Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХОТЫН УДИРДЛАГУУД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

ХОТЫН УДИРДЛАГУУД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

 

Засгийн газраас тогтоол гаргаж, 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах, мөн түлшинд хэрэглэхийг хориглосон. Олон жил Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж  ирсэн гол хүчин зүйлийн нэг болох түүхий нүүрсний утаа учраас тус шийдвэрийг буруутгах аргагүй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн сард Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг түргэтгэх, бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Тэгвэл өчигдөр/12.27/ НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, НЗД-ын ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Нийслэлийн холбогдох агентлагийн дарга удирдлагын хамтаар  түүхий нүүрсийг орлох сайжруулсан түлш үйлдвэрлэдэг "Таван толгой түлш" ХХК-ийн түлш үйлдвэрлэлийн процесстэй танилцлаа.

Улаанбаатар хотын хориглосон бүсэд амьдарч, түүхий нүүрс түлж байгаа 200 мянган иргэд жилдээ 800 орчим мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл хорт утаа бага гаргадаг  сайжруулсан түлшийг жилдээ 600-800 мянган тонныг үйлдвэрлэхийг зорьж байгаа тухай Ж.Батбаясгалан дарга яриандаа онцоллоо. "Таван толгой түлш" ХХК-ийн хувьд жилдээ 300 орчим мянган тонн нүүрс үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид тоног төхөөрөмжөө сайжируулж,  хүчин чадлаа өргөжүүлснээр энэ хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тус компанийн албаны хүмүүс онцолж байлаа. Мөн  тэдний зүгээс их хэмжээний сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа ч Нийслэлийн удирдлагуудад хандан үйлдвэрлэсэн түлшийг  хураах агуулах байр болон  иргэдэд хүргэн тараах цэгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.


Дашрамд сонирхуулахад түүхий нүүрсийг шахмал түлш болгож үйлдвэрлэхэд ашигладаг гол түүхий эд болох барьцалдуулагч бодисын хувьд Япоын улсын технологид суурилан БНХАУ-д үйлдэрлэсэн, Монгол улс төдийгүй дэлхийн бусад хэд хэдэн улсад экспортлодог, хүнсний цардуулаас гарган авсан хүний биед болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгийг  "Таван толгой түлш" ХХК-ийн ажилтнууд онцлон хэллээ.


 

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Таван толгой түлш" ХХК-ийн  сайжируулсан түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаад хэлсэн үгэндээ "Ирэх оны 10 сараас эхлээд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухайд НИТХ-ын Тэргүүлэгчдээс Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн зорилго нь Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах явдал юм. Энэ хүрээнд өнөөдөр бид агаарын бохирдлыг үүсгэж байгаа түүхий нүүрснийг орлох  шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл явцтай танилцах, бүтээгдэхүүний чанар стандартыг хэрхэн хангаж ажиллаж байгаатай  газар дээр ирж танилцаж байна.  Ямартай ч чанар стандартад нийцэхүйц сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа гэж хэлж болохоор байна. Цаашид бид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгдсэн шахмал түлшийг нөөцлөх агуулах барих, түлшийг иргэдэд түгээх, тараах, худалдаалах цэгүүдийг тодорхой болгохыг зорьж ажиллана" гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлага албаны хүмүүс "Таван толгой түлш" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэртэй танилцсаны дараа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь  7 дугаар хорооны 220 орчим өрхийг бие даасан дулаан, цэвэр бохирын байгууламжаар хангахад бэлэн болсон төдийгүй одоогийн байдлаар 70 өрхийг дулааны шугамд холбосон, 140 айлыг дулаанд холбох бэлтгэл ажил хангагдсан байна. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг "Дэд бүтцийн төвийн системд холбохоор төлөвлөсөн 220 айлын хашаа бүрд  газар доорх шугам, инженерийн байгууламжийг хүргэсэн. Гагцхүү айл өрх бүр гэр байшингаа дулаан алдахаас сэргийлж дулаалга хийх, байшин доторх паар, 00 баннаа өөрсдөө бэлтгэх шаардлагатай байгаа. Энэ асуудлаа шийдсэн өрх бүрийг бид дулаанд холбож байгаа" гэв.


 

Дэд бүтцийн төвийн хүрээнд дээрх айл өрхийн бохирын асуудлыг Герман улсын инженер технологийн шийдвээр барьсан бага оврын цэвэрлэх байгууламжаар шийдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд, туршилт тохируулга хийгээд ажил эхлүүлэхэд бэлэн болгосон гэдгийг  холбогдох мэргэжилтнүүд нийслэлийн удирдлагад  дуулгав.


 

НИТХ-ын дарга С.Амарсайхан Дэд төв д ажиллаад хэлсэн үгэндээ "200 гаруй айл өрх амьдарч байгаа гэр хорооллын хашаа, байшиндаа төвийн эрчим хүчний дулаанаас ялгаагүй дэд бүтцэд холбогдсон, цэвэр бохир ус, дулаанд холбогдсон, авто зам гадна нь хүрсэн,  Улаанбаатар хотын төвийн орон сууцанд амьдарч байгаа айл өрхөөс ялгаагүй тохь тухтай амьдрах орчин бүрдэж байна. Үүний давуу тал нь иргэд өөрсдийнхөө газрын үнэ цэнэтэй болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, амьдралынхаа баталгаа болгох боломж бүрдэж байгаа юм.  Олон жилийн өмнөөс бидний ярьж эхлүүлсэн ажил хий хоосон зүйл биш бодит ажил хэрэг болж байгаа гэдгийг  эдгээр айлаас, энд бий болсон дэд бүтцийн төвөөс харж болохоор байна. Дэд төвийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, төвлөрөлийг сааруулах, иргэд өөрийн амьдарч байгаа орчинд эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа анхны жишиг гэж  харж байгаа. Цаашдаа бид 50 байршилд дэд бүтцийн ийм төвийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Байршил бүхэнд 200 хашаа, мөн хэмжээний айл өрх хамрагдаад явна гэдэг бол тэр хэмжээгээр утаа багасах, гэр хорооллын хашаа байшингийн үнэлгээ өсөх боломж бүрдэнэ. Ийм боломж нөхцөл амьдралд нь бий болж, гэрт нь ороод ирэхлээр иргэд заавал орон сууцанд  орно гэхгүйгээр, амьдарч байгаа хашаандаа, төрж өссөн орчиндоо амьдрах  нөхцөл бүрдэж байгаа юм. Гэр хорооллыг дэд бүтцийн энэ ажил эрчимтэй хэрэгжүүлнэ. Төсөв санхүү талаас нь олон улсын байгууллага, банк санхүүгийн байгуулагуудтай хамтран ажиллах ёстой" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

ХОТЫН УДИРДЛАГУУД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани