Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны ханш хэрхэхийг ВЕНАД шийднэ

ОХУ, Саудын Араб газрын тосны зах зээлд үргэлжлүүлэн зохицуулалт хийхээ мэдэгдсэн. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн долоо хоногт уулзахдаа ийм шийдэлд хүрсэн билээ. 

Тэд олборлолтоо хэрхэхийг эцсийн байдлаар тохироогүй ч уг таваарын ханш нэмэгдэхэд нөлөөлсөн юм. АНУ, БНХАУ-ын худалдааны маргааны талаарх мэдээлэл ч газрын тосны ханшид эергээр нөлөөлжээ. 

Бас Канад нийлүүлэлтээ ирэх сараас өдөрт 325 мянган баррелиар бууруулахаа мэдэгдсэнээс болж "хар алт”-ны ханш сүүлийн таван сард байгаагүйгээр дээшлэв. Нөгөөтээгүүр, Катар улс ОПЕК-оос (Газрын тос экспортлогч орнуудын байгуллага) гарахаа мэдэгдлээ.

Катарын Эрчим хүчний сайд Саад Шерида аль-Кааби "Манай улс ОПЕК-оос ирэх нэгдүгээр сарын 1-нээс гарна. Цаашид байгалийн хийн үйлдвэрлэлд илүүтэй төвлөрнө” хэмээн ярьжээ. Газрын тосны томоохон экспортлогч Саудын Араб 2017 оноос хойш шахалт үзүүлж (лалын хэт даврагчдыг дэмжиж байна гэж үзсэнтэй энэ нь холбоотой) буйг тэрбээр дурдаагүй байна. 

ОПЕК-ын 11 дэх томоохон үйлдвэрлэгч болох Катарт тус байгууллагын гишүүн улс орнуудын нийт олборлолтын хоёроос бага хувь ногддог (өдөрт 600 мянган баррелийг үйлдвэрлэдэг) учраас нийлүүлэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж эдийн засагчид үзэж байна. 

Гэхдээ уг байгууллагад нөлөөтэйг зарим шинжээч тэмдэглэжээ. Мөн зарим нь "Катар улс газрын тосны хувьд "жараахай” ч байгалийн хийн хувьд аварга” хэмээн онцолсон байв. Тус улс байгалийн хийн олборлолтоо цаашид нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй аж.

Сонирхуулахад, Катар нь 1961 оноос хойш ОПЕК-ын гишүүн байсан юм. Тус байгууллагыг Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэл 1960 онд байгуулсан бөгөөд нэгдсэн анхны улс нь Катар болсон түүхтэй. Тэгвэл өдгөө уг байгууллагаас гарч буй Ойрхи Дорнодын анхны улс болж байна. Энэ талаар мэдээлэл өгөхөөс ОПЕК-ын хэвлэлийн төлөөлөгч татгалзжээ.

Улс орнуудын нийлүүлэлт нэмэгдэж, улмаар зах зээлд илүүдэл бий болно гэсэн айдсаас шалтгаалж өнгөрсөн хоёр сард газрын тосны ханш хямдраад байсан бол дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор өслөө. 

Тухайлбал, Нью-Йоркийн металлын биржид газрын тосны фьючерс ханш дөрвөн хувиар нэмэгджээ. Бараг сүүлийн 10 жилд байгаагүйгээр хямдарсны (фьючерс ханш нэг сарын хугацаанд) дараа эргэн "өндийсөн” нь энэ гэдгийг тодотгох нь зүйтэй. Тус биржид нэгдүгээр сард нийлүүлэх "хар алт”-ны ханш 2.02 ам.доллароор өсөж, баррель нь 52.95 "ногоон”-той дүйв.

"Path trading partners”-ын ахлах шинжээч Боб Иакино "Улс орнууд үйлдвэрлэлээ танах шийдвэр гаргана гэж таамаглаж байна” хэмээн ярьжээ. Түүнчлэн "Goldman sachs” харилцагчдадаа "ОПЕК гарцаа танана гэж бид таамаглаж байгаа” хэмээн мэдэгдэв. 

Тус банкны үзэж буйгаар газрын тосны нөөц ихсэж байгаа энэ үед өдөрт үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг 1.3 сая баррелиар бууруулах шаардлагатай аж. ОПЕК-ын хамгийн гол "бэрхшээл” нь АНУ-ын үйлдвэрлэл нэмэгдэж буй явдал юм.

ОПЕК-ын уулзалт маргааш Венад болох үеэр газрын тосны ханшийг "хамгаалах”-ын тулд ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ. Энэ үеэр гишүүн бус ОХУ-тай ч цаашдын бодлогыг хэлэлцэнэ. 

Ташрамд дурдахад, гишүүн бус орнууд ОПЕК-той 2016 оноос хамтарч ажиллах болсон. Тэр үеэс хойш Саудын Араб, ОХУ уг байгууллагын шийдвэр гаргах үйл явцаас гадуур шууд ярилцах болсон гэхэд буруудахгүй. 

Unuudur.mn 


Газрын тосны ханш хэрхэхийг ВЕНАД шийднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Шахмал түлш 25 кг нь 3750 төгрөг

 Утааны талаар сайн мэдээ дуулаагүй уджээ. Энэ нь сайн сайхан зүйлийг ...

Өчигдөр, 18:31
Аюултай хог хаягдлын аюулыг “нуусан” хэвээр

“Товчин зай залгичихлаа гэх шалтгаанаар Монголд долоо хоногт 2-3 ...

Өчигдөр, 18:15
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 3 өдөр дараалан буурчээ

  Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ гурван өдрийн арилжаа дараалан ...

Өчигдөр, 17:55
“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

  СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН 86 ХУВЬ НЬ АЖЛЫН АЧААЛЛААС БОЛЖ БУХИМДДАГ ...

Өчигдөр, 16:24
Алтны худалдаа ил тод болж байна

Тэртээх бичин жилийн зуднаар хамаг малаа алдаж, хотоо харлуулсан малчин Д ...

Өчигдөр, 12:28
Ирэх оны эхний хоёр сард нефтийн үн 50-60 долларт хэлбэлзэх нь

  Өчигдөр буюу энэ сарын 17-нд бирж хаах үеэр олон улсын нефтийн үнэ ...

Өчигдөр, 12:04
"Оюу Толгой"-н эрчим хүчний эх үүсвэрийг Засгийн газар хэлэлцэнэ

"Засгийн газар энэ долоо хоногт "Оюу Толгой” төслийн эрчим хүчний эх ...

Өчигдөр, 12:03
Олон улсын биржид нефтийн үнэ буурчээ

Нью-Йоркийн бирж өчигдөр хаах үеэр  олон улсын нефтийн ...

Өчигдөр, 12:00
Хямралын үүл хүрээгээ тэлнэ

Гадаад зах зээлийн гэнэтийн "бэлэг”, дотоод эдийн засгийн заяагдмал ...

Өчигдөр, 11:14
НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН НИЙГМИЙН АСУУДАЛД ОНЦГОЙЛОН АНХААРНА

  Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд ...

Өчигдөр, 09:42
10 ЖИЛ УТААТАЙ ИНГЭЖ “ТЭМЦСЭН”, ҮР ДҮН ХААНА БАЙНА?

  Утаа, агаарын бохирдолтой тэмцэх тухай үг, өгүүлбэр хэдийнэ уриа, ...

Өчигдөр, 09:21
Өчигдөр, 09:13
БАГА ЗЭРГИЙН ЦАС ОРНО

  -Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ...

Өчигдөр, 09:10
Ирэх онд нүүрсний экспортод найдах хэрэггүй

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны хувьд Монгол Улсын эдийн ...

2018 оны 12 сарын 17, 17 цаг 47 минут
ЭНЭ САРЫН 21-НЭЭС ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

  Ойрын хоногуудад нийт нутгаар цаг агаар тогтуун байгаа боловч ...

2018 оны 12 сарын 17, 17 цаг 27 минут
2018 оны 12 сарын 17, 16 цаг 58 минут
Эрдэнэт үйлдвэрийн өмнө Ю.Цэдэнбалын хөшөө бослоо

 Өчигдөр Орхон аймагт Ю.Цэдэнбал агсны хөшөөний нээлт болсон байна. ...

2018 оны 12 сарын 17, 16 цаг 27 минут
Нийслэлд утааны гурван голомтод 198 мянга 337 өрх нүүрс түлж байна

Улаанбаатар хотын утааны тухай бичээгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ...

2018 оны 12 сарын 17, 16 цаг 20 минут
Ираны газрын тосны экспорт гурав дахин буурч магадгүй

 МОСКВА./ТАСС/. Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ ирэх онд чангарч ...

2018 оны 12 сарын 17, 16 цаг 13 минут
Ираны газрын тосны экспорт гурав дахин буурч магадгүй

  МОСКВА. /ТАСС/. Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ ирэх онд ...

2018 оны 12 сарын 17, 15 цаг 45 минут
Египетээс 4400 жилийн тэртээх булш олжээ

КАИР./BBC/.Египетийн нийслэл Каир хотоос холгүй оршдог Саккара бунхнаас ...

2018 оны 12 сарын 17, 15 цаг 31 минут
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэллээ

Монгол Улсын төв болон өмнийн бүсэд эрчим хүчээр хангах, БНХАУ-аас ...

2018 оны 12 сарын 17, 15 цаг 23 минут
“Төр тоохгүй байгаа учраас төрийн бус байгууллагад хандсан” гэв

   Газрын тосны үйлдвэр   Л.Хэрлэн "Босоо Хөх Монгол” ...

2018 оны 12 сарын 17, 15 цаг 22 минут
Монгол нүүрсний шинэ найдвар нь Энэтхэг

 Нүүрсний зах зээл биднээс алсарч байна. Урд хөршийг чиглэх Монголын ...

2018 оны 12 сарын 17, 14 цаг 42 минут
Монголбанк нийт 20 тонн алт худалдан авчээ

  Энэ онд 22 тонн алт авахаар төлөвлөсөн Монголбанк энэ сарын 13-ны ...

2018 оны 12 сарын 17, 14 цаг 20 минут
Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл

 Харьцуулалт дүн шинжилгээ хийлгэх үүднээс жүжгийн зохиомжтой ...

2018 оны 12 сарын 17, 13 цаг 47 минут
2018 оны 12 сарын 17, 13 цаг 39 минут
Алтны ил тод байдал хумигдаж болзошгүй

 МОНГОЛ Дархан-Уул аймгийн иргэн Дорж олборлосон алтаа тушаагаад ...

2018 оны 12 сарын 17, 12 цаг 46 минут
Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс монголд амьдрахад ч хүнд болно

 Тавдугаар цахилгаан станцыг барина гэж олон жил ярьсан ч ажил хэрэг ...

2018 оны 12 сарын 17, 11 цаг 39 минут
Australian Financial Review: Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна

 Ийм гарчигтай нийтлэл "Australian Financial Review” сэтгүүлд өнөөдөр ...

2018 оны 12 сарын 17, 11 цаг 33 минут
Нүүрс тээвэрлэдэг 13 мянган жолоочид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна

  Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч ...

2018 оны 12 сарын 17, 11 цаг 14 минут
Мөнгөн усны ганцхан жижиг дусал л хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг

  Мөнгөн ус нь байгалийн шингэн төлөвт хүнд  элемент юм. ...

2018 оны 12 сарын 17, 11 цаг 12 минут
Хоккайдод хамгийн том газартай, 4000 үхэртэй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэгч А.Аварзэд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон улсад ...

2018 оны 12 сарын 17, 10 цаг 54 минут
ТОЙМ 2018| Монголын Эдийн засаг, Уул уурхайн салбарын ОНЦЛОХ НАЙМ

  Хэдхэн хоногийн дараа улирах 2018 онд өрнөсөн онцлох үйл явдлын ...

2018 оны 12 сарын 17, 10 цаг 19 минут
АЛТ АРВИЖУУЛАХ САН БУЮУ ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦЫН ТӨВИЙН ТООГ НЭМНЭ

  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ...

2018 оны 12 сарын 17, 09 цаг 57 минут
ХОТЫН АГААР БҮХЭЛДЭЭ БОХИРДОЛТОЙ БАЙНА

  Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 11:00 цагийн ...

2018 оны 12 сарын 17, 09 цаг 48 минут
Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй

  Дэлхийн дулаарал нь урт удаан хугацаанд үргэлжлэх ган гачгийг ...

2018 оны 12 сарын 15, 14 цаг 29 минут
Ю.Батзоригт: Нүүрсний экспорт саатсан ч өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны ...

2018 оны 12 сарын 13, 12 цаг 37 минут
IEA: Агаарын бохирдлын эсрэг ccs технологи ашиглахад нүүрсний салбарт 92 тэрбум ам.доллар шаардлагатай

 Нүүрс олборлогч томоохон компаниуд дэлхийн дулаарлыг бууруулахад ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 58 минут
Түүхий нүүрсний “ноёрхлыг” түлхэн унагах Засгийн газрын шийдвэр хэрэгжих үү

Нийслэлийн агаар уржигдар бохирдлынхоо дээд хязгаар давсныг мэргэжилтнүүд ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 12 минут
COP24: Дэлхийн дулааралтай тэмцэхэд байгалийн ховор элементийн олборлолтыг нэмэх шаардлагатай

 COP24 уулзалтад оролцогчид байгалийн ховор элемент олборлолтын ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 10 минут
2019 онд Монгол Улсын эдийн засагт тулгарч болзошгүй гол эрсдэлүүдийн нэг нь “саарал жагсаалт”

 БНХАУ өнгөрсөн өвлийн шатдаг хийн хомсдолыг давтах­ гүйн тулд ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 07 минут
Зэс боловсруулах үйлдвэртэй болох амбицаа Засгийн газар эргэн саналаа

  Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Өмнөговийн Ханбогд суманд ...

2018 оны 12 сарын 13, 09 цаг 49 минут
1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй

  Сүүлийн үед хэн нь мэдэгдэхгүй, ямар байгууллага  нь ...

2018 оны 12 сарын 13, 09 цаг 18 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө ...

2018 оны 12 сарын 13, 09 цаг 07 минут
Чили улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар ...

2018 оны 12 сарын 12, 18 цаг 10 минут
БНХАУ шатдаг хийн өвлийн бэлтгэлээ базааж байна

БНХАУ өнгөрсөн өвлийн шатдаг хийн хомсдолыг давтах­ гүйн тулд "бэлтгэл ...

2018 оны 12 сарын 12, 15 цаг 15 минут
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна

  Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд ...

2018 оны 12 сарын 12, 14 цаг 24 минут
Ханбогд суманд зэсийн баяжмалын үйлдвэр барих 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргажээ. ...

2018 оны 12 сарын 12, 14 цаг 19 минут
УГААРТЛАА, ҮАБЗ-ийнхөн

  Улаанбаатарчууд өвлийг өнөтэй давах нь байтугай амьсгалж, амьд ...

2018 оны 12 сарын 12, 14 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани