Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийд данслагдах түүхэн боломж

 

Дэлхийд данслагдах түүхэн боломж

 

Санхүүгийн хүнд үеэ давж гарсан "Эрдэнэс Тавантолгой” компани ирэх оны эхний хагаст багтаж олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийхээр зэхэж байгаа. Хэрэв бүтвэл тус компанийн түүхэнд төдийгүй Монгол Улсын хувьд энэ нь онцгой үйл явдал. 2009 оноос хойш өнөөг хүртэл Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахаар ярьж ирсэн. Тэгвэл энэ хүсэл, олон жилийн хүлээлт 2019 онд биеллээ олох нөхцөл бүрдээд байна. 

"Эрдэнэс Тавантолгой”-г дахин хөрөнгийн зах зээлд зүтгүүлэх бэлтгэл ажил наймдугаар сараас эрчимтэй хийгдэж эхэлсэн. Нийт хувьцааныхаа 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор хамгийн багадаа гурав орчим тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байгаа юм. Бэлтгэл ажлын хүрээнд компанийн засаглалыг сайжруулах цөөнгүй ажил хийгдсэн бөгөөд компанийн  бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, үйл ажиллагааны дүрэм, журамд ч өөрчлөлт оруулжээ. 

Ирэх оны эхээр олон улсын андеррайтер болон холбогдох хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн аудит хийх, компанийн засаглал, татварын асуудлаар дүгнэлт гаргах мэргэжлийн оролцогчдыг шалгаруулж дуусна хэмээн уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдлээ. Мөн дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд шаардлагатай бүх оролцогчдыг энэ үед тодруулсан байхаар төлөвлөсөн байна. "Эрдэнэс Тавантолгой” Монголын хөрөнгийн бирж болон гаднын хөрөнгийн биржид бүртгэлтэй болсноор олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбогдох үүд хаалга нээгдэх юм. Тус компанийн үйл ажиллагааг магадлан шинжлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд мэргэжлийн оролцогчдод шаардлагатай мэдээллийг ил тод болгохоор "дундын мэдээллийн сан”-г бий болгохоор болжээ. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2019 онд амлаж авсан томоохон ажлын нэг нь "Эрдэнэс Тавантолгой”-н IPO. Үүнийг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэх дөрвөн үндсэн мэргэжлийн оролцогчдын шалгаруулалт эхэлсэн байна. 2018 онд цэвэр ашгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлж, хагас их наядыг давуулахаар "Эрдэнэс Тавантолгой” зорьж буй. Тус компани нүүрсний худалдан авалттай холбоотой гэрээгээ ил тод болгож, сонгон шалгаруулалт нээлттэй явуулж эхэлсэн. IPO угтсан өөрчлөлт компанийн үр ашгийг нэмэгдүүлж, худалдан авалт болон ажил, үйлчилгээний тендерийн нөхцөлд багагүй ахиц гарсан байна. Нүүрсний худалдан авалтын гэрээнд өөрчлөлт орсноор 59.33 ам.доллар байсан үнийг 61 ам.доллар болгон өсгөсөн юм. Энэ нь компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх сайн нөхцөл болсон юм.

Шаардлагатай мэдээллийг "Дундын мэдээллийн сан”-гаас авч болно

"Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 15 орчим хувийг 2.5 сая иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг ба үлдсэн 85 хувь нь төрийн халаасанд байгаа юм. Монгол Улсын нүүрсний нийт экспортын 25 хувийг 2017 онд дангаар хангасан тус компани энэ онд 13 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж буй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны 11 нэгдүгээр сарын байдлаар манай улс нийт 44.4 сая тонныг олборлож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 хувиар биет хэмжээ нь өссөн байна. Энэ хугацаанд нүүрс олборлолт 3.7 их наяд төгрөгт хүрчээ. 

"Эрдэнэс Тавантолгой” түүхэн боломжийн өмнө ирээд байна. Үүний хамгийн том эрсдэл нь эрх баригч нам дотор өрнөж буй улс төрийн эрсдэл. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, гурван тэрбум ам.доллар босгох гэж байгаа орны хувьд улс төрийн тогтворгүй байдал газар авах тусам хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлнэ гэдэг амаргүй сорилт. Үүнээс гадна 2019 он сонгуулийн өмнөх жил гэдэг утгаар улстөржих, хөрөнгө оруулалтын орчныг дордуулсан шийдвэр гаргах эрсдэл, тээг өндөр байдаг. Эдгээрийг эс тооцвол "Эрдэнэс Тавантолгой” дэлхийн энтэй компани болоход ойрхон байна. Уул уурхайн компаниуд голлох хөрөнгийн биржүүд дээр IPO хийх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. 2015 оноос хойш дэлхийн уул уурхайн компаниудын хөрөнгө босголт нэмэгдэж, 2017 он гэхэд 18.4 тэрбум ам.долларт хүрсэн. Торонто болон Австрали, Хонконг, Лондоны хөрөнгийн бирж IPO хийсэн болон бүртгэлтэй уул уурхайн компанийн тоогоор тэргүүлж байна. 

"Эрдэнэс Тавантолгой” компани лондон болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа хөрөнгө оруулагчдад санал болгохоор эхний хувилбарууд яригдаж байна. Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2017 онд нийт 440 гаруй компани IPO хийж, 37 орчим тэрбум ам.долларын санхүүжилт татсан. Үүний 30 гаруй хувь нь уул уурхайн салбарын компаниуд байсан. Тус биржийн хамгийн том хөрөнгө оруулагчид нь хятадууд байна. "Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого 1.8 их наяд хүрсэн бөгөөд энэ онд 1.2 их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөж байснаас давжээ. Ингэснээр цэвэр ашиг хоёр дахин нэмэгдэж, 678 тэрбум төгрөгт хүрсэн байна. Цэвэр ашгийн хэмжээ эрс нэмэгдсэн нь IPO амжилттай болоход эерэг мессеж.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ



Дэлхийд данслагдах түүхэн боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани