Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

«ОЮУТОЛГОЙ»-Г ОЙЛГОМЖТОЙ БОЛГОЁ


"Оюутолгой" төсөлд нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулагчид далд уурхайн ажлыг ирэх есдүгээр cap хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй зэрэгцэн Монгол Улс өөрийн эзэмшлийн 34 хувиа зарах тухай мэдээлэл санаатай, санамсаргүй аль нь мэдэгдэхгүй тархаад байна.
 
 

Гэхдээ "Оюутолгой"-д Монголын эзэмшиж байгаа 34 хувийг зарахгүй гэдгийг Уул уурхайн яам хожуухан ч гэсэн мэдэгдэв. Хамгийн гол нь монголчууд баярлах болоогүй. Учир нь гэрээний нөхцөлийн дагуу 10 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж болно гэсэн заалтыг хэрэгжүүлж магадгүй гэсэн тодорхойгүй хариултыг Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Отгочулуу өгөөд байгаа.

 

 

Одоогоор "Оюутолгой" төслийн далд уурхайн ажил зогсонги байдалтай байна. Учир нь төслийн нэмэлт хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэлийг ирэх зургадугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулах тов гарсан. Хуулиараа геологи уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийн нөөц, ТЭЗҮ-ийг тус зөвлөлөөр хэлэлцүүлэх учиртай. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ, зэсийн зах зээлийн таагүй байдал тус төсөлд нөлөөл үзүүлж байгаа ч зэсийн экспортын хэмжээ 53 хувиар нэмэгдэж, экспортолсон зэсийн хэмжээ 214 мянган тонн болсон гайгүй үзүүлэлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар "Оюутолгой" үйлдвэрийн ажил жигдэрч, зэсийн олборлолт, борлуулалт хэвийн явагдаж байгаа гэдгийг албаныхан тайлбарлаж буй. Гэхдээ л "Оюутолгой"-д одоо хэр нь ойлгомжгүй асуудал өчнөөн олноороо овоорч, шийдлээ хүлээсээр л байна.

Өвөг дээдэс маань газар орны нэр усыг онож өгсөн нь гайхаж, биширмээр. "Эрдэнэт овоо", Тосон Заамар", "Оюутолгой" гээд үргэлжилнэ.

Уурхай баялгийн охь болсон эдгээр газар оронд өнөөдөр Монголын уул уурхайн хамгийн томоохон үйл ажиллагаанууд явагдаж улсын орлогын талаас илүүг үйлдвэрлэж байгаа билээ. Эдгээрээс "Оюутолгой"-н бүтээн байгуулалт хамгийн ирээдүйтэй, Монгол Улсын эдийн засагт дор хаяж 60 жил шийдвэрлэх нөлөө үзүүлэх XXI зууны бүтээн байгуулалт гэдэгтэй маргах хүн цөөхөн гарах биз.

 

 

Гэвч сүүлийн үед Монголын улс төрийн нөхцөл байдал, Засгийн газрын эргэлзээтэй байдлаас шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалт ганцхан жилийн дотор 40 хувь буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эргээд манай жижигхэн эдийн засгийг хямрал руу тулхэх тун ч хорлонтой үзүүлэлт юм.

Дэлхийн уул уурхайн таван том төслийн нэг "Оюутолгой"-н тухай тодорхой нэгдсэн ойлголт өнөөдрийг хүртэл гараагүй л байна. Яах аргагүй Монголын говьд булаастай байгаа тэр их баялгаас хүртэх хувь хэмжээ нь өнөөдрийг хүртэл маргаантай байгаа шигээ "Оюутолгой"-н уурхайг хэдэн жил ашиглах бодит хугацааг ч монголчууд мэдэхгуй байгаа. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэсэн үг байдаг. Иймд "Оюутолгой"-н талаар бага ч гэсэн ойлголт өгөхийн тулд бяцхан түүх сөхөж байна.

 

 

Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд шинэчлэн баталж, мөрдөж эхэлсний дараа Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюутолгойд хайгуул хийх Х-066/210/тоот лицензийг АНУ-ын хөрөнгө оруулалттай "ВНР минералс интернэйшнл эксплорейшн" ХХК 1997 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн гурван жилиин хугацаагаар анх авчээ. Хайгуулын энэхүү лицензийн хүчинтэй байх хугацаа нь 2000'оны хоёрдугаар сармн 17-ны өдрөөс эхлэн гурван жилиин хугацаагаар анх авчээ. Хайгуулын энэхүү лицензийн хүчинтэй байх хугацаа нь 2000 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөр бүрмөсөн дуусгавар болох нөхцөлийг тухайн үеийн хуулиар зохицуулсан байв.

Тухайн үед энэ компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга нь өнөөгийн "Оюутолгой" компанийн дэд захирлаар ажиллаж байгаа С.Санждорж байжээ. Хайгуулын лиценз эзэмшигчийн хайгуулын ажлын үр дүн хангалттай сайн байгаагүй, тухайн үед уул уурхайн түүхий эдийн үнэ ханш бага байсан зэрэг олон шалтгаанаас болж "ВНР минералс интернэйшнл  эксплорейшн" ХХК нь 2000 онд уг хайгуулын талбайд цаашид үйл ажиллагаа явуулах сонирхолгүй болжээ. Тэд хайгуулын лицензийн хугацааг ч дахин сунгуулаагүй байна.

 

 

"BHB минералс интернэйшнл эксплорейшн" ХХК нь "Оюутолгой"-гоос илүү судлагдсан, илүү ирээдүйтэй "Тавантолгой"-н нүүрсний хайгуулын лицензийг мөн л эзэмшиж байснаа энэ үед Монгол Улсад буцаан өгч бүх үйл ажиллагаагаа зогсоон манай улсаас гарч явжээ.

Яг энэ үеэр Р.Фрийдланд Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Р.Фрийдланд "ВНР минералс интернэйшнл эксплорейшн" ХХК-тай амжилттай наймаа хийсний хүчинд тухайн үеийн Геологи, уул уурхайн кадастрын албаны 2000 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 259 тоот шийдвэрээр хууль зөрчин уг лицензийн хүчинтэй хугацааг сунгасан байна.

 

 

Энэхүү хууль зөрчсөн шийдвэрийн хор балаг маш их боловч зөвхөн өнөөдрийн "Оюутолгой" төслийн эдийн засгийн үзүүлэлтэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг хоёрхон жишээгээр авч үзье. Нэгдүгээрт, АНУ-ын "BHF болон "Айвенхоу майнз" компани дээрх лицензийг 2002 онд нийтдээ 42 сая гаруй ам.доллараар үнэлэн хоорондоо зарж, худалдаж авсан боловч энэ орлогод ногдох албан татварыг Монгол Улсын татварын байгууллагад төлөөгүй.

Хоёрдугаарт, Оюутолгой ордын нийт нөөцийн хоёр хувь буюу олборлолтын орлогоос 2.2 тэрбум ам.долларын роялтиг хууль бусаар авч, завших нөхцөлийг тэр үеийн Засгийн газар "Хөрөнгө оруулалтын гэрээ"-гээр "Айвенхоу майнз лимитид" компанид баталгаажуулж өгсөн.

Роялти нь аливаа эд хөрөнгийг эзэмшиж ашигласныхаа төлөө уг эд, хөрөнгийн жинхэнэ өмчлөгч эзэнд нь ашиглаж байгаа этгээдээс төлөх төлбөрийн нэг хэлбэр юм.

 

 

"ОЮУТОЛГОЙ" ОРДЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН ТАЛААР
Оюутолгойн ордод 45 сая тонн зэс, 1840 тонн алт, 11000 тонн мөнгө, 340 мянган тонн молибденийг оролцуулан дагалдах бусад металлын агуулга бүхий 6500 орчим сая тонн хүдрийн геологийн нөөцийг өнөөдрийн байдлаар тогтоосон.
Энэ нь зэс, молибдений нөөцөөр "Эрдэнэт"-ээс 7-10 дахин, алтны нөөцөөр "Бороо"-гийн алтны ордоос 30 дахин, мөнгөний нөөцөөр "Асгат"-аас бараг хоёр дахин их гэсэн үг юм. Орд ашиглах ТЭЗҮ-д тусгаснаар дээрх 6500 сая тонн хүдрээс 3000 сая тонн орчмыг нь 65 орчим жилийн хугацаанд олборлож, нийтдээ 80-83 сая тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Энэ 80-83 сая тонн баяжмалд 23-25 сая тонн зэс, 800-1000 гаруй тонн алт, 4600-5300 тонн мөнгө, 50000-58000 тонн молибден агуулагдах буюу ийм хэмжээний баялгийг олборлоно гэж тооцоолжээ.

 

 

Оюутолгойн ордыг ашиглах явцад шаардлагатай ил, далд yypxaй байгуулах, баяжуулах үйлдвэр болон цахилгаан станцыг оролцуулан тэдгээрт шаардагдах дэд бүтцийн байгууламжуудыг барьж байгуулах, бүхий л зардлыг оролцуулан тооцоход төслийн анхны хөрөнгө оруулалт нь нийтдээ 6.4 тэрбум ам.доллар болох тооцоог хөрөнгө оруулагчид хийгээд байгаа.

 

 

Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчийн хооронд Оюутолгойн ордыг хамтран ашиглах талаар "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 оны аравдугаар сард байгуулах үед нэг тонн зэсийн үнийг 4300 ам. доллар, нэг унци алтны үнийг 875 ам.доллар байхаар тооцоход анхны хөрөнгө оруулалтаа 4.7 жилийн дотор нөхөх тооцоо гарсан. Тэгвэл яг өнөөдөр Лондонгийн хөрөнгийн бирж дээр нэг тонн зэс 6640-6670 ам.долларын хооронд хзлбэлзэж байгаа бол, Америкийн Хөрөнгийн бирж дээр нэг унци алт 1285 орчим ам.долларын, ханштай байна. Зөвхөн эдгээр тооноос дүгнэлт хийхэд л Оюутолгойн хөрөнгө оруулагчид урьдчилан тооцоолоогүй маш их ашиг олох боломж бүрдээд байгаа юм.

УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад "Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөни йдараа 50 хувь болгох асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах, ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох" хэмээн заасан байдаг. Гэтэл сүүлийн үед хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлэн тооцох болсон нь Монгол Улсад тун их хохиролтой юм. Үүний тулд "Оюутолгой"-н "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний зарим зүйл заалтыг өөрчлөх шаардлага амьдралаас урган гарч байгаа ч өнөөдөр "Оюутолгой"-д монголчуудын эрх ашгийг хамгаалж суугаа Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу гурав дорвитой зүтгэл гаргахгүй байна гэж хэлж болохоор.

 

 

Болдогсон бол "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 1.1 дэх хэсэгт байгаа "Энэхүү гэрээ эхний эзлжинд 30 жилийн турш хүчинтэй байна" гэсэн заалтыг өөрчлөх ёстой. Ингэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийг ч сөхөж үзэх шаардлагатай.

Төслийн ТЭЗҮ-д анхны хөрөнгө оруулалтаа 4.7 жилийн дотор нөхөхөөр тооцсоныг харгалзан үзвэл хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш 25.3 жилийн турш хувь эзэмшлийн хэмжээ болон бусад ямар ч нөхцөлийг өөрчлөх боломжгүй, хамтрагч нэг тал нь давуу байдалтай байгааг ч эргэн харах ёстой.

Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх байдлыг нь харгалзан үзэж гэрээний хугацааг 10 юм уу, хамгийн ихдээ 15 жил байхаар өөрчлөх зорилго тавьж түүнийгээ ханган биелүүлэх стратеги, төлөвлөгөөг боловсруулах учиртай.
Мөн "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-ний 15.10 дахь хэсгийн Засгийн газрын эзэмших опционы хувийг 16 биш 17 буюу түүнээс дээш болгох нөхцөлийг судалж үзэн хэрэгжүүлэх ёстой. Уг нь "Оюутолгой"-н энэ их баялаг өөр хэн нэгний биш монголчууд бидний төрөлх нутаг, алтан говьд минь л булаатай байгаа билээ. "Оюутолгой"-д ойлгомжгүй асуудал мөн ч их байна даа.

 

Б.ТҮВШИН

«ОЮУТОЛГОЙ»-Г ОЙЛГОМЖТОЙ БОЛГОЁ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани