Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүрэлсүхийн Засгийн газарт жагсаалын индрээс өгсөн “шипи”

Хүрэлсүхийн Засгийн газарт жагсаалын индрээс өгсөн “шипи”

 

Н.УНДРАМ

Оны өмнө болсон МАНАН дэглэмийн эсрэг жагсаал, цуглаан олны анхаарлын төвд хэвээр, удаах цуглаан нь ирэх пүрэв гаригт болох гэж байгаа. Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Болдын уул уурхайн стратегийн ордуудаа төрийн мэдэлд авъя гэсэн үг бүх нийтийн төдийгүй нийгмийн тодорхой бүлгийнхний чихийг сэртийлгэсэн. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг хэрнээ сонгогчдынхоо эрх ашгийг илүүд үзэж намаа торох юмгүй орхисон энэ хүний үг юуны учир ийн бусад тэмцэгчдийнхээ дундаас сондгойрсныг тодруулъя.

Гэтэл тэртээ арван жилийн өмнө Л.Болд гишүүн Монголд анх удаа баялгийн хуваарилалтын үзэл баримтлалыг цогцоор нь гаргаж, "Баян Монгол” корпораци байгуулах санаачилга гарган, нөр их судалгаа хийж хуулийн төсөлд шингээж ч ирсэн аж.

Санаа нь энгийн хэрнээ ямар ч улстөрч, улс төрийн нам цогцоор нь гаргаж чадаагүй хэвээр ирж. Оюутолгой, Тавантолгой, Асгат, Нарийнсухайт зэрэг  стратегийн ач холбогдол бүхий 54 орд газрын тогтоогдсон нөөцөд түшиглэсэн Монгол Улсын иргэн бүр хувь, хувьцааг нь эзэмшсэн "Баян Монгол” корпораци байгуулагдсанаар жилийн цэвэр ашгийн нэг хүнд ногдох хэмжээ нь анхны жилдээ 1800 ам.доллар, тав дахь жилдээ 6800 ам.доллар болж улмаар хувьцааны нэгжийн үнэ 100-379 ам.долларт хүрснээр монгол хүн нэг бүр эндээс 137 мянга 12 ам.долларын хөрөнгө эзэмших тооцоо хийжээ.

Энэ тооцооллыг хэрхэн хийснийг нь сонирхвол, тухайн үед Их Хурлаас тогтоосон стратегийн ач холбогдол бүхий 15, цаашид стратегийн гэж тооцох боломжтой 39, нийт 54 ордод тогтоогдсон алт, мөнгө, зэс, нүүрс, коксжих нүүрс, газрын тос, цайр, төмрийн хүдэр, уран, фосфорит, газрын ховор элемент, жонш, цагаан тугалга, гянтболд, холимог металл зэрэг ашигт малтмалын нийт нөөцийнх нь үнэлгээ (10 жилийн өмнөх тооцоо бөгөөд одоо бүр ч өссөн нь ойлгомжтой) 1 их наяд 37.7 тэрбум ам.долларт хүрч байжээ. Ийм их хөрөнгийн эзэн монголчууд "Баян Монгол” корпорациа зах зээлийн үнэлгээг нь дэлхийн жишгээр тогтоовол 186.6 тэрбумд хүрэх бөгөөд нийт хөрөнгийн 51-ээс дээш хувийг бид, 49-өөс ихгүй хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшээд, хувьцааных нь үр шимийг тогтмол хүртээд байх загвараар дээрх тооцооллыг гаргажээ.

Бидний амны хишиг дутаагүй, дээрээс нь энэ шийдлийг монголчууд хэрэглэсэн бол зөвхөн Оюутолгой, Тавантолгойн төслүүд хэрэгжиж эхлээд 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 12.6 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4.1 мянган ам.долларт хүрч 2007 оныхоос гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгааг тэр үед судалжээ.

Тэгвэл Тавантолгойн ордын коксжих нүүрсний нөөц 7.6-аас 8 тэрбум тонн буюу түүнээс дээш үнэлгээгээр шинэчлэгдэн тогтоогдож байгаа тухай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018 оны есдүгээр сард өгсөн мэдээлэл, алт, зэсийн үнэ 2016 оноос хойш тогтмол өсч, зөвхөн зэс гэхэд 2025 онд тонн тутамдаа 7000 ам.долларт хүрнэ гэсэн Дэлхийн банкны 2018 оны 12 сарын мэдээллийг тус тус харвал "Баян Монгол” корпорацийн хувьцааг өнөөдөр олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад 2008 оны тооцооллоос өснө үү гэхээс буурахгүй нь тодорхой байна. Зөвхөн хоёр том ордын өнөөдрийн үнэлгээг харахад л энэ.

Харамсалтай нь монголчууд харалган улстөрчид, МАНАН бүлэглэлийн "буян”-аар Оюутолгой, Тавантолгойгоо ч "хатуу” юм болгож амжаагүй л явна.

Уг нь энд болохгүй, бүтэмжгүй юм огт байхгүй бөгөөд уул уурхайгаа түшиглэсэн корпораци эсвэл сангуудыг байгуулах замаар цэвэр зах зээлийн хуулиар шийдлийг нь гаргаж, иргэддээ хувь тэнцүү эзэмшүүлээд баяжуулж чадсан туршлага олон улсад арвин. Ийм сангууд нь байгалийн нөөц баялаг нь шавхагдах үед хойч үеийнхэн ашиглах хөрөнгийн хуримтлал бий болгодог, орлого олохуйц нийгмийн туст төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг, хөгжиж буй орны нийгмийн хэрэгцээний жилийн зардлыг санхүүжүүлж, төсвийн алдагдал юм уу эдийн засгийн хэлбэлзлийн үед "амь тариа” болдог гэх мэт олон давхар үр өгөөжтэй.

Жишээ дурдвал АНУ-ын "Аляскийн тогтмол сан”, Чилийн зэсийн тогтворжилтын сан, Норвегийн газрын тосны санг нэрлэж болох. Аляскийн тогтмол сан нь зөвхөн ашиг өгөхүйц, олон нийтийн санал асуулгаар шалгарсан төсөлд хөрөнгө оруулалт хийдэг, ашгаас нь Аляск мужийн байнгын оршин суугчдад жил бүр ногдол ашиг өгдөг ба энэ нь ойролцоогоор нийт дүнгээрээ жилд нэг тэрбум ам.доллар болдог. Харин Чилийн зэсийн тогтворжилтын сан нь далайн чанадын бонд ба хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг ба одоо уг санг "Эдийн засаг, нийгмийн тогтворжуулалтын сан” гэж нэрлэх болжээ.

Норвегийн хувьд бүр ч гайхалтай түүхтэй. Газрын тос, байгалийн хийгээр үлэмж нөөцтэй ч түүнийгээ зүй зохистой ашиглаж, тэрхүү баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш хуваарилж чадаж буй тэргүүлэх жишээ болсон улс. 1990 онд Газрын тосны сан нэртэйгээр байгуулагдсан Норвегийн тэтгэврийн сан одоо дэлхийд АНУ, Японы тэтгэврийн сангийн дараа буюу дэлхийд эхний гурав дахь томоохон санд тооцогддог. Хамгийн гол нь энэ санг иргэддээ эзэмшүүлсэн бөгөөд төр зөвхөн зохицуулга хийж, үр ашгийг нь нийт иргэд нь хүртэж иржээ.

Одоо Норвегийн сан 755 тэрбум ам.долларын хуримтлалтай бөгөөд эдийн засаг тогтвортой байвал 2030 он гэхэд 1.3-3.3 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй гэнэ. Байгалийн баялагтай орнууд иргэддээ хувь хүртээдэг шилдэг туршлагууд энэ.

Төр баялгаа мэдэж, эдийн засгийн хуулиар замыг нь засаж өгөөд иргэддээ хувь эзэмшүүлчихэд л монголчууд улс төрд юу ч болж байсан тоохооргүй, эдийн засаг хямарч байсан ч торохооргүй амьдрах аж.

Харин нийгмийн салхи нэгэнт шударга бусын эсрэг эргэсэн дээр нь Л.Болд гишүүн ард түмнийхээ өмнө, жагсаалын индэр дээрээс "Баян Монгол” болох боломж одоо ч байгаа гэдгийг сануулсан нь энэ юм байна.

Цухас дурдахад 2008 онд Л.Болд "Баян Монгол” корпорацийн тухай санаачилгаа ажил хэрэг болгох хөдөлгөөнийг нийгэм даяар өрнүүлсэн нь зальжин улстөрчдийн анхаарлыг татаж Ардчилсан нам "Эрдэнийн хувь, МАХН (одоогийн МАН)” "Эх орны хишиг” нэртэйгээр сонгуулийн хөтөлбөртөө шингээж, улмаар хамтарсан Засгийн газар байгуулсныхаа дараа 2009 онд Хүний хөгжил сангийн хуультай хольж холион бантан болгож орхижээ.

Үр дүнд нь Засгийн газраас "Эрдэнэс Монгол” ХХК, Тавантолгойн ордод түшиглэсэн "Эрдэнэс Тавантолгой” ХК, Оюутолгойн төрийн мэдлийн 34 хувьд түшиглэсэн "Эрдэнэс Оюутолгой” компаниудыг байгуулж "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг иргэддээ эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч агуулгаараа "Баян Монгол” санаачилгын хаана нь ч хүрэхгүй дутуу дулимаг ажил болж орхижээ.

Санаачилгыг нь эрх баригчид ажил хэрэг болгож чадаагүй болохоор 2012 онд Л.Болд өөрөө хуулийн төсөл болгон өргөн мэдүүлсэн ч хэлэлцэлгүй өдийг хүрсээр жагсаалын индрээс цууриатах дээрээ тулсан нь энэ аж.

Биднийг баян монголчууд болгох санаачилгын автор 10 жил өнгөрсөн ч шантралгүй дуугарч ирсэн нь олзуурхууштай төдийгүй ард түмэн МАНАН дэглэмийг унагах тэмцэлд эрслэн боссон энэ цаг үед л бодит ажил хэрэг болох боломж бүрдэх биз ээ.

Тиймээс л "Баян Монголын санаачилга”ыг он солигдох мөчид Салхитын ордын лицензийг цуцлах, төрийн мэдэлд буцаан авах ажиллагаа явуулж дуулиан дэгдээсэн, олон нийтийн дэмжлэг бөгөөд шүүмжлэлийг зэрэгцүүлэн хүртсэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт өгөх маш оновчтой "шипи” гэж харах хэрэгтэй.

Зууны мэдээ
Хүрэлсүхийн Засгийн газарт жагсаалын индрээс өгсөн “шипи”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Монгол банкны ажилтнуудын дураар авирладаг явдал хэрээс хэтэрчээ

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Банкны Тамгын газар Захиргаа Хүний ...

Өчигдөр, 16:37
С.Баярцогтыг дахин хорих уу

  Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын байгууллагаас дахин хорих ...

Өчигдөр, 14:15
Ц.Даваасүрэн: "Оюутолгой"-н эрчим хүчийг 2023 он гэхэд дотоодоос бүрэн нийлүүлдэг болно

Эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд ...

Өчигдөр, 12:05
Өчигдөр, 11:16
Л.Болд: М.Энхболд тарчихсан бүлгийг өөрийнхөө хэрэгсэл болгож байна

УИX-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. -Хэдэн сар хуралдаагүй чуулган ...

Өчигдөр, 11:08
МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ, АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний ...

Өчигдөр, 11:05
ШАТАХУУН 100 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРСАН Ч ДУУССАН БАЙНА

  Өнгөрсөн онд огцом үнээ нэмсэн шатахуун импортлогч компаниуд ...

Өчигдөр, 10:18
Зайлсан Монгол

Прокуророос Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын дөрвөн ...

Өчигдөр, 10:09
Өчигдөр, 09:10
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи ...

Өчигдөр, 09:00
ШАТАХУУНЫ ҮНЭ 200-300 ТӨГРӨГӨӨР БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ГЭВ

  Шатахууны үнэ өнөөдрөөс эхэлж 100 төгрөгөөр нэмж буурсан талаар ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 55 минут
Энэ жил геологийн судалгаанд 24.6 тэрбумыг зарцуулна

 Монгол улс одоогоор 2783.65 тонн алт, 42.1 мянган тонн мөнгө, ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 47 минут
Эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэхэд 24.6 тэрбумыг зарцуулна

 Геологийн судалгааны ажилд энэ онд 24.6 тэрбум төгрөг зарцуулахаар ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 45 минут
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР 18.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖЭЭ

  Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны урьдчилсан ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 10 минут
Хятадын төмрийн хүдрийн импорт бууралттай гарав

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар өнгөрсөн 2018 оны хэмжээнд ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 00 минут
2019 оны 01 сарын 15, 14 цаг 54 минут
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өсчээ

 Монгол Улс 2018 онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны ...

2019 оны 01 сарын 15, 14 цаг 44 минут
БНХАУ-д нүүрсний уурхайн ослоор 21 хүн амиа алджээ

  Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Шэньси мужийн нүүрсний уурхайн ...

2019 оны 01 сарын 15, 13 цаг 24 минут
ЯАГААД ОЮУ ТОЛГОЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ БНХАУ-ААС ЦАХИЛГААН АВСАН БЭ

 Шинэ оны босгон дээр "Улаанбаатар хот, 2018 оны арванхоёрдугаар ...

2019 оны 01 сарын 15, 13 цаг 24 минут
2019 оны 01 сарын 15, 13 цаг 20 минут
Эрээний бараанаас татгалзъя

Монголчуудын үндэсний баяр болох цагаан сар хаяанд иржээ. Монгол түмэн энэ ...

2019 оны 01 сарын 15, 13 цаг 19 минут
ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 1.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ӨСЧЭЭ

  Монгол Улс 2018 онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад ...

2019 оны 01 сарын 15, 12 цаг 54 минут
Венесуэл “ялсан нь”

"Viva Venezuela! (Венесуэл ялна)” гэж давтан уриалсаар Хуго Чавес 2012 онд ...

2019 оны 01 сарын 15, 12 цаг 53 минут
Дэлхийн хотууд агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж байна вэ?

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээс үзвэл, 2030-аас 2050 ...

2019 оны 01 сарын 15, 12 цаг 25 минут
2019 оны 01 сарын 15, 12 цаг 21 минут
Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт 300 тэрбум ам.доллар болжээ

 Ойрын таван жилд дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ...

2019 оны 01 сарын 15, 12 цаг 18 минут
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

 Сүүлийн үед "Эрдэнэс Тавантолгой” ХК 58 тэрбум төгрөгөөр оффис ...

2019 оны 01 сарын 15, 12 цаг 03 минут
Хятадын нүүрсний уурхайд болсон ослын уршгаар 21 хүн амиа алджээ

 Өчигдөр, Хятадын Шэньси мужийн нүүрсний уурхайн дээврийн хэсэг ...

2019 оны 01 сарын 15, 11 цаг 34 минут
Гялгар уут дор хаяж 500 жил хөрс, ус бохирдуулдаг

 Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн БНСУ-д нэг удаагийн гялгар ...

2019 оны 01 сарын 15, 11 цаг 21 минут
2019 онд уул уурхайгаас юу хүлээх вэ?

 2019 онд манай улсын эдийн засагт, нийгмийн дунд, улстөрчдийн хувьд ...

2019 оны 01 сарын 15, 11 цаг 04 минут
Уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог бүх боомтыг камержуулна

 Сангийн сайд өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг өнөөдөр ...

2019 оны 01 сарын 15, 10 цаг 30 минут
А-80, А-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 100 төгрөгөөр буурна

  Шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 100 төгрөгөөр буурах гэнэ. ...

2019 оны 01 сарын 15, 10 цаг 28 минут
Үйлдвэр барихгүй бол хараат чигээрээ үлдэнэ

Барилгын материал үйлдвэрлэгчид импортын цементийн аюул холдсон ...

2019 оны 01 сарын 15, 10 цаг 26 минут
Оюутолгойн түүхт гурав хаана явна?!

  Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн ...

2019 оны 01 сарын 15, 09 цаг 34 минут
“Спэйшл майнз” хэнд, ямар өр төлж лицензтэй талбайгаа ашиглуулдаг вэ?

  Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан цахирын ордоос алт ...

2019 оны 01 сарын 15, 09 цаг 31 минут
ЖДҮ-гийн зорилтот бүлгийн нэгдүгээр багийнхан

ЖДҮХС-г “цөлмөсөн” УИХ-ын гишүүд нэр бүхий албан тушаалтнуудын ...

2019 оны 01 сарын 14, 18 цаг 07 минут
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ

  Байгаль орчныг хамгаалах” тухай ойлголт нь Монголчуудын ...

2019 оны 01 сарын 14, 16 цаг 47 минут
Утаа буурдаггүйн гол буруутан нь БХБЯ-ны урагшгүй бодлого

  Хэрэв юу хийхээ мэдэхгүй байгаа бол өмнөөс чинь хэлээд өгье Яг ооо ...

2019 оны 01 сарын 14, 14 цаг 45 минут
АЛТНЫ САЛБАРЫНХАН ЧУУЛНА

  Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн ...

2019 оны 01 сарын 14, 13 цаг 46 минут
Утаа буурдаггүйн гол буруутан нь БХБЯ-ны урагшгүй бодлого

Хэрэв юу хийхээ мэдэхгүй байгаа бол өмнөөс чинь хэлээд өгье Яг одоо улсын ...

2019 оны 01 сарын 14, 12 цаг 16 минут
Эрүүгийн хуулиа өөрчилье, Ерөнхийлөгч өө!

УИХ-ын дөрвөн гишүүнийг “авран хамгаалах” ажиллагаа амжилттай ...

2019 оны 01 сарын 14, 10 цаг 53 минут
Цас орж зарим газраар 40-45 хэм хүрч хүйтэрнэ

  Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан нөхцөл ...

2019 оны 01 сарын 14, 09 цаг 38 минут
Геологийн нэвтэрхий толь Я.Гомбосүрэн

  Монголын уул уурхайн салбар 100 шахам жилийн түүхтэй.  ...

2019 оны 01 сарын 14, 09 цаг 35 минут
2019 оны 01 сарын 14, 09 цаг 25 минут
Орос Хятад руу нүүрсээ татваргүй экспортлох санал тавина

 Орос улс нүүрс, тэр дундаа коксжих нүүрсэндээ ногдуулдаг импортын ...

2019 оны 01 сарын 11, 20 цаг 04 минут
Очир эрдэнийн зах зээлд таримал чулуу ихэсч байгааг анхааруулав

 Жинхэнэ гэж худалдаалагдаж байгаа таван чулууны нэг нь үнэн хэрэгтээ ...

2019 оны 01 сарын 11, 19 цаг 30 минут
“Цагаан суварга”-н ордын 34%-г улс эзэмших эрхтэй гэсний төлөө тэр Ерөнхий сайд руу дайрч эхэллээ

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй ...

2019 оны 01 сарын 11, 18 цаг 22 минут
Газрын тосны үнэ хамгийн доод үзүүлэлтэд хүрлээ

 Өнөөдөр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ /2009 оны 3 дугаар сараас ...

2019 оны 01 сарын 11, 17 цаг 43 минут
”ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” Хонконгийн хөрөнгийн бирж дээр 3 тэрбум ам.долларын IPO гаргахаар боллоо

 Монголын төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани Хонконгийн ...

2019 оны 01 сарын 11, 17 цаг 39 минут
Далайн халалт эрчимжиж байна

   Дэлхийн далай хурдтай халж, дэлхийн дулаарал дэлхийн хүнсний ...

2019 оны 01 сарын 11, 17 цаг 26 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани