Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЛУУВАН БА ТАШУУРЫН БОДЛОГО: Шатахуун

ЛУУВАН БА ТАШУУРЫН БОДЛОГО: Шатахуун

 

Орос улс эрчим хүчний нөөцөө гадаад бодлогынхоо зэвсэг болгосон тухай 2011 онд АНУ-ын Пеннийн их сургуулийн судлаач Р.Ньюман  ийм нэртэй нийтлэл гаргасан. Орос эрчим хүчний арвин нөөцөө найз нараа шагнах лууван, дайснуудаа шийтгэх ташуур болгосныг тодорхой жишээн дээр тайлбарлажээ. Оросын бодлогыг дэмждэг Армянь, Беларусь, Ерөнхийлөгч Кучмагийн үеийн Украйн улсуудад Оросууд онцгой хямд үнээр эрчим хүч (байгалийн хий, шатахуун) нийлүүлж ирсэн бол Гүрж, Молдавь, Балтын улсууд, Юшенко Ерөнхийлөгчийн үеийн Украйн зэрэг бодлогыг нь сөрдөг улсуудад нийлүүлэлтээ таслах, эсвэл үнээ өсгөж шийтгэж ирснийг баримтаар харуулжээ.

 

 

2011 оноос хойш ч энэ бодлого улам хүчээ авсан юм. Тод жишээ нь Киргизстан. Энэ улсад анхны ерөнхийлөгч Акаевын гэр бүл АНУ-ын цэргийн баазыг байршуулж, Манасын онгоцны буудлын түлшийг Оросын шатахуунаар цэнэглэж олон арван сая доллар олсон. Тэгвэл удаах Ерөнхийлөгч Бакиевын гэр бүл АНУ-ын баазыг нутгаасаа гаргаж Оросын баазыг байгуулан бас л шатахууныг нь нийлүүлж баяжжээ.

Нийтийн засаглал нь муу, авлигад идэгдсэн, дээр нь түлш шатахууны нийлүүлэлт нь гадаадын ганцхан орноос бүрэн хамаардаг бол аль ч орны төр засаг нь тогтворгүй, ер нь орших эсэх нь эрчим хүчний нийлүүлэгч орноосоо хамаардаг ажээ.

2010 он хүртэл Монгол улс Роснефтийн хэлсэн үнээр түлш шатахуунаа авч байлаа. Өөр ямар ч сонголтгүй байв. Тэгэхэд тус компани тонн тутам 400 долларын ашиг хийж байв. Монголын төрийн сайд энэ компани дээр очиж үнээ бууруулахыг гуйдаг байлаа. Монголчууд төдөлгүй Хятадаас, эсвэл гуравдагч өөр орноос Хятадаар дамжуулан шатахуун авч эхэлсэн. Оросууд Сингапурын Платц үнийг суурь болгосноор монголын шатахууны хамаарал харьцангуй буурав.

Харин энэ шинэ жилээс байдал өөрчлөгдөхөөр болж эхлэв.

ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ВЛАДИВОСТОКИЙН УУЛЗАЛТ 

 

Энэ оны 9-р сард МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцож ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав. 2019 онд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, хамтарсан үзэсгэлэн, уран сайхны ба баримтат кино, ном зохиол гаргахаар тэд тохиролцов. Мөн манай Ерөнхийлөгч Халх гол сумыг ойн өмнө шинэчлэн байгуулах зураг төслөө Оросын ерөнхийлөгчид танилцуулжээ.

Сарын дараа Оросын хамгийн том газрын тосны Роснефть компанийн гурван дэд захирал Улаанбаатарт ирж, Монголд хөрөнгө оруулж, газрын тосны эрэл хайгуул хийх, хурдан өсч буй түлш, шатахууны хэрэгцээг найдвартай хангах талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдтой уулзаад, Халх голын тулааны ойг тэмдэглэх, сумыг шинэчлэх төсөлд 10 сая доллар хандивлав.

Түүнээс хоёр долоо хоногийн дараа шинэ сумын шав тавих ёслол Дорнод аймгийн Халх гол суманд болж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов. Ирэх оны 8-р сарын эцэст хоёр Ерөнхийлөгч ирэхэд төсөл бүрэн хэрэгжсэн байх ажээ.

УЛС ОРОН БОЛ КОМПАНИ БИШ

Ерөнхийлөгч Х.Баттулга авхаалжтай бизнесмен. Тэрээр ардчилсан хувьсгалын дараа ганзагын наймаа эрхэлж, улсын хамгийн том махны, талх чихрийн үйлдвэрүүд, хамгийн том зочид буудлыг (Баянгол) хувьчилж авсан. Дэлхийд хамгийн том морьтой хөшөөг барих хөрөнгийг санхүүгийн зах зээл дээрээс босгосон овсгоотой хүн. Тэр 2004 оноос хойш гурван удаа УИХ-ын гишүүн, төрийн сайдын алба хашсан. 2013 оноос Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайд байхдаа "шинэ сум” төсөл санаачилж, өөрийн нутаг, сонгуулийн тойрог Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчилсэн.

Ерөнхийлөгч болсныхоо дараа тэр гадаадад айлчлахдаа уулзсан ерөнхийлөгч нартаа өөрийн эхлүүлсэн, хувийн Майдар хотхоныг барихад хөрөнгө мөнгө оруулах, хандивлах саналыг тавьдаг болов. Нийслэлд хүн, машин нь багтахаа больсон байхад дагуул хот барих, хүн нь дүрвээд байхад сумдаа шинэчлэх бол сайн үйлс, гэхдээ энэ ажлыг МУ-ын Ерөнхийлөгч биш, Засгийн газар нь ярьж, хэрэгжүүлвэл төрийн ажлын ёс зүйд нийцэх юм.

Ер нь "улс орон бол компани биш ээ” (P. Krugman). Бизнесийн зарчмаар улс орныг удирдахад учир дутагдалтай. Аль нэг улсын ерөнхийлөгч өөр улсын ерөнхийлөгчөөс хөрөнгө мөнгө гуйхаар хүсэлтийг хүлээн авахад хэцүү, хүлээн авахгүй бол бүр хэцүү. Хэрэв тэр хөрөнгө мөнгө нь бизнесийн компаниар, ялангуяа төрийн өмчит компаниар дамжин бэлэг хандив хэлбэрээр орж ирэх нь шал өөр ашиг сонирхлыг дагуулдаг.

Манай Ерөнхийлөгчийн хүсэлтийг Роснефть компанийн захирал И.И.Сечин биелүүлэв. Сечин гуай сард сая долларын цалинтай ч энэ 10 сая долларыг өөрийн халааснаасаа гаргаагүй нь мэдээж. Нэгэнт л төрийн компанийн буюу Оросын татвар төлөгчдийн мөнгө учраас Монголын Ерөнхийлөгчийн Тамгын газар 10 сая доллараар нэг сумыг яаж тохижуулснаа Оросын биш юм аа гэхэд, ядаж өөрийн иргэддээ ил тод тайлагнах байх аа. Монгол бол ардчилсан төр засагтай улс.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БОДИТОЙ ЮУ? 

Гэрэл зургийг mpa.mn

Роснефтийн 10 сая долларыг монголын шатахууны зах зээлийг хянах сонирхол дагажээ. Монголын Засгийн газрын төлөөлөгчид Роснефть компанитай уулзаж Энэтхэгийн 1 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлээр барих гэж буй газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах тухай энэ өдрүүдэд идэвхтэй ярилцаж, Москва, Улаанбаатарын хооронд харилцан зорчсоор байна.

Монголчуудын нарийн царигаар төмөр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газрын тосоо боловсруулах зэрэг олон санааг Оросууд эсэргүүцэж ирсэн. Тэгээд л аль нь ч хэрэгжээгүй. Харин энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх газрын тос боловсруулах үйлдвэр барьж, түлш шатахуунаар гадны улсаас хамаарахгүй болно гэж амлаад, энэ төслийг хэрэгжүүлээд эхэлчихсэн байдаг. Монгол үнэхээр түлш, шатахууныхаа 95 хувийг Оросоос авдаг. Хоёр улсын худалдаа эргэлтийн 90 хувь нь монголын газрын тосны импорт. Монголчууд жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл 1.5 тэрбум доллар шаардлагатай. Энэтхэгийн зээл зөвхөн газрын тосны үйлдвэр барихад л хүрэх гэнэ ээ. Хятадын компани газрын тос олборлож буй Дорнод аймгийн Тамсгийн ордоос Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэл 670 км урт хоолой татахад 350 сая долларын хөрөнгө нэмэх шаардлагатай.

Роснефть компанийг энэ үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх, цаашдаа дутагдаж болох газрын тосыг нийлүүлэх саналыг монголын тал тавьжээ. Хариуд нь танай үйлдвэрийн хүчин чадал дэндүү бага, нефть чинь өтгөн, хоолой тавихад технологийн хувьд маш өндөр зардалтай. Танайх харин Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж, тодорхой хувь эзэмших боломжтой гэжээ.

Ангарскийн үйлдвэр бол монголд хамгийн ойрхон, сайн чанартай бүтээгдэхүүн гаргадаг. Роснефть жилд 118 сая тонн газрын тос боловсруулж, Оросын зах зээлийн гуравны нэгийг барьдаг том компани. Тэгвэл Ангарск үүний 8.4 хувийг буюу жилд 10 сая тонн газрын тос боловсруулж байна. Гэхдээ энэ үйлдвэрийн зах зээлийн үнэлгээ хэд болох, түүний хэдэн хувийг нь монгол худалдан авах нь оновчтой, боломжтой талаар ярилцахад бол гэмгүй.  

ШИНЭ БУУДЛЫН ШАТАХУУНЫ ХАНГАМЖ

Гэрэл зургийг mpa.mn

Роснефть Хөшгийн хөндийн шинэ онгоцны буудлыг авиа керосиноор хангах, хуучин шинэ хоёр буудлын онгоцны түлш цэнэглэх комплексийг ашиглах урт хугацааны концессийн гэрээ яаралтай байгуулах, өөрийн шатахуун түгээх станцыг монголд барих санал тавьжээ.

2008 онд С.Баяр Ерөнхий сайд байхдаа энэ компанийг монголд 100 шатахуун түгээх станц барихыг дэмжиж байсан ч УИХ дээр очоод гацсан. Эдүгээ монголд газрын тосны бүтээгдэхүүний (ГТБ) дотоодын зах зээлд борлуулах тухай тусгай зохицуулалт хуулинд орсон. ГТБ-ий тухай хуулийн 7.2-т "Монгол улсад ГТБ-ий 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан байгаа.

Роснефть сүүлийн жилүүдэд Сод Монгол компанитай 50:50 хувиар хамтарсан Мэргэ ван компаниар дамжуулан Буянт Ухаа дахь онгоцны буудалд керосин нийлүүлж ирсэн. Монголд керосин нийлүүлдэг бас А-жет гэдэг өөр компани (Eznis co) байдаг учир авиа компаниуд саяхан болтол сонголттой байжээ.

Шинэ онгоцны буудлыг ажиллуулахдаа шатахууныг нь бас л сонголттой байхаар зохицуулах хүлээлт байгаа. Онгоцны бензин дээр хоёр төрлийн стандарт буюу Оросын ТС-1 ба олон улсын JetA-1 гэсэн төрөл байдаг. Хоёуланг нь авиа компаниуд хэрэглэдэг бөгөөд харин далавчинд нь ортол нэг саванд хольдоггүй ажээ. Тэгвэл Засгийн газраас Япончуудад удаа дараа хүсэлт тавьсаар шинэ онгоцны буудал дээр тус бүр нь 2000 тоннын дөрвөн саваа бүгдийг нь зөвхөн ТС-1 байхаар тоноглуулжээ. Хэрэв нөгөө стандартыг сонгох боломжтой байлгана гэвэл шинээр хоёр ч сав барих ажээ.

Монголын улс төр-бизнесийн бүлэглэлүүд шинэ онгоцны буудлын онгоцыг цэнэглэх эрхийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Харин эцсийн дүндээ онгоцны болон машины шатахууны хангамжийг Роснефть бүхлээр нь авах үйлдэл өрнөж байна.

ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙН БЯЦХАН СҮВЭГ

Улс орны шатахуун түгээх салбарыг гадаадын нэг компанид өгөх нь эдийн засгаа хараат болгох магадлал өндөр. Тиймээс Монголчууд Оросуудаас гадна, урд хөршөөсөө, эсвэл түүгээр дамжуулж авдаг үнэ өндөр ч гэсэн зүүний сүвэг шиг жижиг боломжоо авч үлдэх хэрэгтэй. Бид шатахуунаараа бяцхан ч бай, сонголттой байх учиртай.   

 

Д.ЖАРГАЛСАЙХАН Эдийн засаг, улс төрийн шүүмж нийтлэл

 

https://ikon.mn/opinion/1h5g


 

 

ЛУУВАН БА ТАШУУРЫН БОДЛОГО: Шатахуун
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани