцтой туссаныг арилжаач нар анхааруулж байлаа. Газрын тосны фьючерст 400 сая гаруй баррельтай тэнцэх бухын позиц хадгалсаар байгаа мөнгөний менежерүүдийг үнийн энэхүү уналт аварга алдагдалдуулж болзошгүй.

ОПЕК дэлхийн газрын тосны эрэлтийг ирэх онд өдөрт 1.29 сая баррелиар шинэчлэн тооцоолсны дараа мягмар гарагт үнэ унажээ. Энэ нь өмнө тооцоолсноос өдөрт 70 мянган баррелиар багассан үзүүлэлт болов. Долдугаар сард тус картель ирэх оны өсөлтийг өдөрт 1.45 сая баррель хэмээн тооцоолж байжээ. Шинэчилсэн тооцоо нь Саудын Араб газрын тосны бэлэн нөөцийг ихэсгэхгүйн тулд ОПЕК-ийн гишүүн болоод гишүүн бус олборлогчдын хамт нийлүүлэлтээ багасгах нь гэсэн таамаг дэгдээлээ. Үйлдвэрлэгчид дэлхийн эдийн засгийн удаашрал, худалдааны дайн, хөгжиж буй зах зээлийн валютын ханшийн сулралд түгшиж байгаа нь газрын тосны эрэлтэд "дарамт” болсныг ОПЕК тайлбарлав.

Нөгөө талд нь АНУ-д нийлүүлэлт өсөж эхэллээ. Энэ сард Техас, Нью Мексико зэрэг занарын тосны бүсүүдэд олборлолт өдөрт 117 мянган баррелиар өсөж 7.8 сая баррельд хүрэх тооцоог Вашингтон мягмар гарагт гаргасан юм. Улмаар арванхоёрдугаар сар гэхэд занарын тос олборлолт өдөрт 7.9 сая баррельд хүрч шинэ аварга амжилт тогтооно хэмээн АНУ-ын Эрчим хүчний Мэдээллийн агентлаг тооцоолоод байна.

"Энэ бүхнийг нийлүүлээд харах юм бол газрын тосны зах зээлд үнэ 85 ам.доллар хүрэх магадлал буурна” хэмээн Barclays-ын шинжээч Майкл Коэн тайлбарлав. Мягмар гарагт АНУ-ын гол том компаниудын хувьцааны үнийн S&P 500 индекст эрчим хүчний компаниудынх хамгийн сул буюу 2.4 хувийн уналттай гарлаа.

Ирэх 2019 онд ОПЕК-ийн гишүүн бус АНУ тэргүүтэй олборлогчдын нийлүүлэлт анх тооцоолсонтой харьцуулахад өдөрт 120 мянган баррелиар илүү буюу өдөрт 2.2 сая баррель байх төлөвтэйг тус картель тооцоолжээ. Дүнд нь нийт олборлолт өдөрт бараг 62.1 сая баррель болно.

"ОПЕК-ийн бус олборлогчдийн нийлүүлэлт 2019 онд дэлхийн газрын тосны эрэлтээс давж, зах зээлд хэт илүүдэл үүсгэхээр байгаа”-г ОПЕК анхааруулж байна. Зах зээлд тэнцвэр бариулахын тулд нийлүүлэлтийг 10 дугаар сарын түвшнээс өдөрт нэг сая баррелиар бууруулах шаардлагатай гэсэн тооцоог ОПЕК-ийн гишүүн, гишүүн бус олборлогчид хамтран гаргасныг Саудын Арабын эрчим хүчний сайд Халид Аль-Фалих даваа гарагт мэдэгджээ. Иранд тавьсан хоригтой уялдан нийлүүлэлт тасалдах эрсдэлээс сэргийлэх зорилгоор олборлолтоо өсгөхийг ноён Трамп ОПЕК болон холбоотнуудад нь уриалсан юм.

Саудын Араб олборлолтоо өдөрт 11 сая баррельд хүргэж өсгөхөөр амалсан ч АНУ энэ сарын эхээр Иранаас газрын тос импортлогч гол улсуудыг хоригоос чөлөөлсөн нь зах зээлд хэт нийлүүлэлт үүсгэх аюул учруулав. Ердөө сарын өмнө 85 ам.доллар байсан газрын тосны үнэ эргээд 70-аас доош орлоо. Үйлдвэрлэгчид олборлолтоо багасгах яриа хэлэлцээ өрнүүлж байгаа ч ноён Трамп энэ долоо хоногт Twitter-ээр дамжуулан ОПЕК-ийг дахин шахлаа. "Газрын тосны үнэ бүр хямд байх ёстой” хэмээн бичжээ.

ЗГМ сонин
Газрын тосны үнэ сүүлийн найман сарын доод түвшинд уналаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

Өнөөдөр, 08:48
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани