Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цав гарсан цементийн бизнес

Цав гарсан цементийн бизнес

 

Улс орны эдийн засгийн хөгжлийн суурь нь дэд бүтэц: тээвэр, холбоо, эрчим хүч, зам гүүр, барилга байгууламж. Хөгжсөн ба хөгжиж буй орнуудын ялгаа нь дэд бүтцээрээ хамгийн түрүүнд харагддаг. Дэд бүтцийн хөгжлийн түлхүүр нь цемент гэдэг.

Манай улсын төр засаг нь тогтворгүй, үйл ажиллагаа нь цэгцгүй учир дэд бүтцийн хөгжлийн бодлого нь барьцгүй, алсын хараагүй явж ирснээс эрүүл бус өрсөлдөөн үүсч, том хөрөнгө оруулалт алдагдалд орж, олон мянган хүнийг ажилгүй болгох эрсдэлд хүргэж магадгүй болсныг цементийн бизнес дээр цэгнэн харж болно.

ЗАХ ЗЭЭЛ

Шинэ зуун эхэлснээс хойш эдийн засгийн өсөлт, хотжилтыг дагаад манай улсын цементийн хэрэглээ таван жил тутам хоёр дахин өсч ирлээ. Гэвч энэ хэрэгцээг улсын хэмжээнд байсан ганц цемент шохойн (Хөтөлийн) үйлдвэр нь жилд 200-300 мянган тонн хүчин чадалтай учир хангаж чадахгүй, БНХАУ-аас импортлож иржээ. Монгол улс 2009 онд 0.5 сая тонн цемент импортолж байсан бол 2015 онд 1.5 сая тонн болж, цементийн нийлүүлэлтийн 90 хувьтай тэнцжээ.

Монголын эдийн засаг үсрэнгүй өсч, 2011 онд ДНБ-ий өсөлт 17.6 хувьд хүрснээс хойш монголчууд цаашдын хөгжлөө маш өөдрөгөөр төсөөлж, Засгийн газар нь дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхайн болон төмөр ба авто замын олон мега төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөв. Эдгээр төслүүдэд 2015 оноос хойш таван жилийн дотор 16.1 сая тонн цемент хэрэглэх тооцоо гарчээ.

2013 онд хийсэн МакКинзи компанийн судалгаагаар 100 мянган айлыг орон сууцжуулах төсөл, нийслэлийн дахин төлөвлөлт, 7,000 км талын зам барих зэрэг томоохон төслүүдийн цементийн хэрэгцээ жилд 22 хувиар өссөөр 2020 онд  4.4 сая тонн болно гэж  тооцжээ. 
 

Гэтэл төрийн бодлого өөрчлөгдөж, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль тогтоомжууд гарч, зэрэгцээд эрдсийн түүхий эдийн үнэ унаснаар монголын макро эдийн засгийн нөхцөл муудан, улмаар дээрх том төслүүдийн явц удааширч, зогсонги болж, өөдрөг төсөөлөл унтарч эхэллээ.

“ХАЛУУРАЛ”

Мега төслүүдийн цементийн хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хангах, импортыг орлох аяныг дөрвөн компани зэрэг эхлүүлжээ. 2010-2012 оны хооронд Монцемент, МАК Хөтөл (технологи шинэчлэл) зэрэг Монголын компаниудаас гадна Хятадын төрийн өмчит CUCC компани Монголд “Мөнхийн баян гал” ХХК байгуулан эхлүүлж, жилд тус бүр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийг 2015-2016 онуудад ээлж дараалан ашиглалтад оруулав. 2018 он гэхэд энэ дөрвөн үйлдвэр Монголын цементийн импортыг орлож,  нийт хэрэгцээний  90 хувийг дотоодоос хангах болов.  

 

Эх сурвалж:  http://www.ecustoms.mn/statistics/

Эдгээр үйлдвэрүүд орчин үеийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн учир цементийн чанар, стандарт эрс сайжирч, барилга, дэд бүтцийн эдэлгээ, насжилт уртасч, төрөл нь олширч, улмаар хэрэглэгчийн онцлогт тохируулан тусгай цемент хүртэл нийлүүлж эхлэв. Жишээ нь Оюу толгойн гүний уурхайн цооногийн бэхжилтийн тусгай зориулалтын цементийг Монцемент үйлдвэрлэн бүрэн хангаж байна.

2016 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнэ буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан, хууль эрх зүйн орчин ойлгомжгүй зэрэг шалтгаанаар барилгын салбарын өсөлт удааширч цементийн хэрэглээ жилд 1-1.5 сая тонноос хэтрэхгүй байна.  Харин 2017 оноос уул уурхайн түүхий эдийн экспортын үнэ өсч, барилгын салбар идэвхжих хандлагатай болсон.

“УГСРАА ЦОХИЛТ”  

Төгрөгийн ханш сүүлийн зургаан жилд хоёр дахин унав. Цементийн борлуулалт багасч, үйлдвэрүүд ашиггүй болж эхлэв. 2012 оны 3-р сард нэг доллар 1410 төгрөг, нэг тонн цементийн үнэ 120 ам.доллар байв. 2018 оны 11-р сар нэг доллар 2,600 төгрөг, нэг тонн цемент 60 ам.доллар болов. Цементийн үйлдвэрүүдийн төслүүд ам.долларын санхүүжилттэй учир төгрөгийн ханшийн сулралаас болж борлуулалтын орлого нь 2 дахин унаж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүсч, хөрөнгө оруулалтын өгөөж нь эрс буурчээ.

Цементийн үйлдвэрийн урсгал зардлын тавны нэгийг эзэлдэг цахилгааны үнэ зургаан жилийн дотор 2 дахин өсжээ. 2011 онд цахилгааны тариф кВ.цаг нь 100 төгрөг байсан бол 2017 оны намар 192 төгрөг болжээ. Төмөр замын тариф сүүлийн 3 жилд 26 хувиар, дизелийн түлшний үнэ 2018 онд 45 хувиар огцом нэмэгдэв. Тээвэр, түлшний зардал сүүлийн гурван жилд 25 хувиар өсжээ.

Засгийн газар 2013 онд хөрөнгө оруулалтыг татварын болон татварын бус замаар дэмжих болж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т барилгын материал үйлдвэрлэх төслийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх заалт оруулав. Гэвч энэ заалтыг Гаалийн ерөнхий газар биелүүлэхгүй өдийг хүрснээр энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгжүүдэд их хэмжээний тооцоогүй зардал гарч, хөрөнгө оруулагчид Монголын хууль эрх зүйн орчинд эргэлзэх болоод байна.

НЭГЭН ГАРЦ

МакКинзи компанийн тооцоолсон төслүүд хэрэгжсэнгүй. Бүр нэг ч ширхэг цахилгаан станц, нэг ч км төмөр зам баригдсангүй.

Ийм нөхцөлд дөрвөн үйлдвэр цементээ ямар ч үнээр хамаагүй борлуулах буюу зардлаасаа ч бага үнээр борлуулж, үйлдвэрээ зогсоочихгүйн төлөө ямар ч “мөчрөөс” шүүрэхэд бэлэн болжээ. Барилгын компаниуд арматур, цемент, бусад материалаа орон сууцаар “бартердаж” байна. Барилгын салбарын үнэ цэнийн гинжин холбоо эхнээсээ дуустал бэлэн мөнгөний гачаалд ороод байна.

Байж болох нэг шийдвэр нь авто замаа асфальт биш бетон хучилттай барих явдал юм. Бетоноор барьсан замыг асфальтан замтай харьцуулахад хагарал бага, түлшний дусалд гэмтдэггүй, эдэлгээний хугацаа нь 30 жилээс дээш буюу 50 хувиар урт ажээ. 2015 оноос хойш (2018 оны 10-р сарыг оруулаад) манайх нийт 13,745 тонн битум асфальтан зам барих зорилгоор импортолж 6.5 сая ам.доллар зарцуулсан байна. Төсвийн хөрөнгөөр юугаар барьснаас эс хамаарч 1 км замыг 1 тэрбум төгрөгөөр барьж байна.

УЧРЫГ НЬ МӨШГӨВӨЛ ...

Зах зээлийн эдийн засаг руу шилжсээр яваа манай улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгааг цементийн салбарын шинэхэн түүхээс ийнхүү тольдон харж байна.

Төр засаг зах зээлийн үнийг хязгаарлаж, тогтворжуулахыг оролдох болсон нь дунд болон урт хугацаандаа том хөрөнгө оруулалт шаарддаг салбарыг дэмжих биш унагадаг. Тийм ч учраас манайд уул уурхайгаас бусад аж үйлдвэрийн салбар хөгжихгүй байна.  Төсвийн эрх мэдэл хэт төвлөрсөн, жил бүр алдагдалтай гардаг учир Засгийн газрын өр буурахгүй байна.

Мөн төрийн нэрээр хувийн компаниуддаа хөрөнгө олох гэж Засгийн газрын гадаад бонд гаргуулдаг, тусгай сангууд байгуулан төрийн түшмэд нь өөрсдөө баяждаг, үнэ тогтворжуулах нэрээр зах зээлийг гажуудуулдаг болсон.

2013 оноос орон сууцны хэт хөнгөлөлттэй зээлийг Монголбанкнаас олгох болсноор орон сууцны үнэ хоёр дахин өссөн бөгөөд өнөөдөр зөвхөн нийслэлд гэхэд 66 мянган байр борлуулалтгүй, 200 мянган өрх нүхэн жорлонтой нөхцөлд амьдарч, нүүрс түлж, хотын агаарыг гамшгийн түвшинд хүргэж байна. Төр оролцоогүй байсан бол барилгын салбар эрэлт хэрэгцээнд нь таарсан орон сууц барихаас өөр сонголтгүй байсан.

Төр засгаа авлигаас чөлөөлж, аливаа бараа үйлчилгээний үнийг төр засаг биш зах зээл тогтоох болсон цагт л эдийн засаг бодит зам дээрээ гарч, улмаар дэд бүтцийн хөгжил ирнэ.

 

Д.ЖАРГАЛСАЙХАН /Эдийн засаг, улс төрийн шүүмж-нийтлэл/

Цав гарсан цементийн бизнес
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

 Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах SOMO төвөөс Уул ...

Өчигдөр, 15:34
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 54 орчим хувьтай байна

"Оюутолгой” компаниас 2018 оны жилийн нэгдсэн тайлангаа өчигдөр ...

Өчигдөр, 13:24
Тэрэлж голд минж нутагшуулав

  Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг ...

Өчигдөр, 11:59
Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ

  Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 1.2 сая тонн нүүрс ...

Өчигдөр, 10:30
Тоост Заамарыг Тосонгийн ой бүрхэнэ гэв

  Төв аймгийн нутаг Тосон Заамар “тоосон” заамар боллоо ...

Өчигдөр, 09:49
Алтны үнэ хамгийн өндөр цэгт хүрэв

  Өнгөрсөн баасан гаригт алтны үнэ нэг унци нь 1400 ам.долларт хүрч, ...

Өчигдөр, 09:37
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, ...

Өчигдөр, 09:14
Баабар: Pио Тинтог Монголоос шахаж гаргая

 Оюутолгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж, эсэргүүцэж байлаа. Бүр ...

2019 оны 06 сарын 24, 17 цаг 10 минут
Химийн бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

  Сүүлийн үед улсын хилээр хууль бусаар бараа бүтээгдэхүүн болон их ...

2019 оны 06 сарын 24, 16 цаг 57 минут
2019 оны 06 сарын 24, 14 цаг 19 минут
Завьт эргүүийнхэн 4 иргэний амь насыг амран хамгааллаа

  НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн ...

2019 оны 06 сарын 24, 11 цаг 19 минут
Үндсэн хуулийн ард Оюутолгойг нуув уу?

  Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй гэх асуудал саяхан л улс ...

2019 оны 06 сарын 24, 09 цаг 36 минут
Нар буцах өдөр

  Өнөөдөр 2019 оны зургаан сарын 22. Зуны туйл, билгийн тооллын нар ...

2019 оны 06 сарын 22, 10 цаг 18 минут
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээснийг эрдэмтэд зарлажээ

 Бидэнтэй хамт нэг галаксид оршдог, дэлхийтэй төстэй хоёр ...

2019 оны 06 сарын 21, 18 цаг 34 минут
2019 оны 06 сарын 21, 14 цаг 33 минут
Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн

  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар тодруулга ...

2019 оны 06 сарын 21, 11 цаг 50 минут
Голын эргээ "ХОГИЙН ЦЭГ" болгохоо больцгооё

  Амралт зугаалгын цаг эхэллээ. Зуны улирал оргил үе болох хэт халуун ...

2019 оны 06 сарын 21, 10 цаг 16 минут
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын ...

2019 оны 06 сарын 20, 17 цаг 20 минут
Түймэр тавьсан иргэн 363 сая төгрөгийн хохирол барагдуулна

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас М-д ...

2019 оны 06 сарын 20, 17 цаг 13 минут
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын ...

2019 оны 06 сарын 20, 16 цаг 03 минут
Алтан карт чинь хэнд явна аа, Д.Жигжиднямаа дарга аа!

-Энэхүү картнаас жилдээ л 280 гаруй сая төгрөг ямар ч хяналтгүй гарч ...

2019 оны 06 сарын 20, 12 цаг 09 минут
Шатахууны үнэ нэмэгдэж, буурах нь хүртэл Хятад ухаан болжээ

  Манайд шатахуун импортлогчид гэж даварсан компаниуд байна. Төрийг ...

2019 оны 06 сарын 20, 11 цаг 00 минут
ШАТАХУУНЫ ҮНЭ 50 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

  Энэ сарын 5-нд Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогч ...

2019 оны 06 сарын 20, 10 цаг 29 минут
Д.Дорлигжавт холбогдох хэрэг юу болов

  Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан ...

2019 оны 06 сарын 20, 09 цаг 10 минут
Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

 Бид өчигдөр "Асашёрюү Д.Дагвадорж ураны лицензтэй юу” гэсэн ...

2019 оны 06 сарын 19, 20 цаг 03 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техникийг улсын орлого болгоно

Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол ...

2019 оны 06 сарын 19, 19 цаг 57 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин, техникийг улсын орлого болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ...

2019 оны 06 сарын 19, 16 цаг 42 минут
Хятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ

  БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Жишань ...

2019 оны 06 сарын 19, 14 цаг 01 минут
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бичил уурхай эрхлэгчид болон байгаль ...

2019 оны 06 сарын 19, 13 цаг 01 минут
"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан этгээдэд 5 жилийн хорих ял оногдуулжээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах ...

2019 оны 06 сарын 19, 12 цаг 04 минут
Дэлхийд 2 тэрбум гаруй хүн ундны усаар гачигдаж байна

 ЖЕНЕВ. /TASS/. Халдварт өвчинтэй илүү үр дүнтэй тэмцэхийн тулд ...

2019 оны 06 сарын 19, 11 цаг 15 минут
Асашёрюү Д.Дагвадорж ураны лицензтэй юу?

 Мэдээллийн сайтууд Асашёорюү Д.Дагвадоржийг ураны лицензтэй, улмаар ...

2019 оны 06 сарын 18, 17 цаг 51 минут
МЭДЭГДЭЛ

  Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим ...

2019 оны 06 сарын 18, 17 цаг 39 минут
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ

  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал ...

2019 оны 06 сарын 18, 17 цаг 21 минут
В.Путины Монголд зориулсан эелдэг тулгалт

 Эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдэх зорилгоор манай улс усан ...

2019 оны 06 сарын 18, 15 цаг 14 минут
Төмрийн хүдрийн өсөлт түр зуурынх

 Эдийн засгаа тэлж, тогтвортой хөгжлийг баримтлах нь улс орнуудын гол ...

2019 оны 06 сарын 18, 14 цаг 30 минут
Шар Чулуутад чоно эргэн ирсэн жилүүд   

  АНУ-ын  Шар Чулуутын БЦГ (Yellow Stone NP)-ын нутаг дэвсгэрт ...

2019 оны 06 сарын 18, 13 цаг 00 минут
ЗУНЫ УЛИРАЛД иргэдийн эргэлзээ төрүүлсэн ШАХМАЛ ТҮЛШ нүүрсийг “халж” чадах уу

 Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс ...

2019 оны 06 сарын 18, 12 цаг 37 минут
ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ЭРС НЭМЭГДЖЭЭ

  Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 ...

2019 оны 06 сарын 18, 12 цаг 28 минут
Бүргэд, луугийн тулаанд хэн нь ялж байна вэ? Бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

"Худалдааны дайн" энэ тэр гээд дэлхийд юу болоод байгааг ойлгохыг хүсдэг ч ...

2019 оны 06 сарын 18, 12 цаг 15 минут
Голуудын усны түвшин эрс нэмэгджээ

Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн ...

2019 оны 06 сарын 18, 11 цаг 09 минут
“Үндсэн хууль, Оюутолгойн гэрээг ард түмний саналаар өөрчлөх хэрэгтэй”

 TV-9 телевизийн "Ардын парламент” нэвтрүүлэг ээлжит дугаартаа Монгол ...

2019 оны 06 сарын 18, 09 цаг 06 минут
Moody's: Түүхий эдийн үнэ буурах дарамтууд Монголд нэмэлт сорилтуудыг бий болгож байна

 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон улсын зээлжих зэрэглэл ...

2019 оны 06 сарын 17, 19 цаг 11 минут
2019 оны 06 сарын 17, 18 цаг 58 минут
Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана

 Лондон хот аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд нүүрсээр ажилладаг олон ...

2019 оны 06 сарын 17, 18 цаг 19 минут
2019 оны 06 сарын 17, 16 цаг 23 минут
Австрали улс нүүрсний зөрчилтэй төслийг дэмжив

Австралийн засаг захиргаа Adani группийн нэлээд зөрчил дагуулсан нүүрсний ...

2019 оны 06 сарын 17, 12 цаг 58 минут
Бразилд алтны хойноос үхэлдэж байсан үеийн зургууд

1979 онд бразилын Серра Пелада гэдэг жигхэн тосгонд эндхийн фермийн эзэн ...

2019 оны 06 сарын 17, 12 цаг 53 минут
Нөхөн сэргээлтэд шингэсэн нөр их хөдөлмөр

   Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа, бодлогынхоо нэгэн чухал хэсэг ...

2019 оны 06 сарын 17, 12 цаг 39 минут
Хөрсөнд их хэмжээний цианит алдагдсан байх магадлалтай

  Байгалийн гамшиг гэдэг хэлж биш хийсч ирдэг аюултай үзэгдэл. Энэ ...

2019 оны 06 сарын 17, 10 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани