Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Ганбаатар:Утаа биш үнсжилт гамшгийн хэмжээнд хүрсэн

Олон жил ярьсан ч өдгөө гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлыг шийдэх арга замыг Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар санал болгож байна. Тэрээр хэдийгээр хүн болгон утаа гэж халаглан ярьдаг боловч бидний эрүүл мэндэд утаанаас илүүтэй үнснээс дэгдэж байгаа хорт бодисууд муу нөлөө үзүүлж байна гэж үзэж байна. Тэрээр утааг бус үнс, бохирдлын асуудлыг гамшгийн хэмжээнд зарлаж, далайцтай арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн билээ. Ингээд түүний яриаг хүргэж байна.  

-Та утаанаас илүүтэй үнс биднийг хордуулж байна гэж телевизээр ярьсан тань олон хүний анхаарлыг татаж байна. Нээрээ ч хаа хамаагүй хаях болсон үнс  эрүүл мэндэд илүү ноцтой хохирол учруулж байгаа бид өнөөхөндөө анхаарахгүй байх шиг байна. Одоо тэгээд яах ёстой вэ?

 -Хүмүүс утаа л гэж яриад байдаг. Гэтэл үнэндээ Улаанбаатарт тэр чигээрээ үнсжилт явагдаж байна. Хаа сайгүй замбараагүй хаях болсон үнс агаарын ч хөрсний ч бохирдлыг бий болгож байна. Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар хүүхдүүдийн цусанд хар тугалга, хорт бодис илэрсэн талаар бид баахан ярьсан даа. Тэрхүү хар тугалга бол утаанаас илүүтэй үнснээс үүдэлтэй.

Бид утаатай тэмцэх талаар олон жил ярьсан, утаагүй түлш, бүрэн шаталттай зуух гээд олон технологийг оруулж ирсэн. Гэтэл энэ нь өөрөө гол бохирдлыг тээж байгаа үнсийг бий болгож байна. Бүрэн шаталттай зуух нь технологийн дэвшил гэж харагдаж байгаа боловч хэтэрхий бизнес сэтгэлгээгээр хандаж зөвхөн энэ технологийг л нэгдүгээрт тавиад бага нүүрс хэрэглэнэ, дулаанаа хадгална гээд сурталчлаад байсан болохоос дагалдах гол хор болсон үнсний асуудлыг цогцоорнь шийдээгүй хаягдсан. Нүүрсийг л бүрэн шатаавал утаа багасна гэж ойлгодог. Гэтэл үнсээ яах вэ? Утаа л яриад байсан болохоос үнсний хор уршгийг үнэндээ орхигдуулж, төөрүүлдүүлсэн мэдээлэл цацдаг болсон л доо.  

-Бүрэн шаталттай зуухнаас харьцангуй бага нүүрс гардаг юм биш үү?

-Харин тэр тусмаа үнсээ замбараагүй хаядаг болж байна. Урьд нь харьцангуй биетэй үнс гардаг байсан учраас ахуйн хог хаягдалтай хутгалддаггүй байсан. 5 кг нүүрс түлэхэд 2 кг үнс гардаг байсан бол, бүрэн шаталттай зуухнаас 400 грамм  үнс гарна. Үүнийгээ ахуйн хаягдалтай шууд холиод ТҮК-ийн машин руу шиддэг болсон. Шиднэ, задарна, хийснэ бутарна. Сүүлдээ бүр хальтиргаа гулгаагаа дарах гэж гудамжиндаа нүүрсээ хаядаг болж. Үүгээр нь зөвхөн гэр хорооллынхон гэлтгүй бүх хүмүүс хордож байна. Нүүрс салхиар, тээврээр тээвэрлэгдэж, Улаанбаатарын энэ 42 км-т эргэлдсэн цикл бий болгочихоод байна. Энэ үнс гэр, ахуй, өөр дээр чинь агаар дуслын замаар орж ирж, уушгийг чинь хордуулж, өвчлүүлж байна. Та зүгээр л гэрийнхээ цонхыг, машинаа арчаад үз, таны хувцсан дээр ч үнс тогтсон байгаа. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөрсний судалгаа хийхэд өмнө 40-60 см бохирдолттой гэж гардаг байсан бол 47 метр гүнд бохирдолтой байна. Энэ бол үнсжилт.

-Нээрээ үнсэнд хамгийн гол аюултай хор нь нягтаршиж үлддэг байх тийм үү?

-PM 2.5 гэдэг хүний уушгинд орж өвчин үүсгэж байгаа нарийн тоосонцор агаарт маш ноцтой хэмжээнд байна. Энэ PM 2.5 агаар туслаар дамжин уушгинд орж, өвчлүүлж байгаа шүү дээ. Яндангаас гарах тоосжилт нэг үеэ бодвол гайгүй болчихсон. Айлууд дулаанаа хадгалахын тулд шахмал түлш, сайжруулсан зуух хэрэглэж байна, цахилгааныг шөнө тэглэж өгсөн. Гэтэл эцсийн дүндээ гол хор болсон үнсийг хэн ч хайхарсангүй. Үнсээр тарж байгаа энэ PM 2.5 эрүүл мэндийн хамгийн гол дайсан, эцсийн байдлаараа гажгийн хөгжилд нөлөөлж байна.

Бид 1960-70 онд нүүрс түлдэг байсан уу, байсан. Гэхдээ үнс нь биетэй гараад хогийн цэг рүү зөөгддөг байсан. Тэр үед утгаараа үнсжилт аюул дагуулахааргүй байж. 1990-оноос хойш ч бид нүүрс түлсэн хэвээр. Гэхдээ нийгмийн сэтгэлгээний хандлага өөрчлөгдсөн .Урьд нь хог хаягдлаа хүртэл цэгцтэй хаядаг, хогийн саванд хийдэг байлаа. Одоо бол үнсийг хаа хамаагүй хаядаг болсон. Дээр нь хотжилт төвлөрөлт улам нэмэгдсэн болохоор хүний анзаараагүй үнсий асуудал даамжирсаар одоо гамшгийн байдалд хүрчихлээ шүү дээ.

-Та утааг гамшгийн байдалд хүрсэн гэж хүлээн зөвшөөрч байна уу. Эрх баригчид болохоор гамшгийн байдал зарлах нөхцөл алга гэдэг?

-Гамшгийн байдалд хүрсэн үү гэвэл хүрсэн. Гэхдээ утаа гэхээсээ илүү үнсжилт гамшгийн байдлыг бий болгож байна. Эрх баригчдын утаа буурчихлаа гээд оньсого нь хүмүүсийн дургүйг хүргэж байгаа болов ч нэг талаар үнэн. Утаа гэхээсээ илүү бохирдол нь ихэссэн гэвэл зүйд нийцнэ. Та нүдэндээ, хоёрдугаарт хамартаа итгэ. Хамраар чинь үнстэй утаа орж байна. Улаанбаатараар дүүрэн пургасан саарал орчин байгаа биз дээ. Энэ чинь үнс. Ер нь бол гамшгийн байдлыг байгалийн давагдашгүй хүчин зүйл, газар хөдлөлт, үер ус, цас зуд болон технологиос үүдэлтэй нөхцөл байдал зарлах ёстой. Үүнд нь утаа багтахааргүй болчихож байгаа биз. Тэгвэл би үнсжилтээс үүдэлтэй орчны бохирдол технологиос үүдэлтэй гэдэг утгаар гамшгийн байдал зарлаж болно гэж үзэж байгаа. Утаатай энэ олон жил ямар ч үр дүнгүй тэмцэхээс илүүтэй үнснийхээ асуудлыг шийдчихвэл бидний хүсээд байгаа эрүүл амьдрах орчин маань бага ч гэсэн бий болно.   

-Одоо тэгээд яах ёстой вэ? Шийдвэрлэх ямар арга зам байна?

-Шийдвэрлэх арга маш энгийн. Үнсийг авдаг, боловсруулдаг систем бүтцээ маш яаралтай хийх хэрэгтэй. Ахуйн хэрэглээний хог хаягдлыг ТҮК-дээ даатгаад орхих бус тэднийг чадавхижуулж, технологижуулж, ахуйн хогийг ялгаж, үнс, шил, дахин боловсруулах бүтээгдэхүүнийг ялгаж ваакуумладаг, боловсруулдаг болох хэрэгтэй. Наад зах нь иргэд өөрсдөө хог хаягдлыг ялгаад сурчих хэрэгтэй. Ийм хандлагыг бий болгохын тулд засаг мэдээлэл өгөх ёстой. Мэдээллийг маш тодорхой ил тод болгох хэрэгтэй. Засгийн газар, яам, хотын захиргаа, хороо дүүрэг, нийгмийн ажилтан иргэн та өөрөө мэдээллээ бодитой болго.  Байранд амьдарч байгаа нь гэр хорооллынхноо буруутгаад, гэр хорооллынхон амьд явах эрхтэй, миний эрүүл, аюулгүй явах эрхийг төр хангах хэрэгтэй гээд хоёр талцаад байдаг. Хэн хэн нь л хордож байгаа шүү дээ. Энэ бол бүтэц, захиргааны бас нэг завхрал.

Хотыг чинь гоё болгоно гэж гарч ирсэн НИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд хаана байна? Наад захын хог хаягдлын ангилал, ялгалтыг мэдэхгүй хүмүүс системийн бүтцийн дээр гараад ирэхээр ийм завхрал болж байна. Ингэж явж болохгүй ээ.

Төр захиргааны байгууллага бүтэцдээ өөрчлөлт оруулж хийх ёстой. Олон данхайсан ажлын нэгж бий болгож,олон ажлын нэгж болгож биш системчлээд ажиллахад шийдэл бэлэн байна. Чадахгүй бол би хийе.

-Ийм боломж байна уу?

-Байлгүй яах вэ? Сая л гэхэд 8 тэрбум төгрөгөөр эх хүүхдүүдийг амралтанд явуулах асуудал яригдлаа шүү дээ. Тэр 8 тэрбум төгрөгөө надад өгчих, би өөрөө хэлбэл Гамшгийн эсрэг үндэсний төв 2-3 жилийн дотор агаарын бохирдлын 60-70 хувийг байхгүй болгоод өгье. Тэгэхгүй бол би ч гэсэн утаанд хордох үхмээргүй байна шүү дээ. Одоо бол Улаанбаатарт үнэндээ геноцид буюу хомроглосон устгал болж байна. Зөвхөн өнгөрсөн онд 5 хүртэлт насны 437 хүүхэд агаар дуслын замын өвчнөөр нас барсан. Энэ бол таваас доош насны хүүхдүүдийг хомроглон устгаж байгаа хэрэг мөн биз дээ, үйлдэл болон эс үйлдлээрээ.  

Энэ хэргийг хэн хийсэн бэ? Агаар, утааны асуудлыг хариуцах ёстой байгууллагууд Засгийн газар. утаа гэдэг өнцгөөр хомроглон устгаж байна. Тийм болохоор би үүнийг чинь шийдэлцэе, бүгдээрээ хамтдаа хичээцгээе гэж байгаа юм.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ: Infomongol.mn

 

Ж.Ганбаатар:Утаа биш үнсжилт гамшгийн хэмжээнд хүрсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

 Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах SOMO төвөөс Уул ...

Өчигдөр, 15:34
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 54 орчим хувьтай байна

"Оюутолгой” компаниас 2018 оны жилийн нэгдсэн тайлангаа өчигдөр ...

Өчигдөр, 13:24
Тэрэлж голд минж нутагшуулав

  Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг ...

Өчигдөр, 11:59
Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ

  Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 1.2 сая тонн нүүрс ...

Өчигдөр, 10:30
Тоост Заамарыг Тосонгийн ой бүрхэнэ гэв

  Төв аймгийн нутаг Тосон Заамар “тоосон” заамар боллоо ...

Өчигдөр, 09:49
Алтны үнэ хамгийн өндөр цэгт хүрэв

  Өнгөрсөн баасан гаригт алтны үнэ нэг унци нь 1400 ам.долларт хүрч, ...

Өчигдөр, 09:37
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, ...

Өчигдөр, 09:14
Баабар: Pио Тинтог Монголоос шахаж гаргая

 Оюутолгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж, эсэргүүцэж байлаа. Бүр ...

2019 оны 06 сарын 24, 17 цаг 10 минут
Химийн бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

  Сүүлийн үед улсын хилээр хууль бусаар бараа бүтээгдэхүүн болон их ...

2019 оны 06 сарын 24, 16 цаг 57 минут
2019 оны 06 сарын 24, 14 цаг 19 минут
Завьт эргүүийнхэн 4 иргэний амь насыг амран хамгааллаа

  НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн ...

2019 оны 06 сарын 24, 11 цаг 19 минут
Үндсэн хуулийн ард Оюутолгойг нуув уу?

  Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй гэх асуудал саяхан л улс ...

2019 оны 06 сарын 24, 09 цаг 36 минут
Нар буцах өдөр

  Өнөөдөр 2019 оны зургаан сарын 22. Зуны туйл, билгийн тооллын нар ...

2019 оны 06 сарын 22, 10 цаг 18 минут
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээснийг эрдэмтэд зарлажээ

 Бидэнтэй хамт нэг галаксид оршдог, дэлхийтэй төстэй хоёр ...

2019 оны 06 сарын 21, 18 цаг 34 минут
2019 оны 06 сарын 21, 14 цаг 33 минут
Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн

  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар тодруулга ...

2019 оны 06 сарын 21, 11 цаг 50 минут
Голын эргээ "ХОГИЙН ЦЭГ" болгохоо больцгооё

  Амралт зугаалгын цаг эхэллээ. Зуны улирал оргил үе болох хэт халуун ...

2019 оны 06 сарын 21, 10 цаг 16 минут
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын ...

2019 оны 06 сарын 20, 17 цаг 20 минут
Түймэр тавьсан иргэн 363 сая төгрөгийн хохирол барагдуулна

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас М-д ...

2019 оны 06 сарын 20, 17 цаг 13 минут
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын ...

2019 оны 06 сарын 20, 16 цаг 03 минут
Алтан карт чинь хэнд явна аа, Д.Жигжиднямаа дарга аа!

-Энэхүү картнаас жилдээ л 280 гаруй сая төгрөг ямар ч хяналтгүй гарч ...

2019 оны 06 сарын 20, 12 цаг 09 минут
Шатахууны үнэ нэмэгдэж, буурах нь хүртэл Хятад ухаан болжээ

  Манайд шатахуун импортлогчид гэж даварсан компаниуд байна. Төрийг ...

2019 оны 06 сарын 20, 11 цаг 00 минут
ШАТАХУУНЫ ҮНЭ 50 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

  Энэ сарын 5-нд Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогч ...

2019 оны 06 сарын 20, 10 цаг 29 минут
Д.Дорлигжавт холбогдох хэрэг юу болов

  Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан ...

2019 оны 06 сарын 20, 09 цаг 10 минут
Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

 Бид өчигдөр "Асашёрюү Д.Дагвадорж ураны лицензтэй юу” гэсэн ...

2019 оны 06 сарын 19, 20 цаг 03 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техникийг улсын орлого болгоно

Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол ...

2019 оны 06 сарын 19, 19 цаг 57 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин, техникийг улсын орлого болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ...

2019 оны 06 сарын 19, 16 цаг 42 минут
Хятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ

  БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Жишань ...

2019 оны 06 сарын 19, 14 цаг 01 минут
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бичил уурхай эрхлэгчид болон байгаль ...

2019 оны 06 сарын 19, 13 цаг 01 минут
"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан этгээдэд 5 жилийн хорих ял оногдуулжээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах ...

2019 оны 06 сарын 19, 12 цаг 04 минут
Дэлхийд 2 тэрбум гаруй хүн ундны усаар гачигдаж байна

 ЖЕНЕВ. /TASS/. Халдварт өвчинтэй илүү үр дүнтэй тэмцэхийн тулд ...

2019 оны 06 сарын 19, 11 цаг 15 минут
Асашёрюү Д.Дагвадорж ураны лицензтэй юу?

 Мэдээллийн сайтууд Асашёорюү Д.Дагвадоржийг ураны лицензтэй, улмаар ...

2019 оны 06 сарын 18, 17 цаг 51 минут
МЭДЭГДЭЛ

  Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим ...

2019 оны 06 сарын 18, 17 цаг 39 минут
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ

  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал ...

2019 оны 06 сарын 18, 17 цаг 21 минут
В.Путины Монголд зориулсан эелдэг тулгалт

 Эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдэх зорилгоор манай улс усан ...

2019 оны 06 сарын 18, 15 цаг 14 минут
Төмрийн хүдрийн өсөлт түр зуурынх

 Эдийн засгаа тэлж, тогтвортой хөгжлийг баримтлах нь улс орнуудын гол ...

2019 оны 06 сарын 18, 14 цаг 30 минут
Шар Чулуутад чоно эргэн ирсэн жилүүд   

  АНУ-ын  Шар Чулуутын БЦГ (Yellow Stone NP)-ын нутаг дэвсгэрт ...

2019 оны 06 сарын 18, 13 цаг 00 минут
ЗУНЫ УЛИРАЛД иргэдийн эргэлзээ төрүүлсэн ШАХМАЛ ТҮЛШ нүүрсийг “халж” чадах уу

 Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс ...

2019 оны 06 сарын 18, 12 цаг 37 минут
ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ЭРС НЭМЭГДЖЭЭ

  Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 ...

2019 оны 06 сарын 18, 12 цаг 28 минут
Бүргэд, луугийн тулаанд хэн нь ялж байна вэ? Бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

"Худалдааны дайн" энэ тэр гээд дэлхийд юу болоод байгааг ойлгохыг хүсдэг ч ...

2019 оны 06 сарын 18, 12 цаг 15 минут
Голуудын усны түвшин эрс нэмэгджээ

Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн ...

2019 оны 06 сарын 18, 11 цаг 09 минут
“Үндсэн хууль, Оюутолгойн гэрээг ард түмний саналаар өөрчлөх хэрэгтэй”

 TV-9 телевизийн "Ардын парламент” нэвтрүүлэг ээлжит дугаартаа Монгол ...

2019 оны 06 сарын 18, 09 цаг 06 минут
Moody's: Түүхий эдийн үнэ буурах дарамтууд Монголд нэмэлт сорилтуудыг бий болгож байна

 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон улсын зээлжих зэрэглэл ...

2019 оны 06 сарын 17, 19 цаг 11 минут
2019 оны 06 сарын 17, 18 цаг 58 минут
Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана

 Лондон хот аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд нүүрсээр ажилладаг олон ...

2019 оны 06 сарын 17, 18 цаг 19 минут
2019 оны 06 сарын 17, 16 цаг 23 минут
Австрали улс нүүрсний зөрчилтэй төслийг дэмжив

Австралийн засаг захиргаа Adani группийн нэлээд зөрчил дагуулсан нүүрсний ...

2019 оны 06 сарын 17, 12 цаг 58 минут
Бразилд алтны хойноос үхэлдэж байсан үеийн зургууд

1979 онд бразилын Серра Пелада гэдэг жигхэн тосгонд эндхийн фермийн эзэн ...

2019 оны 06 сарын 17, 12 цаг 53 минут
Нөхөн сэргээлтэд шингэсэн нөр их хөдөлмөр

   Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа, бодлогынхоо нэгэн чухал хэсэг ...

2019 оны 06 сарын 17, 12 цаг 39 минут
Хөрсөнд их хэмжээний цианит алдагдсан байх магадлалтай

  Байгалийн гамшиг гэдэг хэлж биш хийсч ирдэг аюултай үзэгдэл. Энэ ...

2019 оны 06 сарын 17, 10 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани